2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 192/ШШ2025/00923

 

 

 

 

 

 

 

 

 

2025 02 03

192/ШШ2025/00923

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 40 дүгээр хороо, ******* ******* ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 31 дүгээр хороо, 17 дугаар гудамж, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт /РД: С/-т холбогдох,

Эцэг мөн болохыг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.*******, хариуцагч Э., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Э.т холбогдуулан эцэг мөн болохыг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Миний бие Э.той 2019 онд танилцаж, 6 сар орчим уулзаж үерхсэн ба уулзаж байх үедээ жирэмсэн болсон. Э. нь өөр эмэгтэйтэй давхар уулздаг байсан болохоор харилцаагаа тасалсан. Энэ үед хуучин нөхөр эвлэрээд буцаж нийлье гээд уучлалт гуйж буцаж нийлсэн. 2020 оны 11 дүгээр сард 2 ихэр охиноо төрүүлээд овоглосон. Төд удалгүй эргэж нийлэхгүйгээр салсан. Ингээд Э.той эвлэрэн 2023 оны 7 дугаар сараас 2024 оны 10 дугаар сар хүртэл хамтран амьдарсан. Жил гаруй хугацаанд амьдрахад үзэл бодол нийлэхгүй өдөр бүр хэрэлдэж маргаж, сүүдээ гар хүрч зоддог болсон. Ингээд таарамжгүй харилцаанаас болоод салсан. Э.ын харьяа орон нутгийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандах хүсэлтэй байвч бага насны хүүхдүүдийг маань харж өгөх хүнгүй учир Говьсүмбэр аймаг руу явах боломжгүй байна. 2 ихэр охин маань өсөж том болж хэрэглээ нь нэмэгдэж байгаа шалтгаанаар миний бие тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийг Э.т холбогдуулж гаргаж байна. Иймд 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн ихэр охин , нарын эцэг Э. мөн болохыг тогтоож, хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулж өгнө үү. гэв.

 

2. Хариуцагч Э. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Э. би 2019 онд С.*******тэй танилцсан бөгөөд 6 сар гаруй хугацааны дараа С.******* жирэмсэн болсон. Тухайн үед С.******* хот явж хуучин нөхөртэйгөө амьдрахаар явсан. 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 2 ихэр охинтой болсон. 2023 оны 7 дугаар сард хамтран амьдарсан ч хэрүүл маргаан хийж, өөр хүнтэй явж байсан тул салсан. 2 охин болох , нарын эцэг мөн болохоо зөвшөөрч байгаа тул тэтгэлэг төлнө. гэв.

 

3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд

 

3.1. Нэхэмжлэгч та*******с шүүхэд гаргасан баримт: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, , нарын Эрүүл өсөж бойжиж байгаа та*******рх эмчийн тодорхойлолт, охин , нарын төрсний гэрчилгээний хуулбар,

3.2. Хариуцагч та*******с шүүхэд гаргасан баримт: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт өгөөгүй болно.

3.3. Шүүхийн журмаар цуглуулсан баримтууд: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй болно.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн суд*******д

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Э.т холбогдуулан эцэг мөн болохыг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг үндэслэн хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй та*******с нь үнэлж, тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2. Хэрэгт авагдсан баримтаар охин , нар нь овоглосон байх бөгөөд хариуцагч Э. нь охин , нарын эцэг мөн болохоо хүлээн зөвшөөрсөн.

2.1. Иймд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д зааснаар 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр охин , нарын төрсөн эцэг нь Э. мөн болохыг тогтоож шийдвэрлэв.

Зохигч болох С.*******Э. нарын дундаас 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр охин , нар төрж, эрүүл бойжиж байгаа болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, өрхийн эмчийн тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.

3. Хэдийгээр зохигчид гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч гэр бүл болон хамтран амьдарч байх хугацаанд хүүхэдтэй болсон, цаашид хамтран амьдрах боломжгүй байгаа та*******р зохигчид илэрхийлсэн, хариуцагч нь тэжээн тэтгэх үүргээ биелүүлэхээ илэрхийлсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх зэрэг үүрэгтэй тул хүүхдэд тэтгэлэг тогтоож, хуульд заасан хэмжээгээр сар бүр эцэг Э.оос хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

 

5. Хүүхдийн эрхийн тухай 1989 оны конвенцийн 5 дугаар зүйлд ... эцэг эх, зохих тохиолдолд, нутгийн ёс заншлын дагуу өргөтгөсөн гэр бүл, нийгэмлэгийн гишүүд, асран хамгаалагч болон хүүхдийн өмнөөс хуулийн дагуу хариуцлага хүлээх бусад этгээдийн хариуцлага, эрх, үүргийг хүндэтгэн, хөгжиж буй хүүхдийн чадавхад нийцүүлэн энэхүү Конвенцэд заасан эрхээ хэрэгжүүлэхэд удирдан чиглүүлнэ, 6 дугаар зүйлийн 2-т ...хүүхдийн амьдрах, эсэн мэнд хөгжих бололцоог дээд зэргээр бүрдүүлэн хангана, 9 дүгээр зүйлийн 1 ... хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад шаардлагатай хэмээн эрх бүхий байгууллага, шүүхийн шийдвэрийн дагуу, хэрэглэгдэх хууль, журмыг үндэслэн шийдвэр гаргаснаас бусад тохиолдолд хүүхдийг хүсэл зоригийнх нь эсрэг эцэг, эхээс нь салгахгүй байх үүрэг хүлээнэ. Ийм шийдвэрийг эцэг, эх хүүхдэдээ хэрцгийгээр харьцах, анхаарал, халамжгүй орхих, эсхүл эцэг эх нь тусдаа амьдардаг тохиолдолд хүүхдийн оршин суух газрын та*******р зохих шийдвэрийг гарган, 3 Хүүхдийн дээд ашиг сонирхолд харшлахгүй бол эцэг эхийнхээ аль нэгнээс буюу хоёулангаас салж хагацсан хүүхэд эцэг, эхийнхээ аль алинтай байнга хувийн болон шууд харилцаа холбоотой байх эрхийг оролцогч улсууд хүндэтгэнэ гэж заасныг, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т Хүүхэд эрүүл өсөж бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхтэй, 5.3-т Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, сана******* илэрхийлэх эрхтэй, 6.2-т Хүүхэд хөгжих эрхээ амралт, чөлөөт цагаараа тоглож наадах, хүүхдийн зуслан, сувилалд амарч сувилуулах, өөрийн хүсэл сонирхлын дагуу уралдаан тэмцээн, хөгжлийн хөтөлбөр, дугуйлан секц, бүлэг, клубт хамрагдах, хөгжлийн төв, ордонд суралцах зэрэг хэлбэрээр эдэлнэ, 7.1-т Хүүхэд гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, бие махбодын шийтгэл, сэтгэл санааны дарамт, үл хайхрах байдал болон мөлжлөгийн аливаа хэлбэрээс нийгмийн бүх орчинд хамгаалагдах эрхтэй, 7.3-т Хүүхэд өөрийн нэр төр, гэр бүлийн амьдрал, хувийн мэдээлэл, орон байрны халдашгүй байдал, хувийн орон зайгаа хамгаалуулах эрхтэй гэж заасныг тус тус үндэслэн хүүхдийн эрхийг хангаж, түүний хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалах үүргийг эх С.*******д хүлээлгэж, охин , нарыг эхийн асрамжид үлдээхээр шийдвэрлэсэн болно.

 

6. *******гол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ....Үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэн бүрийн журамт үүрэг мөн, Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасны дагуу эцэг Э. нь охин , нарыг эхийн асрамжид үлдсэн эсэхээс үл хамааран асарч, халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурдах нь зүйтэй юм.

 

7. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар хүүхдийн хүмүүжил, төлөвшил, хүүхдийг хүмүүжүүлэх нь хүүхдэд бие хүний сайн сайхан шинж байдал зөв үйл, ёс суртахууны үнэт чанарыг төлөвшүүлэх тасралтгүй үйл ажиллагаа байх бөгөөд хүүхдийг хүмүүжүүлэхэд дараах чиглэлийг баримтална: Үүнд: Эцэг эхээ хайрлах, бусдыг хүндэтгэх, туслах, эх орон, байгаль орчноо хайрлан хамгаалах, зохих насанд нь сургуулийн өмнөх, бага, дунд боловсрол эзэмшүүлэх, хууль ёсыг сахих, үндэсний өв уламжла******* дээдлэн хүндэтгэх, эрүүл мэнд болон өөрийгөө хамгаалах, амьдрах арга ухааны дадал, чадвар эзэмшүүлэх, оюун ухаан, бие бялдар, авьяас чадвараа хөгжүүлэх, 10 дугаар зүйлд зааснаар эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үүрэгт хүүхдийн эрхийг хангах та*******р эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь доор дурдсан үүрэг хүлээнэ. Үүнд: хүүхдэд гэр бүлдээ аз жаргалтай, хайр халамжтай, бүхий л та*******р хөгжих орчныг бүрдүүлэх, хүүхдээ хүмүүжүүлэх, харилцааны соёл төлөвшүүлэх, хүүхдийн хөгжил, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, хүүхдийг сурган хүмүүжүүлэх, боловсрол эзэмших, авьяас чадварыг нь хөгжүүлэхэд сургууль, хүүхдийн болон бусад холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэдтэй хамтран ажиллах, хүүхдийг хууль тогтоомжид заасан нийгмийн үйлчилгээнд хамруулах, хүүхдийн нэр төр, хувийн мэдээллийг хадгалж, хувийн орон зайг хамгаалах, хүүхдийг хүндэтгэн сонсож, шийдвэр гаргах, хүүхдийг хөгжиж, төлөвшихөд нь дэмжин туслах, хууль тогтоомжид заасны дагуу хүүхдийнхээ өмнөөс хариуцлага хүлээх, хүүхдийг наад захын хэрэгцээт зүйлээр хангах, эцэг, эх тусдаа амьдрах, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг дээрх заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан зэрэг үүрэгтэй тул Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4, 26.6-д зааснаар эцэг, эх тусдаа амьдрах болсон хэдий ч хариуцагч Э.ын хуулиар хүлээсэн дээрх үүрэг хэвээр үлдэхийг, эцгийн үүргээ хэрэгжүүлэхэд нь нэхэмжлэгч С.******* саад болохгүй байхыг дурдаж байна.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.оос 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.*******д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д заасныг баримтлан, 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр охин овогт /РД: /, овогт /РД: / нарын төрсөн эцэг ******* овогт /РД: С/ мөн болохыг тогтоосугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн охин , нарыг эх С.*******гийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан охин , нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Э.оос гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4. *******гол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжла******* дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хэвээр үргэлжлэхийг дурдсугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Э.ыг эцэг хүний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад учруулахыг хориглосугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.оос 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.*******д олгосугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний Хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД