| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 318/2025/00142/И |
| Дугаар | 318/ШШ2025/00148 |
| Огноо | 2025-03-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 318/ШШ2025/00148
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би,
Нэхэмжлэгч: М банк ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х овогт А.Ө-д холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 26,566,727 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч А.Ө нь хэрэглээний зээлийн эрхийн гэрээний дагуу байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр ....... тоот Цахим зээлийн гэрээ-ний үүрэгт 23,790,000 төгрөгийн зээлийг сарын 1.9 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан ........ тоот Цахим зээлийн гэрээ-ний үүргийг 222 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Зээлдэгчтэй байгуулсан .......... тоот Цахим зээлийн гэрээ-ний хугацаа 2026 оны 10 дугаар сарын 31-нд дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1 дэх заалт болон Хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дахь заалтыг тус тус үндэслэн дээрх Цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байна. Иймд дээрх Цахим зээлийн гэрээ цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар .........тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 22,876,073.7 төгрөг, үндсэн хүү 3,600,825.12 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 72,828.54 төгрөг, нотариатын төлбөр 17,000 төгрөг, нийт 26,566,727.33 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч А.Ө шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие М банк ХК-аас 23,790,000 төгрөгийн зээл авсан. Улмаар нэхэмжлэгч шүүхэд 26,566,727 төгрөгийн нэхэмжлэл гаргасны дараа би нийт төлөөд үлдэгдэл 16,685,236 төгрөгийн зээлийн төлбөрийг сар бүрийн 31-ний өдөр тогтмол төлж байхаар тус банкны зээлийн эдийн засагчтай ярилцаж тохирсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө шүүхэд гаргасан хүсэлтдээ: “М банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.Өод холбогдох иргэний хэрэг танай шүүхэд хянагдаж байгаа билээ. Хариуцагч А.Ө нь нийт нэхэмжлэлийн шаардлага болох 26,566,727.33 төгрөгөөс 2025 оны 02 дугаар сарын 11-нд 8,790,764 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-нд 1,090,727 төгрөг буюу нийт 9,881,491 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл 16,685,236 төгрөгийг сар бүрийн 31-ний өдөр төлж барагдуулахаар хариу тайлбар шүүхэд гаргасан. Хариуцагчийн шүүхэд гаргасан саналыг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М банк ХК нь хариуцагч А.Өод холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 26,566,727 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М банк ХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 26,566,727 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 9,881,491 төгрөгийг төлсөн ба одоо үлдэх 16,685,236 төгрөгийг сар бүрийн 31-ний өдөр төлж барагдуулахаар хариуцагч А.Ө хүлээн зөвшөөрсөн байна. Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч А.Ө нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 290,784 төгрөгийн тал хувь болох 145,392 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 145,392 төгрөг, хариуцагч А.Өоос 145,392 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М банк ХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч М банк ХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 26,566,727 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 9,881,491 төгрөгийг төлсөн ба үлдэх 16,685,236 төгрөгийг төлж барагдуулахыг хариуцагч А.Ө хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 290,784 төгрөгийн тал хувь болох 145,392 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 145,392 төгрөг, хариуцагч А.Өоос 145,392 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ П.БОЛОР