| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 142/2025/00026/И |
| Дугаар | 312/шш2025/00063 |
| Огноо | 2025-01-08 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 312/шш2025/00063
2025 01 08 312/ШШ2025/00061
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Юнескогийн гудамж, МПМ цогцолбор, ББСБ ХХК /РД:*******, утас:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Шанд баг ******* оршин суух, Маналжавын ******* /РД: *******, утас *******/-т холбогдох
Зээлийн гэрээний үүрэг 530,034 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.******* нь ББСБ-ийн мессэж зээлийн үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2019 оны 12 сарын 18-ны өдөр ******* тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. М.******* нь уг гэрээний үндсэн дээр 2019 оны 12 сарын 18-ны өдөр сарын 3,4% хүүтэй 200,000 төгрөгийг зээлээр авсан ба хугацаанд төлж барагдуулаагүй. Өнгөрсөн хугацаанд М.*******ийн зээлийн гэрээний үүргийг шаардан зээл авах үедээ тодорхойлсон хаягаар Орхон аймаг, Баян-Өндөр сум, 17-р баг, Эрдэнэ Баянтал 12-28 тоот хаягаар шүүхэд хандахад Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 09-ний өдрийн дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч нь тус хаягт оршин суудаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тус шүүгчийн захирамжийг үндэслэн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гарган, тус шүүхийн 2024.05.21-ны өдрийн 181/ШШ2024/02112 дугаартай эрэн сурвалжлах шийдвэрийг үндэслэн хариуцагч М.*******ийг эрэн сурвалжилж хаягийг олж тогтоосон. Шүүхээс хаяг тогтоогдсоны дараа хариуцагчтай холбоо барьж зээлийн төлбөрийг төлөх нэмэлт хугацаа олгосон боловч огт төлөлт хийгээгүй болно. ББСБ нь Активыг ангилах, активын эрсдлийн сан байгуулах журмын дагуу 2022 оны 08 сарын 22-ны өдрийн байдлаар зээлийг эрсдлийн сангаас хааж, авлага үүсгэн хүү тооцолтыг зогсоосон бөгөөд мөн өдрөөр М.*******ийн зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 200,000 төгрөг зээлийн хүү 217,717 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 42,117 төгрөг, нийт 459,835 төгрөг зээлдэгчийн хаягийг тодорхойлоход гарсан зардал 70,200 төгрөг нийт 530,034 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.... гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сугармаа шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ББСБ ХХК нь хариуцагч М.*******өөс зээлийн гэрээний үүрэг 530,034 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 530,034 төгрөгийг ББСБ ХХК-ийн хаан банк дахь 5077152233 тоот дансанд бүрэн төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардалагаасаа татгалзаж байна. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ББСБ ХХК нь хариуцагч М.*******өд холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 530,034 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох гэрээний үүрэг 530,034 төгрөгийг бүхэлд нь төлж биелүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сугармаа нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэсэн хүсэлтийг ирүүлсэн байна. Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,552 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангаас 8,276 төгрөгийг, хариуцагч М.*******өөс 8,276 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч М.*******өд холбогдох гэрээний үүрэг 530,034 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.******* нь биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 16,552 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангаас 8,276 төгрөгийг, хариуцагч М.*******өөс 8,276 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ