Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 197/ШШ2025/02712

 

 

 

 

 

******    

 

*******

 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ****** даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******** ******

Хариуцагч: */******

Цалин, ээлжийн амралт, алдангид 8,437,295.57 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2024 оны 12 сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч ****** хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **** өмгөөлөгч ***** шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ****** нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагаас амралтын мөнгө 1,617,961 төгрөгийг гаргуулж, үлдэх 6,819,335 төгрөгний шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч 2023 оны 12 сарын 12-ны өдөр хүсэлтээ өгч 2024 оны 02 сарын 27-ны өдрөөр тасалбар болж ажлаас гарсан боловч миний тушаал, гарын үсэг зураад үлдээсэн тойрох хуудсыг одоог хүртэл өгөөгүй. Компаниас миний ажлыг хүлээж авах хүн гараагүй тул намайг явж бай өөрсдөө асуудлаа шийднэ, амралтын мөнгийг шилжүүлнэ гэсэн ч өгсөнгүй. 2024 оны 02 сарын цалин, амралтын мөнгийг 4,437,338.43 төгрөг гэж тайлагнаж цалинд 1,910,574 төгрөг шилжүүлсэн. Амралтын мөнгийг алдангийн хамт авна гэсэн үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

3. Хариуцагч ажлаа хүлээлцээгүй, компанид хохирол учруулсан, тооцоо нийлээгүй, шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. 2024 оны 02 сард Нийгмийн даатгалд энэ хүний ажилласан хугацааны цалин, амралтын мөнгө 4,437,338.43 төгрөгөөр тайлагнаж хүргэгдсэн. Үүнээс татвар, даатгалыг хасаж ажилтны гарт 3,528,535 төгрөг очихоос цалин 1,910,574 төгрөгийг шилжүүлсэн. Амралтын мөнгө 1,617,961 төгрөгийг ажлаа хүлээлцсэн бол өгөх байсан гэсэн үндэслэлээр үгүйсгэсэн.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Нэхэмжлэгч ***** нь *****-нд 2024 оны 02 дугаар сарын 27-ныг хүртэл ажиллаж энэ хугацааны цалин, ээлжийн амралтын мөнгө бодогдож, урьдчилгаа цалин 2024 оны 02 сарын 20-ны өдөр 798,491 төгрөг, 2024 оны 03 сарын 05-ны өдөр цалингийн үлдэгдэл 1,112,083 төгрөгийг нэхэмжлэгчийн дансанд шилжүүлсэн үйл явдал тогтоогдож, талууд маргаагүй.

4.2. Хариуцагч нь компанид ****** нь өглөг авлагын тооцоо нийлээгүй, ажлаа хүлээлцээгүй гэсэн үндэслэлээр амралтын мөнгийг өгөх боломжгүй, хөөн хэлэлцэх 90 хоногийн хугацаа дуусан гэсэн үндэслэлээр тус тус үгүйсгэсэн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.6-д хуульд өөрөөр заагаагүй бол ажил олгогч цалин хөлсийг ажилтанд өөрт нь олгоно, 110 дугаар зүйлийн 110.3-т хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь дуусгавар болж байгаа ажилтанд ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын тооцоо хийж цалинг олгохоор заасан.

Ажил олгогч Нийгмийн даатгалд тайлагнахдаа 2024 оны 02 сард даатгуулагчийн цалин 4,437,338,43 төгрөг, даатгуулагчийн төлөх шимтгэл 1,064,961.20 төгрөг гэж тайлагнаж,цалинг шилжүүлж, амралтын мөнгийг нэхэмжлэгчид олгоогүй байдалд Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй тул тайлбар нь үндэслэлгүй.

4.3. Нэхэмжлэгч нь амралтын мөнгийг 20 хоногоор бодож авна гэж тайлбарладаг боловч 2023 оны 05 сард ээлжийн амралтаа авч 2024 оны 02 дугаар сар хүртэл ажилласан 9 сарын хугацаагаар тооцож Хөдөлмөрийн тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.3-т зааснаар ээлжийн амралтын үндсэн хугацаа 15 хоногоор тооцож, ээлжийн амралт, цалинд ажил олгогчоос 2024 оны 02 сард 4,437,338.43 төгрөг олгохоор Нийгмийн даатгалын тайланд тайлагнасан боловч амралтын мөнгө 1,617,961 төгрөгийг нэхэмжлэгчид олгоогүй тул 1,617,961 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

4.4. Нэхэмжлэгч 2024 оны 02 дугаар сар хүртэл ажилласан хугацааны цалинг шилжүүлэн авсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-т заасан алдангийг шаардах эрхгүй.

5. Иймд хариуцагч ******наас 1,617,961 төгрөг гаргуулж нэхэмжлэгч****** олгож, үлдэх 6,819,335 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

6. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжийг хангасан үнийн дүнд тооцон гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.6, 124 дүгээр зүйлийн 124.1-т заасныг баримтлан хариуцагч ******наас 1,617,961 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ***** олгож, үлдэх 6,819,335 төгрөгний шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 149,947 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ******-наас 40,837 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш 7 хоногийн дотор Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  *******