| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | З.Баярмаа |
| Хэргийн индекс | 182/2024/06942/И |
| Дугаар | 191/ШШ2025/02293 |
| Огноо | 2025-03-20 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 191/ШШ2025/02293
2025 03 20 191/ШШ2025/02293
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Баярмаа би,
Нэхэмжлэгч: ****************, ************** хаягт байрлах, “Х.***************” ХК /РД:**********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:****************, ************** тоот хаягт оршин суух, ********** овогт Б.О********** /РД:**********/-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт нийт 14,493,142.35 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “Х.***************” ХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Б.О********** нь “Х.***************” ХК-ийн Андууд тооцооны төвтэй 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр ЗГ/201944429218 тоот зээлийн гэрээ байгуулж, 10,000,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар зээл авч уг зээлийн гэрээнд 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр ЗГ/201944429218-01 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр зээлийн гэрээний хугацааг 2022 оны 10-р сарын 25-ны өдөр хүртэл 12 сарын хугацаагаар сунгаж, эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан.
Талуудын хооронд байгуулсан 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн ЗГ/201944429218 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр БГХ/201944429218 тоот хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж гэрийн эд хогшил болон ирээдүйд орж ирэх цалингийн орлогыг тус тус барьцаалуулсан.
Зээлдэгч Б.О********** нь 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн ЗГ/201944429218 тоот зээлийн болон түүнд нэмэлт өөрчлөлт оруулсан зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 2,707,101 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,951,803 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 395 төгрөг нийт 4,659,299 төгрөг төлсөн байна.
Зээлдэгч Б.О********** нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн байна.
Иймд банк талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.4.4, 5.1.5, 5.1.10, 6.5, 7.1, ".3 дахь заалтууд болон Иргэний хуулийн 451 дүгээр 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн зээлдэгч Б.О**********аас зээлийн гэрээний үүрэгт 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд, 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн ЗГ/201944429218 тоот зээлийн болон түүнд нэмэлт өөрчлөлт оруулсан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэлд 7,292,898.90 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 6,473,674.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 705,569.22 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 21,000 төгрөг, нийт 14,493,142.35 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.” гэжээ.
2.Зохигчдын хооронд байгуулсан “Эвлэрлийн гэрээ”-нд:
“Нэхэмжлэлийн шаардлага болох 14,493,142.35 төгрөгийг хариуцагч Б.О********** нь 2025 оны 04 дүгээр сараас эхлэн 2026 оны 02 дугаар сарыг дуустал хугацаанд, сар бүрийн 20-ны өдөр сар бүр 700,000 төгрөгөөр, 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 6,793,142.35 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав.” гэжээ.
3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, “Х.***************” ХК-д 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Б.О**********ын гаргасан хүсэлт, Зээл хүсэгчийн анкет, “Х.***************” ХК болон Б.О**********ын хооронд 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан №ЗГ/2019444429218 дугаартай “Зээлийн гэрээ”, №БГХ201944429218 дугаартай “Барьцааны гэрээ”, 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан “Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ”, 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр “Х.***************” ХК-д гаргасан Б.О**********ын хүсэлт, Б.О**********ын нийгмийн даатгалын шимтгэлийн лавлагаа, “Х.***************” ХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн гүйлгээний баримт, Зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, Зээлийн бүртгэлийн карт зэргийг шүүхэд гаргасан, хариуцагчаас нотлох баримт гаргаагүй болно.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.***************” ХК нь хариуцагч Б.О**********т холбогдуулан, Зээлийн гэрээний үүрэгт нийт 14,493,142.35 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага болох 14,493,142.35 төгрөгийг хариуцагч Б.О********** нь 2025 оны 04 дүгээр сараас эхлэн 2026 оны 02 дугаар сарыг дуустал хугацаанд, сар бүрийн 20-ны өдөр сар бүр 700,000 төгрөгөөр, 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 6,793,142.35 төгрөгийг төлж барагдуулахаар зохигчид хоорондоо эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.
Зохигч талуудын эвлэрэл нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231,000 төгрөгийн 115,500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас 115,500 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 115,500 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Х.***************” ХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.6., 75. дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“Х.***************” ХК-ийн нэхэмжлэлтэй, Б.О**********т холбогдох, Зээлийн гэрээний үүрэгт 14,493,142.35 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Б.О********** нь нэхэмжлэлийн шаардлага болох 14,493,142.35 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сараас эхлэн 2026 оны 02 дугаар сарыг дуустал хугацаанд, сар бүрийн 20-ны өдөр сар бүр 700,000 төгрөгөөр, 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 6,793,142.35 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төлсөн 231,000 төгрөгийн 115,500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас 115,500 төгрөгийг, хариуцагч Б.О**********аас улсын тэмдэгтийн хураамжид 115,500 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Х.***************” ХК-д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.БАЯРМАА