| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Бавуу |
| Хэргийн индекс | 108/2018/0020/Э |
| Дугаар | 43 |
| Огноо | 2018-02-28 |
| Зүйл хэсэг | 10.1.1, |
| Улсын яллагч | Б.Энхмэнд |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 43
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж, шүүгч М.Алдар, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй,
иргэдийн төлөөлөгч Б.Эрдэнэжаргал,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг,
улсын яллагч Б.Энхмэнд,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.*******,
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.*******,
гэрч Д.*******,
шүүгдэгч Д. нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас овогт ийн д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201701080195 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, *******,*******,*******,*******,*******,*******,,,,, тоотод оршин суух бүртгэлтэй, одоо , тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт ийн нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тоот хашаанд 2017 ны 05 дугаар сарын 27-ны шөнө 23 цагийн орчимд С.тай маргалдан зодож амь насыг нь хохироож, хүнийг санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д. нь 2017 оны 05 дугаар сарын 27-ны орой тоотод оршин суух гэртээ Ч., С. нарын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэх явцдаа С.тай 23 цагийн орчим маргалдаж, түүнтэй гэрээс гарч түүнийг цохиж зодон амь насыг нь хохироосон үйл явдал болсон байна.
Энэхүү үйл явдал нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.ын өгсөн: “би таньдаг дэлгүүрээсээ нэг шил архи авч өгөөд та хоёр уучих гэсэн чинь “танайд очиж ууя, ээж чинь байхгүй байгаа биз дээ,нэрээр чинь хоол хийлгэж идье” гээд манайд ирж уусан. Манайд ороходнэр хуушуур хийгээд сууж байсан. Бид гурав хоол идчихээд нэг шил архиа хуваагаад ууж байтал надад “уурхайд бэртэж гэмтээд мөнгө хэрэгтэй байхад тусалсанд баярлалаа” гэхэд талийгаач уурлаж “энэ хоёр туслахгүй яадаг юм, энэ хоёрын төлөө явж байгаад бэртсэн биз дээ” гэсэн. Дараа нь би бол үүнийг дийлнэ ш дээ, тийм биз дээ гэж д хэлэхэд “хоёулаа одоо ийм юм ярих хэрэггүй, боль” гэсэн. Би “айлд орж ирчихээд агсам согтуу тавиад яагаад байгаа юм” гэхэд намайг 2 цохиод авсан. Тэгэхэд “миний хөгшин хэрэггүй, унт” гэхэд намайг “гаръя” гээд бид хоёр хамт гарсан. Гэрийн гадаа гараад би “хоёулаа согтсон байна, болъё” гэхэд намайг цохиод авсан. Би уначихаад босч ирэхэд талийгаач “би чамайг дийлнэ ш дээ” гээд бид хоёр цохиод түлхэж унагаасан. Дээрээс нь хоёр удаа цохиходнэр гарч ирээд “болиоч” гэхээр нь гэрт орж ыг аваад яв гэж хэлээд эргээд гараад иртэл ухаан алдсан байсан. Тэгэхээр нь той хамт гэрт оруулсан. Гэрт оруулахад ухаан орсон. Амнаас нь цус гарсан байсан.” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.*******ы өгсөн: “Надад гэнэтийн зүйл болсон. Ах дүү нараас 4.000.000 төгрөг цуглуулаад үлдэгдлийг нь ломбарднаас зээлсэн. Сарын 200.000 төгрөгийн хүү төлж байна. Нийт 18.692.000 сая төгрөг нэхэмжилж байгаа. Түүнээс 4.400.000 төгрөг авсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийнхээ тэтгэмжийг авч байгаад сарын ломбардны хүүгээ төлж байгаа” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Д.*******гийн өгсөн: “гэртээ ороод байж байтал гадаа чимээ гарсан. Тэгэхээр нь гартал газар унасан байсан. Босч ирээд талийгаачийн нүүр лүү нь хүчтэй цохисон. Тэгэхэд талийгаач хойшоо саваад унасан. Унасан байхад нь дахиад нэг цохисон. Гараараа цохисон. Амбаарын тэнд унасан. Ухаан алдсан байсан. Тэгээд хоёр өргөж гэрт оруулсан. Гэрт оруулсан хойно л хамраас нь цус гарсан байхыг харсан” гэх мэдүүлэг болон улсын яллагчийн судалсан гэрч Н.ын мөрдөн байцаалтад өгсөн: “22 цагт ...би нойл руугаа ороод бие засаад зогсож байтал хажуу талын айлаас дахиж нэг хүн гарч ирээд юм өшиглөж байгаа юм шиг 2, 3 удаа пид пид гээд чанга дуугарсан тэгтэл нэг эмэгтэй хүн боль боль арай дэндэж байна гээд орилоод байсан ба нөгөө залуу нь чи арай хэтэрхий давраад байгаа юм бишүү гээд цаашаа өөр хүнд хандаж хэлээд байх шиг байсан тэгээд тэр эмэгтэй нь нөгөө хүнийг дагуулаад дахиад гэрлүүгээ орох шиг болсон ба би бие засч дуусаад асаагуурын гэрлээр хашааны завсраар хажуу талын айл руу тусгатал хажуу талын айлын гэр амбаар хоёрын хооронд нэг бараан юм хэвтэж байсан, би нээх анзааралгүй хажуу талын айл зодолдохоо больчихлоо гэж бодоод гэр рүүгээ орчихсон” гэх мэдүүлэг,
/хх-ийн 39 дүгээр хуудас/
Мөрдөн байцаалтад гэрч Э.ийн өгсөн: “23 цагийн үед над руу өөрийнхөө утаснаас яриад тай зодолдсон чинь ухаан орохгүй байна гэсэн” гэх мэдүүлэг,
/хх-ийн 40-41 дүгээр хуудас/
Мөрдөн байцаалтад гэрч Ч.ы өгсөн: “ хоёр хоорондоо маргалдаад талийгаач гаръя пизда гээд тэр хоёр гарсан. Тэр хоёр гарч яваад удалгүй орж ирээд надад хандаж талийгаачийг нэг цохичихсон чинь уначихлаа, хоёулаа өргөж оруулж ирье гэхээр нь хамт гартал талийгаач гэрийн баруун урд хэсэгт амбаарын дэргэд амбаар руу толгойгоо харуулж нүүрээ хоёр гараараа дарсан, хоёр хөлөө атируулсан байдалтай шороон дээр хэвтэж байсан” гэх мэдүүлэг,
/хх-ийн 48 дугаар хуудас/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 08 шэ/43 дугаартай:
1. Талийгаачийн биед гавал-тархины битүү гэмтэл: дагз ясны шугаман хугарал, их тархины дагз хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа /250 мл 15х12см/, их тархины дух, зулай, баруун зүүн чамархай хэсгийг хамарсан зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, толгойн дагзны хуйханд цус хуралт, нүүрэнд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтлүүд нь амьд байх үүссэн шинэ гэмтэл байна.
4. Талийгаач нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ.
5. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
6. Талийгаачид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй байжээ.” гэх дүгнэлт,
/хх-ийн 56-59 дүгээр хуудас/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн бүрэлдэхүүнтэй шинжээч нарын 1286 дугаартай:
1. Шүүх эмнэлгийн үзлэг №08 шэ/43 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.
2. 2017.05.28-ны өдрийн 18 цаг 16 минутын цогцосны анхны үзлэгт талийгаач нь нас бараад 14-20 цаг болсон гэж дурдсан байна.
3. Талийгаачийн биед дагз ясны шугаман хугарал, дагз хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархи дарагдал, их тархины дух, зулай, баруун, зүүн чамархай хэсгийг харамсан аалзан /зөөлөн/ бүрхүүл доорх цус харвалт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, дагзны хуйханд цус хуралт, нүүрэнд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна.” гэх дүгнэлт,
/хх-ийн 171-172 дугаар хуудас/
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7-12 дугаар хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэг судалсан хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан гэрч Д.*******, Н., Ч. болон шүүгдэгч Д.ын гэмт хэрэг гарах үед гэрч Э.эд /дамжмал/ хэлсэн гэх мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/43, бүрэлдэхүүнтэй 1286 дугаар дүгнэлтүүдээр шүүгдэгч Д. нь 2017 ны 05 дугаар сарын 27-ны шөнө хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэх явцдаа С.тай маргалдаж түүнийг санаатай цохиж зодон учрах үедээ амь насанд аюултай гавал тархины битүү хүнд хохирол учруулан алсан Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдсон, Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар оногдуулах ялын доод хэмжээг хөнгөрүүлсэн 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөслэн мөрдөх болсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний үйлдлийг зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа мөн иргэдийн төлөөлөгчийн шүүгдэгч Д.ыг гэм буруутай гэж дүгнэлт хийж байгаа нь тус тус үндэслэлтэй байна.
Харин шүүгдэгч Д.д эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахдаа түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль буцаан хэрэглэх тухай хуулийг журамлаагүй нь үндэслэл муутай болжээ.
Тухайлбал: Д. нь 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр мөрдөж байх үе буюу 2017 оны 05 дугаар сарын 27-ны шөнө бусдыг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн ба түүнд оногдуулах ялын доод хэмжээг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөслэн дагаж мөрдөж байгаа хуулиар хөнгөрүүлсэн байна.
Иймд шүүгдэгч Д.д 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Гэхдээ шүүгдэгч Д., түүний өмгөөлөгч Г.Наранбаатар нар нь гэм буруугийн талаар маргаагүй боловч “ялын доод хэмжээг оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү” гэсэн санал, дүгнэлт тайлбарыг гаргасан ба тэдгээрийн хүсэлтийг хүлээн авах боломжгүй учир нь шүүгдэгч Д.ын гэмт үйлдлээс хохирогч С.ын амь нас хохирч хор уршиг гэм хор арилаагүй,
мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь “15 жилийн хорих ял оногдуулж өгнө үү” гэсэн санал гаргаж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын дээд хэмжээнд багтаан эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.******* нь эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогч С.ын саарал өнгийн дөрвөлжин шоотой пиджак, цэнхэр өнгийн жинсэн өмд, /тэлээтэй, цагаан өнгийн фудволк, цэнхэр өнгийн дотоож, хар өнгийн ботинк, гутал нэг хос, улаан эрээн өнгийн хос оймс, саарал өнгийн хос оймсыг авах хүсэлт гаргасан тул тогтоол хүчин төгөлдөр болмогц түүнд олгож, 2 ширхэг приус мод, 0.75 литрийн Хараа архины шилийг устахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.ын 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 92 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.******* нь оршуулгын зардалд мөрдөн байцаалтын шатанд 6.803.300 төгрөгийн баримт, шүүхийн шатанд 3.552.800 төгрөг, 5.000.000 төгрөгийн баримт тус тус гаргаж өгсөн ба нийт 18.862.000 төгрөг нэхэмжилсэн байна.
Гэвч шүүхийн шатанд гаргаж өгсөн 3.552.800 төгрөгийн баримтаас 3.160.000 төгрөгийн ном хуруулсан гэх Ламрин Дацангийн 2017 оны 06, 11, 12 сарын зарлагын баримт шашны дэлгүүр гэсэн тамгатай байгаа нь дээрх баримт тус хийдийнх мөн эсэхэд эргэлзээтэй, хуулийн шаардлага хангаагүй мөн хохирогчийн дүү С.Маралмаагийн 2017 оны 09 сард Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад ирсэн замын зардал болох 5.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар нэхэмжилж байгаа нь үндэслэл муутай байна.
Шүүгдэгч Д.аас хуулийн шаардлага хангасан 6.803.300+392.800=7.196.100 төгрөгийг гаргуулах нь зүйтэй бөгөөд үүнээс хохиролд төлсөн 4.400.000 төгрөгийг хасч тооцон үлдэх 2.796.100 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулж, бусад баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д. нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг тодорхой хэмжээгээр нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6-36.8, 36.10, 36.13, 38.1-38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт ийн ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.д 10 /арав/ жил хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 199 дүгээр зүйлийн 199.2 дахь хэсэгт зааснаар Д.д оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.ын 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 92 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. Тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн саарал өнгийн дөрвөлжин шоотой пиджак, цэнхэр өнгийн жинсэн өмд /тэлээтэй/, цагаан өнгийн фудволк, цэнхэр өнгийн дотоож, хар өнгийн ботинк гутал нэг хос, улаан эрээн өнгийн хос оймс, саарал өнгийн хос оймсыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид буцаан олгож, 2 ширхэг приус мод, 0.75 литрийн Хараа архины шилийг устгасугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Д.аас оршуулгын зардалд 2.796.100 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.*******д олгосугай.
7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.******* нь бусад баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАВУУ
ШҮҮГЧИД М.АЛДАР
Д.МӨНХТУЯА