2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 192/ШШ2025/01236

 








2025 оны 02 сарын 12 өдөр Дугаар 192/ШШ2025/01236     Улаанбаатар хот

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, *******, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 1 хороо, *******-6, *******-1, ******* цамхаг өөрийн байранд байрлах ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* дүүрэг, 8 дугаар хороо, ******* гудамж, ******* хаягт оршин суух Сартуул овогт *******гийн ******* /РД:/,

 

Хариуцагч: дүүрэг, 28 дугаар хороо, хэсэг, гудамж, тоот хаягт байрлах ХХК /РД:/ нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 454 362 270,4 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн Ц.,

Хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч Г.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жанар нар оролцов.

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дахь хэсэгт зааснаар  ******* ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.*******, ХХК нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 454 362 270,4 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2 499 961 төгрөгийн 50 хувь болох 1 249 980,5 төгрөгийг хариуцагч Г.*******, ХХК нараас, үлдэх 50 хувь буюу 1 249 980,5  төгрөгийг улсын орлогоос буцаан  тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.



 

ШҮҮГЧ Д.ЭНХЦЭЦЭГ