| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 142/2025/00027/И |
| Дугаар | 312/шш2025/00070 |
| Огноо | 2025-01-13 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 312/шш2025/00070
2025 01 13 312/ШШ2025/00070
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 18-р хороо, Ставион оргил, Махатма ганди хороолол, Богд Жавзандамба гудамж-33, Эл Эс Плаза барилга 9 давхар 902 тоотод байрлах, ******* ******* ******* ББСБ ХХХК /РД:*******, утас:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг ******* тоотод оршин суух, Яргайт овогт ******* ******* /РД:*******, утас:/-д хол*******ох
16,796,264.55 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ************** ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Зээлдэгч Д.******* нь ******* Богд Финанс ББСБ ХХК-иас хэрэглээний зориулалтаар зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, 2022 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр 1111103 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн дугаартай Фидуцын гэрээ, 33025 дугаартай Цахим зээлийн дэд гэрээг тус тус байгуулан 22,800,000.00 төгрөгийн зээлийг сарын 2.8 хувийн хүүтэйгээр, 48 сарын хугацаатай буюу 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэй авсан. Зээлдэгч Д.******* нь анх зээл авсан өдрөөс хойш 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар үндсэн төлбөрт 5,282,646.86 төгрөгийг, хүүний төлбөрт 8,785,846.22 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 25,870.92 төгрөгийг, нийт 14,094,364.00 төгрөгийн төлөлт хийсэн. Түүнээс хойш нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх хугацаанд зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрөөс огт төлөлт хийгээгүй зээлийн гэрээнд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Зээлдэгч Д.******* нь 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар 170 хоног хугацаа хэтэрч зээлийн гэрээний үүргийг гүйцэтгээгүй. Тодруулбал: үндсэн зээлийн үлдэгдэл 14,432,563.99 төгрөг, зээлийн хүү 2,314,021.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 19,178.59 төгрөг, нийт 16,765,764.55 төгрөг төлөхөөр байна. ******* Богд Финанс ББСБ ХХК-ийн зүгээс зээлдэгч Д.******* зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар хол*******ож байсан. Зээлдэгч Д.******* нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул Цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд: Талуудын хооронд байгуулсан 1111103 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, дугаартай Фидуцын гэрээ, 33025 дугаартай Автомашины зээлийн гэрээг тус тус цуцалж, гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 14,432,563.99 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 2,314,021.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 19,178.59 төгрөг, нотариатын зардалд 30,500.00 төгрөг, бүгд 16,796,264.55 төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч Д.*******аас гаргуулах, өр төлбөрийг сайн дураар төлж барагдуулаагүй тохиолдолд барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.. гэжээ.
Хариуцагч Д.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Миний бие Д.******* ************** ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 16,796,264.55 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ************** ******* ББСБ ХХК нь хариуцагч Д.*******т хол*******уулан зээлийн гэрээний үүрэг 16,796,264.55 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.******* нь нэхэмжлэгч ************** ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэг 16,796,264.55 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241,932, төгрөг, 70,200 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 156,066 төгрөгийг, төрийн сангаас 156,066 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ************** ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 16,796,264.55 төгрөгийг хариуцагч Д.******* нь төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241,932 төгрөг, 70,200 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.*******аас 156,066 төгрөгийг, төрийн сангаас 156,066 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ************** ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ