Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 150/ШШ2025/00059

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: ........ аймгийн ........н сум, ........ дугаар баг, ........... тоотод оршин суух хаягтай, Хиад  .......... овогт ............ (РД:.............) бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох, ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний  хэргийг хянан  хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч ........, гэрч ........... шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунбаяр нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие ...... оны ... сарын ...-ны өдөр .... аймгийн .... суманд эцэг ....., эх ..... нарын .... дахь хүү болж төрсөн.

Миний аав .... намайг төрөхөөс өмнө нас барсан гэдэг. Намайг төрөхөд ээжийн нэрээр овоглож ....... .... гэсэн төрсний бүртгэл хийлгэж 1968 оны 03 сарын 18-ны өдөр № 43 дугаартай төрсний гэрчилгээ авсан байдаг юм. Сургуульд орох үед ээж маань сумын сургуульд үйлчлэгчээр ажиллаж байсан тул сургуульд бүртгүүлэхдээ ........... гэж бүртгүүлсэн. БНМАУ-ын иргэний паспортоо эцэг.......... овоглож авсан байдаг.

Би 1984 оны 09 сард ........... хотын барилгын техник мэргэжлийн дунд сургуульд үйлдвэрийн тоног төхөөрөмжийн засварчин мэргэжлээр суралцаж 1987 онд тус сургуулиа төгсөж, 1987 оны 07 сарын 01-ний өдөр ....... хотын Монгол ажилчдын захиргааны Барилга монтажын удирдах газарт тоног төхөөрөмжийн слесариар 1 жил 3 cap ажиллаж байгаад 1988 оны 10 сарын 16-ны өдөр ......... аймгийн цэрэг татлагын комиссоор орж цэргийн албанд тэнцсэнээр Ардын армийн ...... ангид алба хааж 1990 оны 10 сарын 12-ны өдөр халагдсан.

 Цэргээс халагдаж ирээд 1990 оны 11 сарын 01-ний өдрөөс ..... аймгийн Барилга угсралтын трестийн Амгалан даргатай бригадад нормчноор 1992 оны 06 cap хүртэл 1 жил 6 сарын хугацаанд ажилласан. Энэхүү ажилд орсон гарсан тушаал одоо байхгүй, ........ аймгийн архиваас лавлагаа гарах боломжгүй гэсэн тул уг байгууллагад хамт ажиллаж байсан засал чимэглэлчин ........., цалин мөнгөний нягтлан ....... нараас хамт ажиллаж байсан тодорхойлолтыг авсан болно. Миний цэргийн алба хаасан тухай № ....... дугаартай Цэргийн батлахад миний овгийг эх .......... нэрээр овоглон бүртгэснээс одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгоход цэргийн алба хаасан 2 жилийн хугацаа тогтоогдохгүйд хүрээд байгаа түл энэхүү № ...... дугаартай Цэргийн батлахад дурьдсан ......... овогтой ........... гэх нэр нь миний иргэний үнэмлэх, БНМАУ-ын иргэний паспорт, Хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэнтэй тохирохгүй байгаа тул шүүхэд гаргасан баримтыг үндэслэн №........ дугаартай Цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч намайг мөн болохыг тогтоож,

1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 02-ний өдөр хүртэл ........ аймгийн Барилга угсралтын трестийн бригадад нормчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч ........ шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа:

Миний бие 1968 оны 02 дугаар сарын 19-ний өдөр ...... аймгийн ........ суманд төрсөн. Би 1987 онд техник мэргэжлийн дунд сургууль төгссөн. Тэгээд ........ хотын Монгол ажилчдын захиргаанд тоног төхөөрөмжийн засварчнаар ажилласан. Энэ газарт 1987 оны 07 сарын 01-ний өдрөөс 1988 оны 10-р сарын 16-ны өдөр  хүртэл ажиллаж байгаад . аймаг р.......уу цэрэгт явсан.  Миний халагдсан тушаал байхгүй. ........аймгийн Барилгын трестэд  1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан. Энэ хугацааны ажилд орсон, гарсан тушаал байхгүйтул тогтоож өгнө үү Ээжээр овоглож цэргийн батлах гарсан байсан. Одоо тэтгэвэр тогтоолгох гэтэл цэргийн батлахын овог зөрчилтэй болсон учир ......... ..... болгож эзэмшигчээр тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн хүсэлт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа, хүсэлт гаргагчийн төрсний гэрчилгээний хуулбар, олон хүүхэдтэй эхийн тэтгэврийн дэвтэр, Бүгд найрамдах Монгол ард улсын №........ тоот паспортын хуулбар, 1987 оны 03 дугаар сард нээсэн №. тоот .........хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Монгол ажилчдын захиргааны даргын №239 тоот “Ажилд томилж тэтгэмж олгох тухай” тушаал,

1988 оны 03 дугаар сарын 10-ний өдөр нээсэн №..... тоот. цэргийн батлахын хуулбар, ..... аймгийн Засаг даргын тамгын газрын архивын 2024 оны 10 дугаар сарын 03-ний өдрийн №799 тоот тодорхойлолт, Монгол Улсын Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн №1390 тоот Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, Цэргийн алба хаасан байдлын хуулбар, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн №.... тоот албан бичгээр тус шүүхийн даалгаврыг гүйцэтгэж хүргүүлсэн тухай баримт, 1991 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн баярын бичиг, фото зураг зэрэг бичгийн нотлох баримтуудыг уншин сонсгож шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь :

           

....... нь шүүхэд бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгож, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Иргэн ........ нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор 1987 оны 07 сарын 01-ний өдрөөс 1988 оны 10-р сарын 16-ны өдөр  хүртэл ........ хотын Монгол ажилчдын захиргаанд тоног төхөөрөмжийн засварчнаар  ажилласан,

1988 оны 03 дугаар сарын 10-ний өдөр олгосон №....... тоот Цэргийн батлахын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох,

Мөн 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 02-ний өдөр хүртэл .......... аймгийн Барилга угсралтын трестэд  нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоолгох  тухай хүсэлтийг  шүүхэд гаргажээ.

Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцсэн нотлох баримтууд, зохигчийн тайлбар зэргээс  дүгнэхэд:

             .......... нь 1987 оны 07 сарын 01-ний өдрөөс 1988 оны 10-р сарын 16-ны өдөр  хүртэл ........ хотын Монгол ажилчдын захиргаанд тоног төхөөрөмжийн засварчнаар  ажиллаж байгаад цэргийн албанд татагдан явсан байдал  нь 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Монгол ажилчдын захиргааны даргын №239 тоот “Ажилд томилж тэтгэмж олгох тухай” тушаал, 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн №1390 тоот Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, зэрэг нотлох баримтуудаар,(х.х-ийн 14, 17-рт)

             ...... нь  Цэргээс халагдаж ирээд 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 02-ний өдөр хүртэл ......... аймгийн Барилга угсралтын трестэд  нормчноор ажиллаж байсан байдал нь: 1991 оны 09 дүгээр 01-ний өдөр олгосон баярын бичиг, гэрч ........ “............ нь 1990 оны намар Барилга трестэд туслах ажилтнаар ажилд орж байсан. Би яагаад сайн санаж байна вэ гэхээр манай төрсөн дүү ........., ............. нар нь манай бригадад хамт хуваарилагдаж ирсэн. Би 1990-1992 онд хүртэл .................. хамт ажиллаж байсан...” гэсэн мэдүүлэг,

 гэрч ............ “.............. нь 1990-1991 оны үед манай байгууллагад ажилд орсон санагдаж байна. намайг 1992 он хүртэл ажиллахад .......... нь хамт ажиллаж байсан нь үнэн...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. (х.х-ийн 40-41-рт)

             Иймд ...........1987 оны 07 .сарын 01-ний өдрөөс 1988 оны 10-р сарын 16-ны өдөр  хүртэл ....... хотын Монгол ажилчдын захиргаанд тоног төхөөрөмжийн засварчнаар, 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 02-ний өдөр хүртэл ......... аймгийн Барилга угсралтын трестэд  нормчноор тус тус ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэлээ.

            1988 оны 03 дугаар сарын 10-ний өдөр олгосон №....... тоот Цэргийн батлах дээр ......... овогтой ........гэж бичигдсэн нь түүний 43 тоот төрсний гэрчилгээнд болон АЮ68021974 регитрийн дугаар бүхий иргэний  үнэмлэхэд ........ боржигон овогт ............... гэж бичигдсэнтэй эцгийн нэр зөрүүтэй байна. ( х.х-ийн 4, 6, 15 дугаар хуудас),

            ....... нь 1988 оны 10 дугаар сарын 16-ний өдөр хугацаат цэргийн албанд татагдан .........н армийн 211 дүгээр ангид алба хааж байгаад Батлан хамгаалахын сайдын 1990 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 12 дугаар тушаалаар 1990 оны 10 дугаар сарын 26-ний өдөр цэргийн албанаас халагдсан байдал  нь  Монгол Улсын Батлах хамгаалах яамны харьяа Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 1390 тоот Хугацаат цэргийн алба хаасан тухай лавлагаа, фото зураг,  гэрч ......... шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Анх 1988 онд ......... цэргийн ангид ирэхэд ..........татагдаж ирсэн цэргүүд ангид 7 хоноод ........... нэгтгэл рүү цэргүүдийг татаж авсан байдаг. Бид хоёр 1988 онд хамт цэрэгт татагдаж ирсэн...” гэсэн мэдүүлэг, гэрч ........ шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “............ ....... химийн паталёонд байж байгаад ....... 60 цэрэг ...... манай цэргийн ангид ирсэн. Манайх ........ нэгтгэл гэж явдаг. 7 хоноод ....... өөр анги руу шилжсэн. . бид хоёр хамт байж байгаад халагдсан...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.

Иймд 1988 оны 03 дугаар сарын 10-ний өдөр нээсэн №666725 дугаартай цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч ...........мөн болохыг тогтоож шийдвэрлэлээ.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар .......... улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400  төгрөгийг улсын  орлогод  хэвээр үлдээх нь  зүйтэй байна.

           

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ  нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн  135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар .......... 1987 оны 07 сарын 01-ний өдрөөс 1988 оны 10-р сарын 16-ны өдөр  хүртэл ........ хотын Монгол ажилчдын захиргаанд тоног төхөөрөмжийн засварчнаар, 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 02-ний өдөр хүртэл ............ аймгийн Барилга угсралтын трестэд  нормчноор тус тус ажиллаж байсныг тогтоосугай.

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн  135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ....... 1988 оны 03 дугаар сарын 10-ний өдөр олгосон №........... тоот Цэргийн батлахын жинхэнэ эзэмшигчээр ......... боржигон овогт ............ мөн болохыг  тогтоосугай.

            3.Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар .............. улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш А.Баярхүү 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.

            6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч   шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Г.САРАНТУЯА