Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 42

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

хангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж,

нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг,

улсын яллагч Б.Батбаяр,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

шүүгдэгч Б. нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Налайх, хангай дүүргийн прокурорын газраас овогт ийн т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201701080118 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, *******,*******,*******,*******,*******,*******,*******,*******,  Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум 1 ,  тоотод оршин суух хаягтай, регистрийн 7 дугаартай, овогт ийн т нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хангай дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах олон улсын А0101 авто замын 76 дахь км тэмдэгтийн орчимд согтуугаар, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр - УБЯ улсын дугаартай Тоёото платз маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.2-д заасан “Монгол Улсын нутаг дэвсгэр дээр олон улсын хөдөлгөөнд оролцож байгаа механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ. а/ замын хөдөлгөөний тухай олон улсын Конвенцид нийцэх жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байх мөн дүрмийн 2.7 “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас осол гаргаж уг тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан С.ын эрүүл мэндэд хүнд хохирол, автомашинд нь 2065800 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” ХХК-ний үнээний фермд тракторчиноор ажиллаж байсан шүүгдэгч Б. нь 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр фермийн дарга  С.ын хамт түүний эзэмшлийн - УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслээр Улаанбаатар хот руу явж байх замдаа хангай дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “” дэлгүүрээс согтууруулах ундаа С. худалдан авч, хэрэглэн улмаар хүү Э.-ыг тээврийн хэрэгслээ жолоодуулахаар дуудсан боловч очих боломжгүй гэж хэлсэн тул Б. түүний эзэмшлийн тээврийн хэрэгслийг жолоодож осол гарган С.ын эрүүл мэндэд хүзүүний 7-р нугаламын бяцарч шахагдсан хугарал, мултрал, хүзүүний 3-р нугаламын үений сэртэн, хүзүүний 6-р нугаламын арын сэртэнгийн хугарал, нугасны эдийн няцрал бүхий хүнд хохирол учруулсан үйл явдал болсон байна. Энэхүү үйл явдал нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б. мэдүүлэг өгөхгүй гэсэн ба улсын яллагчийн асуултанд “Өглөө би үхрийн тэжээлээ зуураад тавьчихсан байсан. Эрхэмээ ах хот ороод ирье гэсэн. Тэгээд дугуйг нь сольж өгсөн. Тэгтэл хот орохоо болъё  гэсэн. Тэгээд засмал зам руу нийлээд явж байтал хойд дугуй нь буудаад замын хажуу тал руу орсон. Эрхэмээ ах өөрөө ядраад байна намайг машинаа бариад явчих гэсэн юм” гэжээ.

Мөрдөн байцаалтад хохирогч С.ын өгсөн: “2017 оны 04-р сарын 04-ний өдөр 13 цагийн орчимд сумын нутагт байдаг “” ХХК-ний үнээний фермд хамт ажилладаг тракторчин Б.ын хамт миний өөрийн хувийн эзэмшлийн - УБЯ дугаарын машинтай хоёулаа Давааны энгэрт хаваржин байгаа Осоржингийд очихоор явж байгаад замдаа хангай дүүрэгт замын дагуу байдаг нэртэй дэлгүүрээс 0.5 литрийн Хараа гэсэн нэртэй нэг шил архийг би орж авч гарч ирээд дэлгүүрийн үүднээс хөдлөөд дэлгүүрийн урд талд хээр хоёулаа архиа хувааж уусан тэгээд хоёулаа согтоод нэг хэсэг машин дотроо унтсан, тэгээд би эхэлж сэрсэн тэгээд Б.ыг одоо явъя дүүгийнд очъё гэхэд миний машиныг тэр жолоодоод явсан би тухайн үед машины хойд суудалд суугаад явж байсан осол болох үед унтаж явсан нэг мэдсэн эмнэлгийн машины орон дээр хэвтэж байсан. Би биеийн байдал одоо зүгээр ямар эгэн гомдол санал байхгүй нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд биеэр оролцохгүй” гэх мэдүүлэг,

            /хх-ийн 15-18, 126д дугаар хуудас/

Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 08 шэ/183 дугаар:

1. ын биед хүзүүний 7-р нугаламын бяцарч шахагдсан хугарал, мултрал, хүзүүний 3-р нугаламын үений сэртэн, хүзүүний 6-р нугаламын арын сэртэнгийн хугарал, нугасны эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээний эдгэрэлтээс хамаарна.” гэх дүгнэлт,

            /хх-ийн 27 дугаар хуудас/

            Б.ын согтуур шалгасан тэмдэглэл,

            /хх-ийн 72 дугаар хуудас/

            Б.ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй талаарх лавлагаа,

            /хх-ийн 73 дугаар хуудас/

            Шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 07 дугаар:

2. Жолооч овогтой нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.2  “Монгол Улсын нутаг дэвсгэр дээр олон улсын хөдөлгөөнд оролцож байгаа механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ. а/ замын хөдөлгөөний тухай олон улсын Конвенцид нийцэх жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байх”, мөн дүрмийн 2.7 “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байна.” гэх дүгнэлт /хх-ийн 47 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр судалсан дээрх үйл баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б. нь Замын хөдөлгөөний тухай болон олон улсын конвенцид нийцэх механикжсэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгслийг жолоодохыг хориглоно гэсэн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчин хохирогч С.ын шийдвэрээр түүний тээврийн хэрэгслэлээр замын хөдөлгөөнд 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хангай дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчин оролцон осол гаргаж хохирогч С.ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдсон, түүний үйлдлийг Налайх, хангай дүүргийн прокурорын газраас түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа нь үндэслэлтэй байна.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэсэн боловч шүүгдэгч Б.ыг “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэг үйлдэхэд хохирогч С. нь УБЯ улсын дугаартай PALTZ маркийн тээврийн хэрэгслийг жолоодон Замын хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн зохих зүйл заалтыг зөрчин замдаа согтууруулах ундааны зүйл дэлгүүрээс авч, Б.тай хамт хэрэглэн өөрөө цааш замын хөдөлгөөнийг үргэлжлүүлэх боломжгүй болмогцоо хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн Б.т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг шилжүүлэн осол гарах нөхцөл бүрдүүлэн хохирогчийн гэм буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн,

2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүгдэгчийг хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг хорих ялаас чөлөөлж болохоор, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж тус тус заасан хуулийн шаардлагад нийцсэн тэдгээрээс өөр ямар нэг хязгаарлалт тогтоогоогүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтад зааснаар хорих ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б. нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6-36.8, 36.10, 36.13, 38.1-38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт ийн ыг согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодон Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.1, 2.2, 2.3 дахь заалтад зааснаар Б.т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жил 3 /гурав/ сар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 199 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Б.т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Б. нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Б.т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтад зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 3 /гурав/ сар хорих ялаас чөлөөлсүгэй.

6. Хохирогч нь эмчилгээний зардал болон тээврийн хэрэгсэлд учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бямбаатарт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.БАВУУ