| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 142/2025/00004/И |
| Дугаар | 312/шш2025/00052 |
| Огноо | 2025-01-07 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 312/шш2025/00052
2025 01 07 312/ШШ2025/00052
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чигнгэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав 9/1, 8 давхарт байрлах Супер лизинг барьцаалан зээлдүүлэх газар ХХК /РД:*******, утас: *******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум Уурхайчин баг, ******* тоотод оршин суух, Булжих овогт Гансүхийн ******* /РД:*******, утас: *******/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэг 1,154,321.52 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Супер лизинг барьцаалан зээлдүүлэх газар ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Супер Лизинг барьцаалан зээлдүүлэх газар ХХК-тай иргэн Г.******* нь 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр БЗГ22-3788 дугаартай Барьцаат зээлийн гэрээ-г бичгэн хэлбэрээр байгуулсан. Хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй шалтгаан тоочин өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөөгүй байгаа бөгөөд 54 хоногийн хугацаа хэтрүүлсэн байна. Тус гэрээгээр 1,699,900 төгрөгийн зээлийг сарын 3.3 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар олгосон. Зээлийн эргэн төлөгдөх хуваарийг тогтмол буюу сар бүр төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцож хийсэн. 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр төлөлт хийгээгүйгээс зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн. Үндсэн зээл 1,699,900 төгрөг, график хуваарьт зааснаар гэрээний дагуу төлөх ёстой төлбөрийг төлөөгүйгээс талуудын хооронд байгуулсан Барьцаат зээлийн гэрээний 2.7 дахь заалтад зааснаар ... хавсралт 1-д заасан төлбөрийн хуваарийг зөрчсөн тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож, зээлийн төлөгдөөгүй үндсэн төлбөрөөс энэ гэрээний 2.2-т заасан хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү тооцно... гэж заасны дагуу нэмэгдүүлсэн хүү тооцно. Энэхүү мөнгөн дүнгээс 1,185,000 төгрөгийг төлсөн байна. Үлдэгдэл 1,145,021.52 төгрөг үлдсэн байна. Энэхүү дүн дээр нотариатын зардал 9,300 төгрөг, нийт 1,154,321.52 төгрөгийг Гансүхийн *******ээс гаргуулж өгнө үү... гэжээ.
Хариуцагч Г.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Супер лизинг барьцаалан зээлдүүлэх газар ХХК-ийн нэхэмжилсэн 1,154,321.52 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Супер лизинг барьцаалан зээлдүүлэх газар ХХК нь хариуцагч Г.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 1,154,321.52 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.******* нь нэхэмжлэгч Супер лизинг барьцаалан зээлдүүлэх газар ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэг 1,154,321.52 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,300 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 16,127 төгрөгийг, төрийн сангаас 16,173 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Супер лизинг барьцаалан зээлдүүлэх газар ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 1,154,321.52 төгрөгийг хариуцагч Г.******* нь төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,300 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Г.*******ээс 16,127 төгрөгийг, төрийн сангаас 16,173 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Супер лизинг барьцаалан зээлдүүлэх газар ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ