2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 192/шш2025/01324

 

 

 

 

 

 

 

 

      2025          02            14                                          192/ШШ2025/01324

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

 баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Батчимэг би,

 

 

 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1. Нэхэмжлэгч******* нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн******* дугаартай шийдвэрээр*******,*******,******* нараас 506.842.344 төгрөгийг гаргуулж “Дарь******* ББСБ1’ ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байхдаа******* миний өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсан /17020/ Дүнжингарав гудамж, 206/2 байр 44 тоот хаягт байрлах 125.7 мкв талбайтай 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 420.562.633 төгрөгөөр үнэлсэн тогтоолтой 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр танилцаад хуульд заасан хугацааны дотор шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Тус үнэлгээ нь тухайн орон сууцны зах зээлийн ханшийг хэт багаар үнэлсэн, үнэ цэнийг нь бууруулсан, үл хөдлөх эд хөрөнгийн байршил, мкв талбайн хэмжээ зэргийг дутуу үнэлсэн гэж үзэж байгаа тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-т “талууд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо          шүүхэд гаргаж болно ” гэж заасны дагуу нэхэмжлэл гаргаж байна. Иймд 420.562.633 төгрөгийг үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгч******* шүүхэд гаргасан хүсэлтдээ:******* би Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Энэхүү Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шийдэгдэж байсан*******,******* нар нь******* финанс ББСБ ХХК-д төлбөрөө бүрэн барагдуулсан ба миний нэр дээрх үл хөдлөх хөрөнгө чөлөөлөгдсөн. Иймд миний бие уг шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч******* нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн******* дугаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон ба барьцаа хөрөнгө чөлөөлөгдсөн үндэслэлээр нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна.

 

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан байдал нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон,

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч******* татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгөөс 35,100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 35,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар захирамжийн талаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

  

ШҮҮГЧ                                                  Ч.БАТЧИМЭГ