Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 310/ШШ2025/00137

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* ******* /РД: *******/ нь 1981 оны 06 сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 сарын 13-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн туслах үйлдвэрт ажилтнаар, 1986 оны 07 сарын 05-ны өдрөөс 1990 оны 05 сарын 20-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжилд нэгдэлд заводын сүү хүлээн авагчаар, 1990 оны 05 сарын 20-ны өдрөөс 1992 оны 02 сарын 19-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд авто засварчнаар ажиллаж байсан байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил ХК-д 1992 оны 02 сарын 19-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал авто засварчнаар ажиллаж байснаа тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай. 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Д.УРАНЧИМЭГ