| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Зүмбэрэл |
| Хэргийн индекс | 102/2024/07013/И |
| Дугаар | 192/ШШ2025/00854 |
| Огноо | 2025-01-31 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 192/ШШ2025/00854
| 2025 01 31 | 192/ШШ2025/00854 |
|
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Н ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 235,258,208 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 15,000,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 20,000,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 30,000,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 30,000,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 30,000,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 30,000,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 30,000,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 30,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 20,258,208 төгрөг тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,334,242 төгрөгөөс 667,121 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 667,121 төгрөг, хариуцагчаас 667,121 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЗҮМБЭРЭЛ