Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 2022/ДШМ/1017

 

  2023             10            19                                      2023/ДШМ/1017

 

 

Ц.Б, Ц.Ө, Ц.Өнарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Энхбаяр,

шүүгдэгч Ц.Б, Ц.Ө, Ц.Өнарын өмгөөлөгч Д.Дамдинсүрэн,

хохирогч М.Х,

нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/1122 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Ү.Содномцогийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн Ц.Б, Ц.Ө, Ц.Өнарт холбогдох эрүүгийн 2206043733271 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Ц.О

Дархан-Уул аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгийн торгох ял оногдуулсан ба 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Дархан-Уул аймгийн Шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгчийн 01/22097 дугаартай тогтоолоор торгох ялын биелэлтийг хангаж дуусгавар болгосон, /РД:МЮ91092710/.

 

Ц.Ө, 1985 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Орхон суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар баг, Тээвэрчдийн задгай тоотод оршин суух бүртгэлтэй,

 Дархан-Уул аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 204 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан ба оногдуулсан ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан, /РД:МЭ85042215/.

 

Ц.Ө, 1982 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 21 дүгээр хороо, 3-47 тоотод оршин суух бүртгэлтэй,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 831 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгийн торгох ял оногдуулсан ба 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэх албаны Чингэлтэй дүүргийн шийдвэр гүйцэтгэгчийн 22/312 дугаартай тогтоолоор торгох ялын биелэлтийг хангаж, дуусгавар болгосон, /РД:МЭ82111411/.

 

Шүүгдэгч Ц.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 8 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, Цайз захын орчимд иргэн М.Хийн толгойн тус газар нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөсний улмаас биед нь зүүн чамархай яснаас зүүн хөхлөг сэртэн дайрсан шугаман хугарал, баруун чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, цус хуралт, аалзан бүрхүүл доорх цус харвалт, зүүн чихний дэлбээ, хөхлөг сэртэнгийн цус хуралт бүхий хүнд гэмтэл, мөн хамар ясны цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, алимын салстад цус харвалт, дээд, доод зовхинд шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Ц.Ө, Ц.Өнар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 8 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, Цайз захын орчимд иргэн М.Хийн биед халдаж, цохисны улмаас М.Хийн биед хамар ясны цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, алимны салстад цус харвалт, дээд, доод зовхинд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Ц.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Ц.Ө, Ц.Өнарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Боржигон овгийн Цогтоогийн Бийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Боржигон овгийн Цогтоогийн Ө, Боржигон овгийн Цогтоогийн Өнарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бийг 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ө, Ц.Өнарыг тус бүрийг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.Б, Ц.Ө, Ц.Өнар нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногийн хорих ялаар сольж болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Б, Ц.Ө, Ц.Өнараас 1.608.930 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулан хохирогч М.Хд 11.030 төгрөг олгож, Эрүүл мэндийн даатгалын санд 1.597.900 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сангийн 100900020080 тоот дансанд төлүүлж, хохирогч М.Хийг цаашид гарах эмчилгээ болон гэм хорын зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар тусгаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор Ү.Содномцог бичсэн эсэргүүцэлдээ: “... анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэсэн шаардлагыг хангаагүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэх үндэслэл дараах нөхцөл байдлаар тогтоогдож байна.

Шийтгэх тогтоолын 7-8 дугаар хуудсанд хэргийн үйл баримтад тулгуурлан дүгнэлт хийхдээ хэрэгт ямар хамааралтай болох нь тодорхойгүй нөхцөл байдлыг дурдсан нь ойлгомжгүй байна. Тухайлбал “... шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Э.Соёлсайханд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүхээс дүгнэлээ..” гэж шүүгдэгчийн нэр зөрүүтэй /өөр/ бичигдсэн. Мөн шүүгдэгч Ц.Б, Ц.Ө, Ц.Өнар нь хохирогч М.Хийг бүлэглэн зодож, биед нь гэмтэл учруулсан талаар дурдсан атлаа энэ хэрэгт хамааралгүй нотлох баримтыг дурдсан байна. Үүнд, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Болдын өгсөн “ ... Э.Соёлсайхан гэх залуу миний араас ирээд гараараа 1 удаа зүүн талын нүд рүү хүчтэй цохисон. Тэр үед би нүдний шилтэй байсан учраас шилэнд оноод нүдний шил хагараад газар унасан. Би нүдний шилээ авах гээд доошоо тонгойгоод дээшээ өндийсөн чинь Э.Соёлсайхан дахиад гараараа 1 удаа зүүн талын нүдэнд маш хүчтэй цохисон. Тэр үед байрны хүмүүс хүрч ирээд бид нарыг салгасан, удалгүй цагдаа нар ирээд хэлтэс дээр авчирсан ...” /1хх 42-51/ гэх мэдүүлэг, гэрч С.Булгансайханы өгсөн “... Тэр жолооч залуу ахын нүүр хэсэгт цохисон.” /1хх 52-57/ гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 856 дугаартай дүгнэлтэд /1хх 103-104/ гэх дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Ч.Ганболдын өгсөн: “... хохирогч нь нүдний даралттай. “фокусын синдром” гэмтлийн улмаас үүсэх боломжтой. Харин бид нарын гаргаад байгаа дүгнэлт бол гэмтэл. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Нүд судлалын клиникийн тэргүүлэх зэргийн нүдний эмч Бүрэнжаргал гэх эмч нь Эрүүл мэндийн яамнаас томилогдсон нүдний салбар зөвлөлийн гишүүн. Бид нар шинжээчийн дүгнэлтээ гаргахдаа хэргийн материалд үндэслэж дүгнэлт гаргасан. ...” гэх мэдүүлэг, шинжээч эмч Б.Ариунзулын өгсөн: “... Дүгнэлтээс харахад “Фуксын синдром” гэж бичсэн байна. Хохирогчийн зүүн нүд “Фокусын синдромын” өөрчлөлттэй гэж бичсэн байна. Хохирогч нүдний доргилт, солонгон бүрхүүлийн үрэвслээс шалтгаалж нүдний даралт ихсэлт, түүнээс үүссэн харааны нягтралын хатингаршилт болж хараагүй болсон. Гэмтлүүд харилцан нэг нэгнээсээ шалтгаалж үүсэж байгаа шат дараалалтай хүндрэл юм. Эхлээд цохилтын улмаас нүдний доргилт үүснэ. Доргилтын улмаас солонгон бүрхүүл үүснэ. Солонгон бүрхүүлээс нүдний даралт ихэснэ. Нүдний даралттай удаан явахаар хараа нүдэнд хатингаршил үүснэ. Хатингаршил үүссэнээс хараагүй болно. “Фокусын синдром” гэж өвчний үед нүдний эвэрлэг зузаарч, цайрч цагаан болсноор нүд хараагүй болдог. Тухайн хэрэг болсны дараа анх 5 дугаар сарын 11-ний өдрийн 5981 дугаартай шинжээчийн дүгнэлт гаргасан байдаг. Ундармаа эмч үзлэг хийхэд зүүн нүдний алимны салст бага зэрэг улайсан гээд, яг бичихдээ баруун нүдний алимны салст бага зэрэг улайлттай байсан байна. Хэргийн материал бид нар дээр бүрэн ирээгүй. Бид нар ирсэн материалд үндэслэж дүгнэлтээ гаргасан.” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 19/, Э.Болдын хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /1хх 113, 162/, “Орбита” нүдний өвчтөний түүх /1хх 114-128/, “Солонго” эмнэлгийн өвчтөний түүх /1хх 129-133/, “Гэрэл” нүдний эмнэлгийн үзлэгийн карт /1хх 134-146/, Э.Болдын эрүүл мэндийн дэвтрийн хуулбар, амбулаториор эмчлүүлэгсдийн гэм бурууг хангалттай нотолсон гэж үзсэн тул хураангуйлан дараах байдлаар шүүгдэгч, түүний өмгөөлөгчдийн дүгнэлтэд шүүх няцаалт өгсөн болно.” гэж хэргийн бодит байдалтай нийцээгүй, зөрүүтэй баримтуудын талаар шийтгэх тогтоолд дурдаж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 1122 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

 

Прокурор Д.Энхбаяр шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж оролцож байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэв.

 

Хохирогч М.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх хуралдааны үеэр шүүгдэгч нар бүгд хохирлоо төлж барагдуулна гэж хэлж байсан. Би хамрын хагалгаанд орох гэж байгаа талаараа шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчид хэлж “хохирлын мөнгөө өгөх боломж байна уу” гэж асуусан боловч “Албатай юм уу” зэргээр уурлаж, хохирол төлөөгүй. Миний хувьд маш их гомдолтой байна.” гэв.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Дамдинсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлгүй. Учир нь, анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасны дагуу нотлох баримтуудыг тал бүрээс шинжлэн судалж, хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу хуульд үндэслэж хэргийг шийдвэрлэсэн. Харин шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч нарын нэрийг сольж бичсэн нь техникийн шинжтэй алдаа гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг залруулж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Тодруулбал, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гэм буруугийн талаар дүгнэлт хийхдээ “... шүүгдэгч Э.Соёлсайханд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой ...,  ... мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Болдын өгсөн ... мэдүүлэг, гэрч С.Булгансайханы өгсөн ... мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 856 дугаартай дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Ч.Ганболдын өгсөн ... мэдүүлэг, шинжээч эмч Б.Ариунзулын өгсөн ... мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Э.Болдын хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, “Орбита” нүдний эмнэлгийн үзлэгийн карт, Э.Болдын эрүүл мэндийн дэвтрийн хуулбар ...” гэх зэрэг тухайн хэрэгт хамааралгүй, өөр хэргийн үйл баримт, нотлох баримтуудыг тусган дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл”, 2.4-т “шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт” заасан хуулийн шаардлагуудад нийцээгүй, энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан “шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох,...” үндэслэлд хамаарч байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дахь заалтад “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, 1.3 дахь заалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” байвал давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохоор тус тус заажээ.

 

Мөн прокуророос шүүгдэгч Ц.Бэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ялуудаас сонгож хэрэглэхээр хуульчилсан байна.

Шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байхаас гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “... Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчимд нийцсэн байх учиртай. 

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулахдаа ямар үндэслэлээр торгох ялын төрлийг сонгож хэрэглэсэн нь ойлгомжгүй, энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байх ба түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийн төрөл, хэмжээг түүний гэмт үйлдэл, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэрэгт тохирсон гэж үзэх боломжгүй байна.  

Иймд дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/1122 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Ц.Б, Ц.Ө, Ц.Өнарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                             Л.ДАРЬСҮРЭН

 

            ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР

 

                        ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ