| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 142/2024/02204/И |
| Дугаар | 312/шш2025/00058 |
| Огноо | 2025-01-08 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 312/шш2025/00058
2025 01 07 312/ШШ2025/00058
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 18-р хороо, Ар зайсангийн гудамж, Фидес тауэр, 503 тоотод байрлах Монибокс барьцаалан зээлдүүлэх газар ХХК /РД:*******, утас: *******,*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг, ******* тоотод оршин суух, Жалиар овогт Эрдэнэхуягын ******* /РД:*******, утас: *******/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэг 2,866,843.1 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Монибокс барьцаалан зээлдүүлэх газар ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монибокс барьцаалан зээлдүүлэх газар ХХК нь Хан-Уул дүүрэг, 18-р хороо, Фидес тауэр 503 тоотод Барьцаат зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг. Иргэн Э.******* нь 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр В34023122902 тоот дугаартай Барьцаат зээлийн гэрээг байгуулан 2,799,900 төгрөгийг сарын 2.9 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатайгаар samsung загварын ue55cu7100 маркийн зурагт цахилгаан барааг хувийн хэрэглээний зориулалтаар зээлж авсан. Монибокс барьцаалан зээлдүүлэх газар ХХК нь зээлдэгч Э.*******д 2023 оны 12-р сарын 29-ний өдөр зурагт цахилгаан барааг хүлээлгэн өгсөн. Зээлдэгч Э.******* нь зээл авснаас хойш үндсэн зээл 219,361.82 төгрөг, зээлийн хүү 522,991.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,946.92 төгрөг нийт 747,300.00 төгрөг төлсөн. 2024 оны 11-р сарын 13-ны өдрийн байдлаар гэрээний үүргээ зөрчин 212 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болно. Иймд зээлдэгч Э.*******тай байгуулсан В34023122902 тоот дугаартай барьцаат зээлийн гэрээний үүрэгт 2,866,843.1 төгрөгийн өр төлбөрийг Монибокс барьцаалан зээлдүүлэх газар ХХК-д гаргуулж өгнө үү... гэжээ.
Хариуцагч Э.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Эрдэнэхуяг овогтой ******* миний бие Монибокс барьцаалан зээлдүүлэх газар ХХК-ийн нэхэмжлэлийн дагуу 2,866,843.1 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Монибокс барьцаалан зээлдүүлэх газар ХХК нь хариуцагч Э.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 2,866,843.1 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.******* нь нэхэмжлэгч Монибокс барьцаалан зээлдүүлэх газар ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэг 2,866,843.1 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60,820 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 30,410 төгрөгийг, төрийн сангаас 30,410 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Монибокс барьцаалан зээлдүүлэх газар ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 2,866,843.1 төгрөгийг хариуцагч Э.******* нь төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60,820 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Э.*******аас 30,410 төгрөгийг, төрийн сангаас 30,410 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Монибокс барьцаалан зээлдүүлэх газар ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ