| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2024/07971/И |
| Дугаар | 192/ШШ2025/01543 |
| Огноо | 2025-02-21 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 192/ШШ2025/01543
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Б-ийн нэхэмжлэлтэй П ХХК-д холбогдох 185 594 563 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч алдангийн 30 хувь буюу 18 559 456.4 төгрөгөөс татгалзаж, үлдсэн нийгмийн даатгалын шимтгэлийн өр болох 123 729 708.98 төгрөг, алданги болох 43 305 398.14 төгрөг, нийт 167 035 107.14 төгрөгийг хариуцагч П ХХК нь 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 13 919 600 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 13 919 600 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 13 919 600 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 13 919 600 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 13 919 600 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 13 919 600 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 13 919 600 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 13 919 600 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 13 919 600 төгрөг, 2025 оны 12 дугаар сар 31-ний өдөр 13 919 600 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 13 919 600 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 13 919 507.14 төгрөгөөр Б-т төлж барагдуулахаар эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлин 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч П ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 496 563 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ