2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 191/ШШ2025/02281

 

2025          03          20                                    191/ШШ2025/02281                       

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй 

болгох тухай 

 

  

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Баярмаа би, 

Нэхэмжлэгч: ******************, ******************** хаягт байрлах, “Х.*********” ХК /РД:*********/-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: ******************, ******************** тоот хаягт оршин суух, ************* овогт Д.О********* /РД:*********/, 

Хариуцагч: ******************, ******************** тоот хаягт оршин суух, *************овогт Д.А********* /РД:*********/, 

Хариуцагч: ******************, ******************** тоот хаягт оршин суух, *************овогт Д.Н********* /РД:*********/ нарт холбогдох, 

Зээлийн гэрээний үүрэгт нийт 65,445,707.49 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад, 

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

  

1.Нэхэмжлэгч “Х.*********” ХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  

“Зээлдэгч Д.О*********, Д.Н********* нар нь нэхэмжлэгч “Х.*********” ХК-тай 2019 оны дугаар сарын 31-ний өдөр 317201944513269 тоот “Зээлийн гэрээ” байгуулж, 24,000,000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн. Уг зээлийн гэрээнд 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 317201944513269-2 тоот “Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ”-ээр зээлийн гэрээний хугацааг 6 сараар сунгасан. 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 317202147065418-3 тоот “Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ”-ээр зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийг өөрчилсөн байна. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр БГХ201944513269 тоот “Барьцааны гэрээ” байгуулж **-** *** улсын дугаартай, автомашин, бараа материал барьцаалуулсан. Зээлдэгч нар нь дээрх зээлийн гэрээний үүрэгт 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 21,993,552.16 төгрөг, зээлийн хүүнд 8,430,182.69 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 392.66 төгрөг, нийт 30,424,127.51 төгрөгтөлсөн байна. Зээлийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн байдлаарх үлдэгдэл үндсэн зээл 2,006,447.84 төгрөг, хүү 9,384,248.54 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,109,392.43 төгрөг, нийт 12,500,088.81 төгрөг байна. 

Зээлдэгч Д.О*********, Д.А********* нар нь нэхэмжлэгч “Х.*********” ХК-тай 2020 оны дугаар сарын 06-ны өдөр 317202045341254 тоот “Зээлийн гэрээ” байгуулж, 40,000,000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн. Уг зээлийн гэрээнд 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр ЗГ/202045341254-2 тоот “Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ”-ээр зээлийн гэрээний хугацааг 7 сараар сунгасан. 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ЗГ/202147065357 тоот “Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ”-ээр зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийг өөрчилсөн байна. Дээрх зээлийн гэрээний барьцаанд 2020 оны 06 дугаар сарын 06-ны өдөс **************тоот, **************тоот “Барьцааны гэрээ” байгуулж, Бараа материал, ирээдүйд орж ирэх бизнесийн орлого, улсын бүртгэлийн Ү-**************дугаартай, ***************, ****************** тоот хаягт байршилтай, 132.1 м.кв талбайтай, хувийн сууц, улсын бүртгэлийн Э-2204006790 дугаартай, **************, *************** тоот хаягт байршилтай, 700 м.кв талбайтай, эзэмших эрхтэй газар тус тус барьцаалуулсан. 

Зээлдэгч нар нь дээрх зээлийн гэрээний үүрэгт 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 7,873,474.67 төгрөг, зээлийн хүүнд 13,473,594.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 0 төгрөг, нийт 21,347,069.60 төгрөг төлсөн байна. Зээлийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн байдлаарх үлдэгдэл үндсэн зээл 32,126,525.33 төгрөг, хүү 18,695,132.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,123,961.29 төгрөг, нийт 52,945,618.98 төгрөг байна. 

Нэхэмжлэгчийн зүгээс дээрх зээлүүдийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан ч хариуцагч буюу зээлдэгч нар гэрээнд заасан үүргээ зөрчиж, хугацаа хэтрүүлсэн тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 317201944513269 тоот “Зээлийн гэрээ”-ний үүрэгт 12,500,088.81 төгрөгийг хариуцагч Д.О*********, Д.Н********* нараас гаргуулах, 2020 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 317202045341254 тоот “Зээлийн гэрээ”-ний үүрэгт 52,945,618.98 төгрөгийг хариуцагч Д.О*********, Д.А********* нараас гаргуулах, зээлийн төлбөр төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.” гэжээ. 

2.Нэхэмжлэгч “Х.*********” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А*************аас шүүхэд гаргасан тайлбар, хүсэлтдээ: “Тус шүүхэд хянагдаж буй Д.О*********, Д.Н*********, Д.А********* нарт  холбогдох, 65,445,707.49 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ц.А************* би оролцож байна. Хариуцагч нар нь зээлдэгч “Х.*********” ХК-тай харилцан тохиролцож нэхэмжлэлд хамаарах 2 зээлээ төлж барагдуулсан тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь: 

  

Нэхэмжлэгч “Х.*********” ХК нь хариуцагч Д.О*********, Д.Н*********, Д.А********* нарт  холбогдуулан, Зээлийн гэрээний үүрэгт нийт 65,445,707.49 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тус шүүхэд бичгээр гаргасан тайлбараар  нотлогдож байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.-т нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй гэж заасан ба нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.6., 75. дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь: 

  

1.”Х.*********” ХК-ийн нэхэмжлэлтэй, Д.О*********, Д.Н*********, Д.А********* нарт  холбогдох, Зээлийн гэрээний үүрэгт нийт 65,445,707.49 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч “Х.*********” ХК нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдөр төлсөн нийт 778,029.53 төгрөгийн 389,015 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 389,015 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгч “Х.*********” ХК-д олгосугай. 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар энэ захирамжид зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

  

  

ШҮҮГЧ З.БАЯРМАА