| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Баярмаа |
| Хэргийн индекс | 102/2024/06382/И |
| Дугаар | 192/ШШ2025/02129 |
| Огноо | 2025-03-20 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 192/ШШ2025/02129
2025 03 20 192/ШШ2025/02129
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
*******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ****-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ****--д холбогдох
Байрны өмчлөгчөөр тогтоолгож, гэрчилгээ нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүй хугацааны алдангид 29,299,561 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт шүүх үндсэн нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, мөн сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: ***** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* би 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдөр *******тэй зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулж, ******* дүүргийн 4 дүгээр хороо, ******* ******* дугаар гудамж, ******* дугаар байр, тоотод оршин байрлах 83.25 м.кв орон сууцыг худалдаж аваад нийт гэрээний дагуу тохиролцсон үнэ болох 82,000,000 төгрөгийг төлсөн. Бичиг баримтаа шилжүүлж авах гэхэд шилжүүлж өгөхгүй маргааш нөгөөдөр гэсээр өнөөдрийг хүрч байна. Иймд худалдах, худалдан авах гэрээний үүрэг дуусгавар болсон. Худалдагч талд байрыг шилжүүлж өгөхийг даалгуулах шаардлага гаргаж байна. Иймд байрны өмчлөгчөөр ******* намайг тогтоож, байрны гэрчилгээг шилжүүлж өгөхийг хариуцагч талд даалгаж өгнө үү гэжээ.
Зохигч талууд болох нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **** нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч ******* болон хариуцагч ******* нар дараах байдлаар эвлэрч байна. Хариуцагч тал ******* нь 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгч *******д ******* дүүрэг, 4 дүгээр хороо, ******* ******* гудамж, ******* дугаар байрны тоот 83.25 м.кв 3 өрөө орон сууцны гэрчилгээг шилжүүлэн өгнө. ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж татгалзсан дүн 5,299,561 төгрөгөөс үлдэх 24,000,000 төгрөгийн дараах графикийн дагуу төлнө. 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд төлнө. Талууд эвлэрлийн гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулж байна гэжээ.
Шүүх хүсэлтийг хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээ нэр дээр шилжүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийг гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүй хугацааны алданги, хохиролд 29,299,561 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдааны явцад талууд эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээ байгуулан, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг гаргасан байна.
*******гийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох ******* дүүргийн 4 дүгээр хороо, ******* ******* гудамж, ******* дугаар байрны тоот хаягт байршилтай, 83,25 м.кв талбайтай, үл хөдлөх хөрөнгийн дугаартай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгож, гэрчилгээ нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүй хугацааны алданги, хохиролд 29,299,561 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагч ******* үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, өөрийн өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай, Нийслэлийн ******* дүүргийн 4 дүгээр хороо, ******* ******* гудамж, ******* дугаар байр, тоот хаягт байршилтай 83,25 м.кв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг 2025 оны 03 дугаар 27-ны өдрийн дотор нэхэмжлэгч *******гийн өмчлөлд шилжүүлж өгөхөөр, хариуцагч ******* сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 29,299,561 төгрөгийн 5,299,561 төгрөгөөс татгалзаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 24,000,000 төгрөгийг нэхэмжлэгч ******* төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дотор хариуцагч *******д төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулж байна гэжээ.
Уг эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй гэх тул хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс үндсэн нэхэмжлэлтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн төлөгдвөл зохих 638.150/567.950+70.200/ төгрөгөөс дутуу төлөгдсөн 497,750 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч *******эс улсын тэмдэгтийн хураамжид 319.075/638.150:2/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгуулж, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 435.717/251.575+184.124/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид 138.975/277.950:2/ төгрөгийг гаргуулан хариуцагч *******д тус тус олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.6, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.*******гийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээ нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай үндсэн, худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүй хугацааны алданги, хохиролд 29,299,561 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудтай иргэний хэрэгт хариуцагч ******* үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, өөрийн өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай, Нийслэлийн ******* дүүргийн 4 дүгээр хороо, ******* ******* гудамж, ******* дугаар байр, тоот хаягт байршилтай 83,25 м.кв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч *******гийн нэр дээр 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн дотор шилжүүлэн өгөхөөр, хариуцагч ******* сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл алданги, хохиролд 29,299,561 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын 5,299,561 төгрөгөөс татгалзаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 24,000,000 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дотор нэхэмжлэгч ******* хариуцагч *******д төлж барагдуулахаар тус тус харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс үндсэн нэхэмжлэлтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн дутуу төлөгдсөн 497,750 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч *******эс улсын тэмдэгтийн хураамжид 319,075 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгуулж, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 435,717 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид 138,975 төгрөгийг гаргуулан хариуцагч *******д тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч *******, нэхэмжлэгч ******* нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ *****