| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 318/2025/00103/И |
| Дугаар | 318/ШШ2025/00156 |
| Огноо | 2025-03-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 318/ШШ2025/00156
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: И овогт Ц.З-н,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч: Ц.З,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.С нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.З нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:
1.1. Миний бие ... онд төрсөн, ... настай. Сургууль төгсөөд Улаанбаатар хотын байшин үйлдвэрлэх комбинатад дулааны техникчээр 1984 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажиллаад ар гэрийн гачигдлаар тус ажлаас гарсан. Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд сантехникийн слесарь хийж байгаад цэргийн албанд татагдаж АА-ийн 107-р ангид 3 жил алба хаагаад халагдаж ирсэн. Би 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл сумандаа барилгын техникчээр, 1991 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс тус сумын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны улс төрийн ажилтнаар, 1993 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл сумын Үйлдвэрчний эвлэлийн холбооны даргаар тус тус ажиллаж байсан. Тухайн үед ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тухай тэмдэглэл хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдэж тамга тэмдэг дарагдсан байгаа. Аймгийн архиваас цалингийн тодорхойлолт, ажилд орсон, гарсан тушаал шүүлгэхэд 1988 оны ажид орсон тушаал, 1988-1990 оны Пионер нэгдлийн цалин, 1991-1992 оны Наранбулаг сумын Захиргааны цалингийн тодорхойлолт тус тус гарсан. 1993-1994 оны тушаал, шийдвэр, цалингийн тодорхойлолт олдохгүй байх тул шүүхэд хандаж байна. Одоо миний бие тэтгэвэрт гарах нас болж бичиг баримтаа бүрдүүлэхэд дээрх ажилласан жилүүдтэй холбоотой зарим нотлох баримт олдохгүй байх тул шүүхэд хандсан. Иймд миний Улаанбаатар хотын байшин үйлдвэрлэх комбинатад 1984 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл дулааны техникчээр, Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдлэлд 1988 оны 7 дугаар сараас 1991 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хүртэл барилгын техникчээр, Увс аймгийн Наранбулаг сумын Ардын хурлын гүйцэтгэх захиргаанд 1991 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл улс төрийн ажилтнаар, Увс аймгийн Наранбулаг сумын Үйлдвэрчний эвлэлийн хороонд 1993 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл даргаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үүгэжээ.
2. Нэхэмжлэгч нь өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Увс аймгийн Нийгмийн даатгалын газраас 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр өгсөн зөвлөмжийн хуудас, хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Увс аймгийн Архивын тасгаас 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан тодорхойлолт, Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдлийн даргын 1988 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 42 дугаартай Мэргэжилтнүүдийг томилох тухай тушаал, Ц.З Наранбулаг сумын Пионер нэгдэлд 1988 оны 1-12, 1989 оны 1-12, 1990 оны 1-5, 7-12 дугаар саруудад ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, Ц.З-н Наранбулаг сумын Захиргаанд 1991 оны 7-12, 1992 оны 2-4, 6 дугаар саруудад ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, Г.Э-н иргэний үнэмлэхийин болон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Д.Б-н иргэний үнэмлэхийин болон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
3. Шүүхээс Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 139 дугаар албан бичгийн дагуу ирүүлсэн ХААТР-1 маягт, иргэний хаягийн хуудас №7, гэрч Г.Э, Д.Б нараас мэдүүлэг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Зын Улаанбаатар хотын байшин үйлдвэрлэх комбинатад 1984 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл дулааны техникчээр, Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдлэлд 1988 оны 8 дугаар сараас 1991 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хүртэл барилгын техникчээр, Увс аймгийн Наранбулаг сумын Ардын хурлын гүйцэтгэх захиргаанд 1991 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл улс төрийн ажилтнаар, Увс аймгийн Наранбулаг сумын Үйлдвэрчний эвлэлийн хороонд 1993 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл даргаар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, мөн хуулийн 135.2-т Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж тус тус зохицуулсан байх тул нэхэмжлэгч Ц.Зын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Ц.З нь хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн зарим тушаалууд байхгүй тул ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд ханджээ.
3. 1984 оны 7 дугаар сарын 29-ний өдөр бүртгэсэн иргэний хаягийн хуудас №7-д Байшин үйлдвэрлэх комбинатад бетончин гэж бичжээ.
Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдлийн даргын 1988 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 42 дугаартай Мэргэжилтнүүдийг томилох тухай тушаалаар нэгдлийн барилгын техникчнээр Ц.З томилжээ.
Увс аймгийн Архивын тасгаас Ц.З Наранбулаг сумын Пионер нэгдэлд 1988 оны 1-12, 1989 оны 1-12, 1990 оны 1-5, 7-12 дугаар саруудад ажиллаж авч байсан цалинг түүвэрлэн ирүүлжээ.
БНМАУ-ын Хүн амын регистрийн карт №70-д Ц , Пионер нэгдэлд барилгын техник, 1988 онд ажилд орсон гэж бүртгэгджээ.
Увс аймгийн Архивын тасгаас Ц.З Наранбулаг сумын Захиргаанд 1991 оны 7-12, 1992 оны 2-4, 6 дугаар саруудад ажиллаж авч байсан цалинг түүвэрлэн ирүүлжээ.
3.1. Шүүхээс гэрч Г.Э, Д.Б нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Г.Э Би 1985-1991 оны хооронд Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд тооцооны нягтлангаар, мөн 1991-1994 оны хооронд Алдар ХХК-д нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан. Ц.З нь цэргийн алба хааж ирээд 1988-1991 оны хооронд тус сумын Пионер нэгдэлд барилгын техникчээр ажиллаж байсан. Улмаар 1991-1992 онд Наранбулаг сумын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны улс төрийн ажил, 1993-1994 онд тус сумын үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар тус тус ажиллаж байсан билээ. Тухайн үед нэгдлийн даргаар Д.О, Ж.С гэх хүмүүс ажиллаж байсан гэж мэдүүлсэн бөгөөд тэрээр Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд ажиллаж байсан болох нь түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, Д.Б Би 1969-1971 оны хооронд Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд бригадын даргаар, 1971-1982 оны хооронд тус сумын ардын депутат хурлын нарийн бичгийн даргаар, 1982-2007 онд тус сумын ардын хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байсан. Ц.З нь 1988-1991 оны хооронд тус сумын Пионер нэгдэлд барилгын техникчээр ажилласан. Улмаар 1991-1992 онд Наранбулаг сумын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны улс төрийн ажил, 1993-1994 онд тус сумын үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар тус тус ажиллаж байсан билээ. Бид нэг сумын хүмүүс учраас бие биенээ сайн таньдаг, түүний ажиллаж байсан байдлын талаар сайн мэднэ. Манай сумын боловсон хүчин учраас сумын дарга болтол дэвшин дээшилж ажиллаж байсан билээ гэж мэдүүлсэн бөгөөд тэрээр Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэл болон сумын АДХ-д ажиллаж байсан болох нь түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тус тус нотлогдож байх тул гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв бөгөөд эргэлзээгүй гэж үзэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
4. Нэхэмжлэгч Ц.З нь Улаанбаатар хотын байшин үйлдвэрлэх комбинатад 1984 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл дулааны техникчээр, Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдлэлд 1988 оны 8 дугаар сараас 1991 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хүртэл барилгын техникчээр, Увс аймгийн Наранбулаг сумын Ардын хурлын гүйцэтгэх захиргаанд 1991 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл улс төрийн ажилтнаар, Увс аймгийн Наранбулаг сумын Үйлдвэрчний эвлэлийн хороонд 1993 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл даргаар тус тус ажиллаж байсан болох нь иргэний хаягийн хуудас №7-д Байшин үйлдвэрлэх комбинатад бетончин гэж 1984 оны 7 дугаар сарын 29-ний өдөр бүртгэсэн байдал, Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдлийн даргын 1988 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 42 дугаартай Мэргэжилтнүүдийг томилох тухай тушаал, Увс аймгийн Архивын тасгаас Ц.З Наранбулаг сумын Пионер нэгдэлд 1988 оны 1-12, 1989 оны 1-12, 1990 оны 1-5, 7-12 дугаар саруудад ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, Ц З, Пионер нэгдэлд барилгын техникч, 1988 онд ажилд орсон гэж бүртгэгдсэн ХААТР-1 маягт, Увс аймгийн Архивын тасгаас Ц.З Наранбулаг сумын Захиргаанд 1991 оны 7-12, 1992 оны 2-4, 6 дугаар саруудад ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, гэрч Г.Э, Д.Б нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг нотлох баримтаар нотлогджээ.
5. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Ц.Зын Улаанбаатар хотын байшин үйлдвэрлэх комбинатад 1984 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл дулааны техникчээр, Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдлэлд 1988 оны 8 дугаар сараас 1991 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хүртэл барилгын техникчээр, Увс аймгийн Наранбулаг сумын Ардын хурлын гүйцэтгэх захиргаанд 1991 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл улс төрийн ажилтнаар, Увс аймгийн Наранбулаг сумын Үйлдвэрчний эвлэлийн хороонд 1993 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл даргаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Зын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар И овогт Ц.З Улаанбаатар хотын байшин үйлдвэрлэх комбинатад 1984 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл дулааны техникчээр, Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдлэлд 1988 оны 8 дугаар сараас 1991 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хүртэл барилгын техникчээр, Увс аймгийн Наранбулаг сумын Ардын хурлын гүйцэтгэх захиргаанд 1991 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл улс төрийн ажилтнаар, Увс аймгийн Наранбулаг сумын Үйлдвэрчний эвлэлийн хороонд 1993 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл даргаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Зын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР