| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 318/2025/00157/И |
| Дугаар | 318/ШШ2025/00158 |
| Огноо | 2025-03-18 |
| Маргааны төрөл | Хүнийг сураггүй алга болсонд тооцох буюу нас барсан гэж зарлах, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 318/ШШ2025/00158
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х овогт Ж.Н-н,
Хүү Б.Э нас барсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч: Ж.Н,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.С нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ж.Н нь хүү Б.Э нас барсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:
1.1. Миний бие 4 хүүхэд төрүүлж өсгөсөн боловч 1 хүүхдээ алдсан. Миний хүү Б.Э нь оны дугаар сарын -ны өдөр с аймгийн Ул суманд төрсөн бөгөөд 1990 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 1 нас, 1 сар гарантай байхдаа вирусын хатгалгаа гэх оноштойгоор нас барсан. Тухайн үед бид хүүгээ нас барсан талаар бүртгүүлж, бичиг баримт аваагүй бөгөөд Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн архивын 2003 оноос өмнөх бүх баримт бичиг нь устгагдсан, Улсын бүртгэлийн хэлтсээс 1989-1994 оны нас барсны бүртгэлийн дэвтрээс шүүхэд олдоогүй тул шинэчлэгдсэн хуулийн дагуу алдарт эхийн одон авах хүсэлтэй байгаа тул миний хүү Б.Э 1990 оны 3 дугаар сарын 26-ны өдөр нас барсан болохыг тогтоож өгнө үүгэжээ.
2. Нэхэмжлэгч нь өөрийн иргэний үнэмлэхийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б.Эын төрсний бүртгэлийн лавлагаа, Б.Б Ж.Б нарын иргэний үнэмлэхийн хуулбарууд, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 28/170 тоот тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
3. Шүүхээс гэрч Б.Б Ж.Б нараас гэрчийн мэдүүлэг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
1. Нэхэмжлэгч Ж.Н нь хүү Б.Э 1990 оны 3 дугаар сарын 26-ны өдөр нас барсан болохыг тогтоолгох тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3. Халзангийн Б, ЖН нарын гэр бүлд 1989 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүү Б.Э төрсөн болох нь төрсний бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна.
Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр гаргасан 28/170 дугаартай Иргэн Б овогтой Э /........./-ын нас барсны бүртгэлийг Увс аймгийн Улаангом сумын 1989-1994 оны нас барсны бүртгэлийн дэвтрээс шүүхэд олдоогүй болно тодорхойлолтоос үзэхэд бүртгэлийн байгууллага нас баралтыг бүртгээгүй болох нь тогтоогдсон.
4. Мөн гэрч Б.Б-н Б.Э нь 1989 оны 02 дугаар сарын 22-нд Увс аймгийн Улаангом сумын төрөх тасагт Б-н 2 дахь хүү нь болж мэндэлсэн. Б.Э нь хэвийн бойжилттой хүүхэд буюу мяраалаг хүүхэд байсан бөгөөд 1990 оны 3 дугаар сарын 20-ны өдөр халуураад хатгааны хордлогод орж сэхээний тасагт хэвтсэн. Тухайн үед Ж.Н нь бие давхар байсан бөгөөд миний бие Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасгийн хоол зүйчээр ажиллаж байсан учраас би Б.Э эмнэлэгт авч хэвтсэн. Эмнэлэгт хэвтсэний дараа буюу Б.Э нь 1990 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хатгааны хордлого гэх оноштойгоор сэхээний тасагт бурхан болсон юм. Ж.Н бид 2 хоёр өөр овогтой байгаа учир нь миний ээжийн төрсөн эгч тухайн үед хүүхэд олдодгүй байсан учир Ж.Нг өргөж авсан юм гэх, Ж.Б-н Б.Э нь 1989 оны 02 дугаар сарын 22-нд Увс аймгийн Улаангом сумын төрөх тасагт Баатархүүгийн 2 дахь хүү нь болж төрсөн. 1990 оны 2 дугаар сараас 3 дугаар сарын 26-ны өдөр хүртэл хатгаа авч 2 удаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад 1990 оны 3 дугаар сарын 26-нд бурхан болсон билээ. Тухайн үед Б.Эийн бие муу байхад Ж.Нгийн дүү Б.Б нь эмнэлэгт сахиж байсан. Учир нь Ж.Н нь давхар биетэй байсан юм гэх мэдүүлгүүдээр тус тус нотлогдож байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ж.Нгийн хүү Б.Э 1990 оны 3 дугаар сарын 26-ны өдөр нас барсан, түүний нас барсныг улсын бүртгэлийн байгууллагад мэдэгдэж, тэмдэглүүлээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Баатархүүгийн Энхбаярыг 1990 оны 3 дугаар сарын 26-ны өдөр нас барсан болохыг тогтоож шийдвэрлэв.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Нгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Б.Э-г 1990 оны 3 дугаар сарын 26-ны өдөр нас барсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ж.Нгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР