Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 197/ШШ2025/02826

 

 

 

 

 

 

2025 03 20 197/ШШ2025/02826

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,

 

Нэхэмжлэгч: Ховд аймаг, Жаргалант сум, 6-р баг, Жаргалан 1/80 байр, ******* тоотод оршин суух, Ал******* Ою******* /ИБД:*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 42 дугаар хороо, 14-р хороолол, 94В байр, ******* тоотод оршин суух, Да******* На******* /ИБД:******* /-д холбогдох,

 

975,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч, хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Ою******* миний бе нь танил Д.На*******д мөнгө хэрэгтэй байна, нэг сарын дотор өгье гэхээр нь өөрт байсан мөнгөө хүүгүй зээлдүүлсэн. Зээлийг өгөхдөө Д.На*******ын Хаан банкин дахь ******* тоот дансанд шилжүүлсэн. Бидний хооронд 2023.06.08-ны өдөр 2667 бүртгэлийн дугаартай зээлийн гэрээ байгуулагдан нотариатаар баталгаажуулсан. Гэрээний хугацаа 2023.07.07-ны өдөр дууссан боловч Д.На******* мөнгөө өгөхгүй байж байгаад 2023.08.15-ны өдөр 5,000,000 төгрөгийг төлсөн. Бидний хооронд байгуулсан гэрээний 3-р зүйлийн 3.7-д гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө гэж заасан байна. үндсэн зээл 5,000,000 төгрөгийн нэг өдрийн алданги 25,000 төгрөг болж байна. Нийт 39 хоног хугацаа хэтэрсэн байх бөгөөд 25,000 төгрөгөөр үржүүлвэл 975,000 төгрөг болж байна. Иймд Д.На*******аас алданги 975,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: А.Ою******* нэхэмжлэлтэй Д.На*******д холбогдох 975,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг миний бие бүхэлд нь хүлээн зөвшөөрч уг төлбөрийг 2025 оны 04 дүгээр сарын 25-ны дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.Ою******* нь хариуцагч Д.На*******д холбогдуулан 975,000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид шүүхэд бичгээр хийсэн эвлэрлийн гэрээг ирүүлжээ. Эвлэрлийн гэрээний агуулгаас үзэхэд хариуцагч Д.На******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 975,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 04 сарын 25-ны өдөр төлж барагдуулахаар талууд эвлэрсэн байна.

 

Нэхэмжлэгч болон хариуцагч нар дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүхээс талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Д.На******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 975,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,950 төгрөгөөс 13,975 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 13,975 төгрөг, улсын төсвийн данснаас 13,975 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч А.Ою*******д олгосугай.

 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Д.На******* нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.АЗБАЯР