| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2018/0036/Э |
| Дугаар | 42 |
| Огноо | 2018-03-14 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Т.Баярмаа |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 42
2018 оны 03 сарын 14 өдөр 2018/ШЦТ/42 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2018/0036/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
Улсын яллагч Т.Баярмаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Наранчимэг,
Шүүгдэгч З.Б нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Загдцэсэмийн Бд холбогдох 1739001440010 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 02 дугаар сарын 14-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Биндэр суманд 1990 оны 12 дугаар сарын 24-нд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Хэнтий аймгийн Биндэр сумын 5 дугаар баг Онон хороонд оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэл үгүй, Боржигон овогт Загдцэсэмийн Б
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч З.Б нь 2017 оны 07 дугаар сарын 14-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр сумын 5 дугаар баг Буурлын хороонд оршин суух Р.Мөнхцэцэгийн байшинд нэвтрэн LCD телевизор /32 инчийн /, Хар өнгийн богино түрийтэй эмэгтэй хүний зуны гутал 37 размер, хар өнгийн урт түрийтэй эмэгтэй хүний зуны гутал 37 размер, хүрэн өнгийн эмэгтэй хүний зуны ботинк 37 размер, эрэгтэй хүүхдийн бакаль гутал 37 размер, үхрийн үүцэлж хатаасан цагаан борц 10 кг, телевизийн ДДШ тогоо антений дуран 1 ш, Жи мобайлын хар өнгийн товчлууртай гар утас 1 ш, бэлэн мөнгө 10.000 төгрөг, хувцас хийдэг ягаан эрээн өнгийн цүнх, сурагч үүргэвчтэй хар өнгийн цүнх тус тус 1 ширхэг, эмэгтэй хүүхдийн улаан шаргал өнгийн түрийтэй зуны гутал зэрэг эд зүйлийг хулгайлан Р.Мөнхцэцэгт 1404.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч Р.Мөнхцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манайх Биндэр сумын 1 дүгээр баг Таван толгой гэх газар байдаг юм. Нэг гэр маань суын 5 дугаар баг Бууралын хороо задгайд байдаг юм. Тэгээд өвөл нь сургууль орохоор сумын төв дэх гэртээ байдаг юм. Одоо бол хөдөө гэртээ байдаг юм. Ингээд хамгийн сүүлд 2017 оны 07 дугаар сарын 14-ны өдөр сумын төв дэх гэртээ байж байгаад байшингаа хятад улсад үйлдвэрлэсэн ногоон өнгийн цоожоор цооулоод өдөр 12 цагын үед хөдөө гэр лүүгээ явсан юм ингээд 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр өглөө 10 цагын үед сумын төвийн гэртээ ирээд байшингаа онгойлгох гэтэл өөдөөс цоож маань цүүтэйгээ сугараад ойчоод өгсөн . Тэгээд юмаа бүрсгэж үзэхэд LCD зурагт 32 инч, хар өнгийн богино түрийтэй эмэгтэй хүний зуны гутал-37 раз, хар өнгийн урт түрийтэй хүний зуны гутал 37-раз, хүрэн өнгийн эмэгтэй хүний зуны ботинк-37 раз, эрэгтэй хүүхдийн бакал-37 раз, үхрийн үүцэлж хатаасан цагаан борц-10 кг, зурагтны DDSH тогоо антенний дуран-1 ш, жи мобайлын хар өнгийн товчлууртай гар утас, бэлэн мөнгө 10.000 төгрөг, хувцас хийдэг ягаан эрээн өнгийн цүнх, сурагч үүргэвчтэй хар өнгийн цүнх тус тус 1 ш, эмэгтэй хүүхдийн улаан шаргал өнгийн түрүүтэй зуны гутал 1 ширхэг эд зүйлс алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 26-27 хуудас/
Гэрч Ё.Наранчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2017 оны 07 дугаар сарын 14-ны өдөр шиг санаж байна. Манайд Загдцэсэмийн Б орж ирээд та эмэгтэй хүний гутал авах уу гэхээр нь хэдээр зарах юм бэ гэсэн чинь танд бол хямдхан өгчихье гэхээр нь тэгвэл би харж байгаад болъё гэсэн чинь аваад ирье гээд гараад явсан. Тэгээд гараад удалгүй эргээд орж ирэхдээ хагас түрийтэй хар өнгийн шинэвтэр намхан өсгийтэй эмэгтэй хүний гутал авч орж ирээд энэ байна гэхээр нь гутлыг нь үзээд хэдээр өгөх юм бэ гэхэд 10.000 төгрөгөөр авчих гэхээр нь би 10.000 төгрөг өгөөд авсан.....Тэгээд сүүлд нь цагдаа орж ирээд тэр гутлыг нь хулгайн эд зүйл байж магадгүй юм байна гээд аваад явсан байсан..” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 35-36 хуудас/
Гэрч Т.Азжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 19-ны өглөө дэлгүүртээ сууж байхад 32 инчийн гадуураа цаасан хайрцагтай ЛED гэсэн нэртэй телевизор байсан. Энэ ямар учиртай зурагт юм бэ гэж ээжээс асуухад Загдцэсэмийн Б гэдэг залуу дэлгүүрээс 47500 төгрөгийн хүнсний зүйл худалдаж аваад барьцаанд үлдээсэн юм гэж хэлсэн. Намайг Баян-Овоо сум явахаас 2-3 хоногийн өмнө дэлгүүрт сууж байхад Загдцэсэмийн Б 38 размерийн орос бакаль байгаа юмаа худалдаж авах уу гэхээр нь би худалдаж авахгүй ээ чи зарах гээд байгаа бол дэлгүүрт тавихгүй юу даа гэсэн чинь яах юм бэ хэрэггүй гээд надад 19.000 төгрөгий үнэтэй 1 шил архиар өгчихөөд яваад өгсөн..” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 39-40 хуудас/
Гэрч Б.Гоёхончимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “.......2017 оны 07 дугаар сарын 15-ны өдөр байхаа би тэгэж санаж байна. Манай сумын гэзэг Цогоо хочит Цогтбаяртай орж ирээд 2 гялгар торонд цагаан борц хийчихсэн. Хямдхан авах уу гэхээр нь үгүй ээ би борцтой гэж хэлсэн.....Тэгтэл тэр танихгүй явуулын хүмүүсийн нэг нь наатах чинь юм юм бэ гээд Цогтбаярыг аваад хамт гарсан. Цогтбаяр манай дэлгүүрт байхдаа авч явсан борцоо жигнэж үзэхэд 7 кг орчим болж байсан шиг санаж байна..” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 41-42 хуудас/
Гэрч Г.Цогтбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “.......2017 оны 07 дугаар сарын 15-ны өдөр байхаа Би Биндэр сумын төвд Гоёхончимэгийн дэлгүүрийн ойролцоо явж байхад манай сумын Загдцэсэмийн хүү Б гэдэг залуу таараад гартаа 2 ширхэг цагаан тортой үхрийн борц өгөөд та энийг зараад өгөөчээ гэхээр нь би Гоёхончимэгийн дэлгүүр лүү ороод энэ борцийг худалдаж авах уу гэхээр нь тэр үгүй гэсэн. Тэгсэн чинь дэлгүүрт байсан явуулын бололтой эмэгтэй хүн ямар үнэтэй юм бэ гэхээр нь Б надад өгөхдөө 1 кг-ыг нь 9000 төгрөгөнд бодож өгөөрэй гэж хэлсэн болохоор нь тэр үнэнд нь нөгөө явуулын эмэгтэйд зарсан. Тэгэхэд 50.000 орчим төгрөг болсон. Тэгээд борц зарсан мөнгөө Бд өөрт нь өгөөд явсан..” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 43-44 хуудас/
2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн эд хөрөнгө хураан авсан тэмдэглэл /ХХ-ийн 21 хуудас/
2017 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн эд хөрөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /ХХ-ийн 22 хуудас/
Сэжигтэн З.Бы мөрдөн байцаалтан өгсөн: “...Би Биндэр сумын 5 дугаар баг Онон багт ээж ахын хамт оршин суудаг юм. Тэгээд 2017 оны 07 дугаар сард наадмын дараа ээж ах хоёр хөдөө ажлаар яваад би гэрээ сахиад үлдсэн юм.... Тэгээд аавын зүүн талын хашаанд ороход зүүн талдаа хаалгаиай байшин байхаар нь цоожон дээрээс нь татахад цоож нь цүүзтэйгээ хамт мултараад гараад ирсэн. Тэгэхээр нь байшинд ороод LC дэлгэцтэй зурагт, авдар дээр нь байсан 10.000 төгрөг, цэнхэр тортой үхрийн ухаа борц, эмэгтэй гутал 3 хос гутал, орос бакал аваад гарахдаа цүүзэнд хийсэн байсан дуранг аваад хашаанаас гарахдаа васан дурангаа урагш нь хашаа давуулаад шидчихсэн......” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 47-48 хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүгдэгч З.Б 2017 оны 07 дугаар сарын 14-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр сумын 5 дугаар баг Буурлын хороонд оршин суух Р.Мөнхцэцэгийн байшинд нэвтрэн телевизор, гутал, үхрийн үүцэлж хатаасан борц, ДДШ тогоо антений дуран, гар утас, 10.000 төгрөг, цүнх зэрэг эд зүйлийг хулгайлан Р.Мөнхцэцэгт 1.404.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Р.Мөнхцэцэг, гэрч Ё.Наранчимэг, Т.Азжаргал, Б.Гоёхончимэг, Г.Цогтбаяр нарын мэдүүлэг эд хөрөнгө хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд түүний дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Р.Мөнхцэцэгт 1.404.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь нэхэмжилэх зүйлгүй, санал гомдолгүй гэсэн байх тул шүүгдэгч З.Быг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлуудыг нь харгалзан хуульд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон Загдцэмэсийн Быг бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгийг нь хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг 1.3 дахь хэсэгт заасныг журамлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Быг 01 жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Бд оногдуулсан 01 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч З.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ