Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 33

 

 

 

 

 

 

 

 

 

     2018 оны 03 сарын 01 өдөр                       2018/ШЦТ/33                              Хэрлэн сум

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

                                                                                        Хэргийн индекс:180/2018/0044/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                              Н.Энхзул

Улсын яллагч                                        Я.Сансар            

Шүүгдэгч                                                М.Э нарыг оролцуулан

    

Тус Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Сансар Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Э холбогдох 1839000410027 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Хэнтий аймгийн Мөрөн суманд 1987 оны 07 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Хэнтий аймгийн Мөрөн сумын 4 дүгээр баг Хавтгай гэх газар оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай М.Э

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч М.Э нь 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Мөрөн сумын 4 дүгээр баг Хавтгай гэх газар иргэн А.М маргалдан улмаар баруун хөмсөгний урд дээд хэсэгт няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч А.М мөрдөн байцаалтад өгсөн: “... 2018.01.14-ний өдөр би хөдөөнөөс орж ирээд лаг татахаар Баяраатай хамт явж байтал сумын төвд М.Э, Дожоо, Доржпүрэв нар архи уучихсан байдалтай байсан. Тэгээд хамт явж архи ууя гэхээр нь бүгдээрээ хамт Баяраагийн аавын гадна очоод Баяраа бид 2 лагаа буулгачихаад унтаж байтал тэд нар авсан пивоо дууссан бололтой бид 2-ыг дуудаад Батзоригийн гэрт 20 цагийн орчимд очсон. Тэдний гэрт 2 литрийн хэмжээтэй 4 ширхэг пиво авч очих шиг болсон. Согтуу маргалдсан. Тэгээд М.Э гараад зодолдчихъё гэж хэлээд дээлийн захан дээрээс чирч гаргаад баруун хөмсөг орчимд тас буугаад явсан. Төмрөөр цохьчихлоо гэж бодсон. Би доошоо хараад хэвтээд өгсөн. Тэгтэл Батзориг хониныхоо хажууд явж байснаа ирж салгасан. М.Э ер нь тааралдахаар учир шалтгаангүй дуугай л байгаа шүү. Би чамайг ална шүү гэх зэргээр байнга заналхийлдэг тэр үгээрээ чи хэзээ ийм болсон юм толгой дээр чинь баана шүү гэх зэргээр үгээр идээд байхаар нь больж үз гэж хэлснээс миний хувьд М.Этэй маргасан зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8 тал/,

 

Гэрч Б.Эрдэнэбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “... Батзоригийн гэрт очиход надаас бусад нь авсан пивоо хувааж уугаад би гэрийн баруун хаяанд хана налаад сууж байхад М.Э, Мөнгөнхайч 2 юунаас болж маргасан гэдгийг нь мэдэхгүй хоорондоо маргаж байснаа М.Э толгой дээр чинь баана шүү гэж хэлсэн тэгээд Мөнгөнхайчийг татаад гадаа гарсан. Би араас нь гартал Батзориг салгаж байсан. Тэгээд гэрт ортол Мөнгөнхайчийн хөмсөг дух орчмыг нь ярчихсан цус гарсан байдалтай байсан. Юугаар цохисныг мэдээгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9 тал/,

 

2018.01.31-ний өдрийн 2018.045 дугаартай Хүний биед үзлэг хийсэн акт 1. А.М биед духны баруун хэсэгт буюу баруун хөмсөгний урд дээд хэсэгт няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. /хх-ийн 14 тал/, 

 

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5 тал/

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 26-27 тал /

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 25 тал/ зэрэг нотлох баримтууд болно.

 

         Шүүгдэгч М.Э нь 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Мөрөн сумын 4 дүгээр баг Хавтгай гэх газар иргэн А.М маргалдан улмаар баруун хөмсөгний урд дээд хэсэгт няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь түүний хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч А.М, гэрч Б.Эрдэнэбаяр  нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх ба Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон байх тул түүнд ял оногдуулах үндэслэлтэй байна.

 

         Хохирогч А.М нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М.Э хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ээд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э нь торгох ялыг  биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор бодож хорих ялаар солих  болохыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй бусдад төлөх төлбөргүй ба хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж  заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Ээд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр  үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ц.МӨНХТУЛГА