| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Ганболд |
| Хэргийн индекс | 181/2024/04172/И |
| Дугаар | 191/ШШ2025/00508 |
| Огноо | 2025-01-22 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 191/ШШ2025/00508
| 2025 01 22 | 191/ШШ2025/00508 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, .......тоотод оршин суух Б******* овогт Д*******гийн Т******* /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, ..... хаягт оршин байрлах Н*******т холбогдох
2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаар хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М*******, Ц.Н*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Т*******гийн төлөөлөгч Ж.Д******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлан шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн ******* дугаартай “Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол”-оор Баянзүрх дүүргийн 14 хороо, ......тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл, хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна.
Д.Т******* би төлбөр төлөгч биш, харин Б.А нь төлбөр төлөгч бөгөөд дээрх үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Д.Т*******, Б.А нар нь бүртгэгдсэн байдаг.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 44.2.14-т “төлбөр төлөгчийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эрхийг түдгэлзүүлэх” гэж зааснаас үзвэл зөвхөн төлбөр төлөгчийн улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг түдгэлзүүлэхээр заасан, харин дундын өмчлөлийн буюу хамтран өмчилж буй эд хөрөнгийн эрхийг түдгэлзүүлэхээр заагаагүй байна.
Хөрөнгийн эрхийг түдгэлзүүлэх тухай дээрх тогтоолыг надад танилцуулаагүй бөгөөд харин 2024 оны 06 сарын 27-ны өдөр олж мэдэн, мөн оны 7 дугаар сарын 03-ны өдөр гомдол гаргасан болно.
Улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2024 оны 7 сарын 24-ны өдрийн дугаартай албан бичгээр гомдлыг хүлээн авахгүй тухай мэдэгдсэн бөгөөд уг албан бичгийг мөн оны 8 дугаар сарын 2-ны өдөр гардаж авсан болно.
Д.Т******* нь төлбөр төлөгч биш байхад хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг түдгэлзүүлснээр түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчиж байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлан шийдвэр гүйцэтгэгч 2023 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн ******* дугаартай “Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол”-ийг хүчингүй болгож өгнө үү.
1.1. Нэхэмжлэгч нь хөрөнгийн эрх түд тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэл гаргасан. Уг тогтоолоор эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн. Нэхэмжлэгч нь төлбөр төлөгч биш юм. Хуулийн 44.2.14-т зааснаар төлбөр төлөгчийн эд хөрөнгөд хамаарах юм. Харин дундын өмчлөлд хамаарахгүй. Маргааны талаар шийдвэр гүйцэтгэх байгууллагад гомдол гаргасан боловч хүлээн аваагүй тул нэхэмжлэл гаргасан. Хуулийн 86.5-7-д дундын өмчөөс төлбөр гаргуулах талаар зохицуулсан байдаг. Энд хувь хэмжээг тогтоолгохоор шүүхэд хандах талаар зохицуулсан байдаг. Дундын хөрөнгөөс төлбөр гаргуулахаас өмнө ажиллагаа хийгдэх байсан. Гэтэл энэ ажиллагаа хийлгүйгээр битүүмжилснээр хууль зөрчигдсөн. Ингэснээр өөрт ногдох хэсгийг бусдад шилжүүлэх эрхийг хязгаарласан гэв.
2. Хариуцагчийн төлөөлөгч О.М******* нь шүүхэд, төлөөлөгч Ц.Н******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 4565 дугаар захирамжаар Б.Агаас 124.272.950 төгрөгийг гаргуулж С.Лд олгохоор шийдвэрлэсэн.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр үүсгэж, шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаатай мэдэгдлийг 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр гардуулсан мөн утсаар төлбөр төлөгч Б.Ад удаа дараа мэдэгдсэн боловч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй.
Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасны төлбөр төлөгч 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн тоот тогтоолоор төлбөр төлөгч Б.Агийн өмчлөлд үл хөдлөх хөрөнгө байгаа эсэхийг тодруулахад Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн газрын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн тоот албан бичгээр Б.А //, Д.Т******* // нарын эзэмшилд, Баянзүрх дүүргийн 14-р хороо .......тоот, зоорийн давхрын ..... тоот орон сууц зогсоол, 173 м.кв талбайтай зургаан өрөө орон сууц Ү- дугаарт бүртгэгдэж гэрчилгээ олгогдсон болохыг гэрчилгээний хуулбарын хамтаар Баянзүрх дүүргийн улсын бүртгэлээс гэрчилгээний хуулбар ирсэн.
Төлбөр төлөгч Б.А нь төлбөрийн үлдэгдэл 106,732,523 төгрөгийн үүргийг биелүүлээгүй байх тул түүний нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн эрхийг шүүхийн шийдвэр биелэгдэх хүртэл түдгэлзүүлж, битүүмжлэн төлбөр төлөгчийн хувьд ноогдох хөрөнгөөр төлбөр гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.
2.1. Шүүгчийн захирамжаар Агаас төлбөр гаргуулахаар шийдсэн. Төлбөр төлөгчийн хөрөнгийг тодруулахад 9 тоот орон сууц бүртгэлтэй байсан тул захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн. Төлбөрийг сайн дураар төлөөгүй тул банк дахь дансыг битүүмжлэхэд төлбөрт хүрэхгүй байсан тул орон сууц битүүмжилсэн. Хуулийн 44.2, 86.5-д зааснаар ажиллагаа нь хуульд нийцэх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Зохигч дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн:
3а. Нэхэмжлэгчээс: Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар гэрчилгээний хуулбар /хх7/, Худалдаа хөгжлийн банкны 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн дүгээр албан тоотын хуулбар /хх8/,
3б. Хариуцагчаас: Гүйцэтгэх хуудасны хуулбар /хх19/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн дугаар захирамжийн хуулбар /хх20/, 2022 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн 04565 дугаар захирамжийн хуулбар /хх21-22/, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхлүүлэх тогтоолын хуулбар /хх23/, төлбөр төлөгчийн банк дахь дансыг битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолын хуулбар /хх24/, хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоолын хуулбар /хх25/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дүгээр албан тоотын хуулбар /хх26/, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн дугаар албан тоотын хуулбар /хх27/, шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаат мэдэгдлийн хуулбар /хх28/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын хуулбар /хх29-30/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар /хх31/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх32/, зарлан мэдэгдэх мэдэгдэл болон мэдэгдлийн хуулбар /хх33/, төлбөр төлөгчийн мөнгөн хөрөнгийн мэдүүлгийн хуулбар /хх45-46/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар /хх47/, хайсан мэдээллийн хуулбар 2 ширхэг /хх48-51/,
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Д.Т******* нь 2023 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн ******* дугаар хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргасан.
3. Хариуцагч Н******* нь иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаж, төлбөр төлөгчийн эд хөрөнгийн эрхийг түдгэлзүүлсэн гэж маргасан.
4. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн 04565 дугаар захирамжаар Б.Ад холбогдох 123,000,000 төгрөг гаргуулах тухай С.Лхагвын нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх21-22/
Улмаар мөн шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн дугаар захирамжаар дээрх 04565 дугаар захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, дүгээр гүйцэтгэх хуудас бичигдсэн байна. /хх20, 19/
Эдгээр гүйцэтгэх баримт бичгийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 23380396 дугаар тогтоолоор төлбөр төлөгч Б.Ад холбогдуулан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. /хх23/
Цаашлаад 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр төлбөр төлөгчийн банк дахь дансыг битүүмжлэх, хасалт хийх тухай 23380396/167 дугаар тогтоол гарсан. /хх24/
Эдгээр үйл баримтын талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй.
5. Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 2023 оны 10 дугаар сарын 09-ны өдөр хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай ******* дугаар тогтоол гарсан байна. /хх25/
Энэхүү тогтоолоор регистрийн дугаартай Бы Агийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, ..... дугаар байрны зоорийн давхрын .... тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2..... дугаартай эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл, хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлжээ.
5.1. Түүнчлэн эд хөрөнгө битүүмжлэх тухай 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ...... дугаар тогтоолоор дээрх хаягт байрлах 9 тоот орон сууц болон маргаж буй авто зогсоолыг битүүмжилсэн байна. /хх29-30/
Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолтой маргаагүй гэж тайлбарласан бөгөөд уг тогтоол нь энэ хэргийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд хамаарахгүй байна.
6. Дээрх хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай ******* дугаар тогтоолд заасан эд хөрөнгө нь төлбөр төлөгч Б.Ана болон энэ хэргийн нэхэмжлэгч Д.Т*******гийн өмч болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон. /хх7/
Эдгээр үйл баримтын талаар зохигч маргаагүй.
7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2, 44.2.14-т зааснаар шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгчийн эд хөрөнгийн эрхийг түдгэлзүүлэх эрхтэй.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь төлбөр төлөгч биш этгээд болох нэхэмжлэгчид ногдох хэсгийн хөрөнгийн эрхийг түдгэлзүүлсэн гэж тайлбарласан. Гэвч маргаж буй авто зогсоолын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзэхэд Б.А, Д.Т******* нар нь уг эд хөрөнгийг ду хамтран өмчилж байна. Эд хөрөнгийг ду хамтран өмчилнө гэдэг нь хэсгээр хамтран өмчлөхөөс ялгаатай. Тодруулбал тухайн эд хөрөнгийг бүхэлд нь тэнцүү эрхтэйгээр хамтран өмчилдөг. Иймд хамтран өмчилдөг дундын үл хөдлөх эд хөрөнгө нь биет байдлын хувьд үл хуваагдах шинжтэй байдаг тул ийнхүү төлбөр төлөгчийн хамтран өмчилдөг хөрөнгийн эрхийг түдгэлзүүлэх ажиллагаа явуулсныг буруутгах боломжгүй.
8. Цаашлаад нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хөрөнгийн эрх түдгэлүүлэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5, 86.6, 86.7-д заасныг зөрчигдсөн гэж маргасан.
8.1. Нэхэмжлэгч нь дээрх эд хөрөнгө битүүмжлэх тухай 23380396/10 дугаар тогтоолтой маргаагүй, өөрөөр хэлбэл энэ талаар гомдол гаргаахгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.6-д заасан үндэслэл энэ хэрэгт хамаарахгүй.
8.2. Мөн хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д зааснаар төлбөр төлөгчийн мөнгө нь шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхэд хүрэлцэхгүй бол ду хамтран өмчлөх эд хөрөнгөөр төлбөр барагдуулахаар зохицуулсан байна. Хэдийгээр хариуцагч нь төлбөр төлөгчийн мөнгөн хөрөнгө хүрэлцэхгүй байсан гэх тайлбараа баримтаар нотлоогүй боловч энэхүү хуулийн зохицуулалт нь төлбөрийг гаргуулахтай холбоотой зохицуулалт юм. Өөрөөр хэлбэл, маргаж буй эд хөрөнгөөс төлбөрийг гаргуулахын тулд мөнгө хүрэлцэхгүй гэх үйл баримт тогтоогдсон байх учиртай бөгөөд харин шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээг хэрэгжүүлэхэд хамаарахгүй.
8.3. Хуулийн энэхүү зүйлийн 86.7-д заасан арга хэмжээг шийдвэр гүйцэтгэх байгууллага хэрэгжүүлэхгүй юм. Түүнчлэн энэхүү зүйл нь эд хөрөнгийг ду хэсгээр хамтран өмчилж байгаа тохиолдолд хамаарна. Өөрөөр хэлбэл, ду хамтран өмчилж байгаа эд хөрөнгөд хамаарахгүй юм.
9. Дээрхийг бүхэлд нэгтгэн дүгнэвэл иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулсан ажиллагааг буруутгах үндэслэлгүй байна.
10. Эдгээрээс гадна нэхэмжлэгчийн төлөөлөгч нь төлбөр төлөгч Б.А болон нэхэмжлэгч Д.Т******* нар нь гэр бүлийн гишүүд хэмээн тайлбарласныг дурдах нь зүйтэй.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигч төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т зааснаар хариуцагч Н*******т холбогдох хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай 2023 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн ******* дугаар тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч Д.Т*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД