| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаа Ариунхишиг |
| Хэргийн индекс | 1841000830157 |
| Дугаар | 2023/ДШМ/956 |
| Огноо | 2023-09-27 |
| Зүйл хэсэг | 22.4.3., 22.4.5., 22.5.1., 22.5.2., |
| Улсын яллагч | Ч.Батзориг, Ц.Шагдар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 2023/ДШМ/956
2023 9 27 2023/ДШМ/956
Н.Ч, Д.Н, Н.Д.Н, Д.Б, С.Б, Б.Ц, Д.Г, Б.Г, Ж.Н, Б.Д, О.Т, Ц.Н, Н.М, Р.О, М.З, С.Э, Ү.О, Т.А, С.А, Б.Б, Б.А, М.Б, Г.НБ.Д, Б.Гнарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ч.Батзориг, Ц.Шагдар,
шүүгдэгч Н.Ч, түүний өмгөөлөгч Р.Мэндсайхан,
шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч Т.Урангэрэл, Б.Одонгэрэл,
шүүгдэгч Ж.Нгийн өмгөөлөгч Э.Мөнхзолбоо,
шүүгдэгч Ц.Нын өмгөөлөгч Б.Энх-Амгалан,
шүүгдэгч Р.О, түүний өмгөөлөгч Л.Мөнхтөр, Ю.Баяр-Эрдэнэ,
нарийн бичгийн дарга Б.Саранзаяа нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батсайхан даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/396 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Нгийн өмгөөлөгч Э.Мөнхзолбоо, шүүгдэгч Г.НасанБ.Дын өмгөөлөгч Ц.Гансүх, шүүгдэгч Б.Цын өмгөөлөгч Т.Урангэрэл, Б.Одонгэрэл, шүүгдэгч Н.Чын өмгөөлөгч Р.Мэндсайхан, шүүгдэгч Р.О болон шүүгдэгч Ц.Нын өмгөөлөгч Г.Батцэцэг, Б.Энх-Амгалан нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Н.Ч нарын 24 хүнд холбогдох эрүүгийн 1841000830157 дугаар хэргийг 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Н.Ч,
2. Б.Б,
3. Ү.О,
4. Д.Н,
5. Д.Н,
7. Р.О,
8. Н.М,
9. Д.Б,
10. М.Б,
11. С.Б,
12. Б.Ц,
13. Б.Г,
14. С.А,
15.Б.А,
16. Т.А,
17. Ц.Н,
18. Б.Д,
-Баянгол дүүргийн шүүхийн 2001 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 544 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 40.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан;
19. С.Э,
20. Ж.Н,
21. М.З,
22. О.Т,
23. Б.Г,
24. Д.Гийн Н
1. Шүүгдэгч Б.Б нь Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын тусгай зөвшөөрөл хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж байхдаа:
- Н.Мн “Ө” ХХК-ийн “Эм, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх тусгай зөвшөөрөл”-ийн материалд шинжээч томилж, комиссын хурлаар оруулах ашиг сонирхлын үүднээс Р.Одамжуулан өгсөн 1.000.000 төгрөгийг албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн өглөөний 07 цагийн үед Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Консул Таурын 79 дүгээр байрны гадаа Р.Октябриас хахуульд авсан;
- 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Эрүүл мэндийн яамны 114 тоот өрөөнд Б.Аын “Т” ХХК-ийн "эмнэлгийн тоног төхөөрөмж, урвалж оношлуур импортлох, ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөл"-ийг гаргаж өгсөн гэж өгсөн 100 ам.доллар буюу 263.338 төгрөгийг албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахуульд авсан;
- 2019 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Эрүүл мэндийн яамны 114 тоот өрөөнд М.Бгийн “Э” ХХК-ийн "эмнэлгийн тоног төхөөрөмж, түүний дагалдах хэрэгсэл, протез ханган нийлүүлэх, импортлох зөвшөөрөл"-ийг хурдан хугацаанд сунгуулах ашиг сонирхлын үүднээс өгсөн 100.000 төгрөгийг албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахуульд авсан;
- 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Эрүүл мэндийн яамны 114 тоот өрөөнд Д.Бгээс “АМ” ХХК-ийн "эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл, протез ханган нийлүүлэх, импортлох, худалдах тусгай зөвшөөрөл"-ийн хугацааг сунгуулах ашиг сонирхлын үүднээс өгсөн 100.000 төгрөгийг албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахуульд авсан;
- 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Эрүүл мэндийн яамны 114 тоот өрөөнд С.Бгээс “ИХ” ХХК-ийн тусгай зөвшөөрөл хурдан гаргаж өглөө гэж өгсөн 100.000 төгрөгийг албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахуульд авсан;
- 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Эрүүл мэндийн яамны 114 тоот өрөөнд Б.Цоос “СӨ” ХХК-ийн эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүний тусгай зөвшөөрлийг шинжээч томилж, комиссын хурлаар оруулах ашиг сонирхлын үүднээс өгсөн 100.000 төгрөгийг албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахуульд авсан;
- Д.Гийн “КО” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хугацаандаа сунгуулаагүй, хугацаа хоцруулж ирүүлснийг сунгуулж өгсний хариуд, өөрийн танил Гэрэлт-Од гэгчийн компанийн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах ашиг сонирхлын үүднээс “КО” ХХК-ийн зарж байгаа нүдний шилнээс шил захиалж болно гэж амласны дагуу албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд 1.580.000 төгрөгийн үнэ бүхий нүдний шилийг захиалж, 2019 оны 3 дугаар сарын сүүлээр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр "Писс Малл" төвд үйл ажиллагаа явуулдаг “КО” ХХК-ийн салбараас хахуульд авсан;
- 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хангарьд ордны автомашины зогсоол дээр Б.Ггийн “АС” ХХК-ийн "эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөл" авах ашиг сонирхлын үүднээс өгсөн 5.000.000 төгрөгөөс Н.Чаар дамжуулан 2.500.000 төгрөгийг албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахуульд авсан;
- 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Ж.Нн “ПРО” ХХК-ийн "эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөл" авах ашиг сонирхлын үүднээс өгсөн 3.000.000 төгрөгөөс Н.Чаар дамжуулан 1.500.000 төгрөгийг албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахуульд авсан;
- “Э ЭМ” ХХК-ийн "эмнэлгийн хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмж, протез ханган нийлүүлэх, импортлох, худалдах тусгай зөвшөөрөл" хүссэн материалыг дутуу гэх шалтгаанаар хүлээн авалгүй удаа дараа буцаан хясан боогдуулсны улмаас 2019 оны 01 дүгээр сарын сүүлээр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Эрүүл мэндийн яамны гадаа Б.Дээс “Э ЭМ” ХХК-ийн "эмнэлгийн хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмж, протез ханган нийлүүлэх, импортлох, худалдах тусгай зөвшөөрөл"-ийг гаргуулах ашиг сонирхлын үүднээс өгсөн 5.000.000 төгрөгөөс Н.Чаар дамжуулан 2.500.000 төгрөгийг албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахуульд авсан;
- “АЗ” ХХК-ийн эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөл хүссэн материалыг удаа дараа буцаан хясан боогдуулсны улмаас М.З нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор буюу “АЗ” ХХК-ийн эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөл гаргуулах ашиг сонирхлын үүднээс бусдаар дамжуулан өгсөн 15.000.000 төгрөгөөс Н.Чаар дамжуулан 2.500.000 төгрөгийг албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахуульд авсан;
- Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын Эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Чтай хамтран Ш.Цэцэг гэгчийн нэр дээр “Повер Хэрб Монголия” ХХК-г үүсгэн байгуулж албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж оношлуур, биологийн идэвхт бүтээгдэхүүн импортлох ханган нийлүүлэх тусгай зөвшөөрлийг авахын тулд шинжээч Ү.Оаар эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэх тусгай зөвшөөрлийн дүгнэлтийг хууль бусаар гаргуулан 1, 2 дугаар шатны хурлаар оруулж 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр ХХ-19/23/3843 дугаар тусгай зөвшөөрлийг гарган өөртөө давуу байдал бий болгосон;
2. Шүүгдэгч Н.Ч нь Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа:
- “АС” ХХК-ийн эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөл авахыг хүссэн материалыг удаа дараа материал дутуу гэх үндэслэлээр буцаан хясан боогдуулсны улмаас Б.Г нь 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Хангарьд ордны автомашины зогсоол дээр “АС” ХХК-ийн эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөл авах ашиг сонирхлын үүднээс хахуульд өгсөн 5.000.000 төгрөгөөс Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Бт 2.500.000 төгрөгийг дамжуулан өгч, үлдэгдэл 2.500.000 төгрөгийг албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахуульд авсан;
- “ПРО” ХХК-ийн эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөл хүссэн материалыг 2018 оноос хойш хүлээн авалгүй удаа дараа буцааж, хясан боогдуулсны улмаас Ж.Н нь 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр “ПРО” ХХК-ийн эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөл авах ашиг сонирхлын үүднээс хахуульд өгсөн 3.000.000 төгрөгөөс Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Бт 1.500.000 төгрөгийг дамжуулан өгч, үлдэгдэл 1.500.000 төгрөгийг албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахуульд авсан;
- “Э ЭМ” ХХК-ийн эмнэлгийн хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмж, протез ханган нийлүүлэх, импортлох, худалдах тусгай зөвшөөрөл хүссэн материалыг 2018 оны сүүлээс хойш материал дутуу гэх шалтгаанаар хүлээн авалгүй удаа дараа буцаан хясан боогдуулсны улмаас Б.Д нь 2019 оны 01 дүгээр сарын сүүлээр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Эрүүл мэндийн яамны гадаа “Э ЭМ” ХХК-ийн эмнэлгийн хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмж, протез ханган нийлүүлэх, импортлох, худалдах тусгай зөвшөөрлийг гаргуулах ашиг сонирхлын үүднээс хахуульд өгсөн 5.000.000 төгрөгөөс Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Бт 2.500.000 төгрөгийг дамжуулан өгч, үлдэгдэл 2.500.000 төгрөгийг албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахуульд авсан;
- “АЗ” ХХК-ийн эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөл хүссэн материалыг удаа дараа буцаан хясан боогдуулсны улмаас М.З нь 2018 оны 12 дугаар сард “АЗ” ХХК-ийн эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөл гаргуулах ашиг сонирхлын үүднээс бусдаар дамжуулан хахуульд өгсөн 15.000.000 төгрөгөөс 5.000.000 төгрөгийг авч, Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын Эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Бт 2.500.000 төгрөгийг дамжуулан өгч, үлдэгдэл 2.500.000 төгрөгийг албаны чиг үүргээр хэрэгжүүлэхийн тулд хахуульд авсан;
- “Ф” ХХК-ийн эмнэлгийн тусламж үйлчилгээний тусгай зөвшөөрлийг сунгуулахаар өгсөн материалын дагуу 2019 оны 4 дүгээр сард шалгалтаар очиж, стандарт шаардлага тавьж, тусгай зөвшөөрлийг сунгах боломжгүй гэж хясан боогдуулсны улмаас Н.Бямбадорж нь 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Эрүүл мэндийн яамны 114 тоот өрөөнд “Ф” ХХК-ийн эмнэлгийн тусламж үйлчилгээний тусгай зөвшөөрлийг сунгуулах ашиг сонирхлын үүднээс хахуульд өгсөн 1.000.000 төгрөгийг албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахуульд авсан;
- 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Эрүүл мэндийн яамны 114 тоот өрөөнд С.Агийн “Вест Мед” ХХК-ийн эм, эмнэлгийн хэрэгсэл, ариутгал халдваргүйтгэлийн бодис ханган нийлүүлэх импортлох, худалдах зөвшөөрлийн хүчинтэй хугацааг сунгуулсан ашиг сонирхлын үүднээс хахуульд өгсөн 100.000 төгрөгийг албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахуульд авсан;
- “Гнэ” ХХК-ийн “Про Они” нэртэй эмчилгээ, заслын эмнэлгийн тусгай зөвшөөрөл хүссэн материалыг хүлээн авалгүй “чи ном журмынх нь дагуу явбал зөвшөөрөл чинь гарахгүй, харин надад 10.000.000 төгрөг өгчихвөл би гаргаж өгнө” гэж хясан боогдуулсны улмаас С.Э нь 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Юна” рестораны гадаа “Гнэ” ХХК-ийн “Про Они” нэртэй эмчилгээ, заслын эмнэлгийн тусгай зөвшөөрөл гаргуулах ашиг сонирхлын үүднээс хахуульд өгөх 10.000.000 төгрөгийн урьдчилгаа 5.000.000 төгрөгийг албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахуульд авсан;
- Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын Эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Бтэй хамтран өөрийн хамаарал бүхий Ш.Цэцэг гэгчийн нэр дээр “Повер Хэрб Монголия” ХХК-г үүсгэн байгуулж албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглан эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж оношлуур, биологийн идэвхт бүтээгдэхүүн импортлох ханган нийлүүлэх тусгай зөвшөөрлийг авахын тулд шинжээч Ү.Оаар эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэх тусгай зөвшөөрлийн дүгнэлтийг хууль бусаар гаргуулан 1, 2 дугаар шатны хурлаар оруулж 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр ХХ-19/23/3843 дугаар тусгай зөвшөөрлийг гарган өөртөө давуу байдал бий болгосон;
3. Шүүгдэгч Н.М нь Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Б.Бийн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулж өөрийн “Ө” ХХК-ийн эм, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх тусгай зөвшөөрөл хүссэн материалд шинжээч томилж, комиссын хурлаар оруулан тусгай зөвшөөрөл гаргуулахын тулд Нийслэлийн Эрүүл мэндийн газарт мэргэжилтнээр ажилладаг Р.Одамжуулан 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн өглөө 07 цагийн үед Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Консул Таурын 79 дүгээр байрны гадна Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын тусгай зөвшөөрөл хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Бт 1.000.000 төгрөгийн хахууль өгөх гэмт хэргийг зохион байгуулан гүйцэтгэсэн;
4. Шүүгдэгч Р.О нь Нийслэлийн Эрүүл мэндийн газар мэргэжилтнээр ажиллаж байхдаа "Ө" ХХК-ийн үүсгэн байгуулагч Н.Мөөртөө давуу байдал бий болгох зорилгоор Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн Б.Бт хахууль болгон өгүүлэхээр өгсөн 1.000.000 төгрөгийг авч, 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн өглөө 07 цагийн үед Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Консул Таурын 79 дүгээр байрны гадаа Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн Б.Бийн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалтын байдалтай нь холбогдуулж Н.Мд давуу байдал бий болгох зорилгоор дамжуулан өгч, хахууль өгөх гэмт хэрэгт дэмжлэг үзүүлэн хамжиж, гүйцэтгэсэн;
5. Шүүгдэгч Б.А нь “Т” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Эрүүл мэндийн яамны тусгай зөвшөөрөл хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Бт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулж "Т” ХХК-ийн “Эмнэлгийн тоног төхөөрөмж, урвалж, оношлуур импортлох ханган нийлүүлэх зөвшөөрөл” гаргуулсны төлөө 100 ам.доллар буюу 263.338 төгрөгийн хахууль өгсөн;
6. Шүүгдэгч М.Б нь “Э” ХХК-ийн эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерээр ажиллаж байхдаа 2019 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Эрүүл мэндийн яамны 114 тоот өрөөнд Эрүүл мэндийн яамны тусгай зөвшөөрөл хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Бт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулж “Э” ХХК-ийн “Эмнэлгийн тоног төхөөрөмж, түүний дагалдах хэрэгсэл, протез ханган нийлүүлэх, импортлох зөвшөөрөл"-ийг хурдан хугацаанд сунгуулахаар өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор 100.000 төгрөгийн хахууль өгсөн;
7. Шүүгдэгч Д.Б нь Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн эмнэлгийн тоног төхөөрөмжийн багш, Эрүүл мэндийн яамны тусгай зөвшөөрлийн орон тооны бус шинжээчээр ажиллаж байхдаа 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Эрүүл мэндийн яамны 114 тоот өрөөнд Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын тусгай зөвшөөрөл хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Бт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулж “АМ” ХХК-ийн “Эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл, протез ханган нийлүүлэх, импортлох, худалдах тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах хүсэлт”-ийг 2019 оны 02 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө өгөх байтал хэтрүүлэн 2019 оны 5 дугаар сарын 06-ний өдөр өгч, өөртөө давуу байдал бий болгохоор “Дандаа юм гуйж байдаг, хоолонд ороорой” гэж хэлэн 100.000 төгрөгийн хахууль өгсөн;
8. Шүүгдэгч С.Б "ИХ" ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Эрүүл мэндийн яамны 114 дүгээр өрөөнд Эрүүл мэндийн яамны тусгай зөвшөөрөл хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Бт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулж "ИХ" ХХК-ийн тусгай зөвшөөрөл сунгуулахаар өөртөө давуу байдал олгох зорилгоор 100.000 төгрөгийн хахууль өгсөн;
9. Шүүгдэгч Б.Ц нь Халдварт өвчин судлалын үндэсний төвд дэд захирлаар буюу нийтийн албанд ажиллаж байхдаа 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Эрүүл мэндийн яамны 114 тоот өрөөнд Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын тусгай зөвшөөрөл хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Бт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулж “СӨ” ХХК-ийн эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүний тусгай зөвшөөрлийг шинжээч томилж, комиссын хурлаар оруулж өгөөч гэж 100.000 төгрөгийн хахууль өгсөн;
10. Шүүгдэгч Д.Г нь “КО” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хугацаандаа сунгуулаагүй, хугацаа хоцруулж ирүүлснийг сунгуулж өгсний хариуд өөрийн танил Гэрэлт-Од гэгчийн компанийн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах ашиг сонирхлын үүднээс Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын тусгай зөвшөөрөл хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Бийн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан “КО” ХХК-ийн зарж байгаа нүдний шилнээс захиалж болно гэж амлалт өгсөн, тус амлалтын дагуу Б.Б нь 1,580,000 төгрөгийн үнэ бүхий нүдний шил захиалсныг 2019 оны 3 дугаар сарын сүүлээр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр “Писс Малл” төвд үйл ажиллагаа явуулдаг “КО” ХХК-ийн салбараас авхуулан хахууль өгсөн;
11. Шүүгдэгч Б.Г нь "АС" ХХК-ийн үүсгэн байгуулагч, захирлаар ажиллаж байхдаа 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн Н.Чаар дамжуулан Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын тусгай зөвшөөрөл хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Бт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулж "АС" ХХК-ийн Эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж дагалдах хэрэгсэл импортлох ханган нийлүүлэх тусгай зөвшөөрлийг гаргуулахын тулд 5.000.000 төгрөгийн хахууль өгсөн;
12. Шүүгдэгч Ж.Н нь “ПРО” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн Н.Ч, Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын тусгай зөвшөөрөл хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Б нарт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулж “ПРО” ХХК-д эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох ханган нийлүүлэх тусгай зөвшөөрлийг гаргуулахын тулд 3.000.000 төгрөгийн хахууль өгсөн;
13. Шүүгдэгч Б.Д нь “Э ЭМ" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 2019 оны 01 дүгээр сарын сүүлээр Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн Н.Ч, Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын тусгай зөвшөөрөл хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Б нар нь хясан боогдуулж, санаатай удаашруулж байсан учир албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулж “Э ЭМ” ХХК-ийн Эмнэлгийн хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмж, протез ханган нийлүүлэх, импортлох, худалдах тусгай зөвшөөрлийг гаргуулахын тулд 5.000.000 төгрөгийн хахууль өгсөн;
14. Шүүгдэгч М.З нь “АЗ” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа Эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж дагалдах хэрэгсэл импортлох ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн Н.Ч, Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын тусгай зөвшөөрөл хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Б нар нь шийдвэрлэлгүй санаатай удаашруулж хясан боогдуулсны улмаас “АЗ” ХХК-ийн Эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж дагалдах хэрэгсэл импортлох ханган нийлүүлэх тусгай зөвшөөрлийг гаргуулж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор мэргэжилтэн Н.Ч, ахлах мэргэжилтэн Б.Б нарын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахуулийн мөнгө болох 15.000.000 төгрөгийг Б.Ганзориг, О.Т нараар дамжуулан өөрийн Хаан банкны 5063450348 дугаарын данснаас “тусгай зөвшөөрлийн урьдчилгаа азэ” гэх утгаар 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 13 цаг 19 минутад Б.ГХаан банкны 5601032637 дугаарын дансанд 4.000.000 төгрөгийг, өөрийн төрсөн дүү М.Дуламсүрэнгийн нөхөр Б.Эрдэнэ-Бүтээмжийн Хаан банкны 5057075576 дугаарын данснаас “Ажил” гэх утгаар 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 14 цаг 20 минутад Б. Ганзоригийн Хаан банкны 5601032637 дугаарын дансанд 3.500.000 төгрөгийг өөрийн төрсөн дүү М.Дуламсүрэнгийн Хаан банкны 5085070143 дугаарын данснаас “тусгай зөвшөөрлийн төлбөр” гэх утгаар 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 20 цаг 57 минутад Б.ГХаан банкны 5601032637 дугаарын дансанд 3.300.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5029149352 дугаарын данснаас “орлого М.З” гэх утгаар 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 17 цаг 59 минутад О.Тын мессежээр өгсөн Г.НасанБ.Дийн Хаан банкны 5031666999 дугаарын данс руу 4.200.000 төгрөгийг тус тус шилжүүлэн, нийт 15.000.000 төгрөгийн хахууль өгсөн;
15. Шүүгдэгч Б.Гнь “АЗ” ХХК-ийн захирал М.Згийн “АЗ” ХХК-ийн Эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж дагалдах хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх тусгай зөвшөөрлийг гаргуулж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн Н.Ч, Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын тусгай зөвшөөрөл хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Б нарын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахуульд өгөх 15.000.000 төгрөгөөс М.Згийн Хаан банкны 5063450348 дугаарын данснаас 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 13 цаг 19 минутад “тусгай зөвшөөрлийн урьдчилгаа азэ” гэх утгатайгаар 4.000.000 төгрөгийг,
М.Згийн төрсөн дүү М.Дуламсүрэнгийн нөхөр Б.Эрдэнэ-Бүтээмжийн Хаан банкны 5057075576 дугаарын данснаас 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 14 цаг 20 минутад “Ажил” гэх утгатайгаар 3.500.000 төгрөгийг тус тус шилжүүлснийг өөрийн Хаан банкны 5601032637 дугаарын дансаар хүлээн авч, нийт 7.500.000 төгрөгөөс мөн өдрийн 15 цаг 32 минутад О.Тын Хаан банкны 5070268426 дугаарын данс руу 7.000.000 төгрөгийг “Түр зээлдүүлэв барьцаагүй” гэсэн утгатай шилжүүлсэн,
М.Згийн төрсөн дүү М.Дуламсүрэнгийн Хаан банкны 5085070143 дугаарын данснаас 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 20 цаг 57 минутад “тусгай зөвшөөрлийн төлбөр” гэх утгатайгаар 3.300.000 төгрөгийг шилжүүлснийг өөрийн Хаан банкны 5601032637 дугаарын дансаар хүлээн авч, мөн өдрийн 21 цаг 01 минутад Э.Батбаясгалангийн Хаан банкны 5074080177 дугаарын данс руу 3.000.000 төгрөгийг “ажил ганзо 10 дахь сая төгрөг” гэсэн утгатайгаар шилжүүлэн, мөн өдрийн 21 цаг 53 минутад Э.Батбаясгалангийн Хаан банкны 5074080177 дугаарын данснаас Г.НасанБ.Дийн Хаан банкны 5031666999 дугаарын данс руу 3.000.000 төгрөгийг “Тамай Р” гэсэн утгатайгаар шилжүүлүүлэн, нийт О.Т, Г.НасанБ.Д нарт 10.000.000 төгрөгийг хахуульд дамжуулан өгч, 800.000 төгрөгийг өөртөө авч үлдэн, М.Згийн хахууль өгөх гэмт хэрэгт дэмжлэг үзүүлэн хамжигчаар оролцсон;
16. Шүүгдэгч О.Т нь “АЗ” ХХК-ийн захирал М.Згийн “АЗ” ХХК-ийн Эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж дагалдах хэрэгсэл импортлох ханган нийлүүлэх тусгай зөвшөөрлийг гаргуулж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн Н.Ч, Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын тусгай зөвшөөрөл хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Б нарын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахуульд өгөх 15.000.000 төгрөгөөс Б.Ганзоригт 7.500.000 төгрөгийг дамжуулан өгснөөс Б.ГХаан банкны 5601032637 дугаарын данснаас 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 15 цаг 32 минутад “Түр зээлдүүлэв барьцаагүй” гэх утгатайгаар өөрийн Хаан банкны 5070268426 дугаарын дансаар 7.000.000 төгрөгийг шилжүүлүүлэн авч, мөн өдрийн 15 цаг 57 минутад Г.НасанБ.Дийн 5031666999 дугаарын данс руу “Орлого О” гэсэн утгатай 7.000.000 төгрөгийг шилжүүлэн дамжуулсан;
М.Зд мессежээр Г.НасанБ.Дийн Хаан Банкны 5031666999 дугаарын дансыг өгч 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 17 цаг 59 минутад тус данс руу “Орлого М.З” гэсэн утгатайгаар 4.200.000 төгрөгийг М.Згийн Хаан банкны 5029149352 дугаарын данснаас шилжүүлүүлэн, нийт 11.200.000 төгрөгийг Н.НасанБ.Дт дансаар дамжуулан өгч, хахууль өгөх гэмт хэрэгт дэмжлэг үзүүлэн хамжигчаар хамтран оролцсон;
17. Шүүгдэгч Г.НасанБ.Д нь “АЗ” ХХК-ийн захирал М.Згийн “АЗ” ХХК-ийн Эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж дагалдах хэрэгсэл импортлох ханган нийлүүлэх тусгай зөвшөөрлийг гаргуулж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн Н.Ч, Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын тусгай зөвшөөрөл хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Б нарын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахуульд өгөх 15.000.000 төгрөгөөс М.З нь өөрийн Хаан банкны 5063450348 дугаарын данснаас “тусгай зөвшөөрлийн урьдчилгаа азэ” гэх утгаар 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 13 цаг 19 минутад 4.000.000 төгрөгийг, М.З нь өөрийн төрсөн дүү М.Дуламсүрэнгийн нөхөр Б.Эрдэнэбүтээмжийн Хаан банкны 5057075576 дугаарын данснаас “Ажил” гэх утгаар 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 14 цаг 20 минутад 3.500.000 төгрөгийг, нийт 7.500.000 төгрөгийг Б.ГХаан банкны 5601032637 дугаар дансанд шилжүүлснийг мөн өдрийн 15 цаг 32 минутад О.Тын Хаан банкны 5070268426 дугаарын данс руу 7.000.000 төгрөгийг “Түр зээлдүүлэв барьцаагүй” гэсэн утгатай шилжүүлүүлсэн, мөн өдрийн 15 цаг 57 минутад өөрийн Хаан банкны 5031666999 дугаарын данс руу “Орлого О” гэсэн утгатай 7.000.000 төгрөгийг шилжүүлүүлэн авсан;
М.З нь өөрийн төрсөн дүү М.Дуламсүрэнгийн Хаан банкны 5085070143 данснаас “тусгай зөвшөөрлийн төлбөр” гэх утгаар 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 20 цаг 57 минутад Б.ГХаан банкны 5601032637 дугаарын дансанд 3.300.000 төгрөгийг шилжүүлснийг мөн өдрийн 21 цаг 01 минутад Э.Батбаясгалангийн Хаан банкны 5074080177 дугаарын данс руу 3.000.000 төгрөгийг “ажил ганзо 10 дахь сая төгрөг” гэсэн утгатай шилжүүлүүлэн, мөн өдрийн 21 цаг 53 минутад өөрийн Хаан банкны 5031666999 дугаарын дансаар 3.000.000 төгрөгийг “Тамай Р” гэсэн утгатайгаар шилжүүлүүлэн авсан;
О.Таар өөрийн Хаан банкны 5031666999 дугаарын дансыг М.Зд өгүүлэн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 17 цаг 59 минутад М.Згийн Хаан банкны 5029149352 данснаас “орлого М.З” гэх утгатайгаар өөрийн Хаан банкны 5031666999 дугаарын дансанд 4.200.000 төгрөгийг шилжүүлүүлэн авсан буюу нийт 14.200.000 төгрөгийг М.Згаас Б.Ганзориг, О.Т, Э.Батбаясгалан нарын дансаар дамжуулан авч, Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн Н.Ч, ахлах мэргэжилтэн Б.Б нарт 5.000.000 төгрөгийг дамжуулан өгч, үлдэгдэл 9.200.000 төгрөгийг өөртөө авч, М.Згийн хахууль өгөх гэмт хэргийг гүйцэтгэн хамтран оролцсон;
18. Шүүгдэгч С.А нь “Вест мед” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн Эрүүл мэндийн яамны 114 тоот өрөөнд Эрүүл мэндийн яамны тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн Н.Чд албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулж “Вест мед” ХХК-ийн эм, эмнэлгийн хэрэгсэл, ариутгал халдваргүйтгэлийн бодис ханган нийлүүлэх импортлох, худалдах тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа сунгуулсны төлөө 100.000 төгрөгийн хахууль өгсөн,
19. Шүүгдэгч С.Э нь “НО” ХХК, “Гнэ” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа “Гнэ” ХХК-ийн “Про они” нэртэй эмчилгээ, заслын эмнэлгийн тусгай зөвшөөрөл хүссэн материалыг Эрүүл мэндийн яаманд өгсөн боловч Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн Н.Ч нь материалыг авалгүй “чи ном журмынх нь дагуу явбал зөвшөөрөл чинь гарахгүй, харин надад 10.000.000 төгрөг өгчихвөл би гаргаж өгнө” гэж хясан боогдуулсны улмаас “Гнэ” ХХК-ийн Про Они нэртэй эмчилгээ, заслын эмнэлгийн тусгай зөвшөөрөл гаргуулах буюу өөртөө давуу байдал бий болгох зорилгоор хахуульд өгөх 10.000.000 төгрөгийн урьдчилгаа болох 5.000.000 төгрөгийг 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Юна” рестораны гадаа Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн Н.Чд хахуульд өгсөн;
Мөн “Гнэ" ХХК-ийн “Про Они” нэртэй эмчилгээний гоо заслын эмнэлгийн тусгай зөвшөөрөл авахын тулд ажлын байрны дүгнэлт гаргуулахдаа шаардлага хангаагүй нөхцөлийг нуух, шаардлага хангасан мэтээр хууль бус дүгнэлт гаргуулж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор 2019 оны 4 дүгээр сард Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Жинст” эмнэлгийн гадаа Эрүүл мэндийн яамны гэрээт шинжээч Д.Нт 200.000 төгрөгийн хахууль өгсөн;
20. Шүүгдэгч Д.Н нь Эрүүл мэндийн яамны гэрээт шинжээчээр ажиллаж байхдаа:
- С.Эын “Гнэ” ХХК-ийн “Про Они” нэртэй эмчилгээний гоо заслын эмнэлгийн тусгай зөвшөөрөл авах зорилгоор ажлын байрны дүгнэлт гаргуулахдаа шаардлага хангаагүй нөхцөлийг нуух, шаардлага хангасан мэтээр хууль бус дүгнэлт гаргуулах ашиг сонирхлын үүднээс хахуульд өгсөн 200.000 төгрөгийг гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд 2019 оны 4 дүгээр сард Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Жинст” эмнэлгийн гадаа хахуульд авсан;
- Т.Агаас “Их Шүүдэргэнэ Т.А” ХХК-ийн ажлын байрны угсралт, зохион байгуулалт дутуу хийгдсэнийг нуух, ажлын байрныхаа дүгнэлтийг шаардлага хангасан мэт хууль бус дүгнэлт гаргуулах ашиг сонирхлын үүднээс 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Ү.Оын Хаан банкны 5059117674 данс руу шилжүүлсэн 1.500.000 төгрөгөөс өөрийн Хаан банкны 5540300058 дугаарын дансаар 200.000 төгрөгийг гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд хахуульд авсан;
21. Шүүгдэгч Т.А нь “Их Шүүдэргэнэ Т.А” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа Эрүүл мэндийн яамны гэрээт шинжээчээр ажиллаж байсан Ү.О, Д.Н, Н.Д.Н нарт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулж “Их Шүүдэргэнэ Т.А” ХХК-ийн эм ханган нийлүүлэх зөвшөөрлийн ажлын байрны дүгнэлт гаргахын тулд 1.500.000 төгрөгийн хахууль өгсөн;
22. Шүүгдэгч Ү.О нь Эрүүл мэндийн яамны гэрээт шинжээчээр ажиллаж байхдаа:
- Т.Агаас “Их Шүүдэргэнэ Т.А” ХХК-ийн ажлын байрны угсралт, зохион байгуулалт дутуу хийгдсэнийг нуух, ажлын байрны дүгнэлтийг шаардлага хангасан мэт хууль бусаар дүгнэлт гаргуулах ашиг сонирхлын үүднээс 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Хаан банкны 5026730930 дугаарын дансаар 1.500.000 төгрөгийг шилжүүлэн өгснийг өөрийн Хаан банкны 5059117674 дансаар хүлээн авч, шинжээч Д.Нт 200.000 төгрөгийг, шинжээч Н.Д.Нт 300.000 төгрөгийг тус тус өөрийн дансаар шилжүүлэн өгч, үлдэгдэл 1.000.000 төгрөгийг гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд хахуульд авсан, гэмт хэргийг зохион байгуулан гүйцэтгэсэн;
- Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатарын танилцуулсан Ц.Нын “Эн Ар Би” ХХК, “И Ти Эн” ХХК-иудад тусгай зөвшөөрөл авах, шинжээчийн дүгнэлтийг өөрт ашигтай гаргуулах ашиг сонирхлын үүднээс “зээл төлөв” гэсэн утгатай шилжүүлсэн 500.000 төгрөгийг гүйцэтгэх ёсгүй үйлдлийг гүйцэтгэхийн тулд өөрийн Хаан банкны 5059117674 дансаар хахуульд авсан;
- Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын Эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Ч, ахлах мэргэжилтэн Б.Б нарын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрсдийн хамаарал бүхий Ш.Цэцэг гэгчийн нэр дээр “Повер Хэрб Монголия” ХХК-г байгуулан эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж оношлуур, биологийн идэвхт бүтээгдэхүүн импортлох, ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөл гарган өөрсдөдөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэхэд нь “Повер Хэрб Монголия” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийг хууль бусаар гарган өгч эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдэхэд нь дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцсон;
23. Шүүгдэгч Н.Д.Н нь Эрүүл мэндийн яамтай байгуулсан гэрээний үндсэн дээр шинжээчээр ажиллаж байхдаа Т.Агаас “Их Шүүдэргэнэ Т.А” ХХК-ийн ажлын байрны угсралт, зохион байгуулалт дутуу хийгдсэнийг нуух, ажлын байрныхаа дүгнэлтийг шаардлага хангасан мэт хууль бус дүгнэлт гаргуулах ашиг сонирхлын үүднээс 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Ү.Оын Хаан банкны 5059117674 данс руу шилжүүлэн 1.500.000 төгрөгөөс өөрийн Хаан банкны 5007390428 дугаарын дансаар 300.000 төгрөгийг гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд хахуульд авсан;
24. Шүүгдэгч Ц.Н нь “Эн Ар Би” ХХК, “И Ти Эн” ХХК-иудад Эрүүл мэндийн яамнаас тусгай зөвшөөрөл авах зорилгоор Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатараар дамжуулан Эрүүл мэндийн яаманд гэрээт шинжээчээр ажилладаг Ү.Отай танилцан албан тушаалын байдалтай нь холбогдуулан тусгай зөвшөөрөл авах төслийг бичүүлэх, шинжээчийн дүгнэлт гаргуулах ашиг сонирхлын үүднээс 500.000 төгрөгийг шинжээч Ү.Оын Хаан банкны 5059117674 данс руу 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр “Зээл төлөв” гэсэн утгаар шилжүүлэн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Насан Очирт овогт Нямжавын Н.Чыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг;
-мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тус тус гэмт хэрэгт;
Баатуд овогт Баттөрийн Б.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг;
-мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тус тус гэмт хэрэгт;
Хөрлөг овогт Үржингийн Ү.Оыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг;
-мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тус тус гэмт хэрэгт;
Торгууд овогт Далайн Д.Нийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт;
Ширчин овогт Надмидын Д.Нийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт;
Мөнгөн Үүрэгт овогт Нанжидын Мг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт;
Боржигин овогт Р.О-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт;
Шар сахалт овогт Мөнхбатын М.Б, Бургасан овогт Дагвасамбуугийн Д.Б, Боржигин овогт Содномпилын С.Б, Галдан бошигт овогт Довдонгийн Д.Г, Авжийхан овогт Батлайгийн Б.Г, Түжир овогт Жадамбын Ж.Н, Линш Гочоо овогт Балаагийн Б.Д, Боржигон овогт Сономын С.А, Дархан овогт Тэрбишийн Т.А, Эрэнхүү овогт Цэрэнжавын Ц.Н, Боржгон Тайж овогт Балдандоржийн Б.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт;
Цагаан гэрүүд овогт Бираагийн Б.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт;
Тайж нар овогт Малиасүрэнгийн М.Зг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт;
Монгол овогт Б.Г, Боржигон овогт Отгонтэнгэрийн О.Т нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт;
Боржигон овогт Д.Гийн НасанБ.Дийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт;
Боржигон овогт Сономын С.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан зүйлчлэж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Насан Очирт овогт Нямжавын Н.Чыг хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд шууд болон бусдаар дамжуулан үргэлжилсэн үйлдлээр хясан боогдуулах аргаар бусдаас хахууль авах гэмт хэргийг гүйцэтгэгчээр хамтран оролцсонд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан;
-мөн нийтийн албан тушаалтан албаны үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийг зохион байгуулан гүйцэтгэгчээр хамтран оролцсонд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тус тус гэмт хэрэгт;
-Баатуд овогт Баттөрийн Б.Бийг хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд шууд болон бусдаар дамжуулан үргэлжилсэн үйлдлээр хясан боогдуулах аргаар бусдаас хахууль авах гэмт хэргийг гүйцэтгэгчээр хамтран оролцсонд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан;
-мөн нийтийн албан тушаалтан албаны үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсонд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тус тус гэмт хэрэгт;
-Хөрлөг овогт Үржингийн Ү.Оыг хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд хахууль авах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр зохион байгуулан гүйцэтгэгчээр хамтран оролцсонд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан;
-мөн нийтийн албан тушаалтан албаны үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамжигчаар хамтран оролцсонд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тус тус гэмт хэрэгт;
-Торгууд овогт Далайн Д.Нийг хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд хахууль авах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр гүйцэтгэгчээр хамтран оролцсонд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт;
-Ширчин овогт Надмидын Д.Нийг хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд хахууль авах гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсонд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт;
-Мөнгөн Үүрэгт овогт Нанжидын Мөнх-Эрдэнийг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэргийг зохион байгуулан гүйцэтгэгчээр хамтран оролцсонд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт;
-Боржигин овогт Рэнцэнгийн Октябрийг бусдад давуу байдал бий болгох зорилгоор хахууль өгөх гэмт хэрэгт дэмжлэг үзүүлж хамжиж, гүйцэтгэгчээр хамтран оролцсонд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт;
-Шар сахалт овогт Мөнхбатын М.Бг бусдад давуу байдал бий болгох зорилгоор, мөн шүүгдэгч Бургасан овогт Дагвасамбуугийн Д.Б, Боржигин овогт Содномпилын С.Б, Галдан бошигт овогт Довдонгийн Д.Г, Авжийхан овогт Батлайгийн Б.Г, Түжир овогт Жадамбын Ж.Н, Линш Гочоо овогт Балаагийн Б.Д, Боржигон овогт Сономын С.А, Дархан овогт Тэрбишийн Т.А, Эрэнхүү овогт Цэрэнжавын Ц.Н, Боржгон Тайж овогт Балдандоржийн Б.А нарыг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт;
-Цагаан гэрүүд овогт Бираагийн Б.Цыг нийтийн албан тушаалтан бусдад давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бусдад хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт;
-Тайж нар овогт Малиасүрэнгийн М.Зг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бусдад хахууль өгөх гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр зохион байгуулагчаар хамтран оролцож үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт;
-Монгол овогт Борын Ганзориг, Боржигон овогт Отгонтэнгэрийн О.Т нарыг бусдад давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бусдад хахууль өгөх гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцсонд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт;
-Боржигон овогт Д.Гийн НасанБ.Дийг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бусдад хахууль өгөх гэмт хэргийг гүйцэтгэгчээр хамтран оролцсонд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт;
-Боржигон овогт Сономын С.Эыг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бусдад хахууль өгөх гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож,
шүүгдэгч Н.Чд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жил 6 сарын хугацаагаар хасаж, 30.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 30.000.000 төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар,
Шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жил 6 сарын хугацаагаар хасаж, 30.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 30.000.000 төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар,
- Шүүгдэгч Ү.От Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 8.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр 8.000.000 төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар,
-Шүүгдэгч Д.Нт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар,
Шүүгдэгч Н.Д.Нт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар,
Шүүгдэгч Н.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6.500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 6.500.000 төгрөгөөр торгох ялаар,
Шүүгдэгч Р.От Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 6.000.000 төгрөгөөр торгох ялаар,
Шүүгдэгч Д.Г, Т.А нарыг тус бүр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар,
Шүүгдэгч Б.Г, Ц.Н нарыг тус бүр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар,
Шүүгдэгч Ж.Нг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 8.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 8.000.000 төгрөгөөр торгох ялаар,
Шүүгдэгч Б.Цыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 6.000.000 төгрөгөөр торгох ялаар,
Шүүгдэгч Б.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар,
Шүүгдэгч М.Зд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.000.000 төгрөгөөр торгох ялаар,
Шүүгдэгч Б.Ганзоригт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.000.000 төгрөгөөр торгох ялаар,
Шүүгдэгч О.Тт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар,
Шүүгдэгч Г.НасанБ.Дт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 12.000.000 төгрөгөөр торгох ялаар,
Шүүгдэгч С.Эод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,
шүүгдэгч М.Б, Д.Б, С.Б, С.А, Б.Д нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, ялаас чөлөөлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Чд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 жил 6 сарын хугацаагаар хасаж, 30.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 30.000.000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын төрөл хэмжээг нийтийн албанд томилогдох эрхийг 7 жил 6 сарын хугацаагаар хасаж, 40.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40.000.000 төгрөгөөр торгох ялаар;
Шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 жил 6 сарын хугацаагаар хасаж, 30.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 30.000.000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 7 жил 6 сарын хугацаагаар хасаж, 40.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40.000.000 төгрөгөөр торгох ялаар,
шүүгдэгч Ү.От Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 8.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 8.000.000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг нийтийн албан томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 18.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 18.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Чын цагдан хоригдсон 83 хоног, шүүгдэгч Ү.Оын цагдан хоригдсон 1 хоног, шүүгдэгч О.Тын цагдан хоригдсон 120 хоног, шүүгдэгч Б.Бийн цагдан хоригдсон 3 хоногийн нэг хоногийг торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, шүүгдэгч Н.Чд оногдуулсан 40.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40.000.000 төгрөгөөр торгох ялаас 1.245.000 төгрөгийг хасаж тооцон, биечлэн эдлэх торгох ялыг 38.755.000 төгрөгөөр, шүүгдэгч Ү.От оногдуулсан 18.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 18.000.000 төгрөгөөр торгох ялаас 15.000 төгрөгийг хасаж тооцон, биечлэн эдлэх торгох ялыг 17.985.000 төгрөгөөр, шүүгдэгч О.Тт оногдуулсан 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3.000.000 төгрөгөөс 1.800.000 төгрөгийг хасаж тооцон, биечлэн эдлэх торгох ялыг 1.200.000 төгрөгөөр, шүүгдэгч Б.Бт оногдуулсан 40.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 40.000.000 төгрөгөөр торгох ялаас 45.000 төгрөгийн торгох ялыг хасаж тооцон, биечлэн эдлэх торгох ялыг 39.955.000 төгрөгөөр торгох ялаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Н.Ч нарт оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд, шүүгдэгч Ү.О, Г.НасанБ.Д нарт оногдуулсан торгох ялыг 2 жилийн хугацаанд, шүүгдэгч Д.Н, Н.Д.Н, Н.М, Р.О, Д.Г, Ц.Н, Т.А, Б.Г, Ж.Н, Б.Ц Б.А, О.Т, М.З, С.Э, Б.Гнарт оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч М.Б, Д.Б, С.Б, С.А, Б.Д нарт эрх хасах ялтай байх хугацаанд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б, Д.Б, С.Б, С.А, Б.Д нар нь үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн ял оногдуулахыг тэдэнд мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ч, Б.Б, Ү.О, Г.НасанБ.Д, Д.Н, Н.Д.Н, Н.М, Р.О, Д.Г, Ц.Н, Т.А, Б.Г, Ж.Н, Б.Ц, Б.А, О.Т, М.З, С.Э, Б.Гнарт оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс, шүүгдэгч М.Б, Д.Б, С.Б, С.А, Б.Д нарт оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс буюу шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн хугацааг тус тус тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар шүүгдэгч Н.Чаас нэгжлэгээр хураан авсан
1. AD1058399 13. AF9450401 26. AG3515746 39. AZ8370728
2. AH1862980 14. AD1645069 27. AZ9308561 40. AH4714268
3. AF2215427 15. AH8683190 28. AF4004732 41. AF5274790
4. AH0051263 16. AG5707062 29. AZ3967371 42. AH0904704
5. AG8834567 17. AH2572381 30. AZ8475107 43. AF8319507
6. AH2962672 18. AG9708926 31. AF3737592 44. AD7654699
7. AD7014272 19. AH0608452 32. AG7769548 45. AF8244975
8. AE2273712 20. AG9497186 33. AF8856602 46. AH9573594
9. AG7675393 21. AH3857171 34. AG3013943 47. AH9643536
10. AC8309131 22. AF9051981 35. AE2094601 48. AD2346183
11. AH9724531 23. AC8409560 36. AC5746991 49. AH9101568
12. AH2328920 24. AD8942344 37. AB2294719 50. AZ9309886
25. AC5682231 38. AH5617858 51.AF8243112 сериал дугаартай 20.000 төгрөгийн дэвсгэрт 51 ширхэг буюу нийт 1.020.000 төгрөгийг, шүүгдэгч Б.Бээс хураан авсан “LB02081123N” серийн дугаартай 100 ам.долларыг тус тус, мөн шүүгдэгч Ү.Оаас 1.500.000 төгрөгийг, шүүгдэгч Д.Нээс 400.000 төгрөгийг, шүүгдэгч Н.Д.Нээс 300.000 төгрөгийг, шүүгдэгч Б.Ганзоригоос 800.000 төгрөгийг, шүүгдэгч Г.НасанБ.Дээс 9.200.000 төгрөгийг гаргуулж улсын орлого тус тус болгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хараагдсан шүүгдэгч Н.Чын “Ай Фонь” маркийн гар утас, “Nokia” маркийн арын батарейны хаалт байхгүй гар утас 1 ширхэг, 8997699120, 488270068F гэх дугаартай “Мобиком” ХХК-ийн сим карт 1 ширхэг, “Kosin” гэх бичигтэй ногоон болон цагаан өнгөтэй флаш диск 1 ширхэг, “NOKIA” гэсэн бичигтэй товчлуур хэсгийн өнгө нь халцарсан хар өнгийн гар утас 1 ширхэг, “U CONNECT 2005” гэсэн бичигтэй саарал өнгийн флаш диск 1 ширхэг, 000529539 дугаартай газрын гэрчилгээ эх хувиар 1 ширхэг, 000694298 дугаартай үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ эх хувиар 1 ширхэг, улаан хүрэн өнгийн хайрцагтай шигтгээтэй 2 ширхэг /1 хос/ ээмэг, цагаан өнгийн хайрцагтай дээд хэсгээрээ шигтгээтэй шармал өнгийн 3 ширхэг бөгж 3,800,000 төгрөгийн үнэтэй Dreab Diamond баримт зэргийг түүнд буцаан олгохыг, шүүгдэгч Б.Бийн “шаргал өнгийн металлаар хийгдсэн, байшин, яст мэлхий, хүүхдийн тэрэг гэх мэт олон тооны шигтгээ бүхий дүрстэй гарын бугуйвч 1 ширхэг, цайвар ногоон өнгөтэй, дундаа шаргал өнгийн металл оруулгатай, шүр мэт улаан өнгийн чимэглэлтэй, буддын шашны эд зүйл болох эрх, 1 ширхэг нүдний шил зэргийг түүнд буцаан олгохыг, шүүгдэгч Н.Чаас хураан авсан Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан гэх гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан Нийтийн аж ахуйн тэргүүний ажилтан хүндэт тэмдгийн үнэмлэх 12 ширхэг, хүндэт тэмдэг 12 ширхэг, үнэмлэхийн гэр 11 ширхэг зэргийг Барилга, хот байгуулалтын яам руу хүргүүлэхийг тус тус шүүгчийн туслахад, шүүгдэгч Н.Чаас хураан авсан ногоон өнгийн тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг, “BODI INTERNATIONAL” гэсэн хаяг бүхий цагаан өнгийн дугтуйтай “Эм Даблью Ар” ХХК-ийн хүсэлт, шийдвэр, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг 4 хуудас баримт, автомашины тээшний хэсгээс хураан авсан бор өнгийн цаасан дугтуйтай, “Некстком” ХХК-ийн тусгай зөвшөөрөл материалууд 88 хуудас материал, Grand Spa 100,000 төгрөгийн Gift card 1 ширхэг, НӨАТ-ын баримт 5 ширхэг, Голомт банкны орлогын мэдүүлэг 4 ширхэг, Голомт банкны зарлагын ордер 1 ширхэг, BAIGAL гэсэн бичигтэй худалдан авалтын баримт 1 ширхэг, LORIBLU гэсэн бичигтэй худалдан авалтын баримт 1 ширхэг; шүүгдэгч Б.Бээс хураан авсан “Повер Хэрб Монголия” ХХК гэх хаягтай цэнхэр өнгийн хавтастай баримтууд, “Повер Херб Монголия” ХХК-д олгосон тусгай зөвшөөрлийн гэрчилгээ 2 ширхгийг устгахыг тус шүүхийн Тамгын газрын “эд мөрийн баримт устгах” комисст тус тус даалгаж, шүүгдэгч Б.Бийн өмчлөлийн GYL15400570 арлын дугаартай, 90-47 УБР улсын дугаартай, Lexus RX450H маркийн тээврийн хэрэгслийн, шүүгдэгч Н.Чын өмчлөлийн Ү-2203036383 дугаар бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 44 дүгээр байрны 56 тоот орон сууц, Ү-2203040089 дугаарын бүртгэлтэй зоорийн давхрын 4 тоот авто зогсоолын шилжилт хөдөлгөөнийг тус тус хязгаарласан прокурорын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 5005 дугаартай тогтоолыг шүүгдэгч нар шүүхээс тогтоосон “гэмт хэрэг үйлдэж олсон орлого”-ыг улсын орлогод шилжүүлж шийдвэрлэх хүртэл тус тус хэвээр үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 7 ширхэг компакт диск, нууц ажиллагааны магадлагаа зэргийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч Д.Н, Н.Д.Н, Д.Г, Р.О, Н.М, Д.Б, М.Б, С.Б, Б.Ц, Б.Г, С.А, Б.А, Т.А, Ц.Н, Б.Д, С.Э, М.З, Ж.Н, Б.Ганзориг, Г.НасанБ.Д нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ч, Б.Б, Ү.О, Д.Н, Р.О, Н.М, Д.Б, М.Б, С.Б, Б.Ц, С.А, С.Э, М.З, Ж.Н, О.Т, Б.Ганзориг, Г.НасанБ.Д нарт авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Н.Д.Н, Д.Г, Б.Г, Б.А, Ц.Н, Б.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Т.Ад авсан хувийн баталгаа гаргах, 10.000.000 төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Г.НасанБ.Дийн өмгөөлөгч Ц.Гансүх давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.НасанБ.Дийг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бусдад хахууль өгөх гэмт хэргийг гүйцэтгэгчээр хамтран оролцсонд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон.
1. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, мөрдөн шалгах нууц ажиллагааны магадалгаа зэргээс харахад шүүгдэгч Б.Б, Н.Ч нар дээр 115 хоног мөрдөн шалгах нууц ажиллагаа явагдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Гүйцэтгэх ажлын тухай хуулийн холбогдох зүйл, заалтаас харахад мөрдөн шалгах нууц ажиллагааны зорилго нь гэмт хэргийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсооход оршдог. Өөрөөр хэлбэл 115 хоногийн турш үргэлжилсэн хугацааны хувьд авч үзвэл хууль зөрчигдсөн гэж үзэж байна. Нөгөө талаас маргаж буй эрүүгийн хэргийн мөрдөн шалгах нууц ажиллагааны магадалгаагаар гэмт хэрэгт бэлтгэж байгаа, гэмт хэрэг үйлдэхээр завдаж байгаа, гэмт хэрэг үйлдэж байгаа нөхцөл байдал тогтоогддог. Харин шүүгдэгч нарыг бүгдийг нь төгссөн гэмт хэрэгт буруутган эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан, улмаар яллах дүгнэлт үйлдсэн байдаг. Энэ талаар анхан шатны шүүх хуралдаан дээр хэлсэн боловч ямар нэг үнэлэлт дүгнэлт өгөөгүй.
Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт: Шүүгдэгч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн ... “АЗ” ХХК нь эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж дагалдах хэрэгсэл импортлох ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөл авахаар 2018 оны 12 дугаар сард Н.Чаар дамжуулж материалаа өгсөн. Тэгээд хурлаар яаралтай оруулж өгөөч, миний таньдаг хүн гуйсан юм. Зөвхөн эм импортлох юм байна лээ. Тусгай зөвшөөрлийг гаргуулж өгөөрэй гээд 2019 оны 01 дүгээр сард тусгай зөвшөөрлийн хурал болохоос өмнө өрөөнд нь 2.500.000 төгрөгийг өгсөн. Би энэ компанийн нэг ч хүнтэй уулзаж үзээгүй, захирал М.Зг харж байгаагүй, бүх бичиг баримт нь Н.Чаар дамжин ирж байсан. Тусгай зөвшөөрлөө гаргуулаад авсан... /2хх 15/...” гэжээ. /шийтгэх тогтоолын 65 хуудсанд/
Миний үйлчлүүлэгч Г.НасанБ.Д нь шүүгдэгч Б.Б, Н.Ч нарын хэнийг нь ч танихгүй, хэнтэй нь ч уулзаж байгаагүй. “АЗ” ХХК-ийн эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж дагалдах хэрэгсэл импортлох ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөл авахаар хөөцөлдсөн зүйл байхгүй, хавтаст хэрэгт ч энэ талаар ямар нэгэн нотлох баримт авагдаагүй. Нөгөө талаас шүүгдэгч Б.Бийн мэдүүлгийг үнэн гэж авч үзвэл 16хх 223-227-р хуудсанд 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр яллагдагчаар дахин өгсөн мэдүүлэг авагджээ. Тэрээр мөрдөгчийн асуултад: “... О.Т гэж хүнийг танихгүй. “АЗ” ХХК-ийн талаар уулзаж байгаагүй. Н.Ч нь утсаар ярихдаа О.Т руу гээд 2-3 удаа ярьж байсан талаар сонсож байсан. Найз нь гарлаа гээд утсаар яриад гараад явж байсан /ху-227/ ...” гэж хариулсан байдаг. /НасанБ.Д хамааралгүй/ Анхан шатны шүүх энэ талаар ямар нэг үнэлэлт дүгнэлт өгөөгүйд гомдолтой байна.
3. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт: “...Шүүгдэгч М.Згийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн /... гэм буруугийн талаар маргах зүйлгүй. Би Ганзоригоор дамжуулж О.Тт 4 удаа ... нийт 15.000.000 төгрөг өгсөн. ... Эдгээр мөнгөнүүдийн 14.000.000 төгрөг нь бол баримттай гэж ойлгож болно. 1 сая төгрөг нь тухайн үед надад бэлэн явж байсан мөнгө шиг санагдаж байна ...” гэх мэдүүлэг /9хх 6-7/ Шүүгдэгч Б.Гмөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн “... Би Б.Б, Н.Ч нарыг мэдэхгүй. Нэг удаа би өрөөнд нь ороод танай системийн хүн биш. Та хоёр надад компанийн баримт бичгийн бүрдлийг өгнө үү” гэж хандаж уулзаж байсан. Би төрсөн ахынхаа эхнэрт нь туслалцаа болохыг хичээдэг. Тухайн тусгай зөвшөөрөл О.Таар хөөцөлдүүлээгүй бол гарахгүй байсан. Би хүртэл хөөцөлдөж Эрүүл мэндийн яамны тусгай зөвшөөрлийн мэргэжилтэнтэй буюу Н.Чтай уулзахад бичиг баримтыг үзээд бүрдэл дутуу байна. Жагсаалтын дагуу аваад ир гэсэн. ...миний бичиг баримтыг үзсэнгүй. Миний хувьд М.З эгчээс нийт 2 удаагийн гүйлгээгээр бусдад дамжуулж өгөхөөр 10,8 сая төгрөгийг дансаар авч, 10 сая төгрөгийг О.Тын өөрийн дансанд болон түүний өгсөн дансанд шилжүүлэн өгсөн байгаа. 800.000 төгрөгийг О.Тт өгсөн боловч өгснөө нотолж чадахгүй байгаа юм. Иймд би 800.000 төгрөгийн хохирлыг хариуцах ёстой бол нотолж чадахгүй байгаа учраас хариуцъя,” гэх мэдүүлэг ...” гэжээ. /ху-66/ Шүүгдэгч М.З, Б.Гнар нь гэм буруугийн хувьд маргадаггүй, зүйлчлэлийг хүлээн зөвшөөрдөг боловч Г.НасанБ.Дийг тухайн хэрэгт хамааралтай талаар ямар нэгэн үг өгүүлбэр хэлдэггүй, ярьдаггүй, заадаггүй. Бодит байдал ийм байхад шүүгдэгч Г.НасанБ.Дийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсонд гомдолтой байна.
4. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт: “... Шүүгдэгч О.Тын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “... Гэм буруу дээрээ маргахгүй, хүлээн зөвшөөрч байгаа. Г.НасанБ.Дийг 2006 оноос хойш таних болсон. Миний хуурай дүү байгаа юм. Би М.Зг танина. М.З нь Б.Гах, эгч гэдгээр мэднэ. Н.Ч, Б.Б нарыг танихгүй. Миний хувьд М.Згаас ямар нэг байдлаар мөнгө төгрөг авсан зүйл байхгүй. ... Ганзориг надад материал бүтээгээд өгөөч гээд шилжүүлсэн мөнгийг НасанБ.Д рүү шилжүүлсэн. Бичиг баримтыг би хөөцөлдөөгүй. Би бичиг баримтыг Ганзоригоос аваад НасанБ.Дт өгсөн. НасанБ.Дт тусгай зөвшөөрөл хөөцөлдөх талаар хэлж өгсөн. ... зузаан материал байсан учраас хараагүй. ... тусгай зөвшөөрөл гарсан гэхээр нь НасанБ.Дээс очиж аваад өгсөн. ...” гэх мэдүүлэг /10хх-11/, /ху-66/; 10хх-11-р хуудсанд шүүгдэгч О.Тын мэдүүлэг байхгүй, мөрдөн байцаалтын шатанд ч О.Т дээр дурдсан агуулгатай мэдүүлэг өгөөгүй. Харин цагдан хоригдож байхдаа хяналтын прокурорт хандан хүсэлт бичсэн байдаг. Агуулга нь: НасанБ.Дт мөнгө өгсөн, тусгай зөвшөөрлийг НасанБ.Д хөөцөлдсөн. Шүүгдэгч О.Тыг 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс цагдан хориод 2020 оны 5 дугаар сарын 09-ний өдөр гаргасан. О.Т 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр дээр дурдсан хүсэлтийг бичээгүй бол түүний цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөхгүй байсан. Өөрөөр хэлбэл, эрүүдэн шүүгдсэн этгээдийн хэлсэн үгийг үндэслэн миний үйлчлүүлэгч Г.НасанБ.Дийг гэм буруутайд тооцсонд гомдолтой байна. О.Т нь 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр болсон анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт Г.НасанБ.Дт тусгай зөвшөөрөл гаргуулах зорилгоор материал өгөөгүй, Г.НасанБ.Дийн данс руу шилжүүлсэн мөнгө бол хахуулийн мөнгө биш, зээлсэн мөнгөө буцааж өгсөн гэх агуулга бүхий мэдүүлэг өгсөн. Энэ нь О.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтэй тохирдог. Бодит байдал ийм байхад анхан шатны шүүх буруу үнэлэлт дүгнэлт хийж, Г.НасанБ.Дийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсонд гомдолтой байна.
5. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт: "... М.Згийн Хаан банкин дахь ... дугаар дансны Б.Дэнгүй хуулга, М.Згийн Хаан банкин дахь ... дугаар дансны Б.Дэнгүй хуулга, М.Дуламсүрэнгийн Хаан банкин дахь ... дугаар дансны Б.Дэнгүй хуулга, Б.ГХаан банкин дахь ... дугаар дансны Б.Дэнгүй хуулга, О.Тын Хаан банкин дахь ... дугаар дансны Б.Дэнгүй хуулга, Э.Батбаясгалангийн Хаан банкин дахь ... дугаар дансны Б.Дэнгүй хуулга, Г.НасанБ.Дийн Хаан банкнн дахь ... дугаар дансны Б.Дэнгүй хуулга ...” гэжээ. /ху-66, 67/; 10хх 48-78-р хуудсанд шүүгдэгч Г.НасанБ.Дийн Хаан банкны төгрөгийн 5031666999 дугаартай дансны хуулга авагдсан. Энэхүү дансны хуулгаар шүүгдэгч О.Ттай холбоо бүхий этгээдүүдээс нийт 14.200.000 төгрөг шилжин орж ирсэн болох нь тогтоогдсон, үүнтэй маргахгүй. Харин Г.НасанБ.Дийн хувьд шүүгдэгч Н.Ч, Б.Б нарт 5 сая төгрөг өгсөн асуудал байхгүй, дансны хуулгаар ч тийм зүйл харагдахгүй. О.Т, Г.НасанБ.Д нарын дунд мөнгө өгөх, авах тохиолдол нэг биш удаа байсан. Тухайлбал, дээр дурдсан дансны хуулгаар 32 удаагийн үйлдлээр 21.025.000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл, О.Т өөрийн мөнгийг Г.НасанБ.Дийн данс руу шилжүүлээд, дараа нь өөр рүүгээ болон бусад хүмүүс рүү шилжүүлүүлдэг байсан болно. Харин дээр дурдсан 14.200.000 төгрөгийн хувьд гэвэл: 2018 оны 12 дугаар сард О.Т нь Г.НасанБ.Дээс мөнгө зээлж аваад, түүнийгээ хүүгийн хамт Г.НасанБ.Дт буцааж өгсөн байдаг. Уг мөнгийг Г.НасанБ.Д нь хувийн хэрэгцээндээ зарцуулсан болох нь түүний дансны хуулгаар тогтоогддог. /анхан шатны шүүх хуралдаан дээр шүүгдэгч О.Т энэ талаар ярьсан/ Анхан шатны шүүхээр тогтоогдсон гэх Н.Ч, Б.Б нарт 5 сая төгрөг өгсөн гэдэг нь зохиомол нөхцөл байдал. Учир нь Б.Б “би Н.Чаас 2,5 сая төгрөг авсан” гэж хэлсэн. Энэ үгэнд нь үндэслэн анхан шатны шүүх: Б.Б 2,5 саяыг авсан бол, Н.Ч ч гэсэн 2,5 саяыг авсан байх ёстой, 2,5 сая дээр 2,5 саяыг нэмэхээр 5.000.000 төгрөг болно гэж үнэлж дүгнэсэн.
6. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт: “... Шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн дүгнэлтийн 20 дахь хэсэг “Алтан заан” ХХК-ийн дүгнэлт ...” гэжээ. /ху-67/; 13 дугаар хавтаст хэргийн 229 дүгээр хуудсанд “АЗ” ХХК-тай холбоотой шинжээчийн дүгнэлт авагдсан. Дүгнэлтэд дурдсанаар: тус компанид 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 01 тоот хурлаар эм импортлох, ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөл олгожээ. Энэ тохиолдолд шүүгдэгчээр тусгай зөвшөөрөл олгох комиссын гишүүд байх ёстой байсан талаар прокурорт удаа дараа хүсэлт гомдол гаргаж байсан.
7. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт: “... нууц ажиллагааны магадалгаа зэргээр тогтоогдож байна гэж шүүх үзлээ ...” гэжээ. /ху-84/ Улсын яллагчийн зүгээс анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: 115 хоногийн турш явуулсан мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүн буюу 134 хуудас мөрдөн шалгах нууц ажиллагааны магадалгааг уншиж судалсан, 7 ширхэг СD-г үзэж харсан. Энэ үед шүүгдэгч Г.НасанБ.Дтэй холбоотой нэг үг уншигдаагүй, нэг дүрс гараагүй. Бодит байдал ийм байхад нууц ажиллагааны магадалгаагаар Г.НасанБ.Д гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдсон гэх үнэлэлт дүгнэлт өгсөн нь хууль бус гэж үзэж байна.
8. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт: Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.М.З, Б.Ганзориг, О.Т, Б.Б нарын мэдүүлэг хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй тохирч байх ба нэг шүүгдэгчийн мэдүүлэг нөгөө шүүгдэгчийн мэдүүлгээр нотлогдсон байна....” гэжээ. /ху-67/ Хавтаст хэрэгт авагдсан болон анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Б.М.З, Б.Ганзориг, Б.Б нарын мэдүүлэгт миний үйлчлүүлэгч Г.НасанБ.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн талаар нэг ч үг өгүүлбэр байхгүй. Өөрөөр хэлбэл, нэг шүүгдэгчийн мэдүүлэг нөгөө шүүгдэгчийн мэдүүлгээр нотлогдсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх буруу үнэлэлт дүгнэлт хийсэн.
9. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт: “...Боржигон овогт Д.Гийн НасанБ.Дийг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бусдад хахууль өгөх гэмт хэргийг гүйцэтгэгчээр хамтран оролцсонд ...” гэжээ. /ху-95/ Г.НасанБ.Дийг 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ... 15.000.000 төгрөгийг хахуульд өгсөн гэмт хэрэг үйлдэхэд нь тусалж 14.200.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5031666999 дугаарын дансаар шилжүүлэн авч ... Н.Ч, ...Б.Б нарт дамжуулан өгч хахууль өгөх гэмт хэрэг үйлдэхэд нь дэмжлэг үзүүлэн хамтран оролцсон үйлдэлд хамжигч гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан. /10-р хавтаст хэрэг, ху-1/ Харин 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр ... Н.Ч, Б.Б нарт 5.000.000 төгрөгийг дамжуулан өгч, үлдэгдэл 9.200.000 төгрөгийг өөртөө авч, М.Згийн хахууль өгөх гэмт хэргийг гүйцэтгэсэн гэж үзэн тогтоолд өөрчлөлт оруулсан. /21-р хавтаст хэрэг, ху-66/ Дээр дурдсан прокурорын 2 тогтоолын тогтоох хэсэгт: Г.НасанБ.Дийг Н.Ч, Б.Б нарт мөнгө дамжуулан өгч гэсэн байдаг ч, нэгэнд нь хамжигч, нөгөөд нь гүйцэтгэгчээр оролцсон гэх зөрүүтэй дүгнэлт хийсэн байдаг. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэсэн хүн нь олдохгүй болохоор Г.НасанБ.Дийг сонгож авсан гэх эргэлзээг төрүүлдэг болно. Энэ талаар анхан шатны шүүх хуралдаан дээр хэлсэн боловч үнэлэлт дүгнэлт өгөөгүйд гомдолтой байна.
10. Анхан шатны шүүх Н.Чыг хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд шууд болон бусдаар дамжуулан үргэлжилсэн үйлдлээр хясан боогдуулах аргаар бусдаас хахууль авах гэмт хэргийг гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэх үндэслэлээр буруутгасан. Харин бусад шүүгдэгч нарыг тусгай зөвшөөрөл гаргуулахын тулд, тусгай зөвшөөрөл гаргуулсны төлөө, тусгай зөвшөөрөл сунгуулахаар хахууль өгсөн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан.
Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар Н.Ч нь тусгай зөвшөөрөл олгох эрх хэмжээний албан тушаалтан биш болох нь харагддаг, улсын яллагчийн зүгээс энэ талаар маргадаггүй. Өөрөөр хэлбэл, хахууль өгөгч, хахуул авагчийг буруутгаж буй үндэслэл нь хоорондоо шалтгаант холбоогүй, мэргэжилтнээр ажиллаж байсан хүнийг тусгай зөвшөөрөл олгох комиссын гишүүний эрх хэмжээг хэрэгжүүлсэн мэтээр үнэлж дүгнэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль бус гэж үзэж байна. Энэ талаар анхан шатны шүүх хуралдаан дээр хэлсэн боловч хэрэгсэж үзээгүй болно.
11. Анхан шатны шүүхээс “АЗ” ХХК-ийн тусгай зөвшөөрөлтэй холбоотой хахууль өгөх гэмт хэрэгт 4 хүнийг гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулсан. Үүнд: М.Зг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5 сая төгрөгөөр торгох ялаар, Б.Ганзоригийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 5 сая төгрөгөөр торгох ялаар, О.Тыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3 сая төгрөгөөр торгох ялаар, Г.НасанБ.Дийг нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 12 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.НасанБ.Дээс 9.200.000 төгрөг гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх шүүгдэгч нарыг гэм буруутай эсэхийг шийдвэрлэхдээ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг тогтоох, шүүгдэгч тус бүрээс ямар хэмжээгээр гаргуулах асуудлыг хэлэлцэлгүй орхигдуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5.4-т заасныг ноцтой зөрчсөн. Гэтэл шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг шийдвэрлэхдээ дээр дурдсан асуудлыг нөхөн хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийг ноцтой зөрчсөн. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, мөрдөн шалгах нууц ажиллагааны явцад цугларсан нотлох баримтаар шүүгдэгч Г.НасанБ.Д нь хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдохгүй байгаа тул түүнийг цагаатгаж өгнө үү.” гэжээ.
Шүүгдэгч Ж.Нгийн өмгөөлөгч Э.Мөнхзолбоо давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгч Ж.Нг Н.Ч, Б.Б нарт өөрийн хариуцан ажиллуулдаг "ПРО” ХХК-нд тусгай зөвшөөрөл гаргуулахын тулд өөртөө давуу байдал бий болгож, 3.000.000 төгрөгийн авлига өгсөн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, нотлох баримтгүй, яллаж буй үйл баримт нь нотлогдоогүй, мөн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзээгүй орхигдуулж, хэт нэг талыг барьж, түүнийг гэм буруутайд тооцож, ял оногдуулсан 396 дугаар тогтоолд гомдолтой байна. Шүүгдэгч Ж.Н нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр болон яллагдагчаар тус тус өгсөн мэдүүлгүүддээ “Н.Ч, Б.Б нарыг огт танихгүй, нэг ч удаа уулзаж байгаагүй. Тэдэнд авлига өгөөгүй гэдгээ тууштай мэдүүлсээр ирсэн. Гэвч Ж.Нг өөрийн “ПРО” ХХК-даа эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөл авах ашиг сонирхлын үүднээс Н.Чд 3.000.000 төгрөгийн хахууль өгсөн. Уг 3.000.000 төгрөгөөс Н.Ч нь Б.Бт 1.500.000 төгрөгийг дамжуулан өгсөн гэх гэмт үйлдэлд буруутган, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 8000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 8.000.000 төгрөгөөр торгохоор шийтгэсэн шийдвэрийг гаргахдаа дараах асуудлуудыг нэг мөр хянахгүйгээр, хууль зөрчсөн шийдвэр гаргасан. 1. Улсын яллагчийн шүүхэд ирүүлсэн яллах дүгнэлт болон шүүхийн шийдвэрт бичигдсэн хахуульд өгсөн 3.000.000 төгрөг гэх үнийн дүн хаана ч хэн ч мэдүүлээгүй, ямар ч баримтаар тогтоогдоогүй. Шүүгдэгч Б.Б нь “ПРО” ХХК-иас Н.Чаар дамжуулж, надад 1.500.000 төгрөг өгсөн” гэх мэдүүлгүүд хэрэгт бий. Гэтэл хэн, хаана, ямар ажиллагаа баримтаар нотолсон нь үл мэдэх, зохиомол 3.000.000 гэх үнийн дүнгээр миний үйлчлүүлэгчийг ялласан. Өөрөөр хэлбэл, Авлигатай тэмцэх газрын мөрдөгч нь Ж.Нг яллагдагчаар татахын тулд өөрөө баримжаагаар авлигад 3.000.000 төгрөг гэх дүнг таамгаар зохиож, зохиомол хэрэг үүсгэсэн. Би энэ талаар мухарлаж мэдэхийн тулд шүүх хуралдааны үед шүүгдэгч Б.Бээс асуухад “би 3.000.000 төгрөг гэж мэдүүлээгүй, би энэ талаар мэдэхгүй” гэх Н.Чаас асуухад “Би Ж.Н гэх хүнтэй уулзаж байгаагүй, огт танихгүй.” гэх мэдүүлгүүдээр тогтоогддог. Мөн Авлигатай тэмцэх газрын алба хаагч нар эрх бүхий субъектийн зөвшөөрлөөр 2018 оны сүүлийн сарууд, 2019 оны 5 сар дуустал хугацаанд “гүйцэтгэх ажиллагаа болон нууц ажиллагаануудыг Н.Ч, Б.Б нарын ажлын өрөө, гар утас зэрэг объект төхөөрөмжүүдэд тагнах, чагнах, сонсох ажиллагаануудыг хийсэн байдаг. Гэвч энэ ажиллагаануудын алинд ч миний үйлчлүүлэгч Ж.Нтэй холбоотой нэг ширхэг ч үг үсэг, захидал, дүрс бичлэг, ярианы бичлэг байгаагүй. Тэр бүү хэл шүүгчээс нууц ажиллагааны бичлэгтэй танилцсаны дараа авлига авсан гэж мэдүүлдэг шүүгдэгч Б.Бээс мөнгө авч буй үйлдэл бүрийг Б.Бээс тухайлан асуухад аль ч үйлдлээ “ПРО” ХХК-ийн захирал Ж.Нгээс авсан гэж заагаагүй. Уг нууц ажиллагаанд гэмт хэрэг үйлдсэн гэх цаг хугацаанд Ж.Нгээс Н.Ч, Б.Б нартай албан бус /утсаар ярьж дуудаж гаргаж ирэх, гар утасны захидал илгээх/ байдлаар болон албан өрөөнд нь биечлэн орж, уулзах бодитоор мөнгө, бэлэг сэлт өгөх зэрэг ямар ч үйлдэл тогтоогдоогүй. Огт ямар ч холбоо харилцаа тогтоогоогүй хүмүүстэй яаж харилцаанд орж мөнгө өгснийг аль ч шатны ажиллагаагаар тогтоогоогүй атлаа цор ганц шүүгдэгч Б.Бийн мэдүүлгээр Ж.Нг гэм буруутайд тооцсонд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл, шүүхээс Ж.Нг зөвхөн шүүгдэгч Б.Бийн мэдүүлгийг үндэслэн, өөр бусад нэг ч нотолгооны эх сурвалжгүйгээр ялласан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2, 3 дахь заалтуудыг ноцтой зөрчиж шийдвэрлэсэн гэж үзэж байна. 2. Шүүх шийдвэртээ Ж.Нн үйлдсэн хэргийн нотлогдсон байдлыг /7хх-225 хуудсанд авагдсан/ Хаан банкин дахь түүний эзэмшлийн 5131103580 тоот дансны 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 1.532.000 төгрөгийн зарлагын гүйлгээний хуулгаар нотолсон баримт гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Ж.Нн уг өдрийн 1.532.000 төгрөгийн зарлагын гүйлгээг Авлигатай тэмцэх газрын мөрдөгч нь “хаашаа, хэнд, ямар зориулалтаар, юуны тулд шилжүүлсэн” энэ гүйлгээг бэлнээр зарлагадаж авсан уу, банк хоорондын гүйлгээ байсан уу”, хэрвээ банк хооронд өөр хүний дансанд шилжүүлсэн бол хэн гэж хүнд, ямар зорилгоор өгсөн зэрэг асуултуудын хариултыг тогтоогоогүй, мөн л Ж.Нгээс зарлагадсан мөнгө юм чинь үүнийг авлигад л өгсөн байх...” гэх таамгаар өөрсдөө нотолсон гэж үзсэнд гомдолтой байна. Ж.Нн уг өдрийн 5131103580 тоот дансны 1.532.000 төгрөгийн гүйлгээ нь Голомт банкны Билгээ гэх хүн /Ж.Нн төрсөн дүүгийн эхнэр/-ий эзэмшлийн 1415105151 тоот данс руу зээлээ төлж барагдуулсан зарлагын гүйлгээ байсан. Хэрэв мөрдөгч нь бусдыг хууль бусаар хэрэгт буруутгахыг урьтал болголгүй, бүхий л баримт мэдээллийг хуулийн дагуу судалж тогтоох зорилгоор ажилласан бол энэ зарлагын гүйлгээнд цахим хэлбэрээр үзлэг хийх, банкнаас лавлагаа гаргуулах, и-мэйл хаягт үлдсэн дансны мэдээлэл зэргийг шалгаж тогтоон, нотолгоогоор баримтуудыг хэрэгт цуглуулах боломжтой байсан. Энэ мэдээлэл баримтууд одоог хүртэл шүүгдэгч Ж Ж.Нд өөрт нь цахим хэлбэрээр хадгалагддаг. Энэхүү шүүхийн үндэслэл хэсэгтээ нотолгоогоор иш татсан дансны хуулга нь эцсийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болохуйц хэрэгт ямар ч хамааралгүй, эргэлзээтэй баримт гэдгийг Ж.Н болон миний зүгээс хуралдааны явцад удаа дараа мэдүүлж, тайлбарласан боловч шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсанд гомдолтой байна. Иймд дээрх үйл баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой судалж, миний үйлчлүүлэгч Ж.Нг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад авлига өгөх гэмт хэрэг үйлдээгүй гэдгийг шударга үнэнээр нь тогтоож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын Э.Ж.Нд холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүний үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Р.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Р.О миний бие Анагаах ухааны магистр, Клиникийн профессор, эх барих эмэгтэйчүүдийн тэргүүлэх зэргийн эмч, эрүүл мэндийн салбарт 1992 оноос эхлэн сумын салбарын эрхлэгч, их эмчээс ажлын гараагаа эхэлж, Дарханы Анагаахын сургуулийн сургалт хариуцсан дэд захирал, сургалтын албаны дарга, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн зэрэг ажил албан тушаалд 32 жил тасралтгүй ажилласан, ажиллах хугацаандаа эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бэлтгэн гаргах, өрхийн эрүүл мэнд, эх барих эмэгтэйчүүд, нөхөн үржихүйн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад өөрийн мэдлэг чадвар, хүч хөдөлмөрөө дайчлан ажиллаж ирсэн юм. Одоогоор өрх толгойлж, сургуулийн сурагч охинтойгоо амьдардаг. Өмнө нь ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй ба тэтгэвэрт гарах хугацаа дөхсөн үед тохиолдлоор ийм хэрэгт холбогдож байгаад маш их харамсаж байна.
Тухайн үйл явдлын тухайд: “Ө” ХК нь эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх Тусгай зөвшөөрөл гаргуулах тухай бүх баримт, материалыг хуулийн дагуу бүрдүүлж Эрүүл мэндийн яаманд хүсэлтээ 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр 45 хуудас материалын хамт, дараа 2012 оны 2 дугаар сарын 01-ний өдөр 35 хуудас материалын хамт тус тус өгсөн ба тусгай зөвшөөрөл хүсэж бичсэн төсөл нь эхний удаагийн хурлаар орж дэмжигдсэн, 2 дахь шатанд шинжээчид очиж үзээд ажлын байрны шаардлага хангасан гэж үзэж /82,5 оноо/ дүгнэлт гараад 5 дугаар сарын 08-ны өдрийн хурлаар хэлэлцэх асуудлын жагсаалтад орсон байсан. Тус компанийн энэ асуудал шийдэгдсэнээс хойш хурлаар орохгүй удсан тул хэзээ хурлаар орохыг лавлахаар уулзахдаа 2 сарын дараа буюу 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Р.О би Мөнх-Эрдэнийн хэрэг болж магадгүй гээд надад өгсөн мөнгийг Б.Бт дамжуулж өгсөн үйлдлээ тухайн үед гэмт хэрэг гэж ойлгоогүй байсан. Миний бие Б.Бт нэг сая төгрөгийг сайхан сэтгэлийн үүднээс хоолонд ороорой гэж өгсөн юм. Өөрөөр хэлбэл, Мөнх-Эрдэнийн хэрэг болж магадгүй гээд өгсөн мөнгийг Б.Бт дамжуулж өгсөн үйлдлээ тухайн үед гэмт хэрэг гэж ойлгоогүй байсан. Одоо Р.О би дахин гэмт хэрэгт холбогдохгүй гэдгээ бүрэн ухамсарлаж байна.
Миний бие төрийн албанд ажилладаг хэдий ч өөртөө болон бусдад давуу байдал бий болгоогүй, эртнээс үгсэн хуйвалдаж, хуурамч бичиг баримт үйлдэж, бүлэглэн ямар нэгэн зүйл зохион байгуулаагүй, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ нь ч гараагүй, Б.Б ч хахууль өгөхийг шаардаагүй ба хясан боогдуулсан үйлдэл огт гаргаагүй нь хавтаст хэргээс тодорхой харагдана. Энэ тухайгаа мэдүүлэг бүртээ эхнээсээ үнэн зөвөөр илэрхийлсэн байдаг.
Дээд шүүхэд хандаж гаргасан прокурорын эсэргүүцэлд: “Р.О нь төрийн албан хаагч мөн хэдий ч Төрийн албан хаагч өөрөө өөртөө давуу байдал олгох зорилгоор бус “Ө” ХХК хэмээх хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, нийтийн албан тушаалтан бус хүний өгсөн мөнгийг дамжуулсан тул эрүүгийн хуулийн заалтыг зөрүүтэй хэрэглэсэн гэж үзэж байна.” хэмээн маш тодорхой бичсэн байна. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх заалтаар яллаж байсан. Гэтэл 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023/ШЦТ/396 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллаж, миний эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн хууль буцаан хэрэглэх, ”Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан заалтыг зөрчиж байна.
2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 93 тоот Прокурорын тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахаас татгалзсан тогтоол гаргаж байсан. Энэ нь “Ө” ХК-ийн ашиг сонирхлын төлөө тусгай зөвшөөрөл хүссэн материал эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж болохгүй нөхцөл байдал тогтоогдсон гэж үзсэн байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт хуулийн этгээдийн нэрийн өмнөөс хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө бол гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаатай адил хугацааг тоолно гэж заажээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг мөн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолохтой ижил тоолох буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг 6 сараас дээш, дээд хэмжээг 3 жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээ 6 сараас дээш, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш 3 жил өнгөрсөн гэж зааснаар хөөн хэлэлцэх хугацааг тоолно гэж үзэж байна. ...Тусгай зөвшөөрөл гаргуулах материалаа Эрүүл мэндийн яаманд өгснөөс хойш 2 сарын дараа буюу 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Б.Бт нэг сая төгрөгийг өгсөн байдаг, энэхүү мөнгийг өгснөөс хойш өнөөдрийг хүртэл 4 жил 1,5 сарын хугацаа өнгөрсөн байна. Өнөөдрийн байдлаар хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, хуулийн этгээдийг яллагдагчаар татаж болохгүй нөхцөл байдал үүссэн. Ийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болохгүй тохиолдол байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох саналтай байна гэж дүгнэсэн байна.
Р.О миний бие энэ хэрэгт шалгагдаж байхдаа ямар нэгэн байдлаар хэргийг шалгаж тогтоох явцад саад учруулаагүй, хийсэн үйлдэлдээ гэмшиж ирсэн ба анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хор хохирол байхгүй, хуульд заасан нөхцөлийг буруугаар ойлгож, ухамсарлаагүйн улмаас гэмт хэрэг хийсэн гэж үзэх үндэслэлтэй байгаа юм. Тиймээс дахин гэмт хэрэгт холбогдохгүй гэдгээ байнга батлан илэрхийлж байна. Иймд Р.О миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, мөн “Ө” ХК нь эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөл гаргуулах тухай бүх баримт, материалыг хуулийн дагуу бүрдүүлж Эрүүл мэндийн яаманд хүсэлтээ 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр 45 хуудас материалын хамт, дараа 2012 оны 2 дугаар сарын 01-ний өдөр 35 хуудас материалын хамт тус тус өгсөн ба тусгай зөвшөөрөл хүсэж бичсэн төсөл нь эхний удаагийн хурлаар орж дэмжигдсэн, 2 дахь шатанд шинжээчид очиж үзээд ажлын байрны шаардлага хангасан гэж үзэж /82,5 оноо/ дүгнэлт гараад 5 дугаар сарын 08-ны өдрийн хурлаар хэлэлцэх асуудлын жагсаалтад орсон байсан. Тус компанийн энэ асуудал шийдэгдсэнээс хойш хурлаар орохгүй удсан тул хэзээ хурлаар орохыг лавлахаар уулзахдаа 2 сарын дараа буюу 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Мөнх-Эрдэнийн хэрэг болж магадгүй гээд надад өгсөн мөнгийг Б.Бт дамжуулж өгсөн үйлдлээ тухайн үед гэмт хэрэг гэж ойлгоогүй байсан, тусгай зөвшөөрөл олгох хурлын тов гарсан нөхцөл байдал хавтас хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцүүлсэн баримтаар тогтоогдож байгааг харгалзан хэргийн зүйлчлэлийг өөрчлөн хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд заасан “Гэмт хэргийн хохирол, хор уршиг” учруулаагүй, уг үйлдлийг санаатай үйлдээгүй, тэтгэвэрт гарах хугацаа дөхсөн үед тохиолдлоор ийм хэрэгт холбогдож байгааг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялаас чөлөөлж, шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. Түүнчлэн энэ хэрэгт нийтийн албанд ажилладаггүй, иргэн Н.Мөнх-Эрдэнийг нийтийн албан тушаалтан гэж зүйлчилж ял халдаасныг хянан үзэж, зөв шийдвэр гаргана гэж найдаж байна.” гэв.
Шүүгдэгч Б.Цын өмгөөлөгч Т.Урангэрэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Б.Цыг Б.Бт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан “СӨ” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг шинжээч томилуулж комиссын хурлаар оруулж өгөөч гэж 100.000 төгрөгийн авлига өгсөн гэж буруутгадаг. Өмгөөлөгч бид Б.Цыг яллаж байсан гол нотлох баримт болох нууц ажиллагааны магадалгааг анхан шатны шүүх хуралдаан дээр хангалттай няцааж, үгүйсгэн мэтгэлцсэн тул энэхүү баримтаар түүнийг яллах үндэслэлгүй юм. Мөн яллах нотлох баримт болох яллагдагч Б.Бийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргийг няцааж мэтгэлцсэн. Авлига гэдэг нь Авлигын эсрэг хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчил гэж хуульчилсан. Авлига өгөх гэдэг нь албан тушаалтнаар гүйцэтгэх ёстой буюу гүйцэтгэж болох байсан үйлдлийг өөрийн ашиг сонирхлын төлөө өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор хийлгэсэн буюу татгалзуулсан үйлдэл байна гэж хуульчилсан. Хэргийг хянан шийдвэрлэхдээ “СӨ” ХХК-нд ямар давуу байдал олгосон бэ? гэдгийг нотлон тогтоох ёстой байсан. Тусгай зөвшөөрөл хүссэн материалаа эрх бүхий байгууллагад эсхүл албан тушаалтанд хүлээлгэн өгсөн тохиолдолд шинжээч томилуулах, комиссоор шийдвэрлүүлэх, өөрөөр хэлбэл давуу байдал олж авах асуудал яригдах учиртай. Түүнчлэн Б.Б нь албаны хувьд өөрт нь олгогдоогүй, гүйцэтгэх ёсгүй ямар чиг үүрэг хэрэгжүүлсэн бэ, эсхүл Б.Б нь албан үүргийнхээ хувьд ямар үүргээ хийж гүйцэтгэж хэрэгжүүлээгүй вэ? гэдэг асуултын хариулт хэргийг эцэслэн шийдвэрлэх явцад нотлогдоогүй. Авлига өгөх гэмт хэргийн объект нь байгууллагын хэвийн ажиллагаа, нэр хүнд байдаг бол субьектив тал нь гэм буруугийн санаатай хэлбэрээр илэрдэг. “СӨ” ХХК нь тусгай зөвшөөрөл хүсэж 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр материал өгсөн нь шаардлага хангахгүй дутуу байна гээд 2019 оны 02 дугаар сарын 20-ны хавьд хүсэлт гаргагчид буцаагдсанаас хойш 2 сарын дараа буюу 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Б.Бт хоолонд ороорой гэж 100.000 төгрөг өгсөн үйлдлийг давуу байдал олж авах зорилгоор авлига өгсөн гэмт хэргийн шинжтэй гэж үзээд гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаа нь буруу байна. Шүүхийн хэлэлцүүлгээр яллагдагч Б.Ц нь хэн нэгэнд давуу байдал олгох зорилгоор 100.000 төгрөгийг албан тушаалтанд өгөөгүй, өөр зорилгоор өгсөн нь нотлогддог. Давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянахдаа Б.Цод холбогдох үйлдэл холбогдлыг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Б.Цын өмгөөлөгч Б.Одонгэрэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, 1.2 “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэх үндэслэлүүд байгаа тул давж заалдах гомдлыг гаргаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.1-т заасны дагуу анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдоогүй гэж үзэж байна. Шүүгдэгч Б.Цыг гэм буруутай гэж дүгнэсэн. 1. Шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн дүгнэлтийн 22-д “СӨ” ХХК “Эрүүл мэндийн яамны бичиг хэрэгт бүртгэгдсэн тухай мэдээлэл байхгүй” гэх дүгнэлт, 2. Нууц ажиллагааны магадалгаа, 3. Шүүгдэгч Б.Бийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг нь шүүгдэгч Б.Цын шүүгдэгч Х.Б.Бт 100.000 төгрөг өгсөн нь “СӨ” ХХК-ийн ашиг сонирхлын төлөө хийсэн үйлдэл гэдгийг нотлоогүй гэж үзэж байна. Учир нь, бусад миний үйлчлүүлэгчид хамаарах гэмт хэргийн тухайд бусад шүүгдэгч нараас эрс ялгагдах нэг зүйл байгаа нь “СӨ” ХХК-ийн ашиг сонирхлын төлөө хахууль өгсөн гэж гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч Б.Ц нь энэхүү хуулийн этгээдтэй ямар нэгэн холбоо сүлбээ, эрхэлсэн албан тушаал, хүлээсэн үүрэг, амлалт байгааг нотолсон нэг ч баримт байхгүйн зэрэгцээ тус компанийг хурлаар оруулах талаар шүүгдэгч Х.Б.Бтэй ярилцсан зүйл бусад нотлох баримтад дурдагдаагүй. Гэтэл шүүгдэгч Х.Б.Б нь Б.Цын олон жил дандаа хамтарч ажилладаг дүүдээ баярлаж явдаг шүү хамт хоолонд оръё гэтэл амжихгүй гэсэн тул тэгвэл өөрөө орчих гээд өгсөн 100.000 төгрөгийг авахдаа “СӨ” ХХК-тай холбоотой өгч байна гэж эндүүрч ойлгон мэдүүлснээс болж, миний үйлчлүүлэгчийг гэмт хэргийн гэм буруу, сэдэл, зорилго байхгүй байхад гэм буруутай гэж үзэж шийтгэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэх үндэслэлийг мөн агуулж байна. Учир нь, шүүгдэгч Б.Ц Эрүүгийн хуулийн 22.5 дүгээр зүйлд заасан өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон нь нотлогдохгүй, тодорхойгүй буюу гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив талын үндсэн шинж болох сэдэлт, зорилго тогтоогдохгүй байгаа нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Б.Цод холбогдуулан гэм буруутай гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй, эргэлзээтэй төдийгүй гэмт хэргийн субьектив шинж нотлогдохгүй байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т заасан “шүүх дараах үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоно: гэмт хэргийн шинжгүй бол”, 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэснийг баримтлан Б.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаж, Б.Цод холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Н.Чын өмгөөлөгч Р.Мэндсайхан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолын тодорхойлох нь хэсэгт “... Шүүгдэгч Н.Ч нь “АС” ХХК-ийн эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөл авахыг хүссэн материалыг удаа дараа материал дутуу гэх үндэслэлээр буцааж хясан боогдуулсны улмаас ... “ПРО” ХХК-ийн эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөл хүссэн материалыг 2018 оноос хойш хүлээн авалгүй удаа дараа буцааж, хясан боогдуулсны улмаас ... “Э ЭМ” ХХК-ийн эмнэлгийн хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмж, протез ханган нийлүүлэх, импортлох, худалдах тусгай зөвшөөрөл хүссэн материалыг 2018 оны сүүлээс хойш материал дутуу гэх шалтгаанаар хүлээн авалгүй удаа дараа буцааж хясан боогдуулсны улмаас ... “Ф” ХХК-ийн эмнэлгийн тусламж үйлчилгээний тусгай зөвшөөрлийг сунгуулахаар өгсөн материалын дагуу 2019 оны 4 дүгээр сард шалгалтаар очиж, стандарт шаардлага тавьж, тусгай зөвшөөрлийг сунгах боломжгүй гэж хясан боогдуулсны улмаас ... “Гнэ” ХХК-ийн Про Они нэртэй эмчилгээний заслын эмнэлгийн тусгай зөвшөөрөл хүссэн материалыг хүлээн авалгүй “чи ном журмынх нь дагуу явбал зөвшөөрөл чинь гаргахгүй, харин надад 10.000.000 төгрөг өгчихвөл би гаргаж өгнө” гэж хясан боогдуулсны улмаас ... “АЗ” ХХК-ийн эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл импортлох ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөл хүссэн материалыг удаа дараа буцаан хясан боогдуулсны улмаас /20-21 тал/...” гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Тодруулбал шийтгэх тогтоолд ”... мөн “хясан боогдуулах аргаар үйлдсэн” гэж эрх бүхий албан тушаалтан өөрийн албан үүрэгт хамаардаг ажил, үйлчилгээг иргэдэд шууд үзүүлэхгүй байх, элдэв шалтгаан зааж цааргалах, хойш тавих, олон дахин явуулж чирэгдүүлэх зэргээр шан харамж өгөхөөс өөр аргагүй байдалд оруулж шан харамж, мөнгө эд зүйл авахыг ойлгоно” /61 тал/ гэсэн байх бөгөөд Н.Ч нь зөвхөн эмнэлгийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн тул эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн тусгай зөвшөөрлийн асуудалд нь түүний албаны чиг үүрэгт хамаарахгүй юм. Түүнчлэн мэргэжилтэн Н.Чын албан үүрэг нь тусгай зөвшөөрөл хүссэн материалыг комиссын хуралд бэлтгэн оруулах, шинжээч томилох зэрэг техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх шинжтэй болохоос тусгай зөвшөөрлийг олгох шийдвэр гаргах эрх бүхий этгээд биш болно. Мөн дээрх аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрөл хүссэн материалыг Н.Ч нь хэзээ, хэдэн удаа, ямар шалтгаанаар хүлээн авахгүй буцаасан болох нь нотлогдоогүй болохыг дурдах нь зүйтэй. Иймд шүүгдэгч Н.Ч нь хахууль авах гэмт хэргийг “хясан боогдуулах аргаар” үйлдсэн болох нь хангалттай нотлогдоогүй тул шийтгэх тогтоолын тогтоох нь хэсгийн 1-д “ ... хясан боогдуулах аргаар ... мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан” гэснийг өөрчилж, хэргийн зүйлчлэлийг зөвтгөж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Ц.Нын өмгөөлөгч Б.Энх-Амгалан, Г.Батцэцэг нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд өмгөөлөгч Б.Энх-Амгалан гаргасан тайлбартаа: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/396 дугаар тогтоолын Ц.Нт холбогдох хэсгийг эс зөвшөөрч түүний өмгөөлөгчдийн зүгээс дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүхээс манай үйлчлүүлэгч Ц.Ныг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцон түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байна.
Шүүхийн шийтгэх тогтоолд заасан гэм буруугийн талаарх дүгнэлтийн талаар:
Улсын яллагчийн зүгээс манай үйлчлүүлэгчийг “Эн Ар Би” ХХК, “И Ти Эн” ХХК-иудад Эрүүл мэндийн яамнаас тусгай зөвшөөрөл авах зорилгоор Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатараар дамжуулан Эрүүл мэндийн яаманд шинжээчээр ажилладаг Ү.Отай танилцан тусгай зөвшөөрөл авах төслийг бичүүлэх, шинжээчийн дүгнэлт гаргуулах ашиг сонирхлын үүднээс 500.000 төгрөгийг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор шинжээч Ү.Оын Хаан банкны 5059117674 данс руу 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр “зээл төлөв” гэсэн утгаар шилжүүлэн хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргасан байдаг. Гэтэл Нийслэлийн прокуророос Ц.Нт дамжуулсан буюу давуу байдал бий болгосон яллагдагч Б.Цогтбаатарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хүчингүй болгож, түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. Ц.Нт холбогдох хэргийн талаарх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа хэргийн бодит нөхцөл байдал ийнхүү зөрүүтэй байхад, “...Шүүгдэгч Ц.Н нь “Эн Ар Би” ХХК, “ И Ти Ин” ХХК-д тусгай зөвшөөрөл авах зорилгоор шинжээч Ү.От “шинжээчийн дүгнэлт ашигтай гаргуулж өгнө” гэх ашиг сонирхлын үүднээс хахууль өгсөн болох нь шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн дүгнэлтийн 2,3 дах хэсэгт "... Шинжээч Г.Оюунчимэг ... төслийн баримт бичигт тавигдах шаардлага хангаж байна гэж дүгнэсэн. Уг дүгнэлт нь огноо дугаар, гарын үсэг байхгүй... “ гэх дүгнэлт /13хх 192-194/, шүүгдэгч Ү.Оын эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр нотлогдсон. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Ү.О нь дээрх ашиг сонирхлын үүднээс Ц.Нт төсөл бичиж өгч, уг төсөлд шинжээч Г.Оюунчимэгийн өмнөөс шинжээчийн дүгнэлт бичсэн үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Энэ нь “шинжээчийн дүгнэлт гаргуулах ашиг сонирхлын үүднээс өөртөө давуу байдал бий болгох санаа зорилгыг тодорхойлж байна.” гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэнгүй гэж үзэхэд хүргэж байна. Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан нотолбол зохих байдал болох гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр буюу гэмт хэргийн субьектив талын шинжийг тодорхойлох гол үйл баримт болох “Эн Ар Би” ХХК, “И Ти Эн” ХХК-иудад Эрүүл мэндийн яамнаас тусгай зөвшөөрөл авах зорилгоор Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатараар дамжуулан Эрүүл мэндийн яаманд шинжээчээр ажилладаг Ү.Отай танилцан тусгай зөвшөөрөл авах төслийг бичүүлэх, шинжээчийн дүгнэлт гаргуулах ашиг сонирхлын үүднээс хахууль өгсөн гэх үйлдлийн Б.Цогтбаатарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон болон энэ нь Ц.Нт яагаад хамааралгүй болох талаар прокурор ч, анхан шатны шүүх ч үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийгээгүй атлаа манай үйлчлүүлэгч Ц.Ныг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн нь эргэлзээтэй байна. Мөн анхан шатны шүүх “...шүүгдэгч Ү.О нь дээрх ашиг сонирхлын үүднээс Ц.Нт төсөл бичиж өгч, уг төсөлд шинжээч Г.Оюунчимэгийн өмнөөс шинжээчийн дүгнэлт бичсэн үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог.” гэсэн хууль зүйн дүгнэлт хийсэн ч, энэ нь хавтаст хэрэгт авагдсан чухам ямар нотлох баримтаар тогтоогдож, үндэслэгдэж байгаа, тэдгээр нь яагаад энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаар дурдаагүй нь ойлгомжгүй болжээ. Түүнчлэн Ц.Н болон Б.Цогтбаатар, Ү.О нар нь бие биенээ танихгүй, тэдгээрийг ямар албан тушаал эрхэлдэг, албаны ямар бүрэн эрх, чиг үүрэг хэрэгжүүлдэг болохыг болон Ү.Оыг Эрүүл мэндийн яамны гэрээт шинжээч гэдгийг огт мэдээгүй, төсөл бичүүлэхээр ажлын хөлсөнд мөнгө шилжүүлсэн гэх үйл баримтыг нотлох баримт мөрдөн байцаалтын болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт авагдсан байхад тэдгээрийг үгүйсгэсэн, няцаасан баримт, түүний үндэслэлийг шүүхийн шийтгэх тогтоолын хууль зүйн дүгнэлтэд заагаагүйг мөн онцлон тэмдэглэе. Хэргийн бодит нөхцөл байдал ийм байхад анхан шатны шүүхээс анхнаасаа ажлын хөлс гэж ойлгон шилжүүлсэн Ү.Оын Хаан банкны 5059117674 данс руу 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр “зээл төлөв” гэсэн утга бүхий дансны хуулгын баримтыг үндэслэн манай үйлчлүүлэгч Ц.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцон түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь анхан шатны шүүхийн тогтоолд засан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэнгүй гэж үзэхэд хүргэж байна. Тодруулбал, дээр дурдсан нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.1-д заасан “...дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал”, 1.2-т заасан “...дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан”, 1.3-т “...дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад”, 1.4-т заасан “...дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал” гэх нөхцөл байдлыг бий болгож байгаа бөгөөд мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-д заасан үндэслэлд хамаарна гэж өмгөөлөгчдийн хувьд үзэж байна. Иймд миний үйлчлүүлэгч Ц.Нт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх боломжтой гэж өмгөөлөгчдийн хувьд үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасныг үндэслэн мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийн Ц.Нт холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Н.Ч тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа.” гэв.
Шүүгдэгч Б.Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2017 онд нутгийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байхдаа нарийн бичгийн үүрэгт ажлыг хийж байсан. Тухайн үед сайдаар н.Сарангэрэл, түүний туслах нь Б.Б байсан. Ингэж бид танилцаж байсан. Бид нэгэндээ хүнд хэцүү цагт нь тусалж дэмждэг байсан учраас би Б.Бт “хамт хоолонд орох уу” гэж хэлж байсан. Надад “СӨ” ХХК-нд ямар нэгэн байдлаар давуу байдал бий болгох санаа зорилго байгаагүй. Энэ талаар шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү.” гэв.
Шүүгдэгч Н.М, Р.О нарын өмгөөлөгч Л.Мөнхтөр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгч Р.Октябрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулсан. Өмгөөлөгчийн зүгээс миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар буюу нийтийн албан тушаалтан гэж үзэж зүйлчилснийг эс зөвшөөрч байна. Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж заасан. Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол...” гэж тусгайлан заасан байдаг. Миний үйлчлүүлэгч Р.О “Ө” ХХК-тай ямар ч холбоогүй. “Ө” ХХК-ийн захирал Н.М “бид 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр материалаа өгч, хурлаар орсон боловч эцсийн шийдвэр нь гарахгүй удаашраад байна. Та нэг уулзаад асуугаад өгөөч” гэж 1.000.000 төгрөг өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл, миний үйлчлүүлэгч Р.О нь “Ө” ХХК-ийн нэрийн өмнөөс очиж уулзсан учраас миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй байсан. Миний үйлчлүүлэгч Р.Октябрийн шүүгдэгч Б.Бт мөнгө өгсөн үйлдэл нь 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр байдаг. Гэтэл 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр “Ө” ХХК нь анхны бүрдүүлбэрээ бүрдүүлж нийт 45 хуудас материал өгсөн байдаг. Уг материалыг шалгаж дуусаад “Ө” ХХК-иас нэмэлт материал шаардсан учраас 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдөр 35 хуудас материал бүрдүүлж өгсөн. Үүний дараа 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр хурал хийж дээрх материалуудыг шаардлага хангасан гэж үзэж тухайн өдөр шинжээч томилох талаар тусгай зөвшөөрөл олгох комиссын хурлын шийдвэр гарсан. 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр буюу шинжээчийн дүгнэлт гарсны дараа тусгай зөвшөөрөл олгох хурал болсон. Уг хурлын 2 дугаартай тэмдэглэл нь хэрэгт нотлох баримтаар авагдсан. Тухайлбал, уг тэмдэглэлд “шинжээчийн дүгнэлт, холбогдох материалууд нь шаардлага хангасан байна. Иймд “Ө” ХХК-ийн төслийн баримт бичгийг зөвлөлийн бүх гишүүд дэмжиж дараагийн тусгай зөвшөөрөл олгох хуралд оруулахаар шийдвэрлэсэн” гэж байдаг. Энэхүү үйл баримт нь миний үйлчлүүлэгч Р.Октябрийг мөнгө өгөхөөс өмнө нь болсон. Өөрөөр хэлбэл, “Ө” ХХК нь хууль, дүрэм журмын дагуу тусгай зөвшөөрөл олгох хурлын жагсаалтад орсон байсан. Иймд шүүх бүрэлдэхүүн миний үйлчлүүлэгч Р.Октябрийн үйлдэл нь гэмт хэргийн шинжийг агуулж байгаа эсэхийг анхаарч үзнэ үү. Миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг нийтийн албан тушаалтан гэж үзэж зүйлчлэн ял халдаасанд гомдолтой байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй байсан боловч прокуророос “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татах үндэслэлгүй байна” гэж яллагдагчаар татахаас татгалзсан тогтоол гаргасан байдаг. Дээрхээс дүгнэвэл миний үйлчлүүлэгч Р.Октябрийн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй байна. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан шүүх бүрэлдэхүүн хууль зүйн дүгнэлт хийж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Н.Мөмгөөлөгч Ю.Баяр-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие шүүгдэгч Н.Мөмгөөлөгчөөр ажиллаж байна. Хэдийгээр бид давж заалдах гомдол гаргаагүй боловч давж заалдах шүүх хэргийг бүхэлд нь хянан шалгаж байгаа учраас нэмэлтээр тайлбар хэлж байна. Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгч Н.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулсан. Миний үйлчлүүлэгч Н.М нь “Ө” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан учраас компанийнхаа нэрийн өмнөөс эм ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөл хүсэж Эрүүл мэндийн яаманд 2019 оны 01 дүгээр сард материалаа бүрдүүлэн өгч, 2 шатны хурлаар орсон байсан. 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хурлаар орсны дараа шийдвэр гарах байсныг мэдэхгүйгээр удаад байсан учраас Р.От хэрэг болж магадгүй гэж бодож 1.000.000 төгрөг өгсөн. Миний үйлчлүүлэгч Н.М нь хувийнхаа зүгээс 1.000.000 төгрөг өгөөгүй. Харин “Ө” ХХК-ийн нэрийн өмнөөс Р.От 1.000.000 төгрөг өгсөн. Миний үйлчлүүлэгч Н.Мд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг зүйлчлэх нь зүйтэй байсан. Мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгаа учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
Прокурор Ч.Батзориг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Р.Октябрийн зүгээс хахууль өгсөн гэмт хэрэгт холбогдсон. Урьд нь уг хэрэг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэгдэж прокурорт буцаж байсан. Давж заалдах шатны шүүхийн магадлалд хэд хэдэн ажиллагаа хийлгэхээр заагдсан байсан. Хуулийн этгээдийн нэрийн өмнөөс гэмт хэрэг үйлдэгдсэн эсэх, шүүгдэгч Р.Октябрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь нийтийн албан тушаалтан мөн эсэх талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах гэсэн тодорхой ажиллагаануудыг тусгаж явуулсан боловч үүнтэй холбоотойгоор шүүгдэгч Р.Октябрийн үйлдэл дээр хуулийн этгээдүүдийн нэрийн өмнөөс буюу “Ө” ХХК-ийн нэрийн өмнөөс хахууль өгсөн гэх асуудал дээр яллагдагчаар татахаас татгалзаж шийдвэрлэсэн. Учир нь, хөөн хэлэлцэх хугацаа дууссан нөхцөл байдал тогтоогдсон. Давж заалдах шатны шүүхийн магадлалд тусгагдсан ажиллагааны дагуу Р.Октябрийг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолд 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрчилсөн. Үүнтэй холбогдуулан шүүгдэгч Р.Октябрийг эрх бүхий албан тушаалтан гэх үндэслэлээр яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулсан. Мөн прокурор эсэргүүцэл бичсэн боловч Улсын Дээд шүүхээс тухайн эсэргүүцэл болон оролцогч нараас гаргасан гомдлыг хүлээн авч хэлэлцэхээс татгалзаж шийдвэрлэсэн. Үүний дагуу прокурор хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “давж заалдах шатны магадлалыг биелүүлнэ” гэж заасны дагуу ажиллагаануудыг хийж гүйцэтгэсэн. Мөн шүүгдэгч Р.Октябрийн өмгөөлөгч нараас “хэнд давуу байдал бий болгосон юм бэ?” гэж байна. Хахууль авагч тухайн этгээдэд эдийн засгийн давуу байдал бий болгож хахууль өгсөн нөхцөл байдал нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, тухайн хахуулийн мөнгийг өгснөөр тухайн этгээдээс мэдээлэл авч байгаа нь өөртөө давуу байдал бий болгосон нөхцөл байдал тогтоогдож байна. Мөн шүүгдэгч Б.Цын өмгөөлөгч Б.Одонгэрэл “Саруул-Өргөө констракшн” ХХК-ийн нэрийн өмнөөс хахууль өгсөн асуудал байхгүй. Миний үйлчлүүлэгч зөвхөн хоолонд ороорой гэж мөнгө өгсөн” гэж тайлбарласан. Шүүгдэгч Б.Ц яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “би “Саруул-Өргөө констракшн” ХХК-ийн захирал н.Болдыг танина. Мөн цэнхэр өнгийн хавтсанд 200.000 төгрөгийг дугтуйнд хийж өгснийг би хүргэж өгсөн” гэж мэдүүлдэг. Уг мэдүүлэг нь давхар шүүгдэгч Б.Бийн яллагдагчаар өгсөн мэдүүлгээр давхар нотлогдож байгаа. Мөн тухайн мөнгөнүүдийг дугтуйнд хийж өгч байгаа асуудал байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хахууль өгсөн үйл баримт тогтоогдсон. Шүүгдэгч Б.Б “Саруул-Өргөө констракшн” ХХК-иас таних хүн байхгүй гэж байгаа боловч яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “н.Болдыг танина” гэж мэдүүлдэг. Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд бусдад давуу байдал бий болгох зорилгоор хахууль өгсөн нөхцөл байдал тогтоогдож байна. Мөн шүүгдэгч Б.Цын өмгөөлөгч Б.Одонгэрэл “2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр “Саруул-Өргөө констракшн” ХХК-ийн зүгээс тусгай зөвшөөрөл авах тухай хүсэлт өгсөн боловч тухайн хүсэлтийг шийдвэрлээгүй. Харин мөнгийг 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр өсгөн” гэж тайлбарладаг. Гэтэл эхний явуулсан хүсэлтийн материал буцсан талаар мэдэж байсан болох нь тогтоогдсон. Яллагдагч Б.Б “энэ 100.000 төгрөгийг өгөөд 2 дахь хурлаар оруулаад өгөөч гэж хэлсэн” гэж мэдүүлдэг. Тухайн хахууль ямар эрх ашгийн төлөө, бусдад ямар давуу байдал бий болгох зорилгоор өгсөн санаа сэдэл агуулж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Ц.Нын өмгөөлөгч Б.Энх-Амгалан “Б.Цогтбаатарын үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосон” гэж байна. Урьд нь уг хэрэг давж заалдах шатны шүүхээс буцаж хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийж яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулж шинээр яллах дүгнэлт үйлдэхдээ алдаа гаргасан байна. Яллах дүгнэлтэд “...Б.Цогтбаатараар дамжуулж” гэж дурдсан байгаа. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Б.Цогтбаатар нь Ц.Нтай ямар нэгэн харилцаа хамааралгүй гэсэн нөхцөл байдал тогтоогдсон. Үүний үндсэн дээр Б.Цогтбаатарын үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тухайн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэрийг хэргийн оролцогч нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хугацаанд мэдэгдсэн. Энэ талаар шийдвэр хүчин төгөлдөр хэвээр байгаа. Яллах дүгнэлтэд “Б.Цогтбаатараар дамжуулагдсан” гэж техникийн шинжтэй алдаа гаргасан байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар н.Баттүшигээр дамжуулж танилцсан болох нь нотлогдсон. Хахууль өгсөн нөхцөл байдал нь дансны хуулга болон бусад яллагдагчийн мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдож байна. Мөн шүүгдэгч М.З гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргадаггүй. Шүүгдэгч М.З тухайн 15.000.000 төгрөгийг хэрхэн, яаж бүрдүүлсэн талаар тодорхой мэдүүлсэн. Харин шүүгдэгч Б.Гтухайн мөнгийг хаашаа, хэний данс руу хэрхэн шилжиж орсон талаар мэдүүлсэн. Дансны гүйлгээг шүүж үзэхэд шүүгдэгч Г.НасанБ.Д 9.200.000 төгрөгийг өөртөө авч үлдэж, 5.000.000 төгрөгийг шүүгдэгч Б.Б, Н.Ч нарт өгсөн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Дээрхээс дүгнэвэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хуульд нийцсэн байна. Мөн шүүгдэгч Н.Чын өмгөөлөгч Р.Мэндсайхан “хясан боогдуулсан үйлдэл байхгүй. Урьд нь хэрэг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэгдэж магадлалд хясан боогдуулсан эсэхийг дахин шалгаарай гэж хэргийг прокурорт буцаасан боловч энэ талаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийж, шалгасан зүйл байгаагүй” гэж тайлбарлаж байна. Прокурорын зүгээс давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан ажиллагааг хийж хахууль өгсөн яллагдагч нараас дахин мэдүүлэг авах ажиллагааг хийсэн. Гэтэл хахууль өгсөн яллагдагч нараас “албан бичиг өгч байсан. Гэхдээ ямар нэгэн шалтаг тоочиж 2-3 удаа буцааж байсан” гэж дахин мэдүүлдэг. Мөн шүүгдэгч Н.Чын өмгөөлөгч Р.Мэндсайхан “миний үйлчлүүлэгч эмнэлгийн байгууллагын тусгай зөвшөөрөл эрхэлдэг болохоос эм, эмнэлгийн хэрэгслийн тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг хариуцдаггүй байсан” гэж тайлбарлаж байна. Шүүгдэгч Н.Чын зүгээс тухайн нөхцөл байдал дээр “миний хариуцах зүйл биш байна” гэж өөр шийдвэрлэх ёстой албан тушаалтан руу нь явуулах бүрэн боломжтой байсан боловч тухайн асуудал дээр өөрийн хариуцдаггүй эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой асуудал дээр “баримт бичиг дутуу байна” гэж байгууллагуудын ирүүлсэн материалуудыг удаа дараа буцаасан үйлдэл нь хясан боогдуулсан шинжтэй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Ж.Нгийн өмгөөлөгч Э.Мөнхзолбоо, шүүгдэгч Г.НасанБ.Дын өмгөөлөгч Ц.Гансүх, шүүгдэгч Б.Цын өмгөөлөгч Т.Урангэрэл, Б.Одонгэрэл, шүүгдэгч Н.Чын өмгөөлөгч Р.Мэндсайхан, шүүгдэгч Р.О болон шүүгдэгч Ц.Нын өмгөөлөгч Г.Батцэцэг, Б.Энх-Амгалан нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
1. Шүүгдэгч Б.Б нь Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын тусгай зөвшөөрөл хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж байхдаа:
- Н.Мөнх- Эрдэнийн “Ө” ХХК-ийн “Эм, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх тусгай зөвшөөрөл”-ийн материалд шинжээч томилж, комиссын хурлаар оруулах ашиг сонирхлын үүднээс Р.Одамжуулан өгсөн 1.000.000 төгрөгийг албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн өглөөний 07 цагийн үед Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Консул Таурын 79 дүгээр байрны гадаа Р.Октябриас хахуульд авсан;
- 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Эрүүл мэндийн яамны 114 тоот өрөөнд Б.Аын “Т” ХХК-ийн "эмнэлгийн тоног төхөөрөмж, урвалж оношлуур импортлох, ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөл"-ийг гаргаж өгсөн гэж өгсөн 100 ам.доллар буюу 263.338 төгрөгийг албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахуульд авсан;
- 2019 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Эрүүл мэндийн яамны 114 тоот өрөөнд М.Бгийн “Э” ХХК-ийн "эмнэлгийн тоног төхөөрөмж, түүний дагалдах хэрэгсэл, протез ханган нийлүүлэх, импортлох зөвшөөрөл"-ийг хурдан хугацаанд сунгуулах ашиг сонирхлын үүднээс өгсөн 100.000 төгрөгийг албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахуульд авсан;
- 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Эрүүл мэндийн яамны 114 тоот өрөөнд Д.Бгээс “АМ” ХХК-ийн "эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл, протез ханган нийлүүлэх, импортлох, худалдах тусгай зөвшөөрөл"-ийн хугацааг сунгуулах ашиг сонирхлын үүднээс өгсөн 100.000 төгрөгийг албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахуульд авсан;
- 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Эрүүл мэндийн яамны 114 тоот өрөөнд С.Бгээс “ИХ” ХХК-ийн тусгай зөвшөөрөл хурдан гаргаж өглөө гэж өгсөн 100.000 төгрөгийг албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахуульд авсан;
- 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Эрүүл мэндийн яамны 114 тоот өрөөнд Б.Цоос “СӨ” ХХК-ийн эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүний тусгай зөвшөөрлийг шинжээч томилж, комиссын хурлаар оруулах ашиг сонирхлын үүднээс өгсөн 100.000 төгрөгийг албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахуульд авсан;
- Д.Гийн “КО” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хугацаандаа сунгуулаагүй, хугацаа хоцруулж ирүүлснийг сунгуулж өгсний хариуд, өөрийн танил Гэрэлт-Од гэгчийн компанийн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах ашиг сонирхлын үүднээс “КО” ХХК-ийн зарж байгаа нүдний шилнээс шил захиалж болно гэж амласны дагуу албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд 1.580.000 төгрөгийн үнэ бүхий нүдний шилийг захиалж, 2019 оны 3 дугаар сарын сүүлээр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр "Писс Малл" төвд үйл ажиллагаа явуулдаг “КО” ХХК-ийн салбараас хахуульд авсан;
- 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хангарьд ордны автомашины зогсоол дээр Б.Ггийн “АС” ХХК-ийн "эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөл" авах ашиг сонирхлын үүднээс өгсөн 5.000.000 төгрөгөөс Н.Чаар дамжуулан 2.500.000 төгрөгийг албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахуульд авсан;
- 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Ж.Нн “ПРО” ХХК-ийн "эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөл" авах ашиг сонирхлын үүднээс өгсөн 3.000.000 төгрөгөөс Н.Чаар дамжуулан 1.500.000 төгрөгийг албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахуульд авсан;
- “Э ЭМ” ХХК-ийн "эмнэлгийн хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмж, протез ханган нийлүүлэх, импортлох, худалдах тусгай зөвшөөрөл" хүссэн материалыг дутуу гэх шалтгаанаар хүлээн авалгүй удаа дараа буцаан хясан боогдуулсны улмаас 2019 оны 01 дүгээр сарын сүүлээр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Эрүүл мэндийн яамны гадаа Б.Дээс “Э ЭМ” ХХК-ийн "эмнэлгийн хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмж, протез ханган нийлүүлэх, импортлох, худалдах тусгай зөвшөөрөл"-ийг гаргуулах ашиг сонирхлын үүднээс өгсөн 5.000.000 төгрөгөөс Н.Чаар дамжуулан 2.500.000 төгрөгийг албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахуульд авсан;
- “АЗ” ХХК-ийн эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөл хүссэн материалыг удаа дараа буцаан хясан боогдуулсны улмаас М.З нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор буюу “АЗ” ХХК-ийн эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөл гаргуулах ашиг сонирхлын үүднээс бусдаар дамжуулан өгсөн 15.000.000 төгрөгөөс Н.Чаар дамжуулан 2.500.000 төгрөгийг албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахуульд авсан;
- Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын Эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Чтай хамтран Ш.Цэцэг гэгчийн нэр дээр “Повер Хэрб Монголия” ХХК-г үүсгэн байгуулж албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж оношлуур, биологийн идэвхт бүтээгдэхүүн импортлох ханган нийлүүлэх тусгай зөвшөөрлийг авахын тулд шинжээч Ү.Оаар эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэх тусгай зөвшөөрлийн дүгнэлтийг хууль бусаар гаргуулан 1, 2 дугаар шатны хурлаар оруулж 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр ХХ-19/23/3843 дугаар тусгай зөвшөөрлийг гарган өөртөө давуу байдал бий болгосон;
2. Шүүгдэгч Н.Ч нь Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа:
- “АС” ХХК-ийн эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөл авахыг хүссэн материалыг удаа дараа материал дутуу гэх үндэслэлээр буцаан хясан боогдуулсны улмаас Б.Г нь 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Хангарьд ордны автомашины зогсоол дээр “АС” ХХК-ийн эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөл авах ашиг сонирхлын үүднээс хахуульд өгсөн 5.000.000 төгрөгөөс Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Бт 2.500.000 төгрөгийг дамжуулан өгч, үлдэгдэл 2.500.000 төгрөгийг албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахуульд авсан;
- “ПРО” ХХК-ийн эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөл хүссэн материалыг 2018 оноос хойш хүлээн авалгүй удаа дараа буцааж, хясан боогдуулсны улмаас Ж.Н нь 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр “ПРО” ХХК-ийн эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөл авах ашиг сонирхлын үүднээс хахуульд өгсөн 3.000.000 төгрөгөөс Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Бт 1.500.000 төгрөгийг дамжуулан өгч, үлдэгдэл 1.500.000 төгрөгийг албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахуульд авсан;
- “Э ЭМ” ХХК-ийн эмнэлгийн хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмж, протез ханган нийлүүлэх, импортлох, худалдах тусгай зөвшөөрөл хүссэн материалыг 2018 оны сүүлээс хойш материал дутуу гэх шалтгаанаар хүлээн авалгүй удаа дараа буцаан хясан боогдуулсны улмаас Б.Д нь 2019 оны 01 дүгээр сарын сүүлээр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Эрүүл мэндийн яамны гадаа “Э ЭМ” ХХК-ийн эмнэлгийн хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмж, протез ханган нийлүүлэх, импортлох, худалдах тусгай зөвшөөрлийг гаргуулах ашиг сонирхлын үүднээс хахуульд өгсөн 5.000.000 төгрөгөөс Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Бт 2.500.000 төгрөгийг дамжуулан өгч, үлдэгдэл 2.500.000 төгрөгийг албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахуульд авсан;
- “АЗ” ХХК-ийн эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөл хүссэн материалыг удаа дараа буцаан хясан боогдуулсны улмаас М.З нь 2018 оны 12 дугаар сард “АЗ” ХХК-ийн эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөл гаргуулах ашиг сонирхлын үүднээс бусдаар дамжуулан хахуульд өгсөн 15.000.000 төгрөгөөс 5.000.000 төгрөгийг авч, Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын Эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Бт 2.500.000 төгрөгийг дамжуулан өгч, үлдэгдэл 2.500.000 төгрөгийг албаны чиг үүргээр хэрэгжүүлэхийн тулд хахуульд авсан;
- “Ф” ХХК-ийн эмнэлгийн тусламж үйлчилгээний тусгай зөвшөөрлийг сунгуулахаар өгсөн материалын дагуу 2019 оны 4 дүгээр сард шалгалтаар очиж, стандарт шаардлага тавьж, тусгай зөвшөөрлийг сунгах боломжгүй гэж хясан боогдуулсны улмаас Н.Бямбадорж нь 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Эрүүл мэндийн яамны 114 тоот өрөөнд “Ф” ХХК-ийн эмнэлгийн тусламж үйлчилгээний тусгай зөвшөөрлийг сунгуулах ашиг сонирхлын үүднээс хахуульд өгсөн 1.000.000 төгрөгийг албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахуульд авсан;
- 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Эрүүл мэндийн яамны 114 тоот өрөөнд С.Агийн “Вест Мед” ХХК-ийн эм, эмнэлгийн хэрэгсэл, ариутгал халдваргүйтгэлийн бодис ханган нийлүүлэх импортлох, худалдах зөвшөөрлийн хүчинтэй хугацааг сунгуулсан ашиг сонирхлын үүднээс хахуульд өгсөн 100.000 төгрөгийг албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахуульд авсан;
- “Гнэ” ХХК-ийн “Про Они” нэртэй эмчилгээ, заслын эмнэлгийн тусгай зөвшөөрөл хүссэн материалыг хүлээн авалгүй “чи ном журмынх нь дагуу явбал зөвшөөрөл чинь гарахгүй, харин надад 10.000.000 төгрөг өгчихвөл би гаргаж өгнө” гэж хясан боогдуулсны улмаас С.Э нь 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Юна” рестораны гадаа “Гнэ” ХХК-ийн “Про Они” нэртэй эмчилгээ, заслын эмнэлгийн тусгай зөвшөөрөл гаргуулах ашиг сонирхлын үүднээс хахуульд өгөх 10.000.000 төгрөгийн урьдчилгаа 5.000.000 төгрөгийг албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахуульд авсан;
- Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын Эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Бтэй хамтран өөрийн хамаарал бүхий Ш.Цэцэг гэгчийн нэр дээр “Повер Хэрб Монголия” ХХК-г үүсгэн байгуулж албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглан эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж оношлуур, биологийн идэвхт бүтээгдэхүүн импортлох ханган нийлүүлэх тусгай зөвшөөрлийг авахын тулд шинжээч Ү.Оаар эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэх тусгай зөвшөөрлийн дүгнэлтийг хууль бусаар гаргуулан 1, 2 дугаар шатны хурлаар оруулж 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр ХХ-19/23/3843 дугаар тусгай зөвшөөрлийг гарган өөртөө давуу байдал бий болгосон;
3. Шүүгдэгч Н.М нь Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Б.Бийн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулж өөрийн “Ө” ХХК-ийн эм, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх тусгай зөвшөөрөл хүссэн материалд шинжээч томилж, комиссын хурлаар оруулан тусгай зөвшөөрөл гаргуулахын тулд Нийслэлийн Эрүүл мэндийн газарт мэргэжилтнээр ажилладаг Р.Одамжуулан 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн өглөө 07 цагийн үед Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Консул Таурын 79 дүгээр байрны гадна Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын тусгай зөвшөөрөл хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Бт 1.000.000 төгрөгийн хахууль өгөх гэмт хэргийг зохион байгуулан гүйцэтгэсэн;
4. Шүүгдэгч Р.О нь Нийслэлийн Эрүүл мэндийн газар мэргэжилтнээр ажиллаж байхдаа "Ө" ХХК-ийн үүсгэн байгуулагч Н.Мөөртөө давуу байдал бий болгох зорилгоор Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн Б.Бт хахууль болгон өгүүлэхээр өгсөн 1.000.000 төгрөгийг авч, 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн өглөө 07 цагийн үед Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Консул Таурын 79 дүгээр байрны гадаа Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн Б.Бийн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалтын байдалтай нь холбогдуулж Н.Мд давуу байдал бий болгох зорилгоор дамжуулан өгч, хахууль өгөх гэмт хэрэгт дэмжлэг үзүүлэн хамжиж, гүйцэтгэсэн;
5. Шүүгдэгч Б.А нь “Т” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Эрүүл мэндийн яамны тусгай зөвшөөрөл хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Бт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулж "Т” ХХК-ийн “Эмнэлгийн тоног төхөөрөмж, урвалж, оношлуур импортлох ханган нийлүүлэх зөвшөөрөл” гаргуулсны төлөө 100 ам.доллар буюу 263.338 төгрөгийн хахууль өгсөн;
6. Шүүгдэгч М.Б нь “Э” ХХК-ийн эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерээр ажиллаж байхдаа 2019 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Эрүүл мэндийн яамны 114 тоот өрөөнд Эрүүл мэндийн яамны тусгай зөвшөөрөл хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Бт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулж “Э” ХХК-ийн “Эмнэлгийн тоног төхөөрөмж, түүний дагалдах хэрэгсэл, протез ханган нийлүүлэх, импортлох зөвшөөрөл"-ийг хурдан хугацаанд сунгуулахаар өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор 100.000 төгрөгийн хахууль өгсөн;
7. Шүүгдэгч Д.Б нь Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн эмнэлгийн тоног төхөөрөмжийн багш, Эрүүл мэндийн яамны тусгай зөвшөөрлийн орон тооны бус шинжээчээр ажиллаж байхдаа 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Эрүүл мэндийн яамны 114 тоот өрөөнд Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын тусгай зөвшөөрөл хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Бт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулж “АМ” ХХК-ийн “Эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл, протез ханган нийлүүлэх, импортлох, худалдах тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах хүсэлт”-ийг 2019 оны 02 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө өгөх байтал хэтрүүлэн 2019 оны 5 дугаар сарын 06-ний өдөр өгч, өөртөө давуу байдал бий болгохоор “Дандаа юм гуйж байдаг, хоолонд ороорой” гэж хэлэн 100.000 төгрөгийн хахууль өгсөн;
8. Шүүгдэгч С.Б "ИХ" ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Эрүүл мэндийн яамны 114 дүгээр өрөөнд Эрүүл мэндийн яамны тусгай зөвшөөрөл хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Бт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулж "ИХ" ХХК-ийн тусгай зөвшөөрөл сунгуулахаар өөртөө давуу байдал олгох зорилгоор 100.000 төгрөгийн хахууль өгсөн;
9. Шүүгдэгч Б.Ц нь Халдварт өвчин судлалын үндэсний төвд дэд захирлаар буюу нийтийн албанд ажиллаж байхдаа 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Эрүүл мэндийн яамны 114 тоот өрөөнд Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын тусгай зөвшөөрөл хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Бт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулж “СӨ” ХХК-ийн эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүний тусгай зөвшөөрлийг шинжээч томилж, комиссын хурлаар оруулж өгөөч гэж 100.000 төгрөгийн хахууль өгсөн;
10. Шүүгдэгч Д.Г нь “КО” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хугацаандаа сунгуулаагүй, хугацаа хоцруулж ирүүлснийг сунгуулж өгсний хариуд өөрийн танил Гэрэлт-Од гэгчийн компанийн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах ашиг сонирхлын үүднээс Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын тусгай зөвшөөрөл хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Бийн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан “КО” ХХК-ийн зарж байгаа нүдний шилнээс захиалж болно гэж амлалт өгсөн, тус амлалтын дагуу Б.Б нь 1,580,000 төгрөгийн үнэ бүхий нүдний шил захиалсныг 2019 оны 3 дугаар сарын сүүлээр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр “Писс Малл” төвд үйл ажиллагаа явуулдаг “КО” ХХК-ийн салбараас авхуулан хахууль өгсөн;
11. Шүүгдэгч Б.Г нь "АС" ХХК-ийн үүсгэн байгуулагч, захирлаар ажиллаж байхдаа 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн Н.Чаар дамжуулан Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын тусгай зөвшөөрөл хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Бт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулж "АС" ХХК-ийн Эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж дагалдах хэрэгсэл импортлох ханган нийлүүлэх тусгай зөвшөөрлийг гаргуулахын тулд 5.000.000 төгрөгийн хахууль өгсөн;
12. Шүүгдэгч Ж.Н нь “ПРО” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн Н.Ч, Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын тусгай зөвшөөрөл хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Б нарт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулж “ПРО” ХХК-д эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох ханган нийлүүлэх тусгай зөвшөөрлийг гаргуулахын тулд 3.000.000 төгрөгийн хахууль өгсөн;
13. Шүүгдэгч Б.Д нь “Э ЭМ" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 2019 оны 01 дүгээр сарын сүүлээр Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн Н.Ч, Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын тусгай зөвшөөрөл хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Б нар нь хясан боогдуулж, санаатай удаашруулж байсан учир албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулж “Э ЭМ” ХХК-ийн Эмнэлгийн хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмж, протез ханган нийлүүлэх, импортлох, худалдах тусгай зөвшөөрлийг гаргуулахын тулд 5.000.000 төгрөгийн хахууль өгсөн;
14. Шүүгдэгч М.З нь “АЗ” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа Эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж дагалдах хэрэгсэл импортлох ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн Н.Ч, Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын тусгай зөвшөөрөл хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Б нар нь шийдвэрлэлгүй санаатай удаашруулж хясан боогдуулсны улмаас “АЗ” ХХК-ийн Эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж дагалдах хэрэгсэл импортлох ханган нийлүүлэх тусгай зөвшөөрлийг гаргуулж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор мэргэжилтэн Н.Ч, ахлах мэргэжилтэн Б.Б нарын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахуулийн мөнгө болох 15.000.000 төгрөгийг Б.Ганзориг, О.Т нараар дамжуулан өөрийн Хаан банкны 5063450348 дугаарын данснаас “тусгай зөвшөөрлийн урьдчилгаа азэ” гэх утгаар 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 13 цаг 19 минутад Б.ГХаан банкны 5601032637 дугаарын дансанд 4.000.000 төгрөгийг, өөрийн төрсөн дүү М.Дуламсүрэнгийн нөхөр Б.Эрдэнэ-Бүтээмжийн Хаан банкны 5057075576 дугаарын данснаас “Ажил” гэх утгаар 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 14 цаг 20 минутад Б. Ганзоригийн Хаан банкны 5601032637 дугаарын дансанд 3.500.000 төгрөгийг өөрийн төрсөн дүү М.Дуламсүрэнгийн Хаан банкны 5085070143 дугаарын данснаас “тусгай зөвшөөрлийн төлбөр” гэх утгаар 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 20 цаг 57 минутад Б.ГХаан банкны 5601032637 дугаарын дансанд 3.300.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5029149352 дугаарын данснаас “орлого М.З” гэх утгаар 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 17 цаг 59 минутад О.Тын мессежээр өгсөн Г.НасанБ.Дийн Хаан банкны 5031666999 дугаарын данс руу 4.200.000 төгрөгийг тус тус шилжүүлэн, нийт 15.000.000 төгрөгийн хахууль өгсөн;
15. Шүүгдэгч Б.Гнь “АЗ” ХХК-ийн захирал М.Згийн “АЗ” ХХК-ийн Эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж дагалдах хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх тусгай зөвшөөрлийг гаргуулж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн Н.Ч, Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын тусгай зөвшөөрөл хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Б нарын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахуульд өгөх 15.000.000 төгрөгөөс М.Згийн Хаан банкны 5063450348 дугаарын данснаас 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 13 цаг 19 минутад “тусгай зөвшөөрлийн урьдчилгаа азэ” гэх утгатайгаар 4.000.000 төгрөгийг,
М.Згийн төрсөн дүү М.Дуламсүрэнгийн нөхөр Б.Эрдэнэ-Бүтээмжийн Хаан банкны 5057075576 дугаарын данснаас 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 14 цаг 20 минутад “Ажил” гэх утгатайгаар 3.500.000 төгрөгийг тус тус шилжүүлснийг өөрийн Хаан банкны 5601032637 дугаарын дансаар хүлээн авч, нийт 7.500.000 төгрөгөөс мөн өдрийн 15 цаг 32 минутад О.Тын Хаан банкны 5070268426 дугаарын данс руу 7.000.000 төгрөгийг “Түр зээлдүүлэв барьцаагүй” гэсэн утгатай шилжүүлсэн,
М.Згийн төрсөн дүү М.Дуламсүрэнгийн Хаан банкны 5085070143 дугаарын данснаас 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 20 цаг 57 минутад “тусгай зөвшөөрлийн төлбөр” гэх утгатайгаар 3.300.000 төгрөгийг шилжүүлснийг өөрийн Хаан банкны 5601032637 дугаарын дансаар хүлээн авч, мөн өдрийн 21 цаг 01 минутад Э.Батбаясгалангийн Хаан банкны 5074080177 дугаарын данс руу 3.000.000 төгрөгийг “ажил ганзо 10 дахь сая төгрөг” гэсэн утгатайгаар шилжүүлэн, мөн өдрийн 21 цаг 53 минутад Э.Батбаясгалангийн Хаан банкны 5074080177 дугаарын данснаас Г.НасанБ.Дийн Хаан банкны 5031666999 дугаарын данс руу 3.000.000 төгрөгийг “Тамай Р” гэсэн утгатайгаар шилжүүлүүлэн, нийт О.Т, Г.НасанБ.Д нарт 10.000.000 төгрөгийг хахуульд дамжуулан өгч, 800.000 төгрөгийг өөртөө авч үлдэн, М.Згийн хахууль өгөх гэмт хэрэгт дэмжлэг үзүүлэн хамжигчаар оролцсон;
16. Шүүгдэгч О.Т нь “АЗ” ХХК-ийн захирал М.Згийн “АЗ” ХХК-ийн Эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж дагалдах хэрэгсэл импортлох ханган нийлүүлэх тусгай зөвшөөрлийг гаргуулж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн Н.Ч, Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын тусгай зөвшөөрөл хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Б нарын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахуульд өгөх 15.000.000 төгрөгөөс Б.Ганзоригт 7.500.000 төгрөгийг дамжуулан өгснөөс Б.ГХаан банкны 5601032637 дугаарын данснаас 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 15 цаг 32 минутад “Түр зээлдүүлэв барьцаагүй” гэх утгатайгаар өөрийн Хаан банкны 5070268426 дугаарын дансаар 7.000.000 төгрөгийг шилжүүлүүлэн авч, мөн өдрийн 15 цаг 57 минутад Г.НасанБ.Дийн 5031666999 дугаарын данс руу “Орлого О” гэсэн утгатай 7.000.000 төгрөгийг шилжүүлэн дамжуулсан;
М.Зд мессежээр Г.НасанБ.Дийн Хаан Банкны 5031666999 дугаарын дансыг өгч 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 17 цаг 59 минутад тус данс руу “Орлого М.З” гэсэн утгатайгаар 4.200.000 төгрөгийг М.Згийн Хаан банкны 5029149352 дугаарын данснаас шилжүүлүүлэн, нийт 11.200.000 төгрөгийг Н.НасанБ.Дт дансаар дамжуулан өгч, хахууль өгөх гэмт хэрэгт дэмжлэг үзүүлэн хамжигчаар хамтран оролцсон;
17. Шүүгдэгч Г.НасанБ.Д нь “АЗ” ХХК-ийн захирал М.Згийн “АЗ” ХХК-ийн Эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж дагалдах хэрэгсэл импортлох ханган нийлүүлэх тусгай зөвшөөрлийг гаргуулж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн Н.Ч, Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын тусгай зөвшөөрөл хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Б нарын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахуульд өгөх 15.000.000 төгрөгөөс М.З нь өөрийн Хаан банкны 5063450348 дугаарын данснаас “тусгай зөвшөөрлийн урьдчилгаа азэ” гэх утгаар 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 13 цаг 19 минутад 4.000.000 төгрөгийг, М.З нь өөрийн төрсөн дүү М.Дуламсүрэнгийн нөхөр Б.Эрдэнэбүтээмжийн Хаан банкны 5057075576 дугаарын данснаас “Ажил” гэх утгаар 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 14 цаг 20 минутад 3.500.000 төгрөгийг, нийт 7.500.000 төгрөгийг Б.ГХаан банкны 5601032637 дугаар дансанд шилжүүлснийг мөн өдрийн 15 цаг 32 минутад О.Тын Хаан банкны 5070268426 дугаарын данс руу 7.000.000 төгрөгийг “Түр зээлдүүлэв барьцаагүй” гэсэн утгатай шилжүүлүүлсэн, мөн өдрийн 15 цаг 57 минутад өөрийн Хаан банкны 5031666999 дугаарын данс руу “Орлого О” гэсэн утгатай 7.000.000 төгрөгийг шилжүүлүүлэн авсан;
М.З нь өөрийн төрсөн дүү М.Дуламсүрэнгийн Хаан банкны 5085070143 данснаас “тусгай зөвшөөрлийн төлбөр” гэх утгаар 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 20 цаг 57 минутад Б.ГХаан банкны 5601032637 дугаарын дансанд 3.300.000 төгрөгийг шилжүүлснийг мөн өдрийн 21 цаг 01 минутад Э.Батбаясгалангийн Хаан банкны 5074080177 дугаарын данс руу 3.000.000 төгрөгийг “ажил ганзо 10 дахь сая төгрөг” гэсэн утгатай шилжүүлүүлэн, мөн өдрийн 21 цаг 53 минутад өөрийн Хаан банкны 5031666999 дугаарын дансаар 3.000.000 төгрөгийг “Тамай Р” гэсэн утгатайгаар шилжүүлүүлэн авсан;
О.Таар өөрийн Хаан банкны 5031666999 дугаарын дансыг М.Зд өгүүлэн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 17 цаг 59 минутад М.Згийн Хаан банкны 5029149352 данснаас “орлого М.З” гэх утгатайгаар өөрийн Хаан банкны 5031666999 дугаарын дансанд 4.200.000 төгрөгийг шилжүүлүүлэн авсан буюу нийт 14.200.000 төгрөгийг М.Згаас Б.Ганзориг, О.Т, Э.Батбаясгалан нарын дансаар дамжуулан авч, Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн Н.Ч, ахлах мэргэжилтэн Б.Б нарт 5.000.000 төгрөгийг дамжуулан өгч, үлдэгдэл 9.200.000 төгрөгийг өөртөө авч, М.Згийн хахууль өгөх гэмт хэргийг гүйцэтгэн хамтран оролцсон;
18. Шүүгдэгч С.А нь “Вест мед” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн Эрүүл мэндийн яамны 114 тоот өрөөнд Эрүүл мэндийн яамны тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн Н.Чд албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулж “Вест мед” ХХК-ийн эм, эмнэлгийн хэрэгсэл, ариутгал халдваргүйтгэлийн бодис ханган нийлүүлэх импортлох, худалдах тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа сунгуулсны төлөө 100.000 төгрөгийн хахууль өгсөн,
19. Шүүгдэгч С.Э нь “НО” ХХК, “Гнэ” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа “Гнэ” ХХК-ийн “Про они” нэртэй эмчилгээ, заслын эмнэлгийн тусгай зөвшөөрөл хүссэн материалыг Эрүүл мэндийн яаманд өгсөн боловч Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн Н.Ч нь материалыг авалгүй “чи ном журмынх нь дагуу явбал зөвшөөрөл чинь гарахгүй, харин надад 10.000.000 төгрөг өгчихвөл би гаргаж өгнө” гэж хясан боогдуулсны улмаас “Гнэ” ХХК-ийн Про Они нэртэй эмчилгээ, заслын эмнэлгийн тусгай зөвшөөрөл гаргуулах буюу өөртөө давуу байдал бий болгох зорилгоор хахуульд өгөх 10.000.000 төгрөгийн урьдчилгаа болох 5.000.000 төгрөгийг 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Юна” рестораны гадаа Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн Н.Чд хахуульд өгсөн;
Мөн “Гнэ" ХХК-ийн “Про Они” нэртэй эмчилгээний гоо заслын эмнэлгийн тусгай зөвшөөрөл авахын тулд ажлын байрны дүгнэлт гаргуулахдаа шаардлага хангаагүй нөхцөлийг нуух, шаардлага хангасан мэтээр хууль бус дүгнэлт гаргуулж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор 2019 оны 4 дүгээр сард Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Жинст” эмнэлгийн гадаа Эрүүл мэндийн яамны гэрээт шинжээч Д.Нт 200.000 төгрөгийн хахууль өгсөн;
20. Шүүгдэгч Д.Н нь Эрүүл мэндийн яамны гэрээт шинжээчээр ажиллаж байхдаа:
- С.Эын “Гнэ” ХХК-ийн “Про Они” нэртэй эмчилгээний гоо заслын эмнэлгийн тусгай зөвшөөрөл авах зорилгоор ажлын байрны дүгнэлт гаргуулахдаа шаардлага хангаагүй нөхцөлийг нуух, шаардлага хангасан мэтээр хууль бус дүгнэлт гаргуулах ашиг сонирхлын үүднээс хахуульд өгсөн 200.000 төгрөгийг гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд 2019 оны 4 дүгээр сард Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Жинст” эмнэлгийн гадаа хахуульд авсан;
- Т.Агаас “Их Шүүдэргэнэ Т.А” ХХК-ийн ажлын байрны угсралт, зохион байгуулалт дутуу хийгдсэнийг нуух, ажлын байрныхаа дүгнэлтийг шаардлага хангасан мэт хууль бус дүгнэлт гаргуулах ашиг сонирхлын үүднээс 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Ү.Оын Хаан банкны 5059117674 данс руу шилжүүлсэн 1.500.000 төгрөгөөс өөрийн Хаан банкны 5540300058 дугаарын дансаар 200.000 төгрөгийг гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд хахуульд авсан;
21. Шүүгдэгч Т.А нь “Их Шүүдэргэнэ Т.А” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа Эрүүл мэндийн яамны гэрээт шинжээчээр ажиллаж байсан Ү.О, Д.Н, Н.Д.Н нарт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулж “Их Шүүдэргэнэ Т.А” ХХК-ийн эм ханган нийлүүлэх зөвшөөрлийн ажлын байрны дүгнэлт гаргахын тулд 1.500.000 төгрөгийн хахууль өгсөн;
22. Шүүгдэгч Ү.О нь Эрүүл мэндийн яамны гэрээт шинжээчээр ажиллаж байхдаа:
- Т.Агаас “Их Шүүдэргэнэ Т.А” ХХК-ийн ажлын байрны угсралт, зохион байгуулалт дутуу хийгдсэнийг нуух, ажлын байрны дүгнэлтийг шаардлага хангасан мэт хууль бусаар дүгнэлт гаргуулах ашиг сонирхлын үүднээс 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Хаан банкны 5026730930 дугаарын дансаар 1.500.000 төгрөгийг шилжүүлэн өгснийг өөрийн Хаан банкны 5059117674 дансаар хүлээн авч, шинжээч Д.Нт 200.000 төгрөгийг, шинжээч Н.Д.Нт 300.000 төгрөгийг тус тус өөрийн дансаар шилжүүлэн өгч, үлдэгдэл 1.000.000 төгрөгийг гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд хахуульд авсан, гэмт хэргийг зохион байгуулан гүйцэтгэсэн;
- Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатарын танилцуулсан Ц.Нын “Эн Ар Би” ХХК, “И Ти Эн” ХХК-иудад тусгай зөвшөөрөл авах, шинжээчийн дүгнэлтийг өөрт ашигтай гаргуулах ашиг сонирхлын үүднээс “зээл төлөв” гэсэн утгатай шилжүүлсэн 500.000 төгрөгийг гүйцэтгэх ёсгүй үйлдлийг гүйцэтгэхийн тулд өөрийн Хаан банкны 5059117674 дансаар хахуульд авсан;
- Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын Эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Ч, ахлах мэргэжилтэн Б.Б нарын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрсдийн хамаарал бүхий Ш.Цэцэг гэгчийн нэр дээр “Повер Хэрб Монголия” ХХК-г байгуулан эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж оношлуур, биологийн идэвхт бүтээгдэхүүн импортлох, ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөл гарган өөрсдөдөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэхэд нь “Повер Хэрб Монголия” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийг хууль бусаар гарган өгч эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдэхэд нь дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцсон;
23. Шүүгдэгч Н.Д.Н нь Эрүүл мэндийн яамтай байгуулсан гэрээний үндсэн дээр шинжээчээр ажиллаж байхдаа Т.Агаас “Их Шүүдэргэнэ Т.А” ХХК-ийн ажлын байрны угсралт, зохион байгуулалт дутуу хийгдсэнийг нуух, ажлын байрныхаа дүгнэлтийг шаардлага хангасан мэт хууль бус дүгнэлт гаргуулах ашиг сонирхлын үүднээс 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Ү.Оын Хаан банкны 5059117674 данс руу шилжүүлэн 1.500.000 төгрөгөөс өөрийн Хаан банкны 5007390428 дугаарын дансаар 300.000 төгрөгийг гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд хахуульд авсан;
24. Шүүгдэгч Ц.Н нь “Эн Ар Би” ХХК, “И Ти Эн” ХХК-иудад Эрүүл мэндийн яамнаас тусгай зөвшөөрөл авах зорилгоор Эрүүл мэндийн яаманд гэрээт шинжээчээр ажилладаг Ү.Отай албан тушаалын байдалтай нь холбогдуулан тусгай зөвшөөрөл авах төслийг бичүүлэх, шинжээчийн дүгнэлт гаргуулах ашиг сонирхлын үүднээс 500.000 төгрөгийг шинжээч Ү.Оын Хаан банкны 5059117674 данс руу 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр “Зээл төлөв” гэсэн утгаар шилжүүлэн хахууль өгсөн гэмт хэрэг тус тус үйлдлсэн болох нь:
Гэрч Р.Мягмаржавын: “...эм ханган нийлүүлэх байгууллага байгуулах гэж байгаа юм байна. Үүнд нь мэргэжлийн хүн хэрэгтэй юм байна. Та туслаач гэсэн. Тэгээд би зөвшөөрсөн. Тэгээд Н.М нь стандартын дагуу эм ханган нийлүүлэх байгууллагад шаардагдах материал, бичиг баримтыг бүрдүүлсэн. Түрээсийн байр сав бэлтгэсэн. Бусад тоног төхөөрөмжийн ойр зуурын зүйлийг бэлтгэсэн. Тавиур тавьсан байх ёстой гэсэн боловч тэрийг нь тавьж чадаагүй байсан. ЭМЯ-ны шинжээч нар ирж шалгасан. Зарим дутуу зүйлүүдийг гүйцээж үзүүл гэсэн. Тэрийг дахин үзүүлсэн эсэхийг сайн мэдэхгүй байна. Манай дүү Октбярь нь эм ханган нийлүүлэх байгууллагын талаар асуудал болсон гэсэн. ...нэг сая төгрөгийг яамны мэргэжилтэнд өгсөн гэж байсан...” /10хх 205/,
гэрч Б.Эрдэнэчулууны: “...Эмнэлгийн тоног төхөөрөмжийн тусгай зөвшөөрлийг эмнэлгийн тоног төхөөрөмж хариуцсан инженер М.Б хариуцдаг. Эмнэлэг, сувиллын тусгай зөвшөөрлийг эмнэлэг сувиллын дэд захирал Б.Энхзаяа хариуцдаг. ...манай байгууллагын сунгалтын асуудал бол хууль журмаараа гарч байсан. Сар гарангийн өмнө өгөөд хугацаандаа гардаг. Хугацаа дууссаны маргааш нь тусгай зөвшөөрөл сунгагдсан гэж байгууллагын утсаар мэдэгддэг. ... М.Б ямар нэг байдлаар мөнгө төгрөг байгууллагаас авдаггүй. Харин дандаа дансаар тэмдэгтийн хураамжийг төлдөг. Б.М.Б үндсэн цалин 1,3 сая төгрөг авдаг. ...” /10хх 178/,
гэрч Ө.Болормаагийн: “...Манай хүмүүс ажил гарвал мөнгө аваад явах байдал байдаг. ...ажилтай холбоотой унааны зардал гарвал мөнгө хүссэн өргөдлөөр авдаг. Улсын бүртгэлийн гэрчилгээ нотариатаар батлуулах зэргээр авах тохиолдол байдаг. ...Гэхдээ ховор авдаг. ...албан ёсны мөнгө байдаг ба хураамжийг дансаар шилжүүлж байсан. ...Тусгай зөвшөөрөлтэй холбоотой бэлэн мөнгө авсан эсэхийг бол санахгүй байна. Би 2019 оны 5 сард ямар нэг байдлаар бэлэн мөнгө төгрөг аваагүй байна лээ. Бэлэн бусаар өөрт нь мөнгө шилжүүлсэн зүйл байгаагүй...” /10хх 180/,
гэрч Э.ЖарБ.Ггийн: “...би М.Бтай уулзахад би мөнгө өгчихсөн юм аа гэсэн. Би тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас нэг сарын өмнө сунгуулах материалаа өгсөн. Тусгай зөвшөөрлийн бус материал шаардаад байсан. Тухайлбал: улсын хилээр оруулж ирсэн тоног төхөөрөмжийн жагсаалт зэрэг янз бүрийн юм нэхээд байсан. Тухай бүр нь гаргаад өгөхгүй яасан юм бэ? гэхэд гаргаж өгөх тусам нэхээд байсан гэсэн. ...тийм учраас байнга ЭМЯ руу явах боломж хомс байсан учир 100.000 төгрөгийг хоолонд ороорой гээд ...М.Б өөрөөсөө мөнгө гаргаж өгсөн гэсэн. ...ажлаа хурдан шуурхай явуулахын тулд өгсөн юм байна гэж ойлгосон...” /10хх 202/,
гэрч Х.Болор-Эрдэнийн: “...Б.Ц нь миний найз, зуслангийн хөрш. 2018 онд шиг санаж байна. Миний танил ах Болд нь витамин оруулж ирэх гэсэн юм. Тусгай зөвшөөрөл авдаг юм байна. Таньдаг мэддэг хүн байна уу, туслаач гэж манай лагерь дээр ирж хэлсэн. Би Б.Цыг туслаач гэсэн. ...бичиг баримтыг бүрдүүлэхэд нь тусалъя гэсэн. Төсөл бичих зэрэг бичиг баримтуудыг бүрдүүлсэн гэсэн. Тэгээд юу болсныг нь мэдэхгүй, тэгээд орхисон. Тэгсэн чинь нэг өдөр орж ирээд асуудалтай болчихлоо тусгай зөвшөөрлийн таньдаг хүүхэд асуудалд орчихлоо, болсон асуудлыг бүгдийг нь хэлсэн гэж байсан...” /10хх 195/,
гэрч Ч.Байгалмаагийн: “...манай компани 2015 оноос хойш эм импортоор оруулж ирж байгаа. ...5 төрлийн эм оруулж ирдэг юм. Манайх тоног төхөөрөмжийн тусгай зөвшөөрөл авахаар тусгай зөвшөөрлийн төслийг Б.Д захирал бичээд бусад материалыг би бэлтгэсэн. Төсөл материалаа 2019 оны 01 дүгээр сарын эхээр ЭМЯ-ны тусгай зөвшөөрөл авахаар нэг давхрын булангийн өрөөний М.Бтай уулзахад шаардлага хангахгүй байна гээд буцаасан. Тэгэхэд хажууд нь нэг эмэгтэй байсан. Тэр хүн нь бас хүнтэй байж байсан. Би захирал Б.Дт болохгүй байна, гэхэд өөрөө төслөө дахиж хийх юм байна гээд авсан. Нилээд удаж байгаад 2 сарын эхээр янзалчихсан, аваачаад өгчих гэсэн. Б.Б дээр 2 өдөр очоод байхгүй байсан. Маргааш өглөө нь ирээд уулзаад материалаа өгөхөд үүдний хүнд өгчих гэсэн. ...Манай захирал 3 сард материалаа очоод авчих гэсэн, би ...материалаа авсан. Би бол шинжээч ирж ажилласан талаар бол мэдэхгүй байна. Шаардлага хангасан эсэх талаар мэдэхгүй байна. ...Эмнэлгийн багаж тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл, протез импортлох, ханган нийлүүлэх байр байхгүй. Эм ханганы байр л байгаа. ...” /10хх 200/,
гэрч П.Батчимэгийн: “...Би “Э ЭМ” ХХК-ийн нягтлан бодогч ажилтай. ...Манай компани нь тоног төхөөрөмжийн тусгай зөвшөөрөл авах гэж байгаа гээд төслийн эдийн засгийн үзүүлэлтийн тооцоог захирлын хамт сууж хийсэн. 3 сард тусгай зөвшөөрлийн тэмдэгтийн хураамж 110.000 төгрөгийг бэлнээр кассаас эм зүйч Байгалмаа авсан. Тухайн асуудлыг захирал хөөцөлдөж байсан, нарийн ширийн асуудлыг бол мэдэхгүй байна. ...Тусгай зөвшөөрөлтэй холбоотой өөр мөнгө манай санхүүгээс гараагүй. ...манайх Рапид барилгын 4 давхарт эм ханган нийлүүлэх үйл ажиллагаа явуулдаг. 8 давхарт нь тоног төхөөрөмжийн талбай түрээсэлж байгаа юм. ...” /10хх 207/,
гэрч Н.Байгалмаагийн: “...2019 оны 3 дугаар сарын 30-ны өдөр манай байгууллагын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусаж байсан юм. ...Тусгай зөвшөөрлийн хүсэлтийг хуульд заасан нэг сарын хугацаанаас өмнө сайт дээр нь байршуулсан бичиг баримтыг бүрдүүлээд өгсөн. Тэгээд тусгай зөвшөөрлийн хугацаа сунгагдах байтал хугацаандаа сунгагдаагүй. Тэрнээс хойш 4 сард Н.Ч нь над руу яриад танай дээр ЭМЯ-наас шалгалтаар очно гэж хэлээд өөрөө ирсэн. Би байгаа юмаа үзүүлсэн. Тэгсэн чинь эмийн сан байх ёстой, хог хаягдлын сав байх ёстой гэсэн. Тэгээд тухайн шаардсан зүйлсийг бичиж байгаад бүрүүлээд Бямбадорж ахаар нэмж өгүүлсэн. Тэгээд ахыг очиход танайхан биеэ тоосон, хүндэтгэлгүй хандсан гээд яах нь мэдэгдэхгүй гаргасан байсан. Бид нарын зүгээс тийм байдлаар хандсан асуудал байхгүй, чадлаараа ажилласан. Манайх 7-8 хүнийг ажиллуулаад цалингаа тавиад, татвараа төлөөд яваад байдаг юм. Тэгэхэд ...танай тусгай зөвшөөрлийг сунгахгүй гэсэн бичгийг ирүүлсэн. Тэр бичиг нь өөрийнх нь ширээн дээр байдаг юм байна лээ. Нэг орой ах манайд орж ирж нэг сая төгрөг өгчихөө гэсэн. Би өөртөө байсан хувийн мөнгөнөөс нэг сая төгрөгийг түүнд өгсөн. Ер нь бол мөнгө авах гээд хясан боогдуулаад байна гэж ойлгосон. ...манай ах “нэг сая төгрөгийг Н.Чд өгчихлөө” гэж хэлсэн юм. Тэгээд гэрчилгээ удахгүй хэд хоногийн дараа ирсэн. ...Үйл хөдлөлөөрөө маш дарамттай, ямар нэг юм гаргаж ирээд танайх яаж зөвшөөрөл авсан юм бэ? гэх мэтээр үйл хөдлөлөөрөө шахалт дарамт үзүүлээд байсан. Урьд нь зүгээр л байсан. Компанийн мөнгө бол биш юм.” /10хх 215/,
гэрч Ч.Одбадрахын: “...би “Френд шип Наран” ХХК-ийн нягтлан ажилтай. ...Эрүүл мэндийн яамны байцаагч тусгай зөвшөөрлийг нь сунгаж өгөхгүй хясан боогдуулаад байсан болохоор нэг сая төгрөг өгсөн гэдгийг сонссон. Байгууллагын санхүүгээс нэг сая төгрөг гараагүй. Байгууллагаас мөнгө өгөөгүй. Манайх орлого бага орж ирдэг, мөнгө нь цалин, нийгмийн даатгалдаа л явдаг юм. Тухайн мөнгийг манай оношилгооны төв хариуцсан менежер Байгалмаагаас авч манай менежер Бямбадорж өгсөн гэж байсан. ...” /10хх 217/,
гэрч Г.Санждоржийн: “...Эрүүл мэндийн яамнаас авдаг “Бестмед” ХХК-ийн эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, худалдах тусгай зөвшөөрлийн сунгалтын бичгийг бэлтгэж өгөх гэхэд аваагүй. Хариуцсан мэргэжилтэнд үзүүлээд гарын үсэг авч ир гэсэн. Тэгсэн чинь хариуцсан мэргэжилтэн ирээгүй, гадуур ажилтай гээд байхгүй байсан. Нилээн хүлээж байгаад уулзахад албан бичгийн хаяг чинь буруу байна гэсэн. Өмнө бол эм, эмнэлгийн хэрэгслийн хэлтэст гэсэн хаягаар өгч байсан чинь нэр өөрчлөгдсөн, төрийн захиргаа удирдлагын газар гэж бич гэсэн. Тэгээд буцаж явсан. Засаад дахиад авчирч өгсөн. Тэгсэн чинь бичиг хэрэгт өг гээд гарын үсэг зураад өгсөн. Тэгээд 2 сард манайх ...тендерт орох гэж байсан юм. Утсаар асуухаар гараагүй байна гэж байсан. Энэ нь маш их дарамт болж байсан. Тэгсээр байгаад тусгай зөвшөөрлийн сунгалт 3 сарын сүүлээр гарсан. Бараг очиж авахаасаа халгаж байгаа юм. Яагаад гарахгүй байна гэх байдлаар гэр бүлд хүртэл бухимдал үүсэж байгаа юм. ...зөвшөөрөл гарсны дараа мөнгө өгсөн юм байна лээ. Би энэ талаар сүүлд нь мэдсэн. Компаниас мөнгө төгрөг гараагүй. ...манай эхнэр өөрийн мөнгөнөөс өгчихсөн юм шиг байна лээ. ...” /10хх 210/,
гэрч Г.Жавзангийн: “...2018 оны 9 дүгээр сард манай дүүгийн эхнэр Б.Б нь над руу яриад “компани байгуулах хэрэг байна, би завгүй учраас компаний бичиг баримтыг бүрдүүлээд, гэрчилгээ, тамгыг нь гаргаад өгөөч, би утасны дугаарыг чинь нэг хүнд өгчихнө, тантай яриад очих байх, 50 хувийн хувьцаа эзэмшигч нь миний талын хүн байх юм, та орчих” гэж хэлэхээр нь би “миний иргэний үнэмлэх байхгүй” гэж хэлсэн. Манай аавын төрсөн дүүгийн хүү болох Намхайнямбуу оюутан байсан болохоор манай гэрт амьдардаг байсан. Түүний иргэний үнэмлэх тухайн үед надад байсан учир түүнд хэлээд 50 хувийн хувьцаа эзэмшигчээр оруулах уу” гэж Б.Бээс асуугаад оруулсан. Нөгөө талын хүн гээд Цэцэг гэх настай эгч ирж уулзаад 50 хувийн хувьцаа эзэмшигчээр нь 2 хувьцаа эзэмшигчтэй бичиг баримт бүрдүүлж, “Повер Хэрб Монголиа” ХХК гэдэг компанийг улсын бүртгэлд зохих журмаар нь бичиг баримтыг өгч бүртгүүлж, гэрчилгээ, тамга, тэмдгийг гарангуут Цэцэг гэх хүн нь ирж авсан. Тамга, тэмдэг, холбогдох бичиг баримтын мөнгийг төлж байсан санагдаж байна. Би тухайн компанийн үйл ажиллагаа, нарийн ширийн зүйлийг мэдэхгүй. ...” /28хх 168/,
гэрч Б.Намхайнямбуугийн: “...Би 2018 онд 3 дугаар курсэд сурч байхдаа аавын ахын төрсөн хүүхэд болох Жавзан эгчийн гэрт хамт амьдарч байсан юм. Жавзан эгч улсын бүртгэлийн ард тамга, тэмдэг хийдэг газарт ажилладаг. Би Б.Б эгчийг танина, дүүгийнх нь эхнэр байгаа юм. Би Б.Бтэй компани байгуулах талаар ярьсан зүйл байхгүй. Харин Жавзан эгч миний иргэний үнэмлэх хэрэгтэй байна гэхээр нь би өөрөө аваачиж өгсөн. Дараа нь нэг юман дээр гарын үсэг зуруулж байсан. Эгч зуруулсан учраас сайн мэдэхгүй байна. Тухайн үед компани байгуулж байгаа гэдгийг хэлсэн эсэхийг бол мэдэхгүй байна. ...” /28хх 172/ гэх мэдүүлгүүд,
яллагдагчаар Н.Ч /1хх 104-112/, Б.Б /2хх 10-16/, Ү.О /15хх 205/, Д.Н /15хх 213-215/, Н.Д.Н /3хх 69-70/, Р.О /4хх 6-8/, Н.М /4хх 60-62/, Б.М.Б /4хх 193-194/, Д.Б /4хх 99-103/, С.Б /18хх 25-30, 207-208/, Б.Ц /5хх 41-42/, Б.А /6хх 62-64/, Т.А /6хх 94-98/, Ц.Н /6хх 144-146/, С.Э /7хх 177-178/, С.А /6хх 29-30/, Б.Д /6хх 174-176/, Ж.Н /7хх 202-206/, Б.Г /5хх 92-93/, Д.Г /3хх 167/, М.З /9хх 6-7/, Б.Г/9хх 216/, О.Т /9хх 69-70/, Г.НасанБ.Д /10хх 11/, Н.Бямбадорж /6хх 6/ нарын өгсөн мэдүүлгүүд,
яллагдагч Б.Ггийн эзэмшлийн 5042033554 дугаар ХААН банкны дансны хуулга /5хх 156/,
Ж.Нн эзэмшлийн Хаан банкин дахь 5131103580 дугаар дансны Б.Дэнгүй хуулга /7хх 225/,
М.Згийн Хаан банкин дахь 5063450348 дугаар дансны Б.Дэнгүй хуулга /9хх 18/,
М.Згийн Хаан банкин дахь 5029149352 дугаар дансны Б.Дэнгүй хуулга /9хх-21/,
М.Дуламсүрэнгийн Хаан банкин дахь 5085070143 дугаар дансны интернет банкны хуулга /9хх 26/,
Б.ГХаан банкин дахь 5601032637 дугаар дансны Б.Дэнгүй хуулга /9хх 235, 242, 243/,
О.Тын Хаан банкин дахь 5070268426 дугаар дансны Б.Дэнгүй хуулга /9хх 97/,
Э.Батбаясгалангийн Хаан банкин дахь 5074080177 дугаар дансны Б.Дэнгүй хуулга /9хх 158/,
Г.НасанБ.Дийн Хаан банкин дахь 5031666999 дугаар дансны Б.Дэнгүй хуулга /10хх 55, 59/,
Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /3хх 5, 9, 54, 58, 85, 91, 6хх 114, 132/,
Мөрдөгч, комиссар М.Эрдэнэсайханы 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, баримтууд /5хх 45-80/,
Мөрдөгч, комиссар Г.Батбаатарын 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, хүлээн авсан баримтууд /3хх 218-223/,
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар М.Эрдэнэсайханы 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Эрүүл мэндийн яамны байрны 114 тоот өрөөнд нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /11хх 5-13/,
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар М.Эрдэнэсайханы 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 90-47 УБР улсын дугаартай автомашин, Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооллын Консул таур хотхоны 79-156 тоот Б.Бийн байранд нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /11хх 15-20/,
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар М.Эрдэнэсайханы 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдөр нэгжлэгийн явцад хураан авсан эд зүйл, баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /11хх 21-35/,
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар М.Эрдэнэсайханы 2019 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Б.Бийн хүлээлгэн өгсөн 100 ам.долларын дэвсгэрт 1 ширхэг, нүдний шил 1 ширхэг зэрэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /11хх 38-39/,
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар А.ХатанО.Тын 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Б.Бээс түр хураан авсан Айфонь 8 плас маркийн гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /11хх 45-51/,
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар Г.Батбаатар 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр нэгжлэгийн явцад хураан авсан эд зүйл, баримт бичгийг Б.Бт хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /11хх 53-56/,
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар Г.Батчимэгийн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 00-47 УБӨ улсын дугаартай Ар Экс маркийн автомашин, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, 44-56 тоотод Н.Чын байранд нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /11хх 73-77/,
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар Г.Батчимэгийн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр нэгжлэгийн явцад хураан авсан эд зүйл, баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /11хх 78-86/,
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар Д.Сайнжаргалын 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр “Мон Интра” ХХК, “Мон Интра Трейд” ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг байранд нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /11хх 89-90/,
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар Д.Сайнжаргалын 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 30-53 тоот Ү.Оын байранд нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /11хх 91-93/,
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар Г.Галбадрахын 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр нэгжлэгийн явцад хураан авсан эд зүйл, баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /11хх 106-116/,
Эрүүл мэндийн яамнаас нэгжлэгээр хураан авсан “Повер Хэрб Монголия” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн материалууд /11хх 160, 12хх 123/,
Прокурорын 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 1837 дугаартай зөвшөөрлийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн баримтууд /12хх 137-168/,
Авлигтай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар Г.Батбаатарын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Эрүүл мэндийн яамны тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтнүүдийн өрөөнөөс хураан авсан шинжээч нарын шинжилгээнд ашигласан бичиг баримтуудад үзлэг хийсэн тухай тэмдэглэл /12хх 169-171/,
Эрүүл мэндийн яамны 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 5/2591 дугаартай албан бичгээр ирүүлсэн баримтууд /12хх 178, 13хх 181/,
Шинжээч Б.Оюунцэцэг, Ч.Отгонцэцэг нарын 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр гаргасан шинжээчийн дүгнэлт, холбогдох баримтууд /13хх 187-14хх 49 хүртэл/,
Мөрдөн шалгах нууц ажиллагааны магадалгаа, 7 ширхэг сиди зэрэг хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын гэм буруугийн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой бөгөөд шүүх гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үздэг.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж ял шийтгэл оногдуулсан ба оногдуулсан ял шийтгэл нь тэдгээрийн гэм бурууд тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан саналын үндэслэлийг тухайлан авч үзэж дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүхээс үндэслэл бүхий байна гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан зохицуулалтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/396 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Нгийн өмгөөлөгч Э.Мөнхзолбоо, шүүгдэгч Г.НасанБ.Дын өмгөөлөгч Ц.Гансүх, шүүгдэгч Б.Цын өмгөөлөгч Т.Урангэрэл, Б.Одонгэрэл, шүүгдэгч Н.Чын өмгөөлөгч Р.Мэндсайхан, шүүгдэгч Р.О болон шүүгдэгч Ц.Нын өмгөөлөгч Г.Батцэцэг, Б.Энх-Амгалан нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/396 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Нгийн өмгөөлөгч Э.Мөнхзолбоо, шүүгдэгч Г.НасанБ.Дын өмгөөлөгч Ц.Гансүх, шүүгдэгч Б.Цын өмгөөлөгч Т.Урангэрэл, Б.Одонгэрэл, шүүгдэгч Н.Чын өмгөөлөгч Р.Мэндсайхан, шүүгдэгч Р.О болон шүүгдэгч Ц.Нын өмгөөлөгч Г.Батцэцэг, Б.Энх-Амгалан нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ