2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 192/ШШ2025/00365

 

 

 

 

 

 

 

 

       2025             01             17

                      192/ШШ2025/00365

  

               

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

 баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр би,  

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******,******* холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ компанийг үүсгэн байгуулагч МУ-н ТӨХ-ны 2003 оны 03-р сарын 20-ны өдрийн тогтоолоор төрийн өмчит компанийг хувьчилж авсан. Нэмэлт хөрөнгө оруулалт татах, компаниийг өргөтгөх зорилгоор 2013 оны 5-р сарын 01- ний өдөр компаний хувь нийлүүлсэн хөрөнгийн 83.11 хувийг , 10.0 хувийг Японы иргэн Фусао Харад, 6.34 хувийг нарт бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж, компани миний хувьтай нийлээд дөрвөн гишүүнтэй болсон. Мөн 2013 оны 04-р сарын 11-ний өдөр үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор нэг удаагийн тариур үйлдвэрлэлийн мед ХХК-ийг тусад нь байгуулж, ХХК-ний хөрөнгө, бараа материал, үндсэн хөрөнгө болох барилга, эд хогшлыг салгаж мед ХХК-ний тайлан балансад тусгуулж бүртгүүлэхээр шийдвэрлэсэн юм. Тайлан балансад тусгагдсан 612кв.м талбай бүхий хэсэгт мед ХХК 629,133,597.10 (зургаан зуун хорин есөн сая нэг зуун гучин гурван мянга таван зуун ерэн долоон төгрөг 10 мөнгө) төгрөгөөр барилгыг засварлаж 2 давхар болгон үйл ажиллагаа явуулан, 612кв.м барилгад оногдох татварын 2013 оны 1-р сарын 11-ний өдрөөс тогтмол төлж ирсэн юм. мед ХХК байгуулагдаж ХХК-ний хувь эзэмшигч нарыг мөн хувь эзэмшигчээр оруулсан. Гэвч тариурын үйлдвэрийн төсөлд хувь эзэмшигчдээс хөрөнгө оруулалт хийгээгүй учир ЖДҮ Дэмжих Сангаас зээл авч үйлдвэрээ байгуулсан. Хожим зээлээ төлж чадахгүй болсноос шүүх зээлийн батлан даалт гаргасан Б.ээр Хас банкинд зээлийг төлүүлж, бусад хувь эзэмшигчийн хувийг  шилжүүлсэн юм. Үүний дараа хувь эзэмшигч нас барж, ХХК, мед ХХК-ний хувь эзэмшигчдэд өөрчлөлт гарч, байрны түрээсийн мөнгө нэхэх, ус, цахилгаан, дулаан хаах талаар байнга дарамт учруулах болов. нь 2013 оны 05-р сарын 03-ны өдөр  нарт бэлэглэлийн гэрээгээр хувьцаа шилжүүлэх хүртэл ХХК-ний цорын ганц эзэмшигч, 2016 оны 10-р сар хүртэл ХХК-ний захирлын үүрэг гүйцэтгэж байхдаа гаргасан шийдвэрүүд өнөөдрийг хүртэл өөрчлөгдөөгүй. Ийм учраас Хан-Уул дүүргийн 3-р хороо*******, 83/1 тоот хаягт байх 2,670кв.м талбайтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхээс 612кв.м талбайг нь мед ХХК-ний нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож өгнө үү.” гэжээ.

 

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Тус компани нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан 183/НЭ2024/09540 дугаар бүхий нэхэмжлэлээ нотлох баримт нэмж гаргах болсон шалтгаанаар буцаах хүсэлтэй байгаа тул тухайн нэхэмжлэлийг буцааж өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ХХК нь хариуцагч -д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгохоор шаарджээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан  нэхэмжлэлээсээ татгалзжээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн, хуульд харшлахгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байх ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. мед ХХК-ийн нэхэмжлэлтэй холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,217,950 төгрөгийн 1,608,975 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн 100200100941 данснаас 1,608,975 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгч мед ХХК-д олгосугай. 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                           Ш.ОТГОНБАЯР