Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2025/0038

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

      хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа би,  Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Т*******ын дүгнэлттэй  Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.Ж*******д холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.Ж*******гаас тус шүүхэд хандан бичгээр гаргасан хүсэлтдээ: “...“П*******” ХХК-ийг байгууллагын тамга, тэмдгийг хаяж үрэгдүүлсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 10.20.1-д заасныг үндэслэн оногдуулсан... Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Т*******ын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2687 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна...” гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

1.Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Т******* шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “...эрх бүхий албан тушаалтнаас “П*******” ХХК-ийг байгууллага тамга, тэмдгийг хадгалах журам зөрчсөн гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгож шийдвэрлэхдээ 500 нэгтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар хуульчилсан байхад эрх бүхий албан тушаалтан нь холбогдогч “П*******” ХХК-ийг ******* дугаартай шийтгэлийн хуудсаар 250 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 250,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд  Монгол  Улсын  Зөрчил  шалган  шийдвэрлэх  тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасныг удирдлага болгон эрх бүхий албан тушаалтан Б.Ж*******гийн 2024 он 11 дүгээр сарын 22-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай дүгнэлтийг гаргасан байна.

2.Улмаар хариуцагч Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.Ж*******гаас 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн талаарх тайлбарыг бичгээр гаргасан байх бөгөөд хариуцагчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 122.1-д зааснаас бусад шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй” гэж заасан болохыг тайлбарласан.

3.Тухайн хүсэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараах эрх эдэлнэ”, 21.1.1-д “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах” гэж заасан шаардлагыг хангасан ба ийнхүү прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Т*******аас, Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.Ж*******д холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

4.Түүнчлэн мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж заасныг тэмдэглэх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг үндэслэн Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Т*******аас гаргасан “...эрх бүхий албан тушаалтнаас “П*******” ХХК-ийг байгууллага тамга, тэмдгийг хадгалах журам зөрчсөн гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгож шийдвэрлэхдээ 500 нэгтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар хуульчилсан байхад эрх бүхий албан тушаалтан нь холбогдогч “П*******” ХХК-ийг ******* дугаартай шийтгэлийн хуудсаар 250 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 250,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасныг удирдлага болгон эрх бүхий албан тушаалтан Б.Ж*******гийн 2024 он 11 дүгээр сарын 22-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах...дүгнэлтийг хариуцагч Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.Ж******* зөвшөөрснийг баталж, Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Т*******ын дүгнэлттэй Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.Ж*******д холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх заалтад зааснаар дүгнэлт гаргагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай. 

 

 

 

   ШҮҮГЧ                                 Ц.ОДМАА