Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 318/ШШ2025/00137

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

   хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би,

Нэхэмжлэгч:  М ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Т овогт Ц. Од холбогдох, 

 Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 1,150,277 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.О нь М ББСБ-ийн мессеж зээлийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ................. дугаартай зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. Ц.О нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл 4 удаагийн хүсэлтээр 570,0000 төгрөгийг тус бүр 1 сарын хугацаатай авсан боловч хугацаанд нь төлж барагдуулаагүй байна. Өнгөрсөн хугацаанд зээлдүүлэгч зээлийн гэрээний үүргийг шаардаж мессеж илгээх, утсаар холбоо тогтоож байсан ба 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 72 төгрөг, 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 112,540 төгрөг, нийт 112,612 төгрөг төлсөн хэдий ч төлбөрөө бүрэн төлж барагдуулахгүй өнөөдрийг хүрсэн. 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар Ц.Он үндсэн зээлийн үлдэгдэл 570,000 төгрөг, зээлийн хүү 487,986 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 92,291 төгрөг, нийт 1,150,277 төгрөг төлөх үүрэгтэй байгаа сайн дураар төлж барагдуулахгүй байх тул нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.               

Хариуцагч Ц.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие М ББСБ ХХК-аас Монпэй аппликейшныг ашиглан зээл аваад одоо хүртэл төлж барагдуулаагүй байгаа билээ. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 1,150,277 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Миний бие 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр гэхэд төлж барагдуулах болно.  Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.          

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүхэд гаргасан хүсэлтдээ: ““М ББСБ” ХХК нь хариуцагч Ц.Огоос зээлийн гэрээний үүрэгт 1,150,277 төгрөг шаардан нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,150,277 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2025 оны 4 дүгээр 21-ний өдрийн дотор төлж барагдуулахаар хариу тайлбарыг ирүүлсэн бөгөөд хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна.Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.    

ҮНДЭСЛЭХ нь:         

Нэхэмжлэгч М ББСБ ХХК нь хариуцагч Ц.Од холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 1,150,277 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 1,150,277 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2025 оны 4 дүгээр 21-ний өдрийн дотор төлж барагдуулахаар хариуцагч Ц.О хүлээн зөвшөөрсөн байна. Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хариуцагч Ц.О нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,157 төгрөгийн тал хувь болох 16,078 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 16,078 төгрөг, хариуцагч Ц.Огоос 16,078 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 1,150,277 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахыг хариуцагч Ц.О хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,157 төгрөгийн тал хувь болох 16,078 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 16,078 төгрөг, хариуцагч Ц.Огоос 16,078 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.           

 

 

 

ШҮҮГЧ                                 П.БОЛОР