Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 30

 

 

 

    

 

2018 оны 02 сарын 15 өдөр                       2018/ШЦТ/30                                   Хэрлэн сум

   

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2018/0039/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хийсэн хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                            А.Уламбаяр,

Улсын яллагч                                                         Я.Сансар,

Шүүгдэгч                                                                 Д.Г нарыг оролцуулан

          Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гүнзэн овогт Дэмбэрэлийн Гд холбогдох 183900040026 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 02 дугаар сарын 14-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Баянхутаг суманд  1987 оны 04 дүгээр сарын 16-нд төрсөн, 30 настай,  эрэгтэй,  бүрэн дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, хувиараа мал малладаг, Хэнтий аймгийн Баянхутаг сумын 2-р багт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэл үгүй, Гүнзэн овогт Дэмбэрэлийн Г

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч  Д.Г нь 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 2 дугаар баг “Таван толгой энгэр” гэх газар иргэн П.Сансарын 3 тооны алдуул адууг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 2.100.000  хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч П.Сансарын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2017 оны 12 дугаар сарын 16-ны орчимд адуугаа хурааж бүртгэчихээд бэлчээрт нь гаргаад шинэ жилийн дараах нь 01 дүгээр сарын эхээр адуугаа хурааж үзэхэд хонгор байдас, хул үрээ, хээр байдс зэрэг 3 тооны адуу байхгүй байсан тэгэхээр нь би тухайн үед тоогоогүй уул хадаар тэнэж явж байгаа байх гэж бодоод тухайн үед өнгөрөөсөн тэгээд удалгүй 01 дүгээр сарын дундуур байх дахин адуугаа хурааж бүртгэхэд мөн өмнө байхгүй байсан 3 тооны адуу алга байсан тэгэхээр нь хулгайд алдсан байж болзошгүй гэж бодоод цагдаагийн байгууллагад мэдэгдсэн  ...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 6-7 хуудас/

Гэрч Ч.Баттулгын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Г 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 15 цагийн үед ирж миний машиныг авч явсан. Тэгээд тэр өдрөө 21 цагийн үед Гхадмын гадаа ирж намайг гараад ир гэсэн намайг гарч очиход Улаанбаатар хот явна гэж хэлсэн тэгэхээр нь би машинаа зарахаар хот явна чи юутай ирсэн юм бэ? Гэж асуухад Г би 3 тооны адууны махиай явна гэж хэлсэн тэгээд би 3 тооны адууны бичиг баримт нь байгаа юмуу гэж асуухад малын гарал үүслийн бичиг, эрүүл мэндийн хуудас нь байна гэж хэлсэн..” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 8-10 хуудас/

Сэжигтэн Д.Ган-Эрдэнийн мөрдөн байцаалтан өгсөн: “...Би 2018 оны 12 дугаар сарын сүүлээр 3 тооны адуу манай бэлчээрт манай адуутай нийлсэн байсан. Хул хонгор халтар 3 тооны адууг уургалан барьж нядалсан. Тэгээд хонгор зүсмийн гэдэс толгойг нь үлдээгээд бусад гэдэс доторыг нь сумын хогийн цэг дээр хаясан.....” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 11-12 хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч  Д.Г нь Хэнтий аймгийн Баянхутаг сумын 2 дугаар баг “Таван толгой энгэр” гэх газар иргэн П.Сансарын 3 тооны алдуул адууг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 2.100.000 төгрөгний хохирол учруулсан  болох нь хохирогч П.Сансарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, гэрч Ч.Баттулгын мэдүүлэг, зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд түүний 3 тооны алдуул адууг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 2.100.000 төгрөгний хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч П.Сансарт 2.100.000  төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохиролоо бүрэн төлсөн, хохирогч нь нэхэмжилэх зүйлгүй, санал гомдолгүй байгааг нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Д.Ган-Эрдэнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүдэгч Гүнзэн овогт Дэмбэрэлийн Ган-Эрдэнийг бусдын алдуул малыг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ган-Эрдэнийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох   ялаар шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Д.Гд оногдуулсан торгох ялыг 1 сарын хугацаанд төлж дуусгахыг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Д.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

 7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Ган-Эрднэд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

.    

 

ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Ц.МӨНХТУЛГА