Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2025/0037

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: М ХХК /РД:/,

Хариуцагч: Нийслэлийн цагдаагийн удирдах газар,

Хариуцагч: Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд шаардлагатай тусгай тоноглол бүхий автомашин худалдан авах нэр бүхий дугаартай тендер сонгон шалгаруулалтын Үнэлгээний хороо,

Гуравдагч этгээд: К ХХК /РД:/ нарт холбогдох маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э, гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Т, хариуцагч Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, хариуцагч Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд Тендерийн үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагч Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Тендерийн үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О, Т.Ц, М.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, А.У, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ө.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Т нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг.Гомдлын шаардлага:

1.1.Нийслэлийн цагдаагийн удирдах газраас зарласан Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд шаардлагатай тусгай тоноглол бүхий автомашин худалдан авах" нэр бүхий дугаартай тендер Сонгон шалгаруулалтын Үнэлгээний хорооны дүгнэлт, зөвлөмжийг хууль бус байсан болохыг тогтоолгох,

1.2.Нийслэлийн цагдаагийн удирдах газраас зарласан "Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд шаардлагатай тусгай тоноглол бүхий автомашин худалдан авах" нэр бүхий дугаартай тендерт "К" ХХК-тай гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгох,

1.3.Нийслэлийн цагдаагийн удирдах газар болон "К" ХХК нарын хооронд байгуулагдсан "Тусгай тоноглол бүхий автомашин худалдах, худалдан авах" тухай дугаартай гэрээг хүчингүй болгуулах,

1.4."Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд шаардлагатай тусгай тоноглол бүхий автомашин худалдан авах нэр бүхий дугаартай тендер сонгон шалгаруулалтыг дахин зарлахыг Нийслэлийн цагдаагийн удирдах газарт даалгах,

Хоёр:Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1.Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлын даргын 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Эрх шилжүүлэх тухай А/36 дугаар захирамжаар тээврийн хэрэгсэл худалдан авах 8,000,000,000 /найман тэрбум/ төгрөгийн зардлыг зарцуулах эрхийг Нийслэлийн Цагдаагийн удирдах газарт шилжүүлсэн байна. /Боть-1 1 дүгээр тал/

2.2.Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн дугаар Үнэлгээний хороо байгуулах тухай тушаалаар Үнэлгээний хороо байгуулсан. /Боть-1 2 дугаар тал/

2.3.Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны дугаар тушаалаар байгуулсан Үнэлгээний хорооны нэгдүгээр хурлын 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн №1 дүгээр тэмдэглэлээр Цагдаагийн байгууллагын хэрэгцээнд шаардлагатай тусгай тоноглол бүхий автомашин худалдан авах тухай тендерийн баримтыг захиалагчаар батлуулан, нээлттэй тендер шалгаруулах журмыг баримталж, худалдан авах ажиллагааны www.tender.gov.mn цахим системээр зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна. /Боть-1 20 дугаар тал/

2.4.Тендер шалгаруулалтыг 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдөр нээлттэй байдлаар явуулахаар зарласан байна. /Боть-1 76 дугаар тал/

2.5.М ХХК-иас Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газарт /хуучин нэрээр/ 2024 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн дугаар албан бичгээр Тендер шалгаруулалтын зааварчилгааны 18.1 ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагыг нотлох гэрээний туршлагын сүүлийн 3 жил буюу 2021, 2022, 2023 онуудад аль нэг жилд төсөвт өртгийн 100 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй барааг доод тал нь нэг удаа нийлүүлсэн байх шаардлага хувь бууруулах тухай гомдол гаргасан байна. /боть-1 78 дугаар тал/

2.6.Дээрх гомдлыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газар /хуучин нэрээр/ хянаад 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн дугаар Тендерийн баримт бичиг хянасан тухай албан бичгээр Нийслэлийн цагдаагийн удирдах газарт тендер шалгаруулалтын баримт бичгийн Тендер шалгаруулалтын зааварчилгааны 18.1 дэх хэсэгт өөрчлөлт оруулахыг даалгаж шийдвэрлэсэн байна.

2.7.Тус албан бичгийн дагуу Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны дугаар тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хорооны 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн нэгдүгээр хурлын тэмдэглэлээр тендерийн баримт бичигт өөрчлөлт оруулах санал авч тендерийн баримт бичгийн Тендер шалгаруулалтын зааварчилгааны 18.1-д заасан ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагыг нотлох гэрээний туршлагын сүүлийн 3 жил буюу 2021, 2022, 2023 онуудад аль нэг жилд төсөвт өртгийн 100 хувиас багагүй гэж заасныг 70 хувиас багагүй гэж өөрчилсөн байна. /боть-1 81 дүгээр тал/

2.8. 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн Тендерийн нээлттэй тэмдэглэл, үнийн саналд К ХХК 7,734,000,000 төгрөгийн үнийн санал, М ХХК 6,864,000,000 төгрөгийн үнийн саналыг тус тус ирүүлсэн байна. /Боть-1 134 дүгээр тал/

2.9. Тусгай тоноглол бүхий автомашин бэлтгэн нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн №02 дугаар тэмдэглэлээр байгууллагын хэмжээнд шаардагтай тусгай тоноглол бүхий автомашин бэлтгэн нийлүүлэх тендерт шаардлагад нийцсэн хамгийн сайн тендер ирүүлсэн К ХХК-тай 7,734,000,000 төгрөгөөр гэрээ байгуулах эрх олгохоор захиалагчид зөвлөмж хүргүүлэхээр Үнэлгээний хорооны 100 хувийн саналаар дэмжиж шийдвэрлэсэн байна. /Боть-1 169,174 дүгээр талаас/

2.10. Нийслэлийн Цагдаагийн удирдах газраас К ХХК-д 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 30/3954 тоот албан бичгээр үнэлгээний хорооны дүгнэлтийг хүргүүлсэн байна.

2.11. Дээрх Үнэлгээний хорооны шийдвэрийг М ХХК эс зөвшөөрч Монгол улсын сангийн яамд захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон К ХХК-ийн цахим хуудаст машины хөдөлгүүрийн багтаамж 1999с, урт 4660 мм гэж заасан, цахим хуудаст байгаа нийлүүлэхээр санал болгож буй бүтээгдэхүүнийг албан ёсны каталогийг орчуулгын хамт ирүүлээгүй, маягт 2 болон бусад мэдээллүүдийг холбогдох маягтын дагуу ирүүлээгүй байхад шаардлагад нийцсэн гэж шалгаруулсан захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан байна.

2.12. Монгол улсын Сангийн яам Нийслэлийн Цагдаагийн удирдах газарт 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 03/6022 дугаар Гомдол хянасан тухай албан бичгээр Үнэлгээний хорооны дүгнэлт, 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 30/3954 тоот шийдвэрийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсэн байна. /Боть-1 183 дугаар тал/

2.13. Тусгай тоноглол бүхий автомашин бэлтгэн нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн №04 дугаар хурлын тэмдэглэлээр Цагдаагийн байгууллагын хэмжээнд шаардлагатай тусгай тоноглол бүхий автомашин бэлтгэн нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцсон М ХХК, К ХХК-ын ирүүлсэн тендер нь тендерийн баримт бичгийн ерөнхий шаардлага хангахгүй байгаа тул тендер шалгаруулалтыг амжилтгүй болсон гэж үзээд техникийн техникийн тодорхойлолт, тендерийн баримт бичигт шаардлагатай өөрчлөлтийг оруулах нээлттэй тендер шалгаруулалтыг дахин зохион байгуулахаар захиалагчид зөвлөмж хүрүүлэх үндэслэлээр Үнэлгээний хорооны гишүүдийн 100 хувийн саналаар шийдвэрлэсэн байна. /Боть-1 189 дүгээр тал/

2.14. Нийслэлийн цагдаагийн удирдах газраас 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Тендер шалгаруулалтын зарлал гаргасан байна. /Боть-2 55 дугаар тал/

2.15. 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Тендерийн нээлттэй тэмдэглэл, үнийн саналд М ХХК 6,864,000,000 төгрөгийн үнийн санал, ХХК 7,992,000,000 төгрөгийн үнийн санал, К ХХК 7,734,000,000 төгрөгийн үнийн саналыг тус тус ирүүлсэн байна. /Боть-2 59 дүгээр тал/

2.16. Тусгай тоноглол бүхий автомашин бэлтгэн нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 5 дугаар хурлын тэмдэглэлээр Цагдаагийн байгууллагын хэмжээнд шаардлагатай тусгай тоноглол бүхий автомашин бэлтгэн нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцсон ХХК, М ХХК, К ХХК-ын ирүүлсэн тендерийг урьдчилсан байдлаар хянан үзэж, дүнг дараагийн хурал дээр танилцуулахаар шийдвэрлэсэн байна. /Боть-2 101 дүгээр тал/

2.17. Тусгай тоноглол бүхий автомашин бэлтгэн нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн №06 дугаар хурлын тэмдэглэлээр Цагдаагийн байгууллагын хэмжээнд шаардлагатай тусгай тоноглол бүхий автомашин бэлтгэн нийлүүлэх тендерт шаардлага нийцсэн хамгийн сайн тендер ирүүлсэн К ХХК-тай 7,734,000,000 төгрөгөөр гэрээ байгуулах эрх олгохоор захиалагчид зөвлөмж хүрүүлэхээр шийдвэрлэсэн байна. /Боть-2 107 дугаар тал/

2.18. Тус шийдвэрийг М ХХК эс зөвшөөрч Монгол улсын Сангийн яамны хууль эрх зүйн газрын худалдан авах ажиллагааны бодлогын хэлтэст 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн тоот Гомдол гаргах тухай албан бичгийг хүргүүлсэн байна. /ХХ-5 дугаар тал/

2.19. Монгол улсын Сангийн яамнаас Нийслэлийн Цагдаагийн удирдах газарт 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 03/7366 тоот албан бичгээр М ХХК-ийн гаргасан гомдол үндэслэлгүй тендер шалгаруулалтыг хууль, журамд нийцүүлэн цааш үргэлжлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн байна. /Боть-2 121-123 дугаар тал/

2.20. М ХХК-аас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд шаардлагатай тусгай тоноглол бүхий автомашин худалдан авах нэр бүхий дугаартай тендер сонгон шалгаруулалтын Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан:

-Нийслэлийн цагдаагийн удирдах газраас зарласан Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд шаардлагатай тусгай тоноглол бүхий автомашин худалдан авах" нэр бүхий дугаартай тендер Сонгон шалгаруулалтын Үнэлгээний хорооны дүгнэлт, зөвлөмжийг хүчингүй болгуулах,

-Нийслэлийн цагдаагийн удирдах газраас зарласан "Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд шаардлагатай тусгай тоноглол бүхий автомашин худалдан авах" нэр бүхий дугаартай тендерт "К" ХХК-тай гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах ,

-Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд шаардлагатай тусгай тоноглол бүхий автомашин худалдан авах нэр бүхий дугаартай тендер сонгон шалгаруулалтыг дахин зарлахыг Нийслэлийн цагдаагийн удирдах газарт даалгах шаардлага бүхий гомдол гаргаснаар тус шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Захиргааны хэрэг үүсгэх тухай 128/ШЗ2024/8700 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэлсэн.

2.21. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гомдол гаргагч М ХХК-аас 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гомдлын шаардлагаа:

-Нийслэлийн цагдаагийн удирдах газраас зарласан Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд шаардлагатай тусгай тоноглол бүхий автомашин худалдан авах" нэр бүхий дугаартай тендер Сонгон шалгаруулалтын Үнэлгээний хорооны дүгнэлт, зөвлөмжийг хууль бус байсан болохыг тогтоолгох,

-Нийслэлийн цагдаагийн удирдах газраас зарласан "Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд шаардлагатай тусгай тоноглол бүхий автомашин худалдан авах" нэр бүхий дугаартай тендерт "К" ХХК-тай гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгох,

-Нийслэлийн цагдаагийн удирдах газар болон "К" ХХК нарын хооронд байгуулагдсан "Тусгай тоноглол бүхий автомашин худалдах, худалдан авах" тухай дугаартай гэрээг хүчингүй болгуулах,

-"Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд шаардлагатай тусгай тоноглол бүхий автомашин худалдан авах нэр бүхий дугаартай тендер сонгон шалгаруулалтыг дахин зарлахыг Нийслэлийн цагдаагийн удирдах газарт даалгах гэж өөрчлөн нэмэгдүүлснээр тус шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.

Гурав.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Гомдол гаргагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар үндэслэлдээ:

Манай компани нь Нийслэлийн цагдаагийн удирдах газраас 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр зарласан Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд шаардлагатай тусгай тоноглол бүхий автомашин худалдан авах" нэр бүхий дугаартай тендер сонгон шалгаруулалтад оролцсон.

Тус тендер шалгаруулалтад "К" ХХК, "" ХХК болон манай "Монголхьюндай *******" ХХК нар өрсөлдсөн боловч Тендерийн үнэлгээний хороо дээрх 3 компаниас "К" ХХК-г шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон талаар захиалагчаас 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 30/4925 тоот албан бичгээр мэдэгдсэн.

Захиалагчийн дээрх мэдэгдлийг манай компани эс зөвшөөрч хуульд заасан хугацааны дотор гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий Сангийн яаманд гомдол гаргаснаар Сангийн яамнаас гомдлыг 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хянан үзээд "Гомдол хянасан тухай" №03/7366 дугаар албан бичгээр "... Тухайн тендер шалгаруулалтыг хууль, журамд нийцүүлэн цааш үргэлжлүүлэх нь зүйтэй байна. ..." гэж үзээд гомдлыг хангалгүй орхиж шийдвэрлэсэн.

Ийнхүү Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлд заасан урьдчилан шийдвэрлүүлэх шаардлага тавигдсаны дагуу гаргасан гомдлыг гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллага хангаж шийдвэрлээгүй тул дээрх шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргаж байна.

Монголхьюндай *******" ХХК-ийн тендер тендерийн баримт бичгийн шаардлага хангасан тухайд:

Захиалагчийн мэдэгдэлд дурдсанаар тухайн тендерийн Үнэлгээний хороо манай компанийн ирүүлсэн тендерээс "ТШЗ-ны 20.1 дэх хэсэг "Нийлүүлэх бараа нь техникийн тодорхойлолтод нийцэхийг зүйл, заалт бүрээр нотлон харуулсан тайлбар, эсхүл нийлүүлэх барааны дэлгэрэнгүй танилцуулга, фото зургийн хамт ирүүлнэ" гэж заасны дагуу техникийн тодорхойлолтын нэмэлт тоноглолын дэлгэрэнгүй мэдээлэл ирүүлээгүй. Нийлүүлэхээр санал болгосон автомашины техникийн тодорхойлолт нь үйлдвэрлэгчийн албан ёсны цахим хуудасны тодорхойлолтоос зөрүүтэй." гэх үндэслэлээр татгалзсан байна.

Тендерт ирүүлсэн техникийн үзүүлэлт зөрүүгүй талаар:

Сангийн яамнаас манай гомдлыг 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хянан үзээд "Гомдол хянасан тухай" №03/7366 дугаар албан бичигт "... "М" ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 24/03/333 тоот албан мэдэгдэлд заасан -д байх техникийн үзүүлэлтүүд нь тендерт ирүүлсэн техникийн үзүүлэлттэй ижил байх тул үйлдвэрлэгчийн албан ёсны цахим хуудасны тодорхойлолтоос зөрүүтэй гэж татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна. ..." гэж захиалагчийн энэ талаарх шийдвэр үндэслэлгүй талаар гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллага нэгэнт дүгнэсэн байна. Иймд Үнэлгээний хорооны дүгнэлтийн дээрх хэсэг нь хууль бус гэж үзэхээр байна.

Техникийн тодорхойлолтын нэмэлт тоноглолын дэлгэрэнгүй мэдээлэл ирүүлсэн талаар:

Манай компанийн тендерт нэмэлт тоноглолын дэлгэрэнгүй мэдээлэл байсаар байхад Үнэлгээний хороо ирүүлээгүй гэж дүгнэж, тендерээс татгалзсан нь үндэслэлгүй байна.

"К" ХХК-ийн ирүүлсэн тендер тендерийн баримт бичгийн шаардлага хангаагүй тухайд:

Нийслэлийн цагдаагийн удирдах газраас зарласан Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд шаардлагатай тусгай тоноглол бүхий автомашин худалдан авах" нэр бүхий ΗΧΑΑΓ/20240102316 дугаартай тендер сонгон шалгаруулалтын баримт бичигт "Техникийн тодорхойлолт"-ын Нэмэлт тоноглол" хэсэгт

Таблет төхөөрөмж нь 3 жилийн баталгаат хугацаатай, мөн хугацааны даатгалтай байх шаардлага тавигдсан байна. Гэтэл "К" ХХК-ийн ирүүлсэн тендерт зөвхөн машиндаа л баталгаат хугацаа өгсөн байх буюу баримт бичгийн шаардлага хангахгүй байхад Үнэлгээний хороо шаардлага хангасан гэж үзэж шалгаруулсан нь үндэслэлгүй байна.

Мөн "Техникийн тодорхойлолт"-ын "Нэмэлт тоноглол" хэсэгт Тусгай дуут гэрэл дохио"-ны хувьд 160 ваттын чадалтай байх шаардлагыг тавьсан байна. Гэтэл "К" ХХК-ийн ирүүлсэн тендерт дээрх шаардлага хангаагүй буюу техникийн тодорхойлолтод заасан чадлыг шалгуур хангахгүй нэмэлт тоноглол нийлүүлэхээр ирүүлсэн байхад шаардлага хангасан гэж үзсэн Үнэлгээний хорооны шийдвэр үндэслэлгүй байна.

Дээрх байдлаар Үнэлгээний хороо нь тендерийн үнэлгээг шударга бус, өрсөлдөх тэгш боломжоор хангаагүй байх тул "К ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон Үнэлгээний хорооны шийдвэр хууль бус гэж үзэхээр байна. Иймд гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

3.2. Хариуцагч Нийслэлийн цагдаагийн удирдах газар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Цагдаагийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт "Цагдаагийн алба нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх төрийн тусгай алба мөн" гэж хуульчилсан.

Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээллийг хүлээн авч шалгаж шийдвэрлэх буюу нийгэм, иргэд олон нийтэд хамгийн түгээмэл, хүртээмжтэй байдлаар хүргэхээр зорьж байгаа үйл ажиллагааны хэлбэр болох авто эргүүлийн үйл ажиллагаа нь цагдаагийн албаны хуулиар хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлэх зорилготой хамгийн анхан шатны, ач холбогдол бүхий ажлын хэлбэр, зохион байгуулалтын бүтэц юм. Цагдаагийн байгууллагын албаны шуурхай байдалд иргэд олон нийтээс өгөх үнэлгээ нь авто эргүүлийн үйл ажиллагаа, шуурхай, бэлэн байдалтай шууд холбоотой.

Байнгын өсөн нэмэгдэж буй нийслэл хотын хүн амын тоо, нийгэм, соёл, дэд бүтцийн хэрэгцээ, төрийн үйлчилгээ, түүний дотор цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор тус цагдаагийн удирдах газраас Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл зэрэг байгууллагуудад нөхцөл байдлын танилцуулга, мэдээллийг танилцуулснаар үүсээд байгаа хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэхэд зориулж 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/36 дугаар захирамжаар авто эргүүлийн үйл ажиллагаанд шаардлагатай тээврийн хэрэгсэл худалдан авах зардалд 8,000,000,000 (найман тэрбум) төгрөгийг шийдвэрлэж, тухайн зардлыг зарцуулах эрхийг тус цагдаагийн удирдах газарт шилжүүлсэн.

Эрх шилжиж ирсэнтэй холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн дугаар тушаалаар худалдан авах ажиллагааг зохион байгуулах үнэлгээний хороог байгуулсан.

Үнэлгээний хорооноос "Цагдаагийн байгууллагын хэмжээнд шаардлагатай тусгай тоноглол бүхий автомашин" бэлтгэн нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тухай ΗΧΑΑΓ/20240102316 тоот тендер сонгон шалгаруулалтыг зохион байгуулж 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр шалгаруулалтаа хийж, шалгарсан аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулах тухай зөвлөмжийг ирүүлсэн.

Үүний дагуу "Цагдаагийн байгууллагын хэмжээнд шаардлагатай тусгай тоноглол бүхий автомашин" шалгарсан, оролцсон аж ахуйн нэгжүүдэд 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр мэдэгдлийг хүргүүлсэн.

Мэдэгдэл хүргүүлснээс хойш тухайн тендерт оролцогч Монголхьюндай ******* ХХК-иас гомдол гаргаж, түүний дагуу Монгол улсын Сангийн яамнаас 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 03/7204 дугаар албан бичгээр гомдлыг хянан шийдвэрлэх хугацаанд тендерийг зогсоох шийдвэрийг гаргаж, бидний зүгээс холбогдох материалыг хүргүүлэн хянуулсан.

Монгол Улсын Сангийн яамнаас тендер сонгон шалгаруулалттай холбоотой үйл явц, холбогдох материалыг хянаж үзээд 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 03/7366 тоот албан бичгээр тендер сонгон шалгаруулалтыг хэвийн үргэлжлүүл гэсэн шийдвэрийг ирүүлсэн.

Уг шийдвэрийн дагуу тендер шалгаруулалтад оролцож шалгарсан К ХХК-тай 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Тусгай тоноглол бүхий автомашин худалдах, худалдан авах тухай дугаартай гэрээг байгуулан ажиллаж байгаа болно.

Нийслэл хотын хэмжээнд хоногт дунджаар 2500-3000 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, эдгээр дуудлага мэдээллийг эргүүлийн чиглэлд үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдад хуваарилан шалгуулж, хэрэг, учралын газарт шуурхай очиж гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох, хохирсон иргэнд тусламж үйлчилгээг үзүүлэх, гэмт этгээдийг эрэн сурвалжлах, согтуугаар гэмт хэрэг, зөрчил гаргасан иргэнийг эрүүлжүүлэх саатуулах байранд хүргэх, шаардлагатай хохирогч, гэрчүүдийг зөөвөрлөх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэдэг.

Өнөөдрийн байдлаар автомашины хүрэлцээ хангамж муугаас нийслэлийн хэмжээнд 91 чиглэлд автомашинтай алба хаагчид үүрэг гүйцэтгэдэг бөгөөд хоногт 1 эргүүлийн чиглэлд 25-35 дуудлага мэдээлэл ногддог, нутаг дэвсгэрийн онцлог, эрүү, хэв журмын нөхцөл байдлаас шалтгаалан 1 эргүүлийн чиглэлд үүрэг гүйцэтгэж байгаа автомашинтай алба хаагчид 40 хүртэл дуудлага хувиарлагддаг байдал нь ажлын ачаалал их, замын түгжрэл их байдаг зэргээс шалтгаалан 1-2 цагаар хоцорч очих, дуудлага өгсөн иргэнд түргэн шуурхай үйлчилгээг үзүүлж чадахгүй байх, иргэний амь нас, эрүүл мэнд улам их эрсдэлд орох, гэмт этгээд оргон зугтаах зэрэг сөрөг үр дагаврууд үүссээр байна.

Бид энэхүү хүндрэлийг арилгах, эргүүлийн чиглэлд ажиллах автомашины тоог нэмэгдүүлэх, дуудлага, мэдээлэлд очих дундаж хугацааг 5-15 минут болгох зорилгоор 60 ширхэг автомашиныг худалдан авч үйл ажиллагаандаа ашиглахаар тооцож, шаардлагатай хүн хүч, орон тооны зохион байгуулалтыг хийсэн болно.

Цагдаагийн байгууллагын хэмжээнд шаардлагатай тусгай тоноглол бүхий автомашиныг авч ашиглах тендер сонгон шалгаруулалтыг 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш зохион байгуулж эхэлсэн бөгөөд 1 аж ахуйн нэгжээс шалтгаалан өдийг хүртэл тээврийн хэрэгслийг авч үйл ажиллагаандаа ашиглах боломж хойшлогдож байгаа нь байгууллагын үйл ажиллагаанд төдийгүй иргэдийн эрх ашиг зөрчигдөж, улмаар иргэний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн хохирол нэмэгдэж болзошгүй эрсдэлтэй байна.

Тус цагдаагийн удирдах газар нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан хуулийг хэрэгжүүлэхэд өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг зөрчсөн зүйл байхгүй тул Монголхьюндай ******* ХХК-иас гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

3.3. Хариуцагч Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд шаардлагатай тусгай тоноглол бүхий автомашин худалдан авах нэр бүхий дугаартай тендер сонгон шалгаруулалтын Үнэлгээний хороо шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн дугаар тушаалаар Цагдаагийн байгууллагын албан хэрэгцээнд нэн шаардлагатай тусгай тоноглол бүхий тээврийн хэрэгсэл худалдан авах" ажиллагааг зохион байгуулах үнэлгээний хороог Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Дэд бөгөөд Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Ц.С*******аар ахлуулсан нийт 9 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан.

Дээрх тушаалын хүрээнд үнэлгээний хорооны анхдугаар хурлыг 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулж, хурлаар тендерийн баримт бичиг, техникийн тодорхойлолтыг боловсруулан Цагдаагийн ерөнхий газрын даргаар батлуулан 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр төрийн худалдан авах ажиллагааны tender.gov.mn цахим хуудсанд Цагдаагийн байгууллагын албан хэрэгцээнд шаардлагатай тусгай тоноглол бүхий тээврийн хэрэгсэл худалдан авах тухай дугаартай нээлттэй тендер шалгаруулалтын урилгыг байршуулсан.

Энэ хугацаанд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар-т М ХХК-аас гаргасан гомдлын дагуу үнэлгээний хорооны хурлыг 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулж, хурлаар тендерийн баримт бичгийн ТШЗ-ны 18.1-д заасан Ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагыг нотлох гэрээний туршлагын сүүлийн 3 жилийн нийлбэр буюу 2021, 2022, 2023 онд төсөвт өртгийн 100 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй барааг доод тал нь нэг удаа нийлүүлсэн байх шаардлагатай гэж заасныг үнэлгээний хороо хэлэлцэн тендерийн баримт бичгийн ТШЗ-ны 18.1-д заасан Ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагыг нотлох гэрээний туршлагын сүүлийн 3 жилийн нийлбэр буюу 2021, 2022, 2023 онд төсөвт өртгийн 70 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй барааг доод тал нь нэг удаа нийлүүлсэн байх шаардлагатай гэж өөрчлөн шийдвэрийг гарган цахимд байршуулсан.

Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд шаардлагатай тусгай тоноглол бүхий автомашин худалдан авах тухай дугаартай тендерийн нээлтийг 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр нээхэд К ХХК 60 ширхэг Киа маркийн автомашиныг 7,734,000,000 төгрөгөөр, М ХХК 60 ширхэг Хьюндай Туксон маркийн автомашиныг 6,864,000,000 төгрөгөөр тус тус нийлүүлэхээр тендер ирүүлсэн. Оролцогчдын ирүүлсэн тендерийг үнэлгээний хороо хянан үзээд оролцогч М ХХК-ийн ирүүлсэн тендер нь ТШЗ-ны 18.1 дэх хэсэг Ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагыг нотлох гэрээний туршлагын сүүлийн 3 жилийн нийлбэр буюу 2021, 2022, 2023 онд төсөвт өртгийн 70 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй барааг доод тал нь нэг удаа нийлүүлсэн байх шаардлагатай, Бараа нийлүүлсэн гэрээний хуулбар, хүлээлгэж өгсөн актын хуулбар, тухайн барааг цаг хугацаанд нь чанартай нийлүүлсэн талаарх захиалагчийн тодорхойлолтыг (тухайн тендерт зориулж тендер зарласан өдрөөс хойших тодорхойлолт байна) ирүүлнэ" гэсэн байгуулсан дугаартай гэрээний захиалагчийн тодорхойлолт ирүүлээгүй, гэрээний дүн төсөвт өртгийн 70 хувьд хүрээгүй. ТШЗ-ны 20.1 дэх хэсэг "Оролцогчийн техникийн чадавх болон туршлагын шалгуур үзүүлэлт, шаардлага: Захиалагч болон нийлүүлэгчийн техникийн тодорхойлолтыг харьцуулсан байдлаар хүснэгтээр бэлтгэж баталгаажуулан ирүүлнэ" гэж заасны дагуу техникийн тодорхойлолтыг харьцуулсан хүснэгтээр ирүүлээгүй тул сонгон шалгаруулалтын шалгуур үзүүлэлтийг хангаагүй тухай, оролцогч "К" ХХК-ийн ирүүлсэн тендер нь сонгон шалгаруулалтын шалгуур үзүүлэлтийг хангасан тухай мэдэгдлийг 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр албан бичгээр тус тус мэдэгдсэн.

Мэдэгдэл хүргүүлснээс хойш "Монгол улсын Сангийн яам"-ны 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 03/5687 дугаар албан бичгээр тендерт оролцогч "М" ХХК-аас тендер шалгаруулалттай холбоотой гомдол гаргасан тул гомдлыг хянан шийдвэрлэх хугацаанд тендер хүчинтэй байх хугацаа зогсоосныг мэдэгдсэний дагуу гомдол хянан шийдвэрлэхэд шаардлагатай материалуудыг бэлтгэн 2024 оны 07 дугаар сарын 03-ний өдрийн 30а/4184 дугаар албан бичгээр хариуг хүргүүлсэн. "Монгол улсын Сангийн яам" тендерийн баримт бичгийг хянан үзээд 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 30/3954 тоот захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгон, тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсэн.

Мэдэгдлийн дагуу үнэлгээний хороо тендерийн баримт бичгийг хянан үзээд "М ХХК, К ХХК-ийн ирүүлсэн тендер нь сонгон шалгаруулалтын шалгуур үзүүлэлтийг хангаагүй тухай мэдэгдлийг 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр албан бичгээр мэдэгдэж, тендер шалгаруулалтын баримт бичгийг дахин боловсруулан нээлттэй тендер шалгаруулалтын урилгыг 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр төрийн худалдан авах ажиллагааны цахим системд байршуулж, 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр дахин тендерийн нээлтийг хийхэд М ХХК 60 ширхэг Хьюндай Туксон маркийн автомашиныг 7,188,000,000 төгрөгөөр, К" ХХК 60 ширхэг Киа маркийн автомашиныг 7,734,000,000 төгрөгөөр, ХХК 72 ширхэг маркийн автомашиныг 7,992,200,000 төгрөгөөр тус тус нийлүүлэх саналтай тендер ирүүлсэн.

Ирүүлсэн тендерийг үнэлгээний хороо хянан үзээд оролцогч М ХХК-ийн ирүүлсэн тендер нь ТШЗ-ны 20.1 дэх хэсэг Нийлүүлэх бараа нь техникийн тодорхойлолтод нийцэхийг зүйл, заалт бүрээр нотлон харуулсан тайлбар, эсхүл Нийлүүлэх барааны дэлгэрэнгүй танилцуулга, фото зургийн хамт ирүүлнэ гэж заасны дагуу техникийн тодорхойлолтын нэмэлт тоноглолын дэлгэрэнгүй мэдээлэл ирүүлээгүй, нийлүүлэхээр санал болгосон автомашины техникийн тодорхойлолт нь үйлдвэрлэгчийн албан ёсны цахим хуудасны тодорхойлолтоос зөрөөтэй тул сонгон шалгаруулалтын шаардлага хангаагүй тухай, оролцогч К ХХК-ийн ирүүлсэн тендер нь сонгон шалгаруулалтын шалгуур үзүүлэлтийг хангасан тухай, оролцогч ХХК-ийн ирүүлсэн тендер нь ТШЗ-ны 15.1 дэх хэсэг Хувилбарт санал ирүүлэхийг Зөвшөөрөхгүй гэсэн заалтыг зөрчиж хувилбарт санал ирүүлсэн, ТШЗ-ны 20.1 дэх хэсэг Нийлүүлэх бараа нь техникийн тодорхойлолтод нийцэхийг зүйл, заалт бүрээр нотлон харуулсан тайлбар, эсхүл нийлүүлэх барааны дэлгэрэнгүй танилцуулга, фото зургийн хамт ирүүлнэ гэсэн заалтын дагуу техникийн тодорхойлолтын нэмэлт тоноглолын дэлгэрэнгүй мэдээлэл, танилцуулга, фото зураг ирүүлээгүй, Оролцогч, түүний түншлэлийн гишүүдийн хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэх эрх авсан гэрээний талаарх мэдээлэл шаардана, оролцогч нь өөрийн болон түншлэлийн гишүүдийн хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэх эрх авсан гэрээний талаарх мэдээллийг V бүлгийн Маягт 4-ийн дагуу ирүүлнэ гэж заасны дагуу буруу маягт дээр мэдээлэл ирүүлсэн нь Төрийн худалдан авах ажиллагааны цахим системийн мэдээллээс зөрүүтэй мэдээлэл тул шаардлага хангаагүй тухай мэдэгдлийг 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр тус тус мэдэгдсэн.

Мэдэгдэл хүргүүлснээс хойш Монгол улсын Сангийн яамны 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 03/7204 дугаар албан бичгээр тендерт оролцогч М" ХХК-аас тендер шалгаруулалттай холбоотой гомдол гаргасан тул гомдлыг мэдэгдэл хүргүүлснээс хойш "Монгол улсын Сангийн яам"-ны 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 03/7204 дугаар албан бичгээр тендерт оролцогч "М" ХХК-аас тендер шалгаруулалттай холбоотой гомдол гаргасан тул гомдлыг хянан шийдвэрлэх хугацаанд тендер хүчинтэй байх хугацаа зогсоосныг мэдэгдсэний дагуу гомдол хянан шийдвэрлэхэд шаардлагатай материалыг 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 1 дугаар албан бичгээр хүргүүлсэн. "Монгол улсын Сангийн яам"-ны 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 03/7366 тоот албан бичгээр тендерийн баримт бичгийг хянан үзээд захиалагчийн гаргасан "Монголхьюндай автоматив" ХХК-д хүргүүлсэн шийдвэрийн ТШЗ-ын 25.5-т заасан шаардлагыг хангаагүй гэсэн захиалагчийн шийдвэрийг үндэслэлгүй, ТШЗ-ын 20.1-д заасан шаардлагыг хангаагүй гэсэн захиалагчийн шийдвэрийг үндэслэлтэй байна гэж үзэн тендер шалгаруулалтыг хууль, журамд нийцүүлэн цаашид үргэлжлүүлэхийг мэдэгдсэн.

Дээрх албан бичгийн дагуу тендер шалгаруулалтад оролцож шалгарсан "К" ХХК-тай 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр "Тусгай тоноглол бүхий автомашин худалдах, худалдан авах" тухай дугаартай гэрээг байгуулан ажиллаж байгаа болно.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан дугаар үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан хуулийг хэрэгжүүлэхэд өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг зөрчсөн зүйл байхгүй тул гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

3.4. Гуравдагч этгээд К ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Манай "К" ХХК нь Нийслэлийн Цагдаагийн Удирдах газраас зарласан "Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд шаардлагатай тусгай тоноглол бүхий автомашин худалдан авах" нэр бүхий дугаартай тендерт оролцож, тус тендерт хуулийн дагуу сонгон шалгарсан билээ.

Харин "М" ХХК-ийн ирүүлсэн тендер нь ТШЗ-ны 18.1 дэх хэсэг "Ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагыг нотлох гэрээний туршлагын сүүлийн 3 жилийн нийлбэр буюу 2021, 2022, 2023 онд төсөвт өртгийн 70 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй барааг доод тал нь нэг удаа нийлүүлсэн байх шаардлагатай, Бараа нийлүүлсэн гэрээний хуулбар, хүлээлгэж өгсөн актын хуулбар, тухайн барааг цаг хугацаанд нь чанартай нийлүүлсэн талаарх захиалагчийн тодорхойлолтыг (тухайн тендерт зориулж тендер зарласан өдрөөс хойших тодорхойлолт байна) ирүүлнэ" гэсэн заалтыг хангаагүй, Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газар"-тай 2022 онд байгуулсан дугаартай гэрээний захиалагчийн тодорхойлолт ирүүлээгүй, гэрээний дүн төсөвт өртгийн 70 хувьд хүрээгүй. ТШЗ-ны 20.1 дэх хэсэг "Оролцогчийн техникийн чадавх болон туршлагын шалгуур үзүүлэлт, шаардлага Захиалагч болон нийлүүлэгчийн техникийн тодорхойлолтыг харьцуулсан байдлаар хүснэгтээр бэлтгэж баталгаажуулан ирүүлнэ" гэж заасны дагуу техникийн тодорхойлолтыг харьцуулсан хүснэгтээр ирүүлээгүй тул сонгон шалгаруулалтын шалгуур үзүүлэлтийг хангаагүй байна. Тиймээс М******* *******" ХХК гомдол гаргах эрхгүй бөгөөд эрх хууль ёсны ашиг сонирхол нь сэргэх боломжгүй болно. Иймд М******* *******" ХХК-аас гаргасан гомдол нь эрх зүйн үндэслэлгүй, хууль бус учир гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх гомдол, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагч нар, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

2. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс К ХХК-аас ирүүлсэн тендерийн баримт бичиг Тендерийн шалгаруулалтын баримт бичгийн техникийн тодорхойлолтын нэмэлт тоноглол хэсэгт заасан таблет төхөөрөмж нь 3 жилийн баталгаат хугацаатай, мөн хугацааны даатгалтай байх шаардлага тавигдсаныг хангаагүй, зөвхөн машиндаа баталгаат хугацаа өгсөн байх буюу баримт бичгийн шаардлага хангаагүй, тусгай дуут гэрэл дохио 160 ваттын чадалтай байх шаардлагыг хангаагүй, шалгуур хангахгүй нэмэлт тоноглол нийлүүлэхээр ирүүлсэн байхад шаардлага хангасан гэж үзсэн Үнэлгээний хорооны шийдвэр үндэслэлгүй гэж маргасан.

3.Хэрэгт авагдсан баримтууд болон цахим тендерийн материалуудаас дүгнэвэл гуравдагч этгээдийн ирүүлсэн тендерийн баримт бичгийг шаардлага хангасан гэж дүгнэсэн Үнэлгээний хорооны шийдвэр дараахь байдлаар үндэслэлтэй байна. Тодруулбал:

3.1.Тендер шалгаруулалтын зааварчилгааны 20-д Техникийн чадавх болон туршлагын шаардлагыг хангах нотлох баримт: 20.1. Техникийн чадавх болон туршлагын шаардлагыг хангах нотлох баримт ирүүлэхийг захиалагч шаардах бол хуулийн 17.2.2, 17.2.3, 17.2.4, 17.2.5-д баримт бичгээс сонгож өгөгдлийн хүснэгтэд заана, гэж, Өгөгдлийн хүснэгт: Оролцогчийн техникийн чадавх болон туршлагын шалгуур үзүүлэлт шаардлага: Захиалагч болон нийлүүлэгчийн техникийн тодорхойлолтыг харьцуулсан байдлаар хүснэгтээр бэлтгэж баталгаажуулна ирүүлнэ гэснээр Техникийн үзүүлэлтийн нэмэлт тоноглол хэсэгт Захиалагчаас тавьсан шаардлага болон гуравдагч этгээд К ХХК-аас ирүүлсэн нийлүүлэх барааны мэдээллийг харьцуулбал:

3.2.Машины станцын тухайд:

 

3.2.1.Гуравдагч этгээдээс нь 65 Вт гаралтын хүчийг өгдөг 2 м-ийн бат бөх хөдөлгөөнт дамжуулагч юм. Гаралтын чадлын түвшнийг дөрвөн алхмаар сонгох боломжтой бөгөөд сонгосон хүчийг харуулна. Гаралтын хүч нь хувилбар болон зохицуулалтын тусгай шаардлагаас хамаарч өөр өөр байна. Энгийн ажиллагаа нь ашиглахад хялбар радиогийн нэмэлт функцийн шинэчлэлтүүдийг үл харгалзан энгийн хэрэглэгчийн интерфейстэй хэвээр байна. Цагаан өнгийн арын гэрэлтүүлэг нь гар утсанд ашиглахад тохиромжтой. Вт чанга, тодорхой аудио гаралт нь суурилагдсан чанга яригчаас ангиллын тэргүүлэгч 4.5 Вт чанга дуугаар хангадаг. Чанга яригчийн давтамжийн хариу урвалыг сайжруулж нэмэгдүүлснээр дуу хоолой нь тод сонсогдож, сонсоход хялбар болно. Шуурхай дууны чанга болон дууг хаах функцууд Та энгийн үйлдлээр дууны хэмжээг урьдчилан тохируулсан түвшинд түр хугацаанд өөрчлөх боломжтой. Үүнийг урьдчилан тохируулсан дууны хэмжээг тэг болгон нэг товшилтоор дуугүй болгох функц болгон ашиглаж болно. Яаралтай дуудлага, дохиоллын функцууд Яаралтай тусламжийн дуудлагын функц нь яаралтай тусламжийн дохио болон халуун микрофоны дууг илгээж, яаралтай тусламжийн хэрэг гарсан гэдгийг хүлээн авагчид мэдэгддэг. Үүний зэрэгцээ чанга яригчаас яаралтай дохиолол дуугарч, эргэн тойрныхоо хүмүүст таны оршин байгаа байдал, нөхцөл байдлын талаар мэдэгдэх болно. Бусад: 6 тэмдэгтийн сувгийн нэртэй нийт 207 санах ойн суваг, баригдсан СTCSS болон DTCS кодлогч/декодер, 16 хүртэлх DTMF автомат залгах санах ойн суваг, MIL-STD 810 G-ийн техникийн үзүүлэлтүүдийг давах хатуу бүтэцтэй, цаг агаарын сувгийн хүлээн авах болон цаг агаарын мэдээний функц (зөвхөн АНУ-ын хувилбар), Компьютерийн программчлалын CS-V3500 программыг үнэгүй татаж авах, автомат давтагч функц (зөвхөн АНУ-ын хувилбар), тэргүүлэх цагны функц Өргөн/нарийн сувгийн тохиргоо, цахилгаан тэжээлийн хүчдэлийн дэлгэц, ихэнх функцийг алсын удирдлагатай микрофоноос программчлах боломжтой гэх мэдээлэл ирүүлсэн нь шаардлага хангаж байна.

 

3.3.Таблет төхөөрөмжийн тухайд:

 

3.3.1.******* Си ******* систем монголиа ХХК-иас К ХХК-д 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 1/073 дугаар Мэдэгдэл ирүүлэх тухай албан бичгээр ******* тоот улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар, ******* тоот регистрийн дугаартай ******* СИ ******* ******* ******* ХХК нь Т ХХК-ийн албан ёсны гэрээт борлуулагч бөгөөд зөвхөн К ХХК-аас манайд ирүүлсэн захиалгын дагуу Sa-5 төхөөрөмжийг нийлүүлэх боломжтой болохыг энэхүү албан бичгээр мэдэгдэж байна гэснийг гуравдагч этгээдээс шаардлага хангахгүй...өөр компанийн тамга, тэмдэгтэй...хамаарал бүхий этгээд гэдгийг нотлох баримт байхгүй... гэх зэргээр маргасан боловч энэ нь Үнэлгээний хорооны шаардлага хангасан гэх үнэлгээнд нөлөөлөхгүй бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т Оролцогч тендерт холбогдох баримт бичиг болон ирүүлсэн мэдэгдлийн үнэн зөвийг хариуцна гэж заасныг зөрчөөгүй.

3.4.GPS байрлал тогтоох төхөөрөмжийн тухайд:

гэх мэдээлэл ирүүлсэн байна, энэ нь шаардлага хангасан байна.

3.5.Тусгай дуут гэрэл дохионы тухайд

 

3.5.1.Хөнгөн цагаан бүтэцтэй учир хөнгөн жинтэй, чичиргээний хамгаалалттай, автомашин хурдтай явахад саад болохгүй, анхааруулах шаардлагыг үндэслэн өнгийг өөрчлөх боломжтой чанга яригчтай болон чанга яригчгүй гэж сонгох боломжтой, хамгийн сүүлийн үеийн LED технологи бөгөөд 360 градусын харагдацтай, их биеийг салгахгүйгээр засварлах боломжтой учир засвар үйлчилгээний зардлыг хэмнэнэ. Тус бүр 20 см хэмжээтэй гэрлүүдийг нэмж хасах зэргээр хэмжээг өөрчлөх боломжтой, улаан, цэнхэр, шар, цагаан өнгөнүүдээс сонголт хийх боломжтой, төхөөрөмж нь урт 1200, өргөн 309, өдөр 137, жин 15.5, ажиллах вольт DC 13.8V, хүч 130W, дуут дохионы сонголт улаан, цэнхэр, LED т/ш 24 гэх мэдээлэл ирүүлсэн байна.

 

4.Нэгтгэн дүгнэвэл К ХХК-аас ирүүлсэн тендерийн баримт бичиг нь Тендер шалгаруулалтын зааварчилгааны 18.1. Үйлдвэрлэгч байгууллагын Монгол дахь албан ёсны диллер борлуулагч, засвар үйлчилгээ үзүүлэх сервис төвтэй, оргинал сэлбэг хэрэгсэл нийлүүлэх эрхтэйг нотлох баримт бичгийг ирүүлнэ. 20.1. Санал болгосон бараа нь захиалагчийн баталсан техникийн тодорхойлолтод заасан шаардлагыг хангаж байгаа болохыг нотлох баримт/ нийлүүлэх барааны каталог, үйлдвэрлэгчийн албан ёсны цахим хуудсанд байршсан мэдээлэл/. Нийлүүлэх бараа нь техникийн тодорхойлолтод нийцэхийг зүйл, заалт бүрээр нотлон харуулсан тайлбар, эсхүл нийлүүлэх барааны дэлгэрэнгүй танилцуулга, фото зургийн хамт ирүүлнэ гэх шаардлагуудыг хангасан байна.

5.Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд шаардлагатай тусгай тоноглол бүхий автомашин худалдан авах нэр бүхий дугаартай тендерийн Үнэлгээний хорооны М ХХК-ийн тухай дүгнэлтээр ТШЗ-ны 20.1 дэх хэсэг Нийлүүлэх бараа нь техникийн тодорхойлолтод нийцэхийг зүйл заалт бүрээр нотлон харуулсан тайлбар, эсхүл нийлүүлэх барааны дэлгэрэнгүй танилцуулга, фото зургийн хамт ирүүлнэ гэж заасны дагуу техникийн тодорхойлолтын нэмэлт тоноглолын дэлгэрэнгүй мэдээлэл ирүүлээгүй. Нийлүүлэхээр санал болгосон нь автомашины техникийн тодорхойлолт нь үйлдвэрлэгчийн албан ёсны цахим хуудасны тодорхойлолтоос зөрүүтэй учир сонгон шалгаруулалтын шалгуур үзүүлэлтийг хангаагүй гэж дүгнэжээ.

6.Учир нь Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 20.1-д Нийлүүлэх бараа нь техникийн тодорхойлолтод нийцэхийг зүйл, заалт бүрээр нотлох харуулсан тайлбар, эсхүл нийлүүлэх барааны дэлгэрэнгүй танилцуулга, фото зургийн хамт ирүүлнэ гэж заасан байна. М ХХК нь нэмэлт тоноглол болох машины станц, хар хайрцаг 360, тусгай дуут гэрэл дохио, GPS байрлал тогтоох төхөөрөмж, таблет төхөөрөмжийн техник үзүүлэлт нь техникийн тодорхойлолтод нийцэх талаар нотлон харуулсан тайлбар, дэлгэрэнгүй танилцуулгыг ирүүлээгүй байх тул тендер шалгаруулалтын баримт бичгийн дээрх шалгуурыг хангаагүй гэж татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна гэж дүгнэснээр тендер шалгаруулалтыг хууль, журамд нийцүүлэн цааш үргэлжлүүлсэн байна.

7.Нэгтгэн дүгнэвэл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.2-т Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг дараах байдлаар хянан үзнэ: санал болгосон бараа, ажил, үйлчилгээ техникийн тодорхойлолтод нийцсэн байх гэх шаардлагыг гомдол гаргагчаас хангаагүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

8.Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн дугаар тушаалаар Үнэлгээний хороог байгуулсан. /Боть-1 2 дугаар тал/ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д Захиалагч энэ хуулийн 10.2-т зааснаар бараа, ажил, үйлчилгээ худалдан авахаас бусад тохиолдолд үнэлгээний хороог дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулна гэж заасныг зөрчсөн гэж үзэхээргүй байна.

8.1.Учир нь 2024 оны 05 дугаар сарын 07, 5 дугаар сарын 28, 7 дугаар сарын 24-ний өдөр тус тус цагдаагийн байгууллагын албан хэрэгцээнд шаардлагатай тусгай тоноглол бүхий тээврийн хэрэгсэл худалдан авах тендерийн баримт бичгийг Цагдаагийн ерөнхий газрын дарга бригадын генерал баталсан.

8.2.Цагдаагийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Цагдаагийн байгууллага нь цагдаагийн төв байгууллага, түүний харьяа алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагаас бүрдэнэ гэж заасан.

8.3.Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Цагдаагийн төв байгууллагын зохион байгуулалтын бүтцийг батлах тухай 76 дугаар тогтоолоос үзэхэд Цагдаагийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтэц дотор /Санхүү, ар талын алба/ Нийслэлийн цагдаагийн удирдах газар нь харьяалагдахаар, Нийслэлийн цагдаагийн газрын дарга нь Цагдаагийн ерөнхий газрын дэд даргын хавсран хашдаг байна.

9.Гомдол гаргагчаас...тендерийн жишиг баримт бичгээр гэрээний тусгай нөхцөлд алданги 4.17-д Алдангийг гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 хувь байна гэж заасан хэр нь К ХХК-тай байгуулсан гэрээний алданги 0,05 хувиар тооцно гэж заасан байна. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.Энэ хуулийг хэрэгжүүлэхэд өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална гэх зарчмыг зөрчсөн нь тус хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6.захиалагчийн энэ хуульд заасан бусад зөрчил нь тендер шалгаруулалтын эцсийн дүнд илт нөлөөлсөн... гэж тус тус маргасан ч хариуцагч талаас гэрээний тусгай нөхцөлийн 4.17-д алданги 0.5 гэж заасан 0,05 гэсэн нь арифметик алдаа гарсан болохыг тайлбарласан.

10.Хэргийн үйл баримтаас дүгнэхэд М ХХК-иас Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газарт Тендер шалгаруулалтын зааварчилгааны 18.1 ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагыг нотлох гэрээний туршлагын сүүлийн 3 жил буюу 2021, 2022, 2023 онуудад аль нэг жилд төсөвт өртгийн 100 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй барааг доод тал нь нэг удаа нийлүүлсэн байх шаардлага хувь бууруулах тухай гаргасан гомдлыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газар хянаад 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Тендерийн баримт бичиг хянасан тухай дугаар албан бичигт Харин тендерийн баримт бичгийн ТШЗ 18.1-д ...100 хувиас багагүй гэж заасан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Энэ хуулийг хэрэгжүүлэхэд өрсөлдөх тэгш боломжтой... байх гэж заасныг зөрчсөн гэх үндэслэлтэй гэж дүгнээд Тендер шалгаруулалтын зааварчилгааны 18.1 дэх хэсэгт өөрчлөлт оруулахыг даалгаж шийдвэрлэсэн. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны дугаар тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хорооны 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн нэгдүгээр хурлын тэмдэглэлээр Тендерийн баримт бичигт өөрчлөлт оруулах санал авч тендерийн баримт бичгийн Тендер шалгаруулалтын зааварчилгааны 18.1-д заасан ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагыг нотлох гэрээний туршлагын сүүлийн 3 жил буюу 2021, 2022, 2023 онуудад аль нэг жилд төсөвт өртгийн 100 хувиас багагүй гэж заасныг 70 хувиас багагүй гэж өөрчилсөн. Энэ нь өрсөлдөх тэгш боломжтой байх зарчмыг захиргааны байгууллагаас хэрэгжүүлж буй идэвхтэй үйлдэл байна.

11.Мөн Нийслэлийн Цагдаагийн удирдах газраас К ХХК-д 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 30/3954 тоот албан бичгээр үнэлгээний хорооны дүгнэлтийг хүргүүлсэн. Дээрх Үнэлгээний хорооны шийдвэрийг М ХХК эс зөвшөөрч Монгол улсын сангийн яамд захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон К ХХК-ийн цахим хуудаст машины хөдөлгүүрийн багтаамж 1999с, урт 4660 мм гэж заасан, цахим хуудаст байгаа нийлүүлэхээр санал болгож буй бүтээгдэхүүнийг албан ёсны каталогийг орчуулгын хамт ирүүлээгүй, маягт 2 болон бусад мэдээллүүдийг холбогдох маягтын дагуу ирүүлээгүй байхад шаардлагад нийцсэн гэж шалгаруулсан захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Монгол улсын Сангийн яам Нийслэлийн Цагдаагийн удирдах газарт 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 03/6022 дугаар Гомдол хянасан тухай албан бичгээр Үнэлгээний хорооны дүгнэлт, 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 30/3954 тоот шийдвэрийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсэн байна. Энэ нь мөн Үнэлгээний хорооны процесс ажиллагааны алдаа дутагдлыг зааж, хуульд нийцүүлэн дахин хийхийг даалгаж тендерт оролцогчд нарыг өрсөлдөх тэгш боломжоор хангаж байгаа ил тод, хариуцлагатай байх зарчмыг хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна.

12.Тус зарчим нь мөн хуулиар тавигдсан бүхий л шаардлагуудыг адил хангасан этгээдүүдийн хувьд хамаарах бөгөөд материал дутуу ирүүлснээс тендерийн баримт бичигт заасан чадавхын шаардлага тодорхойлох шалгуур үзүүлэлт хангаагүй үндэслэлээр тендерээс хасагдсан оролцогч бусад оролцогчийн шаардлага хангасан эсэхтэй маргаснаар хамгаалагдах, сэргээгдэх эрх биш юм. Нийслэлийн цагдаагийн удирдах газраас 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр зарласан Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд шаардлагатай тусгай тоноглол бүхий автомашин худалдан авах" нэр бүхий дугаартай тендер сонгон шалгаруулалтад М ХХК, К ХХК, М ХХК нар ижил шаардлагын хүрээнд өрсөлдсөн байна.

13.Эдгээрээс үзвэл Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд шаардлагатай тусгай тоноглол бүхий автомашин худалдан авах" нэр бүхий дугаартай тендер сонгон шалгаруулалт нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 5, 26, 27 дугаар зүйлд заасантай нийцэж байх бөгөөд гомдол гаргагчийн гомдлын үндэслэлд дурдсан асуудлуудаар үнэлгээний хорооны дүгнэлт, зөвлөмжийг хууль бус байсан болохыг тогтоосноор гомдол гаргагчид сэргэх онцгой ашиг сонирхол байхгүй учир гомдлын шаардлагыг хангах үндэслэлгүй.

14.Нэгэнт шүүхээс үнэлгээний хорооны шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн тул гомдлын дагалдах шаардлагууд "Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд шаардлагатай тусгай тоноглол бүхий автомашин худалдан авах" нэр бүхий дугаартай тендерт "К" ХХК-тай гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг, Нийслэлийн цагдаагийн удирдах газар болон "К" ХХК нарын хооронд байгуулагдсан "Тусгай тоноглол бүхий автомашин худалдах, худалдан авах" тухай дугаартай захиргааны гэрээг хүчингүй болгосноор гомдол гаргагчид сэргэх эрх байхгүй.

15."Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд шаардлагатай тусгай тоноглол бүхий автомашин худалдан авах нэр бүхий дугаартай тендер сонгон шалгаруулалтыг дахин зарлахыг даалгах шаардлагын тухайд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д Захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох гэж зааснаар даалгах шаардлагын хувьд захиргааны хууль бус татгалзал, эс үйлдэхүй тогтоогдож, үүний улмаас гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх нөхцөлтэй бөгөөд захиргааны хууль бус татгалзал, эс үйлдэхүй тогтоогдоогүй учир хэрэгсэхгүй болгов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 26 дугаар зүйлийн 26.4, 28 дугаар зүйлийн 28.1-д заасныг тус тус баримтлан М ХХКиас Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд шаардлагатай тусгай тоноглол бүхий автомашин худалдан авах нэр бүхий дугаартай тендер сонгон шалгаруулалтын Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд шаардлагатай тусгай тоноглол бүхий автомашин худалдан авах" нэр бүхий дугаартай тендер Сонгон шалгаруулалтын Үнэлгээний хорооны дүгнэлт, зөвлөмжийг хууль бус байсан болохыг тогтоолгох, "К" ХХК-тай гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгох, Нийслэлийн цагдаагийн удирдах газар болон "К" ХХК нарын хооронд байгуулагдсан "Тусгай тоноглол бүхий автомашин худалдах, худалдан авах" тухай дугаартай гэрээг хүчингүй болгуулах, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд шаардлагатай тусгай тоноглол бүхий автомашин худалдан авах нэр бүхий дугаартай тендер сонгон шалгаруулалтыг дахин зарлахыг Нийслэлийн цагдаагийн удирдах газарт даалгах шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан, гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тэмдэглэсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОДМАА