2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 192/ШШ2025/00971

 

 

 

 

 

 

 

 

2025 02   04

92/ШШ2025/0097

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* ******* *******,*******, *******, ******* *******, ******* *******,, тоот хаягт оршин суух, овогт /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 8 дугаар хороо, дүгээр хороолол, дүгээр байр, тоот хаягт оршин суух, овогт /РД: /-д холбогдох,

Гэрлэлт цуцлуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, сар бүр 500,000 төгрөгийн тэтгэлэг тогтоолгож, сургуульд суралцахад сургалтын 4 жилийн төлбөрийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч Г., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

. Нэхэмжлэгч Б. нь хариуцагч Г.д холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б. нь 2007 онд Г.тай танилцаж, 2008 оны 0 дугаар сарын 27-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор батлуулж гэр бүл болсон. Тэднийг хамтран амьдрах хугацаанд 2008 оны 8 дугаар сарын 3-ны өдөр хүү төрсөн. Б., Г. нар нь таарамжгүй харилцааны улмаас 2009 оноос хойш тусдаа амьдрах болсон. Энэ үеэс хойш хүү нь эх Г.ын асрамжид өсөж торнисон. Одоо Б., Г. нар нь тус тусдаа амьдралтай болсон ба цаашид хамтран амьдрах боломжгүй бөгөөд дундын эд хөрөнгийн маргаангүй тул тэдний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд бид сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор эвлэрлийн гэрээ байгуулсан.... гэв.

2. Хариуцагч Г. шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ...Г. миний бие Б.ын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцсан. Бид 2007 онд танилцаж, 2008 онд гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон. Биднийг хамтран амьдрах хугацаанд 2008 оны 8 дугаар сарын 3-ны өдөр хүү төрсөн. Бид гэр бүлээс гадуурх харилцааны улмаас хоорондын харилцаа таарамжгүй болж 2009 оноос хойш тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш хүү эх миний асрамжид өсөж торнисон. Энэ хугацаанд эцэг Б. нь хүү ийг асууж, халамжилж эцэг байх үүргээ биелүүлээгүй. Одоо бид тус тусын амьдралтай болсон ба цаашид хамтран амьдрах боломжгүй Б.ын гаргасан гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй бөгөөд хүү ийг өөрийн асрамжид үлдээнэ. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Мөн миний бие хүү д сар бүр 500,000 төгрөгийн тэтгэлэг тогтоолгох, сургуульд ороход тухайн сургуулийн сургалтын 4 жилийн төлбөрийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд бид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээ байгуулсан... гэв.

 

3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд

 

3.. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан баримт: ******* тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, итгэмжлэл, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Нийслэлийн ерөнхий боловсролын 52 дугаар сургуулийн сургалтын менежерийн тодорхойлолт, хүү ий төрсний гэрчилгээний хуулбар, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн 2024 оны 2 дугаар сарын -ний өдрийн 0054 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болгосон тухай тэмдэглэл, Б.ын гаргасан гар бичвэр, Г., Б. нарын иргэний үнэмлэхийн хуулбар.

3.2. Хариуцагч талаас шүүхэд гаргасан баримт: ******* тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хүү ий төрсний гэрчилгээний хуулбар, Б., Г. нарын гэрлэсний гэрчилгээний хуулбар, хүү ий Эрүүл өсөж бойжиж байгаа талаарх эмчийн тодорхойлолт, Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Г.ын иргэний үнэмлэхийн хуулбар.

3.3 Шүүхийн журмаар цуглуулсан баримтууд: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтгүй болно.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

.Нэхэмжлэгч Б. нь эхнэр Г.д холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргахгүй байх тул үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.  

2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд зохигчид гэр бүл болсныг 2008 оны 0 дугаар сарын 27-ны өдөр гэрлэлтийн бүртгэлийн 20 дугаар бүртгэлд бүртгүүлж, хууль ёсны гэр бүл болсон байна.

3. Гэрлэгчид хамтран амьдарсан хугацаанд тэдний дундаас 2008 оны 8 дугаар сарын 3-ны өдөр хүү төрсөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэсний гэрчилгээний хуулбар, зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-т Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу гэрлэгчид эвлэрэх боломжгүй буюу гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой аюул, хор уршиг учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүгч энэ хуулийн 32.-д заасан арга хэмжээг авалгүйгээр гэрлэлтийг цуцалж болно гэж заасан.

Гэрлэгчид нь шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө Шүүх дэх эвлэрүүлэн зуучлах төвөөр үйлчлүүлсэн, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон болох нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн 2024 оны 2 дугаар сарын -ний өдрийн 0054 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болгосон тухай тэмдэглэл-ээр тогтоогдож байна.

Зохигчид эвлэрэн хамт амьдрах боломжгүй. Тус тусдаа амьдарч байгаа ба гэрлэгчид хэн аль нь тус тусдаа гэр бүлийн амьдрал зохиосон гэх зохигчийн мэдүүлэг, хариуцагчаас гэрлэлтийг цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээг урьдчилан авах шаардлагагүй гэж үзсэн болно.

Иймд дээрх нөхцөл байдал нь гэр бүлийн хамтын амьдралыг үргэлжлүүлэх боломжгүй, эвлэрүүлэх арга хэмжээг урьдчилан авах шаардлагагүй байх тул гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.

5. Хүү  нь эх Г.ын асрамжид эрүүл бойжиж байгаа болох зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд хүүхдийн асрамжийн хувьд эцэг Б. маргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5-д зааснаар хүү ийг эх Г.ын асрамжид үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Зохигчид хүүхдийн асрамж дээр маргахгүй тул Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.7-д зааснаар хүүхдийн санал авах шаардлагагүй гэж үзсэн болно.

6. Хүүхдийн эрхийн тухай 989 оны конвенцийн 5 дугаар зүйлд ... эцэг эх, зохих тохиолдолд, нутгийн ёс заншлын дагуу өргөтгөсөн гэр бүл, нийгэмлэгийн гишүүд, асран хамгаалагч болон хүүхдийн өмнөөс хуулийн дагуу хариуцлага хүлээх бусад этгээдийн хариуцлага, эрх, үүргийг хүндэтгэн, хөгжиж буй хүүхдийн чадавхид нийцүүлэн энэхүү Конвенцид заасан эрхээ хэрэгжүүлэхэд удирдан чиглүүлнэ, 6 дугаар зүйлийн 2-т ...хүүхдийн амьдрах, эсэн мэнд хөгжих бололцоог дээд зэргээр бүрдүүлэн хангана, 9 дүгээр зүйлийн -т ... хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад шаардлагатай хэмээн эрх бүхий байгууллага, шүүхийн шийдвэрийн дагуу, хэрэглэгдэх хууль, журмыг үндэслэн шийдвэр гаргаснаас бусад тохиолдолд хүүхдийг хүсэл зоригийнх нь эсрэг эцэг, эхээс нь салгахгүй байх үүрэг хүлээнэ. Ийм шийдвэрийг эцэг, эх хүүхдэдээ хэрцгийгээр харьцах, анхаарал, халамжгүй орхих, эсхүл эцэг эх нь тусдаа амьдардаг тохиолдолд хүүхдийн оршин суух газрын талаар зохих шийдвэрийг гарган, 3-т Хүүхдийн дээд ашиг сонирхолд харшлахгүй бол эцэг эхийнхээ аль нэгнээс буюу хоёулангаас салж хагацсан хүүхэд эцэг, эхийнхээ аль алинтай байнга хувийн болон шууд харилцаа холбоотой байх эрхийг оролцогч улсууд хүндэтгэнэ гэж заасныг, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.-т Хүүхэд эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхтэй, 5.3-т Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй, 6.2-т Хүүхэд хөгжих эрхээ амралт, чөлөөт цагаараа тоглож наадах, хүүхдийн зуслан, сувилалд амарч сувилуулах, өөрийн хүсэл сонирхлын дагуу уралдаан тэмцээн, хөгжлийн хөтөлбөр, дугуйлан секц, бүлэг, клубт хамрагдах, хөгжлийн төв, ордонд суралцах зэрэг хэлбэрээр эдэлнэ, 7.-т Хүүхэд гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, бие махбодийн шийтгэл, сэтгэл санааны дарамт, үл хайхрах байдал болон мөлжлөгийн аливаа хэлбэрээс нийгмийн бүх орчинд хамгаалагдах эрхтэй, 7.3-т Хүүхэд өөрийн нэр төр, гэр бүлийн амьдрал, хувийн мэдээлэл, орон байрны халдашгүй байдал, хувийн орон зайгаа хамгаалуулах эрхтэй гэж заасныг тус тус хүүхдийн эрхийг хангаж, тэдгээрийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалах үүргийг эцэг Б., эх Г. нарт хүлээлгэж, хүү ийг эх Г.ын асрамжид үлдээхээр шийдвэрлэсэн болно.

7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар хүүхдийн хүмүүжил, төлөвшил, хүүхдийг хүмүүжүүлэх нь хүүхдэд бие хүний сайн сайхан шинж байдал зөв үйл, ёс суртахууны үнэт чанарыг төлөвшүүлэх тасралтгүй үйл ажиллагаа байх бөгөөд хүүхдийг хүмүүжүүлэхэд дараахь чиглэлийг баримтална: Үүнд: Эцэг эхээ хайрлах, бусдыг хүндэтгэх, туслах, эх орон, байгаль орчноо хайрлан хамгаалах, зохих насанд нь сургуулийн өмнөх, бага, дунд боловсрол эзэмшүүлэх, хууль ёсыг сахих, үндэсний өв уламжлалаа дээдлэн хүндэтгэх, эрүүл мэнд болон өөрийгөө хамгаалах, амьдрах арга ухааны дадал, чадвар эзэмшүүлэх, оюун ухаан, бие бялдар, авьяас чадвараа хөгжүүлэх, 0 дугаар зүйлд зааснаар эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үүрэгт хүүхдийн эрхийг хангах талаар эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь доор дурдсан үүрэг хүлээнэ. Үүнд: хүүхдэд гэр бүлдээ аз жаргалтай, хайр халамжтай, бүхий л талаар хөгжих орчныг бүрдүүлэх, хүүхдээ хүмүүжүүлэх, харилцааны соёл төлөвшүүлэх, хүүхдийн хөгжил, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, хүүхдийг сурган хүмүүжүүлэх, боловсрол эзэмших, авьяас чадварыг нь хөгжүүлэхэд сургууль, хүүхдийн болон бусад холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэдтэй хамтран ажиллах, хүүхдийг хууль тогтоомжид заасан нийгмийн үйлчилгээнд хамруулах, хүүхдийн нэр төр, хувийн мэдээллийг хадгалж, хувийн орон зайг хамгаалах, хүүхдийг хүндэтгэн сонсож, шийдвэр гаргах, хүүхдийг хөгжиж, төлөвшихөд нь дэмжин туслах, хууль тогтоомжид заасны дагуу хүүхдийнхээ өмнөөс хариуцлага хүлээх, хүүхдийг наад захын хэрэгцээт зүйлээр хангах, эцэг, эх тусдаа амьдрах, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг дээрх заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан зэрэг үүрэгтэй тул Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4, 26.6-д зааснаар эцэг, эх тусдаа амьдрах болсон хэдий ч нэхэмжлэгч Б., хариуцагч Г.ын хуулиар хүлээсэн дээрх үүрэг хэвээр үлдэхийг, эцэг, эхийн үүргээ хэрэгжүүлэхэд нь зохигчид хэн аль нь саад болохгүй байхыг дурдах нь зүйтэй.

 

8. Хүү ийг 8 нас хүртэл сар бүр 500,000 төгрөгийн тэтгэлэг тогтоолгож,  сургуульд суралцах үед нь 4 жилийн их сургуулийн сургалтын төлбөрийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад, ...Нэхэмжлэгч Б. нь хүү д 8 нас хүртэл сард 500,000 төгрөгийг төлж, сургуульд орох үед нь 4 жилийн их сургуулийн сургалтын төлбөрийг төлж барагдуулахаар зохигчид хэлэлцэн тохиролцсон болох нь зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээгээр тус тус тогтоогдож байна.

Дээрх эвлэрсэн эвлэрэл нь хуулийн дагуу бөгөөд хариуцагчийн эвлэрлийн нөхцөлийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн, тэдний эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул тухайн эвлэрлийг баталж, холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57., ******* тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7..2-т зааснаар зохигчдоос үндсэн нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2., 6 дугаар зүйлийн 6., 8, 32 дугаар зүйлийн 32.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

. Гэр бүлийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2., 4 дүгээр зүйлийн 4.-т заасныг баримтлан овогт /РД: /, овогт /РД: / нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5-д зааснаар 2008 оны 8 дугаар сарын 3-ны өдөр төрсөн хүү овогт ын /РД: УТ082833/-ийн эх Г.ын асрамжид үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 06 дугаар зүйлийн 06.5 дахь хэсэгт заасныг баримтлан хүү ийг 8 нас хүртэл сар бүр 500,000 төгрөгийн тэтгэлэг тогтоолгож, сургуульд суралцах үед нь 4 жилийн их сургуулийн сургалтын төлбөрийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хувьд ...нэхэмжлэгч Б. нь хүү д 8 нас хүртэл сард 500,000 төгрөгийг төлж, сургуульд орох үед нь 4 жилийн их сургуулийн сургалтын төлбөрийг төлж барагдуулахаар тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, нэхэмжлэлийн холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Нэхэмжлэгч дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэл гаргаагүй, зохигчид гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар нэхэмжлэгч Б., хариуцагч Г. нарт эцэг, эх хүний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад учруулахыг хориглосугай.

 

6. Монгол ******* Үндсэн хуулийн 7 дугаар зүйлийн 2, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хэвээр үргэлжлэхийг дурдсугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрснээ хамтран илэрхийлж өргөдөл гаргасан бөгөөд өөр хүнтэй гэрлээгүй бол гэрлэлтээ сэргээж болохыг тайлбарласугай.

8. Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.9-д зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах М.Дагдансүрэн даалгасугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56., ******* тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7..2-т зааснаар нэхэмжлэгч болон хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

0. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний Хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, 9.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД