| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2018/0037/Э |
| Дугаар | 31 |
| Огноо | 2018-02-27 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Т.Баярмаа |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 31
2018 оны 02 сарын 27 өдөр 2018/ШЦТ/31 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2018/0037/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга А.Уламбаяр,
Улсын яллагч Т.Баярмаа,
Хохирогч А.Энх-Оргил,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл,
Шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бууч овогт Дашдондогийн Гд холбогдох 1739001230042 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 02 дугаар сарын 14-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1974 оны 11 дүгээр сарын 25-нд төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн хамт, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг А-28 дугаар байр 3-33 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэл үгүй, Бууч овогт Дашдондогийн Г
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Д.Г нь 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 16 цаг 30 минутын орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Цаг уурын уулзварт 25-08 ХЭҮ улсын дугаартай Ниссан Мурона маркийн автомашиныг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.8-д заасан заалтыг зөрчин А.Энх-Оргилын жолоодон явсан 15-15 ДГЗ улсын дугаартай Супер Даун маркийн мотоциклийг мөргөн зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч А.Энх-Оргилын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч А.Энх-Оргилын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 16 цаг 30 минутын орчимд болов уу. Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн суурингаас Төв Хаан банк орохоор 15-15 ДГЗ улсын дугаартай Супер Даун маркийн мотоциклоо би өөрөө бариад ардаа эхнэр Тэгшжаргалыг сундлаад Хэрлэн сумын 2 дугаар баг Цаг уурын уулзвар руу явж ортол зүүн гар талаас хул шаргал өнгийн жип автомашин хүрч ирээд миний мотоцикль болон эхнэр бид хоёрыг мөргөж унагаад миний цээжин дээгүүр гарсан. Би тухайн үед машинд мөргүүлээд урагшаа унасан. Босох завдалгүй уг автомашин цээжин дээгүүр гарсан. Би машины доороос мөлхөж гарч ирсэн. Гарч ирээд дуугарах гэтэл амьсгаа гүйцэт авч болохгүй цээжээр хатгуулж өвдөөд байсан.....Тухайн үед манай эхнэр Тэгшжаргал мотоциклын хажуу талд нүүрэн хэсэг нь шалбарч цус гарсан байдалтай хэвтэж байсан ...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 25,26 хуудас/
Гэрч Д.Тэгшжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 13-ны үзээс хойш 16 цаг 30 минутын орчимд нөхөр Д.Энх-Оргилын хамт мотоцикльтой, Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн суурингаас, төв Хаан банк орно гэж гарсан. Тэгээд Хан Хэрлэн дэлгүүрийн баруун талын замаар баруун хойшоо гарах гээд цаг уурын уулзвар руу ороход баруун талаасаа автомашин ирсэн. Тэгээд нөхөр бид хоёрыг яах ийхийн зуургүй зүүн гар талаас мөргөсөн. Тухайн үед би түрхэн зуур ухаан балартсан байсан. Тэгээд сэрээд харахад манай нөхөр Энх-Оргил автомашины хоёр дугуйн завсар байсан..” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 21,22 хуудас/
Гэрч Б.Мөнгөнтуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 13-ны үдээс хойш 16 цаг 30 минутын орчимд Хэрлэн сумын 1 дүгээр цэцэрлэгээс уламжлал болгон зохиогддог Налгар намрын аялал экскурст оролцоод Нямсувдын ээж Гын хамт түүний машинтай хүүхдүүд авч явж байсан. Тухайн үед жолооч Г машинаа барьж явсан. Би арын суудалд хүүхдүүдээ авч сууж явсан. Гын хажуу талын суудалд өөрийнх нь 3 настай охин Нямсувд нь хүүхдийн суудал дээр бэхэлгээтэй явж байсан. Тэгтэл баруун гар талаас түг хийсэн чимээ гараад цагаан эрээн цамцтай эмэгтэй хүн нүдний буланд харагдаад өнгөрсөн. Энэ үед би юу вэ гэсэн чинь Г мотоцикль хүрч ирээд мөргөчихлөө гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 27, 28 хуудас/
Гэрч Д.Гантулгын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр үдээс хойш.... урд талаасаа мотоцикльд сундалдаатай 2 хүн хойшоо явж байсан. Уулзварын голд баруун талаасаа нисэхийн замаар хул шаргал өнгийн жип автомашин очоод зөв талаас нь мөргөж түс тас хийсэн чимээ гарсан. Автомашин мотоцикльтой 2 хүнийг чирээд 10-аад метр явсан. Машин доороос хүн хашгирах чимээнээр Борын Баяраа бид хоёр гүйч очсон. Очиход автомашин доороос мотоциклийн жолооч эрэгтэй мөлхөж гарч ирсэн. Мотоциклын ард сууж явсан эмэгтэй ухаан алдсан байдалтай хэвтэж байсан. Автомашинд сууж явсан эмэгтэй хиймэл амьсгал хийж байсан энэ үед түргэн тусламж ирсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 30, 31 хуудас/
Хүнд гэмтэл учирсан гэсэн дүгнэлтийг заавал бичиж бай
2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт №253, №254 /ХХ-ийн 45, 47 хуудас/
2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлгийн шинжээчийн дүгнэлт №8995, 2017 оны 09 дүгээр сарын 21-ны өдрийн №8996 /ХХ-ийн 51-54 хуудас/
Сэжигтэн Д.Гын мөрдөн байцаалтан өгсөн: “...Би 2017 оны 09 дүгээр сарын 13-ний 16 цаг өнгөрч байхад Гэлэн хөшөөн дээрээс Хэрлэн сумын 1 дүгээр цэцэрлэг орохоор 25-08 ХЭҮ улсын дугаартай ниссан мурана маркийн хул шаргал өнгийн суудлын автомашинаа би өөрөө жолоодож, жолоочийн хажуу талын суудалд миний 3 настай охин Б.Нямсувд сууж явсан. Арын суудалд Хэрлэн сумын 1 дүгээр цэцэрлэгийн дундын А бүлгийн багш Мөнгөнтуяа, ар талын суудалд манай охиноос гадна 3 настай , 4 эмэгтэй хүүхэд, 3 настай эрэгтэй хүүхэд лав сууж явсан. Бусдыг нь сайн санахгүй байна. Тэгээд би Нисэхийн замаар баруун талаасаа цаг уурын уулзвараар орж иртэл, урд талаасаа мотоцильтой эрэгтэй эмэгтэй 2 хүн нэлээд хурдтай орж ирсэн. Яах ийхийн зуургүй мөргөлдсөн. Ар талд нь сууж явсан эмэгтэй миний машины копудан дээгүүр баруун гар тал руу ойчсон. Мотоцикль нь миний машины баруун гар талд газар ойчсон.....” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 29 хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Д.Г нь 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 16 цаг 30 минутын орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Цаг уурын уулзварт 25-08 ХЭҮ улсын дугаартай Ниссан Мурона маркийн автомашиныг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.8-д заасан заалтыг зөрчин А.Энх-Оргилын жолоодон явсан 15-15 ДГЗ улсын дугаартай Супер Даун маркийн мотоциклийг мөргөн зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч А.Энх-Оргилын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь хохирогч А.Энх-Оргилын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, гэрч Б.Мөнгөнтуяа, Д.Гантулга Д.Тэгшжаргал нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, шинжээч эмчийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт №253, №254, 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт №8995, 2017 оны 09 дүгээр сарын 21-ны өдрийн №8996 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд түүний Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчин хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч А.Энх-Оргилын биед хүнд хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь эмчилгээний зардалд 4065000 төгрөг төлсөн ба хохирогч нь сэтгэл санааны хохиролд 3.000.000 төгрөгийг нэмж нэхэмжилж байгаа боловч сэтгэл санаа нь хэрхэн хохирсон талаар шүүхэд нотолж чадаагүй энэ байдал нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь энэ гэмт хэргийг болгоомжгүй үйлдсэн бөгөөд түүний тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн болон бусад хувийн байдлуудыг нь харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Бууч овогт Дашдондогийн Гыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдалын журам зөрчсөний улмаас 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан шүүгдэгч Д.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 3.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, тэнсэндсэн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглосугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.Гын жолоочийн үнэмлэхийг Хэнтий аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
5. Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйл, 186 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч Д.Гын тэнсэгдсэн хугацаанд болон эрх хязгаарлах үүрэг хүлээлгэх албадланыг арга хэмжээнд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэгийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Д.Гд анхааруулсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1-д зааснаар хохирогч А.Энх-Оргилын сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 3.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй ба түүний иргэний үнэмлэх шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Гд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ