Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 41

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж,

нарийн бичгийн дарга Д.Амарзаяа,

улсын яллагч Р.Машлай,

хохирогчийн өмгөөлөгч Б.Зулбаяр, Б.Өлзийбаяр,

хохирогч Д.*******,

гэрч С.*******,

шүүгдэгч Э. нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас овогт ы т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1807000770015 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1*******,*******,*******,*******,*******,*******,*******,,,, тоотод оршин суух, регистрийн , овогт ы нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 20 цагийн орчим Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр ын ам гэх нүүрсний уурхайн амрах гэрт дүүг дээрэлхлээ гэх шалтгаанаар бусадтай хувийн таарамжгүй харьцаа үүсгэн хохирогч Д.*******ыг зодож биед нь зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, зүүн доод зовхинд цус хуралт, зүүн шанаа, чамархайн зөөлөн эдийн няцрал, баруун дээд 1 дүгээр шүдний эмтрэл зэрэг гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э. нь 2018 оны 01 дүгээр сарын 24-ний орой Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр ын ам гэх нүүрсний уурхайн амрах гэрт дүү О.ыг дээрэлхлээ гэх шалтгаанаар Д.*******ыг зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, зүүн доод зовхинд цус хуралт, зүүн шанаа, чамархайн зөөлөн эдийн няцрал, баруун дээд 1 дүгээр шүдний эмтрэл зэрэг хөнгөн хохирол учруулсан болох нь:

Шүүгдэгч Э., хохирогч Д.******* нар нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

Гэрч С.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ бид хоёрыг юм яриад сууж байтал гаднаас орж ирээд чи яахаараа хүүхэд зоддог юм гээд ******* руу уурлаж орон дээр биенийгээ дарж аваад унасан. Тэгээд энэ хоёр хоорондоо маргалдаад би больцгоо гээд салгасан. Тэгтэл хоорондоо дахиж барилцаж аваад бие биенийгээ ганц нэг цохисон” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад гэрч О.ын өгсөн: “ ах ******* гэх залуу дээр очоод чи муу яагаад дүү дээрэлхээд байгаа юм гээд шууд нүүрлүү нь гараа атгаж байгаад цохисон, тэгтэл нөгөөдөх нь биеэ хамгаалаад өөдөөс нь бие рүү нь цохисон энэ үед ах 2-3 удаа гараа атгаж байгаад *******ыг цохисон” гэх мэдүүлэг,

            /хх-ийн 12-13 дугаар тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/96 дугаар:

“1. Д.*******ын биед зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, зүүн доод зовхинд цус хуралт, зүүн шанаа, чамархайн зөөлөн эдийн няцрал, баруун дээд 1 дүгээр шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт,

            /хх-ийн 27 дугаар тал/

Мөрдөн байцаалтад шинжээч эмч С.Төгсбуянгийн өгсөн: “Д.*******ын биед үүссэн гэмтлүүд нь мохоо зүйлийн 3 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой” гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх үйл баримтуудыг судалж үзэхэд шүүгдэгч Э. нь 2018 оны 01 дүгээр сарын 24-ний орой Д.*******ыг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, түүний үйлдлийг Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлэн яллаж байгаа нь үндэслэлтэй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хохирогч Д.******* нь 8.658.120 төгрөг нэхэмжилжсэнээс мөрдөн байцаалтад шүүгдэгчийн төлсөн гэх 190.000 төгрөгийг хасч тооцон үлдэгдэл 8.378.120 төгрөгийг нэхэмжилнэ гэсэн ба үүнээс Санхүү, Эдийн засгийн сайд, Үндэсний статистикийн газрын тушаалын хавсралт, кассын орлогын ордер болох 132, 179 дугаартай байгууллагын тамгатай хагалгааны төлбөр 7.500.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, үлдэх 878.120 төгрөгийг баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Мөн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-д “...Өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байгаа этгээд ажлын байртай, банкинд харилцах данстай байна.”, Хуульчийн мэргэжлийн дүрмийн 2.4 дүгээр зүйлийн 8-д “...хуульч нь хууль зүйн үйлчилгээнээс олсон орлогоо мэдүүлж түүнд ногдох татвараа төлөх үүрэгтэй” гэж заасан ба өмгөөлөгчийн зардал гэж 800.000 төгрөгийг нэхэмжилж өмгөөлөгч Б.Зулбаярын 2018 оны, Б.Өлзийбаярын 2016 оны депозит дансны хуулгыг шүүхэд өгч байгаа нь дээрх хуулийн шаардлагад нийцээгүй, тэдгээрийн өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхдээ харилцдаг данс мөн эсэхэд эргэлзээ төрж байна.

Шүүгдэгч Э.т хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6-36.8, 36.10, 36.13, 38.1-38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт ы хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.т 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар .т 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 сар хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Э.т мэдэгдсүгэй.

5. Э. нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Д.*******од 190.000 төгрөг төлсөн  болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар Э.аас 7.500.000 төгрөгийг гаргуулан хохирогч Д.*******од олгосугай.

7. Д.******* нь эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай

8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар Э.т оногдуулсан торгох ял биелүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Э.т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.БАВУУ