Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 24

 

2016 оны 8 сарын 11 өдөр

Дугаар 123/ШШ2016/0024

Төв аймаг

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн би Төв аймгийн Засаг даргад холбогдох аймгийн Засаг даргын ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн NE-026574 тоот дугаартай өргөлдөлд өгсөн 74 дугаартай саналыг бүхэлд нь хүчингүй болгуулж, NE-02674 өргөдөлд дэмжсэн санал өгөхийг Төв аймгийн Засаг даргад даалгах тухай Үндэсний эко олборлогч ХХК-нийнэхэмжлэлийг 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Үндэсний эко олборлогч ХХК-ний захирал Х.Отгонбаяр шүүхэд гаргасан хүсэлтдээ:Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс дэмжин Үндэсний эко олборлогч ХХК-ний хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн NE026574 дугаарт бүртгэгдсэн Төв аймгийн Лүн, Өндөрширээт сумын нутагт Баянбулагнэртэй 12888,12 гектар хайгуулын өргөдлийн талбайд Төв аймгийн Засаг даргаас өгөх саналын хуудсанд Засаг дарга дэмжээгүй санал өгсөн тул Үндэсний эко олборлогч ХХК нь Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Төв аймгийн Засаг даргыг хариуцагчаар татсан захиргааны хэрэг үүсэн, хянагдаж байгаа билээ. Үндэсний эко олборлогч ХХК нь нөхцөл байдлыг бодитоор судлан үзсэний үндсэн дээр Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан энэхүү нэхэмжлэлээ татан авч байгаа тул шүүхээс нэхэмжлэлээ татан авсан тухай шүүхийн захирамж гаргаж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Үндэсний эко олборлогч ХХК-ний захирал Х.Отгонбаяр 2016 оны 07 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Үндэсний эко олборлогч ХХК нь нөхцөл байдлыг бодитоор судлан үзсэний үндсэн дээр Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлээ татан авч байгаа тул шүүхээс нэхэмжлэлээ татан авсан тухай шүүгчийн захирамж гаргаж өгнө үү гэжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 66 дугаар зүйлийн 66.1, 66.2-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх ... гэж зааснаар нэхэмжлэгч Үндэсний эко олборлогч ХХК нь нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2 дахьзаасныг баримтлан нэхэмжлэгч аймгийн Засаг даргын ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн NE-026574 тоот дугаартай өргөлдөлд өгсөн 74 дугаартай саналыг бүхэлд нь хүчингүй болгуулж, NE-02674 өргөдөлд дэмжсэн санал өгөхийг Төв аймгийн Засаг даргад даалгах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Үндэсний эко олборлогч ХХК-ний нэхэмжлэлтэй, Төв аймгийн Засаг даргадхолбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгтзааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид уг захирамжид давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Ч.ОДСҮРЭН