| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 142/2025/00011/И |
| Дугаар | 312/шш2025/00051 |
| Огноо | 2025-01-07 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 312/шш2025/00051
2025 01 07 312/ШШ2025/00051
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 2-р хороо, Усны гудамж Өөрийн байр, ******* банк ХК /РД: *******, утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг ******* тоотод оршин суух, Боржигон овогт Намбарын ******* /РД:*******, утас: *******/-д холбогдох
52,565,003 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Иргэн Н.******* нь ******* банктай байгуулсан 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 3007/2024-94000044075 тоот "******* банкны харилцагчид үзүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээний ерөнхий гэрээ-ний дагуу 2024 оны 26-ны 2024 оны 06 дугаар сарын өдөр MN650030003095019848 тоот "Цахим Цалингийн зээлийн гэрээ-г байгуулж, 30-н сарын хугацаатай, жилийн 20.4 хувийн хүүтэйгээр 50,000,000.00 төгрөгийн зээл авсан. Зээлдэгч нь зээл авсанаас хойш үндсэн зээлээс 2,120,000.00 төгрөг, зээлийн хүүний төлбөрөөс 3,200.00 төгрөг, нийт 2,123,200.00 төгрөг төлсөн бөгөөд зээлийн гэрээгээр тохирсон зээл болон зээлийн хүүний төлбөрийг хуваарийн дагуу сар бүр төлөх ёстой хэдий ч төлбөрөө зээл авсанаас хойш хугацаанд нь төлөлгүй өнөөдрийг хүрээд байна. Энэ нь зээлийн гэрээнд тусгагдсан ноцтой зөрчил байх тул зээлдэгч Н.*******ээс зээлийн гэрээний үүрэгт дараах төлбөрийг нэхэмжилж байгаа бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар Үндсэн зээл болон зээлийн хүүний төлөгдөөгүй үлдэгдэл дараах байдалтай байна. Үүнд: үндсэн зээл 47,880,000 төгрөг, зээлийн хүү 4,638,186 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 46,817.00 нийт 52.565.003 төгрөг гаргуулж ******* банканд олгуулахаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
Хариуцагч Н.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Миний бие Н.******* ******* банкны нэхэмжилсэн 52,565,003 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Н.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 52,565,003 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.******* нь нэхэмжлэгч ******* банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэг 52,565,003 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 420,776 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 210,388 төгрөгийг, төрийн сангаас 210,388 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 52,565,003 төгрөгийг хариуцагч Н.******* нь төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 420,776 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Н.*******ээс 210,388 төгрөгийг, төрийн сангаас 210,388 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ