Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2025/0028

 

 

 

 

 

       2025         *******           06                                     128/ШШ2025/0028

 

 

    Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

    зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

  

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуул, Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.М******* /цахим/, хариуцагч Нийслэлийн хяналт шалгалтын газрын Дэд бүтцийн стандарт, хяналтын хэлтсийн Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч З.О******* нарыг оролцуулан Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.М*******ы дүгнэлттэй хариуцагч Нийслэлийн хяналт шалгалтын газрын Дэд бүтцийн стандарт, хяналтын хэлтсийн Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч З.О*******т холбогдох зөрчлийн хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд,

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэлийн хяналт шалгалтын газрын Дэд бүтцийн стандарт, хяналтын хэлтсийн Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч З.О******* урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан хүсэлтдээ: “Нийслэлийн прокурорын газрын прокурор Б.М*******ы 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ******* дүгнэлтийг хариуцагч миний бие хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэв.

                                          ҮНДЭСЛЭХ нь:

1.Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор нь шүүхэд “Нийслэлийн хяналт шалгалтын газрын Дэд бүтцийн стандарт, хяналтын хэлтсийн Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч З.О*******ийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 0******* дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч “М******* *******” ХХК-ийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах” прокурорын дүгнэлт бичжээ.

2.Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокуророос Нийслэлийн хяналт шалгалтын газрын Дэд бүтцийн стандарт, хяналтын хэлтсийн Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагчид холбогдуулан гаргасан “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Нийслэлийн хяналт шалгалтын газрын Дэд бүтцийн стандарт, хяналтын хэлтсийн Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч З.О*******ийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 0******* дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч “М******* *******” ХХК-ийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах” дүгнэлт бичсэнийг хариуцагч хүлээн зөвшөөрч, бичгээр илэрхийлсэн нь энэ хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан.

4.Шүүгчийн энэ захирамж нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх үр дагавартай болно.

5.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч, зөвшөөрч, энэ нь бусад этгээдийн эрхийг хөндөхгүй болох нь тогтоогдсон тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

6.Хариуцагч болон гуравдагч этгээдээс Захиргааны хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг ойлгосон гэж үзсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг үндэслэн Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.М*******ы дүгнэлттэй, хариуцагч Нийслэлийн хяналт шалгалтын газрын Дэд бүтцийн стандарт, хяналтын хэлтсийн Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагчид холбогдуулан гаргасан 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ******* дүгээр дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д  заасны дагуу прокурор улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг тэмдэглэсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь хариуцагч, гуравдагч этгээд нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болно.

 

 

                 ШҮҮГЧ                                       Д.ЭРДЭНЭЧИМЭГ