2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 192/ШШ2025/01273

 

 

 

 

 

 

 

 

  2025                02            13                                             192/ШШ2025/01273

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

*******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *****-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, өөрийн байр хаягт оршин байх Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, мөн сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “******* *******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 596 тоот шийдвэрээр “******* *******” ХХК-иас 1,992,896,834 төгрөгийг гаргуулж Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд олгохоор шийдвэрлэж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар “******* *******” ХХК-ийн өмчлөлийн Улаанбаатар, ******* дүүрэг, 11 дүгээр хороо, /, хутагт гудамж, *******/*******/ тоот хаягт байрлах 224.9 м.кв 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон “ ” ХХК-ийн өмчлөлийн Улаанбаатар, ******* дүүрэг, 10 дугаар хороо гудамж, 64, б-39// тоот хаягт байрлах 40.36 м.кв 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу тогтооход 1,237,000,000 болон 96,707,900 төгрөгөөр үнэлсэн төгрөгөөр үнэлэгдсэнийг 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр бидэнд мэдэгдсэн. Манай компаниуд дээрх г хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь орон сууц өмчлөгчдийн гэр бүлийн орох оромж зах зээлд байж боломгүй хямд үнээр борлогдож бидний эрх ашиг ноцтой зөрчигдөх нөхцөлд хүрлээ. Дээрх зээлийг бид Малын тэжээлийн үйлдвэрээ барих зориулалтын дагуу ашигласан боловч Ковид-19 цар тахлаас болж бизнес маань уналтад орж улмаар шүүхийн шатанд хүрсэн. Түүнчлэн дээрх г хийлгэхэд манай өмчлөгчдийн саналыг огтхон ч тусгаагүй байна. “” ХХК-ийн дээрх зах зээлийн бодит ханшид нийцээгүй хэт багаар үнэлсэн байгаа тул зөвшөөрөх боломжгүй байна. Түүнчлэн хийсэн аргачлал нь тодорхой бус хэт их нуршсан дүгнэлт гаргасан нь ойлгомжгүй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу Улаанбаатар, ******* дүүрэг, 11 дүгээр хороо, /, хутагт гудамж *******/*******/ тоот хаягт байрлах 224.9 м.кв 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 1,237,000,000 төгрөгөөр үнэлсэн , Улаанбаатар, ******* дүүрэг, 10 дугаар хороо гудамж, 64, б-39// тоот хаягт байрлах 40.36 м.кв 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 96,707,900 төгрөгөөр үнэлсэн г тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаж байна гэжээ. Хариуцагч тал хариу тайлбартаа тэй холбоотой нэмэлт нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй гэж байх шиг байна. Манай талаас хөндлөнгийн өөр ний байгууллагаар хийлгэсэн. Уг гээр 224,9 метр квадрат талбайтай орон сууцын 1,600,400,000 төгрөгөөр, 40,36 метр квадрат талбайтай орон сууцыг 121,000,000 төгрөгөөр тус тус үнэлсэн бөгөөд энэ талаарх баримтыг хэргийн материалд хавсаргасан байгаа. н.Ганцэцэг захирал үнээ хэлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явц дахь он, сараар хийлгэсэн. Учир нь 2023 оны 11 дүгээр сард гарсантай холбогдуулан тухайн үеийн зах зээлийн хийлгэснээр хавтаст хэрэгт нийт хоёр өгөгдсөн байгаа. Иймд нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна. Хариуцагч тал тайлбартаа нэг сарын хугацаанд хийдэг гэх тайлбарыг гаргасан. Үүнтэй холбоотой н.Эрдэнэбаатар чний хийсэн нд анх ний зүйлтэй танилцсан огноо нь 2023 оны 12 дугаар сарын 06, ний огноо 2023 оны 12 дугаар сарын 07, ний тайлангийн огноо 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гэж тус тус бичсэн байна. Ингэхээр манай хөрөнгийг 6-ны өдөр үзээд хоёрхон хоногийн дотор хөрөнгийн гаргана гэдэг нь өөрөө бусдын эд хөрөнгийг хэт багаар, судалгаа шинжилгээ, харьцуулалт хийгээгүй гаргасан хэлбэр гэж үзэж байна. Мөн өмнөх нд 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр манай хөрөнгийг үзээд, 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ний тайланг гаргаад, 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээлгэж өгсөн гэх огноо харагдаж байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилсон чин бусдын хөрөнгөд хийхдээ ямар ч судалгаа шинжилгээ, харьцуулалт хийхгүйгээр, интернэт сайтаас харьцуулсан байдлаар ний тайланг гаргаж, тухайн хөрөнгийн бодит судалгаагүй бага үнэлсэн нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ариунболор шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонбаяр, Ц.Дуламсүрэн нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн дугаар захирамжаар “******* *******” ХХК-иас 1,992,896,834 төгрөг, барьцаа хөрөнгө болох “ ” ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын дугаарт бүртгэлтэй ******* дүүргийн, 10 дугаар хороо зам гудамж, 64б дүгээр байрны 39 тоот хаягт байрлах 40,36 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, “******* *******” ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын ******* дугаарт бүртгэлтэй, ******* дүүргийн  11 дүгээр хороо, /, гудамжны 90 дүгээр байрны 18 тоот хаягт байрлах 224,9 м.кв талбайтай 4 өрөө орон сууц тус бүрээр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч “******* *******” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Ганчимэг, итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганцэцэг нарт эрх, үүргийг тайлбарлаж, шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацаатай мэдэгдлийг гардуулсан. Дээрх хугацаанд төлбөр төлөгч төлбөрийг төлөөгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан дээрх 2 үл хөдлөх хөрөнгийг 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 06/23250916 дугаар тогтоолоор хурааж, талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч болон өмчлөгч нараас үнийн санал харилцан тохиролцоогүй тул шинжээч томилсон. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг шинжээч томилж гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар барьцаа хөрөнгөд Улсын бүртгэлийн газраас барьцаанд авсан эсэх талаарх мэдээллийг авч, захиран зарцуулах эрхтэй тусгай тэмдэглэгээ хийлгэж, түдгэлзүүлсэн. Шүүхийн шийдвэрийг тогтоосон хугацаанд биелүүлээгүй учраас хөрөнгийг хуульд заасны дагуу битүүмжилж, хураагаад талуудаас үнийн санал авсан. Үнийн саналд “******* *******” ХХК 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 56 тоот бичгээр үнийн санал өгсөн. Үнийн саналыг шийдвэр гүйцэтгэгчээс Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талуудаас үнийн санал авсан. “******* *******” ХХК үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгүүдийн ******* дүүрэг, 10 дугаар хороо, 646 дугаар байр, 39 тоот хаяг байрлах, 40,36 метр квадрат талбайтай, орон сууцын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь “ ” ХХК-ийн өмчлөлд байдаг. Уг үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналыг 141,260,000 төгрөгөөр, ******* дүүрэг, 11 дүгээр хороо, 90 дүгээр байр, 18 тоот хаягт байрлах, 224,9 метр квадрат талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 2,024,100,000 төгрөгөөр тус тус үнэлсэн. “ ” ХХК-иас өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг 141,260,000 төгрөгөөр үнэлсэн үнийн саналаа 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 61 тоот бичгээр ирүүлсэн. Төлбөр авагч Жижиг, дунд үйлдвэрийн газар 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгүүдийн зах зээлийн үнийг тогтоолгож, шинжээч томилуулах тухай 1/943 дугаар санал ирүүлсэн тул хөрөнгийн тогтоолгохоор тус газраас 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 11441, мөн өдрийн 11443 дугаар тогтоолоор шинжээч н.Эрдэнэбаатар, н.Энхтайван нарыг шинжээчээр томилсон. Шинжээчээр тогтоосон г “******* *******” ХХК-д 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 25664 дүгээр албан мэдэгдлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоож, тус нд ******* дүүрэг, 11 дүгээр хороо, 90 дүгээр байр, 18 тоот хаягт байрлах, 224,9 метр квадрат талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн г шинжээч 1,237,000,000 төгрөгөөр үнэлснийг мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу төлбөр төлөгчид мэдэгдэж, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасны дагуу 1 сарын хугацаанд худалдан борлуулах хуулийн сануулгыг албан бичгийн хамт танилцуулсан. Шийдвэр гүйцэтгэгч ний мэдээлэл өгсөн тухай тэмдэглэлийг 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр үйлдэж, ний мэдэгдэл гардуулсан тэмдэглэл хөтөлж, захирлаар нь гарын үсэг зуруулсан. ******* дүүрэг, 10 дугаар хороо, 646 дугаар байр, 39 тоот хаяг байрлах, 40,36 метр квадрат талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг чин 96,707,900 төгрөгөөр үнэлснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу “ ” ХХК-д ний мэдэгдлийг 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 25666 дугаар албан бичгээр мэдэгдэж, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр гарын үсэг зуруулж, хөрөнгийг бие даан худалдан борлуулах боломжтой хуулийн хугацааг сануулсан. Төлбөр авагчид мөн өдрийн 25665 дугаар албан бичгээр г мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Ганцэцэгээс бие даан худалдан борлуулах нэг сарын хугацааг 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүсэлт гаргасан учраас бие даан худалдан борлуулах хугацааг 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл нэг сарын хугацаа олгосон. Энэ хугацаанд төлбөр төлөгч үл хөдлөх хөрөнгүүдийг бие даан худалдан борлуулаагүй. Үнэлгээний тайлан болон ний мэдэгдэлд г үнэлэхдээ зах зээлийн нээс хэт доогуур үнэлсэн гэж мэдэгдсэн. Тухайлбал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгч өөрөө хэт доогуур үнэлсэн гэх нотолгоог шүүхэд ирүүлж ёстой боловч өнөөдрийн байдлаар тухайн нотломж байхгүй байна. Үнэлгээг Хөрөнгийн ний тухай хуульд заасны дагуу шинжээч зах зээлийн тэй харьцуулан үнэлж, талуудад мэдэгдэж, ажиллагаа хуулийн дагуу явагдсан учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Төлбөр гаргуулах ажиллагаа, шүүхийн албадан гүйцэтгүүлэх захирамжийн дагуу тогтоох ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу зохион байгуулагдаж, ажиллана. Нэхэмжлэгч тал хувиараа хийлгээд тухайн гээ зах зээлийн үнээр үнэлэгдсэн гэх нь өөрөө эрх зүйн хувьд чадамжгүй байдал үүсэж байна. Учир нь хувь хүмүүсийн хоорондын эдийн засгийн харилцаанд тулгуурлаж явагдаагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар зохицуулагдаж, тогтоох тул нэхэмжлэгч талаас гаргасан эрх зүйн чадамжгүй, эрх зүйн зохицуулалтаас ангид хийгдсэн гэж үзэж байна. Ямар ч хүн өөрийн танил талаараа хүссэн компани дээрээ очоод гаргуулах боломж байгаа. Хариуцагч талаас шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүсэл зорилго харагдахгүй байна. Өөрсдийн сайн дураар үнэлүүлсэн компанийн гээр зарна гээд зах зээлийн нээс зөрүүтэй, өндөр үнээр зар тавьсан учраас худалдан авах хүн олдохгүй. Хэрвээ шүүхийн шийдвэрийг биелүүлэх санаа санаачилгатай байсан бол өр төлбөрөөс гаръя, эсвэл хэт багаар үнэлэгдээд зарагдчих байх гэж санаа зовохын өмнө зах зээлийн нээс бууруулж зараад, өөрсдөө зөрүү авах боломж байдаг. Талууд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлд заасан эрх багаа боловч эвлэрэх саналыг талууд гаргаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Зохигчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд:

 

Нэхэмжлэгчээс нэхэмжлэл/ХХ 1-2 тал/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт/ХХ 3 тал/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар/ХХ 4 тал/, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн дугаар шүүгчийн захирамжийн хуулбар/ХХ 5-6 тал/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Н-МЭ/25665 дугаартай мэдэгдэл/ХХ 8 тал/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Н-МЭ/25664 дугаартай мэдэгдэл/ХХ 15 тал/, итгэмжлэл/ХХ 100 тал/, “ ” ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн хөрөнгийн ний тайлан/ХХ 109-124 тал/, “ ” ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн хөрөнгийн ний тайлан/ХХ 126-144, 201-222 тал/ зэрэг нотлох баримтыг, 

 

Хариуцагч талаас итгэмжлэл/ХХ 34, 238, 2ХХ 5 дугаар тал/, хариу тайлбар/ХХ 42 тал/, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн дугаартай гүйцэтгэх хуудас/ХХ 43 тал/, Мөн шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн дугаар шүүгчийн захирамж/ХХ 44-45 тал/, 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн дугаартай шүүгчийн захирамж/ХХ 46 тал/, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 23250916 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолын хуулбар/ХХ 47 тал/, мөн газрын 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 05/23250916 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл/ХХ 48-49 тал/, мөн өдрийн 06/23250916 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол/ХХ 50 тал/, “ ” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 55 дугаартай итгэмжлэл/ХХ 51 тал/, 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 07/23250916 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл/ХХ 52-53 тал/,  08/23250916 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоол/ХХ 54 тал/, “ ” ХХК болон “******* *******” ХХК нарын 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 61 дугаар үнийн санал өгөх тухай албан бичиг/ХХ 55 ар, өвөр тал/, Жижиг дунд үйлдвэрийн газрын 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1/943 дугаар хүсэлт гаргах тухай албан бичгийн хуулбар/ХХ 56 тал/, 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 11/443 дугаартай шинжээч томилох тухай тогтоол, мөн өдрийн шинжээч томилох тухай тогтоол гардуулан өгөх акт/ХХ 57-58 ар өвөр тал/, “ ” ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 07/Ш дугаартай Хөрөнгийн ний тайлан/ХХ 59-75 тал/, “” ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ний тайлан/ХХ 76-82 тал/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Н-МЭ/25664 болон Н-МЭ/25665 дугаар мэдэгдэл, гардуулсан тэмдэглэлүүд/ХХ 83-84 тал/, 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл/ХХ 85 тал/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Н-МЭ/25938 дугаар мэдэгдэл, ****ийн хүсэлт /ХХ 86 ар өвөр тал/, итгэмжлэл/ХХ 238 тал/ зэрэг нотлох баримтыг гаргаж өгсөн.

 

Шүүхийн журмаар хил хамгаалах ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 2-36/4101 дугаартай албан бичиг, ыг гэрчээр асуусан тэмдэглэл/ХХ 190-193 тал/ зэрэг нотлох баримт бүрдсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь үл хөдлөх хөрөнгийн хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Хэрэгт цугларсан нотлох баримт, талуудын тайлбар, гэрчийн мэдүүлэг зэрэгт үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас заримыг ханган зарим хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Дараах үйл баримт тогтоогдож байна.

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн дугаар шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.6-д зааснаар хариуцагч “******* *******” ХХК нь нэхэмжлэгч “Жижиг дунд үйлдвэрийн газар”-ын нэхэмжилсэн 1,992,896,834 төгрөг гаргуулах, “ ” ХХК/РД/-ийн өмчлөлийн Нийслэлийн ******* дүүргийн 10 дугаар хороо, Наадамчдын зам гудамж, 64 б дугаар байрны 39 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн дугаартай, 000507699 гэрчилгээний дугаартай 40,36 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, “******* *******” ХХК/РД-/-ийн өмчлөлийн Нийслэлийн ******* дүүргийн 11 дүгээр хороо, оргил /17012/ гудамж, 90 дүгээр байрны 18 тоот хаягт байршилтай, Ү-2206049545 улсын бүртгэлийн дугаартай, 000576271 гэрчилгээний дугаартай 224,9 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг батлан хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч “******* *******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 5,096,317 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

Мөн шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь мөн оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 23250916 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар зохицуулсан иргэний хэргийн талаарх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж эхэлсэн талаар талууд энэ тухай маргахгүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д зааснаар шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн эд хөрөнгөнөөс төлбөр гаргуулах үйл ажиллагааг явуулж, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2.2 дах хэсэгт зааснаар төлбөр төлөгч, төлбөр авагч болон өмчлөгч нар нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй бол үл хөдлөх хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэхээр заасан байна.

Хариуцагч нь шүүхийн шийдвэр буюу мөнгөн төлбөрийн үүргийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй учир маргаан бүхий барьцааны зүйл үл хөдлөх хөрөнгүүдийг мөн хуульд заасан журмын дагуу битүүмжилж, хураагаад “******* *******” ХХК болон “ ” ХХК нар 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 56, 61 тоот бичгээр 141,260,000 болон 2,024,100,000 төгрөгийн үнийн санал өгсөн боловч төлбөр авагч Жижиг, дунд үйлдвэрийн газар үнийн саналыг эс зөвшөөрч, 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгүүдийн зах зээлийн үнийг тогтоолгож, шинжээч томилуулах тухай 1/943 дугаар хүсэлт ирүүлсэн байх тул тус үл хөдлөх хөрөнгүүдийн зах зээлийн тогтоолгохоор тус Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 11/441, мөн өдрийн 11/443 дугаар тогтоолоор шинжээч “ ” ХХК буюу хөрөнгийн чин аар маргаан бүхий 2 өрөө орон сууцны, “” ХХК буюу хөрөнгийн чин аар маргаан бүхий 4 өрөө орон сууцуудын зах зээлийн тогтоолгохоор шинжээч нарыг томилсон байна.

Өөрөөр хэлбэл маргаж буй үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжлэн хурааж авахдаа талуудаас үнийн саналыг авсан боловч талууд үнийн талаар харилцан тохиролцоогүй тул шинжээч томилсон, нэхэмжлэгч “******* *******” ХХК-ид өөрийн болон “ ” ХХК нарын хөрөнгийг 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор бие даан худалдан борлуулах 1 сарын хугацаа олгосон болох нь тогтоогддог.

Томилогдсон шинжээч нарын дүгнэлтийг “ ” ХХК буюу хөрөнгийн чин 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр, “” ХХК буюу хөрөнгийн чин 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн.

Тус хөрөнгийн хийсэн шинжээчийн дүгнэлтүүдийг төлбөр төлөгч “******* *******” ХХК-ид 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр мэдэгдэн танилцуулан, төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч нь 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд гомдол гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д Талууд эд хөрөнгийн ний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасныг зөрчөөгүй, тус хуульд заасан хугацаанд шүүхэд гомдол гаргасан байна.

Нэхэмжлэгч тал иргэний хэргийн талаарх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тухай маргаагүй, хөрөнгө үнэлсэн шинжээчийн дүгнэлтийг хуульд нийцээгүй, хэтэрхий бага үнэлсэн гэж хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын заримыг ханган заримыг үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хөрөнгийн хийх тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн этгээд “ ” ХХК-ийн чин аар гаргуулсан, шинжээчид хууль тайлбарласан тэмдэглэл, шинжээчээр оролцохоос татгалзах болон оруулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл зэргээс шинжээчээс урьдчилан тодруулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9, 13, 14, 17, 18 дугаар зүйл, Хөрөнгийн ний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т заасан журмыг баримталсан нь хариуцагчийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

“ ” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр “ ” ХХК/РД/-ийн өмчлөлийн Нийслэлийн ******* дүүргийн 10 дугаар хороо, Наадамчдын зам гудамж, 64 б дугаар байрны 39 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн дугаартай, 000507699 гэрчилгээний дугаартай 40,36 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 96,707,900 төгрөгөөр үнэлжээ.

Шинжээч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн ний тухай хуульд заасан журмыг баримтлах бөгөөд мөн зүйлд заасан шинжээч томилох эрх бүхий этгээд болох шийдвэр гүйцэтгэгч нь шинжээч томилох тогтоолоор шинжээчээр томилж үл хөдлөх хөрөнгийн г хийлгэхдээ хуулийн дээрх заалтыг мөрдлөг болгосон. Дээрх ажиллагаа Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулна, 9 дүгээр зүйлийн 9.2-т Энэ хуулийн 9.1-д заасан ажиллагааг явуулсны дараа харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол захирамж, хүсэлтийг гардуулан өгч, эрх үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна гэж заасантай нийцсэн байна.

Мөн шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд зааснаар төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эргэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн ний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан зах зээлийн тухайн үеийн ханшаар 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар өртгийн болон зах зээлийн аргаар ижил төстэй байршил ойролцоо 1-2 өрөө 3 ширхэг орон сууцуудтай жиших байдлаар үнэлж дүгнэлт гаргасан, энэ тухай оролцогчдод мэдэгдэн, тэмдэглэл хөтөлж, 55.2.2-т зааснаар г талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй бол шинжээчээр үнэлүүлнэ, хуулийн 55.3-т зааснаар шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш шийдвэр гүйцэтгэгч ажлын 3 хоногийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэж заасны дагуу шинжээчийн дүгнэлтийн тайланг нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч “******* *******” ХХК-ид мэдэгдсэн болох нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, төлбөр төлөгч “******* *******” ХХКгийн гарын үсэг бүхий баримтуудаас тус тус тогтоогдож байна.

Иймээс нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн тус орон сууцыг үнэлсэн хөрөнгийн г хүчингүй болгуулах нэхэмжлэл үндэслэлгүй, нэхэмжлэгч талын өөрсдөө үнэлүүлсэн гэх “ ” ХХК-ийн чин Г.Лхагвасүрэнгийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн гаргасан ний тайланд дурдсан 123,101,000 төгрөгийн нь шүүхээс томилсон шинжээч бус, түүнчлэн харьцуулсан объектын хаяг байршил, радиус дурдаагүй тул хөрөнгийн г багаар үнэлсэн гэх тайлбар татгалзлаа хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй гэж үзнэ.

Харин “******* *******” ХХК/РД-/-ийн өмчлөлийн Нийслэлийн ******* дүүргийн 11 дүгээр хороо, оргил /17012/ гудамж, 90 дүгээр байрны 18 тоот хаягт байршилтай, Ү-2206049545 улсын бүртгэлийн дугаартай, 000576271 гэрчилгээний дугаартай 224,9 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн “” ХХК буюу хөрөнгийн чин гийн гаргасан шинжээчийн дүгнэлтийг шинжээч хөрөнгийн г өртгийн болон орлогын, зах зээлийн аргуудыг хослон үнэлсэн гэх, зах зээлийн харьцуулалтын хандлагаар үнэлэхдээ тус хотхоны үл хөдлөх хөрөнгийн зууч Ремакс.мн хаягаар 226 м.кв 7 өрөө бүхий хаус хотхоны 1 л орон сууцыг худалдан борлуулахаар дуудсан үнийн саналд үндэслэн дүгнэлт гаргасан, дүгнэлт гаргахдаа уг хандлагаас зах зээлийн хандлагын ний аргад суурилсан гэх тайланд уг үнэлж буй объектыг харьцуулахдаа ойролцоо байршилд 2-3 үл хөдлөх хөрөнгө харьцуулаагүй, үл хөдлөх хөрөнгийн зуучлагч компанийн  үнийн саналаар үнэлсэн, мөн дүүргийн 11 дүгээр хороо бус, 17 дугаар хорооны 7 өрөө хаус хотхоны нээс тооцсон нь үндэслэл бүхий дүгнэлт гэж үзэхэд эргэлзээтэй байна.

Үнэлгээг ойролцоо объектыг сонгосон гэх объектын байршил, зайг радиусаар хязгаарласан байдал харгалзсан эсэх нь тодорхойгүй, харьцуулсан үл хөдлөх хөрөнгийн хувийн онцлог байршлыг хэрхэн харгалзсан эсэх, м.кв талбай ойролцоо ч өрөөний тоо зөрүүтэй үнэлсэн нь нд нөлөөлөх эсэх тодорхойгүй, үл хөдлөх хөрөнгөтэй биечлэн танилцсан гэх боловч гадна байршил, орцноос өөр зураг авагдаагүй байх тул хөрөнгийн хийсэн шинжээчийн дүгнэлтийг үндэслэл муутай гарсан гэж үзэхээр байна.

Түүнчлэн шинжээчийг дүгнэлт гаргах хугацааг хариуцагч тал бага хугацаанд хурдан гаргасан гэх тайлбар үндэслэлтэйг дурдах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл шинжээчийн дүгнэлт үнэн зөв эргэлзээгүй гаргах хангалттай хугацаа мөн эсэх нь эргэлзээтэй байна.

Зах зээлийн харьцуулан/жиших/ зэрэгцүүлэх аргыг сонгож авахад ижил төсөөтэй хөрөнгө, эд зүйлс худалдаалагдсан тухай мэдээлэл цуглуулах, тоо, баримт, мэдээнд нарийвчлан судалгаа хийх, мэдээллийн эх сурвалжийг олж тогтоох, олдоцтой байдал, мэдээллийг нягтлан шалгах, харьцуулан сонгох объектын тохирох байдал, зах зээлийн өрсөлдөх байдлын талаар нотлох баримт цуглуулах хангалттай хугацаа хомс байсан, өөрөөр хэлбэл 3-аас дээш хангалттай объект сонгох олдох боломж хомс, маргаж буй буюу үнэлж буй объектын онцлогийг хариуцагч тал анхаараагүй гэж үзэхээр байна.

Энэ нь шинжээч цаг хугацаанд нь үр бүтээлтэйгээр дүгнэлт гаргах үүргээ биелүүлэх боломжгүйд хүрэхээр байна гэж дүгнэв.

Хөрөнгийн ний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар Хөрөнгийн г тухайн ний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн ний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн ний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн ний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж тус тус заажээ.

Дээрх үйл баримтуудаар “******* *******” ХХК/РД-/-ийн өмчлөлийн Нийслэлийн ******* дүүргийн 11 дүгээр хороо, оргил /17012/ гудамж, 90 дүгээр байрны 18 тоот хаягт байршилтай, Ү-2206049545 улсын бүртгэлийн дугаартай, 000576271 гэрчилгээний дугаартай 224,9 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн шинжээч “” ХХК-ийн Хөрөнгө үнэлсэн тухай 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ний тайланг уг үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг үнэн зөв эргэлзээгүй тогтоосон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хүчингүй болгох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох  “ ” ХХК/РД/-ийн өмчлөлийн Нийслэлийн ******* дүүргийн 10 дугаар хороо, Наадамчдын зам гудамж, 64 б дугаар байрны 39 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн дугаартай, 000507699 гэрчилгээний дугаартай 40,36 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн “ ” ХХК-ийн г хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, “******* *******” ХХК/РД-/-ийн өмчлөлийн Нийслэлийн ******* дүүргийн 11 дүгээр хороо, оргил /17012/ гудамж, 90 дүгээр байрны 18 тоот хаягт байршилтай, Ү-2206049545 улсын бүртгэлийн дугаартай, 000576271 гэрчилгээний дугаартай 224,9 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн хөрөнгийн ний “” ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн г хүчингүй болгож тус тус шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох “ ” ХХК/РД/-ийн өмчлөлийн Нийслэлийн ******* дүүргийн 10 дугаар хороо, Наадамчдын зам гудамж, 64 б дугаар байрны 39 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн дугаартай, 000507699 гэрчилгээний дугаартай 40,36 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн “ ” ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 07/Ш дугаар г хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, “******* *******” ХХК/РД-/-ийн өмчлөлийн Нийслэлийн ******* дүүргийн 11 дүгээр хороо, оргил /17012/ гудамж, 90 дүгээр байрны 18 тоот хаягт байршилтай, Ү-2206049545 улсын бүртгэлийн дугаартай, 000576271 гэрчилгээний дугаартай 224,9 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн хөрөнгийн ний “” ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн г хүчингүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 35,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “******* *******” ХХК-ид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогч хүчинтэй бөгөөд зохигчид мөн хуулийн 119.3-т заасан хугацааны дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             *****