| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Батчимэг |
| Хэргийн индекс | 102/2024/04875/И |
| Дугаар | 192/ШШ2025/01454 |
| Огноо | 2025-02-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 192/ШШ2025/01454
2025 02 19 192/ШШ2025/01454
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг,******* дугаар хороо, 4 дүгээр хороолол жалханц хутагт дамдинбазар гудамж******* байр,******* тоотод оршин суух, “************** секьюрити” ХХК РД:5411092/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянгол дүүрэг,******* дугаар хороо,*******-2 давхар шилэн хаалга хаягт оршин байрлах “Гранд Вилла”-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага:*******,*******, төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч
Хариуцагчийн төлөөлөгч
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч “************** секьюрити” ХХК нь хариуцагч “Гранд Вилла”-д холбогдуулан*******,*******, төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
1.1. Манай байгууллага нь 2023 оны 10-р сард Сөх-ийн хүсэлтээр Гэрээт харуул хамгаалалтын гэрээг 2023 оны 10-р сарын 11-ний өдрөөс эхлэн байгуулж, 1,800,000 төгрөгийн 1 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Гэрээт харуул хамгаалалтын гэрээг 2 хувь үйлдэн бид тус бүр нэг хувийг авсан. Гэрээт харуул хамгаалалтын гэрээнд сар бүрийн 15,*******0-нд 2 хуваан төлөх 1410000475 /Голомт банк/ тоот дансанд шилжүүлэхээр гэрээ байгуулсан. Үйлчлүүлэгч тал төлбөрөө хугацаа хэтэрч төлж байсан ч 2023 оны 12-р сарын 27, 28-нд Сөхийн удирдлага өөрчлөгдөх болсон тул 12- сарын*******1-ний өдрөөр тасалбар болгон гэрээг цуцлах санал тавьсны дагуу бид 12-р сарын*******1-ний өдрөөр тасалбар болгон бүх эд хөрөнгийг хүлээлгэн өгсөн. 2023 оны 10-р сарын 11-нээс 11-р сарын 11-ний өдрийн төлбөр болох 1,800,000 төгрөгийг 10-р сарын*******1-нд 900,000 нэхэмжилсэн. Уг төлбөрийг 2023 оны 11-р сарын 07-ний өдөр 700,000, 2023 оны 11-р сарын 13-нд 200,000 төгрөгийг төлсөн. 2023 оны 11-р сарын 06-нд үлдэгдэл төлбөр болох 900,000 нэхэмжлэхэд 2023 оны 11-р сарын 17-нд 900,000 төлсөн. 2023 оны 11-р сарын 11-нээс 12-р сарын 11-ний өдрийн төлбөрийг 2023 оны 11-р сарын 17-нд 50% буюу 900,000 төгрөгийг нэхэмжлэхэд мөнгө байхгүй байна гэсэн шалтгаанаар төлбөрөө төлөхгүй хойшлуулж байсан. Уг төлбөрийг 2023 оны 12-р сарын 02-ний өдөр 900,000 төлсөн. Дараагийн төлбөр болох 50% буюу 900,000 төгрөгийг 2023 оны 12-р сарын 12-нд нэхэмжлэхэд мөнгөгүй байна гэсэн шалтгаанаар хойшлуулж байсан. Дараагийн төлбөр болох 2023 оны 12-р сарын 11-ний өдрөөс эхлэн 2023 оны 12-р сарын*******1-ний өдөр хүртэлх 1,219,355 төгрөгийг 2024 оны 01-р сарын 02-ний өдөр нэхэмжлэхэд Сөхийн удирдлага солигдсон томлигдсон хүнээс авна уу гэсэн ба тухайн шинээр томилогдсон удирдлагатай нь холбоо барихад манайх төлбөр төлөх ёс байхгүй төлөхгүй гэсэн шалтгаанаар төлөөгүй ба бид 2024 оны 02-р сард дахин холбогдоход манайх төлбөрөө төлнө гэсэн боловч 2024 оны 03-р сарын 06-нд 1,000,000 шилжүүлсэн. Үлдэгдэл төлбөр болох 1,119,355 төгрөгийг өнөөдрийг хүртэл шилжүүлээгүй болно. Уг төлбөрөө дахин нэхэмжлэхэд бид төлөхгүй өмнөх Сөх-ийн дарга байсан хүнээс ав гэсэн хариу өгсөн. Иймд гэрээт харуул хамгаалалтын гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор, шударгаар гүйцэтгээгүй үйлчлүүлэгч тал болох Сөх /9899588/ -өөс үндсэн төлбөр болох 1,119,355 төгрөг, Гэрээт харуул хамгаалалтын гэрээнд 2.4-т заасны дагуу хоног тутамд гэрээнд заасан үнийн дүнгийн 0,5%-иар алданги тооцох нөхцөлийг мөрдөж алданги болох 2,225,370 төгрөг, нийт*******,*******, төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Зохигч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: “************** секьюрити” ХХК-ийн нэхэмжлэлтэй,-д холбогдуулан*******,*******, төгрөг нэхэмжилснээс алданги болох 2,225,370 төгрөгийг хасч, үлдсэн төлбөр 1,119,355 төгрөгийг төлөхөөр талууд харилцан тохиролцож эвлэрэлийн гэрээ байгуулав.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “************** секьюрити” ХХК нь хариуцагч “Гранд Вилла”-д холбогдуулан*******,*******, төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “************** секьюрити” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын 2,225,370 төгрөгөөс татгалзаж, үлдсэн төлбөр болох 1,119,355 төгрөгийг хариуцагч “Гранд Вилла” нь төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн******* дугаар зүйлд заасны дагуу зохигч эвлэрэх эрхтэй бөгөөд энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар “************** секьюрити” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Гранд Вилла”-д холбогдох*******,*******, төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 2,225,370 төгрөгөөс татгалзаж, үлдсэн төлбөр болох 1,119,355 төгрөгийг хариуцагч “Гранд Вилла” нь төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 68,470 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 68,470 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ