Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 110/ШШ2025/0003

 

                        

                                       Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

                                           зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

                                                                 болгох тухай

            Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша би, “М” өрхийн эрүүл мэндийн төв /БГБХН/-өөс, тус аймгийн Засаг дарга, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга болон Засаг даргын 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн А/391 дугаар, 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/855 дугаар захирамжуудаар байгуулагдсан  Ажлын хэсгүүдэд тус тус холбогдуулан гаргасан “Ажлын хэсгийн 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн “М эрүүл мэндийн төвийн 2023 оны гэрээний хагас жилийн хэрэгжилтэд өгсөн үнэлгээний Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ бүлгийн 1.1.1, 1.1.3, 1.1.4, 1.1.6, 1.2.2, 1.2.3 дахь хэсгийн шалгуур үзүүлэлтийн оноо, тус бүлгийн нийт оноо (1),   2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн илтгэх хуудас буюу “Мейрим” Өрхийн эрүүл мэндийн төвтэй хийсэн гэрээний хагас жилийн биелэлтэд хийсэн хяналт үнэлгээний хуудас (2),  Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 02 дугаар мэдэгдэх хуудас (3), аймгийн Засаг дарга болон аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 13 дугаар Илтгэх хуудас (4), Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн  А/885 дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн “М” өрхийн эрүүл мэндийн төвийн  бүтэн жилийн биелэлтэд хийсэн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн  үнэлгээний  хуудасны  Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ бүлгийн 1.1.4-ийн 1,2,3 дахь хэсэг, 1.2.6-ийн 3 дахь хэсэг, 1.2.9-ийн 2, 3 дахь хэсгийг (5)  тус тус хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Нэхэмжлэгч “М” ӨЭМТ нь Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын дарга, аймгийн Засаг даргын 2022 оны 6 дугаар сарын 09- ний өдрийн А/391 дугаартай захирамжаар байгуулагдсан ажлын хэсэгт тус тус холбогдуулан, “Ажлын хэсгийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн “Ажлын хэсгийн 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн "Мейрим" өрхийн эрүүл мэндийн төвийн гэрээний хэрэгжилтэд хагас жилээр өгсөн үнэлгээний Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ бүлгийн 1.1.1, 1.1.3, 1.1.4, 1.1.6, 1.2.2, 1.2.3 дахь хэсгийн шалгуур үзүүлэлтийн оноо, тус бүлгийн нийт оноо, 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн илтгэх хуудас буюу "Өрхийн эрүүл мэндийн төвтэй хийсэн гэрээний хагас жилийн биелэлтэд хийсэн хяналт үнэлгээний дүнгийн хуудас", Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 02 дугаартай мэдэгдэх хуудсыг тус тус хүчингүй болгуулах”-аар, дараа нь шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж,

Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын дарга, Баян-Өлгий аймгийн Засаг дарга, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/855 дугаартай захирамжаар баталсан гурвалсан гэрээ дүгнэхээр байгуулсан ажлын хэсэгт тус тус холбогдуулан “Баян-Өлгий аймгийн Засаг дарга болон Эрүүл мэндийн газрыг даргын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Илтгэх хуудас” болон Баян-Өлгий аймгийн Засаг даргын захирамжаар 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан ажлын хэсгийн “М” ӨЭМТ-ийн гурвалсан гэрээний бүтэн жилийн биелэлтэд хийсэн “хяналт үнэлгээний дүнгийн хуудас” нь тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Эрүүл мэндийн сайдын 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/122 дугаартай тушаалын хавсралтаар “Өрхийн эрүүл мэндийн төвтэй гэрээ байгуулах, хэрэгжилтийг дүгнэх, хяналт тавих, гэрээг сунгах, дуусгавар болгох журам”-ыг баталсан байх ба энэ тушаал гарсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/104 дүгээр тушаалыг хүчингүй болгосон байна.

Сайдын тушаалыг хэрэгжүүлэх үүднээс Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн А/490 дугаартай захирамжаар Өрхийн эрүүл мэндийн төвтэй байгуулсан гэрээг дүгнэх ажлын хэсгийг дахин шинэчилж баталсан.

Энэхүү ажлын хэсэг нь “Мейрим” өрхийн эрүүл мэндийн төвийн 2024 оны гэрээний хэрэгжилтэд хагас, бүтэн  жилээр дүгнэж, “Хангалттай” үнэлгээ өгсөн байна. Иймээс аймгийн Засаг даргын зүгээс “Мейрим” өрхийн эрүүл мэндийн төвтэй байгуулсан гэрээг цааш нь үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл, аймгийн Засаг даргын 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн А/391 дугаартай захирамжаар байгуулагдсан ажлын хэсгээс 2023 онд “М” ӨЭМТ-тэй байгуулсан гурвалсан гэрээг хагас, бүтэн жилийн биелэлтийг дүгнэж үнэлгээ өгсөн нь одоогийн байдлаар ач холбогдолгүй болсон гэж үзэв.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-т заасныг баримталж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэсэн үндэслэлээр холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газраас шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Нэхэмжлэгч “М” ӨЭМТ нь Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргад холбогдуулан “Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 02 дугаартай мэдэгдэх хуудас болон Баян-Өлгий аймгийн Засаг дарга болон Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Илтгэх хуудас”-ыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн А/490 дугаартай захирамжаар баталсан ажлын хэсэг “М” ӨЭМТ-тэй байгуулсан 2024 оны гурван талт гэрээг хагас, бүтэн жилийн байдлаар дүгнэж, “Хангалттай” гэсэн үнэлгээг тус тус өгсөн байна. Үүнээс үзэхэд, “М” ӨЭМТ нь урьд өмнө гаргасан алдаа дутагдлаа засаж залруулсан гэж дүгнэхээр байна.

Иймээс хариуцагч Эрүүл мэндийн газрын даргын зүгээс аймгийн Засаг даргын 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн А/391 дүгээр, 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/855 дугаартай /хүчингүй болсон/ захирамжуудаар баталсан өрхийн эрүүл мэндийн төвийн гэрээг дүгнэх ажлын хэсгээс “М” ӨЭМТ-ийн 2023 оны гэрээг хагас, бүтэг жилээр дүгнэж үнэлгээ өгсөн нь одоогийн байдлаар ач холбогдолгүй болсон гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагч аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгээс шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 1-01/34 дугаар, Эрүүл мэндийн газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 34 дүгээр албан бичгээр аймгийн Засаг даргын 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн А/391 дүгээр, 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/855 дугаартай захирамжуудаар баталсан ажлын хэсгээс “М” ӨЭМТ-ийн 2023 оны гэрээг хагас, бүтэн жилээр дүгнэж үнэлгээ өгсөн нь одоогийн байдлаар ач холбогдолгүй болсон.

Иймд хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн А/391 дүгээр болон мөн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/855 дугаартай захирамжуудаар байгуулагдсан ажлын хэсгийн зүгээс нэхэмжлэгч “М” ӨЭМТ-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.                                                             

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “М” өрхийн эрүүл мэндийн төв /БГБХН/-өөс,  “Ажлын хэсгийн 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн “М эрүүл мэндийн төвийн 2023 оны гэрээний хагас жилийн хэрэгжилтэд өгсөн үнэлгээний Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ бүлгийн 1.1.1, 1.1.3, 1.1.4, 1.1.6, 1.2.2, 1.2.3 дахь хэсгийн шалгуур үзүүлэлтийн оноо, тус бүлгийн нийт оноо (1),   2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн илтгэх хуудас буюу “М” Өрхийн эрүүл мэндийн төвтэй хийсэн гэрээний хагас жилийн биелэлтэд хийсэн хяналт үнэлгээний хуудас (2),  Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 02 дугаар мэдэгдэх хуудас (3), аймгийн Засаг дарга болон аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 13 дугаар Илтгэх хуудас (4), Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн  А/885 дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн “М” өрхийн эрүүл мэндийн төвийн  бүтэн жилийн биелэлтэд хийсэн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн  үнэлгээний  хуудасны  Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ бүлгийн 1.1.4-ийн 1,2,3 дахь хэсэг, 1.2.6-ийн 3 дахь хэсэг, 1.2.9-ийн 2, 3 дахь хэсгийг (5)  тус тус хүчингүй болгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус аймгийн Засаг дарга, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга болон Засаг даргын 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн А/391 дугаар, 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/855 дугаар захирамжуудаар байгуулагдсан  Ажлын хэсгүүдэд тус тус холбогдуулан гаргасан.

            Хариуцагчаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  хариуцагч аймгийн Засаг дарга, Эрүүл мэндийн газар болон аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгээс тус тус нэхэмжлэлийн шаардлагыг  хүлээн зөвшөөрч, энэ талаар шүүхэд бичгээр тайлбарласан байх  тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь  хуульд харшлаагүй, мөн  бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар  хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан “М” өрхийн эрүүл мэндийн төв /БГБХН/-ийн шүүхэд гаргасан “Ажлын хэсгийн 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн “М эрүүл мэндийн төвийн 2023 оны гэрээний хагас жилийн хэрэгжилтэд өгсөн үнэлгээний Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ бүлгийн 1.1.1, 1.1.3, 1.1.4, 1.1.6, 1.2.2, 1.2.3 дахь хэсгийн шалгуур үзүүлэлтийн оноо, тус бүлгийн нийт оноо (1),   2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн илтгэх хуудас буюу “М” Өрхийн эрүүл мэндийн төвтэй хийсэн гэрээний хагас жилийн биелэлтэд хийсэн хяналт үнэлгээний хуудас (2),  Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 02 дугаар мэдэгдэх хуудас (3), аймгийн Засаг дарга болон аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 13 дугаар Илтгэх хуудас (4), Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн  А/885 дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн “М” өрхийн эрүүл мэндийн төвийн  бүтэн жилийн биелэлтэд хийсэн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн  үнэлгээний  хуудасны  Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ бүлгийн 1.1.4-ийн 1,2,3 дахь хэсэг, 1.2.6-ийн 3 дахь хэсэг, 1.2.9-ийн 2, 3 дахь хэсгийг (5)  тус тус хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, “М” өрхийн эрүүл мэндийн төв /БГБХН/-өөс, тус аймгийн Засаг дарга, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга болон Засаг даргын 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн А/391 дугаар, 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/855 дугаар захирамжуудаар байгуулагдсан  Ажлын хэсгүүдэд тус тус холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас  улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан улсын орлого  болгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.

4. Хэргийн оролцогчид энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

                                              

                                          ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                      З.ГҮЛБАРША