2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 192/шш2025/01242

 

 

 

 

 

 

 

 

      2025            02               12                                            192/ШШ2025/01242                         

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 403 байр, 6 тоот хаягт оршин суух,******* овогтой*******ийн Батчимэг /*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 хороолол, Ард аюушийн өргөн чөлөө, 23 тоот, Соло молл /Solo mall/ худалдааны төв хаягт оршин байрлах “Ди Эйч Ти” ХХК-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардагдах бичиг баримтыг Улсын бүртгэлийн байгууллагад гаргаж өгөхийг даалгаж, гэрээний улмаас учирсан хохирол 145,710, төгрөг гаргуулах,

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, үндэслэлгүй хөрөнгөжсөн 121,425, төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Энхтуяа

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Жамц

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Цэндсүрэн

Хариуцагчийн өмгөөлөгч П.Сарантуяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнгөнсаран

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 2018 оноос 2022 оны хооронд******* Эйч Ти ХХК-д ажилласан. Ажиллаж байх хугацаандаа н.Солонготой харилцан тохиролцоод Баянгол дүүргийн 13 дугаар хороо 3-р хороолол Ард Аюушийн өргөн чөлөө 23 тоот хаягт байрлах өмчлөх эрхийн******* дугаартай,155 мк хэмжээтэй үйлчилгээний талбай Соло малл худалдааны төвийн 1 давхарт 115 тоот 80,95мк үйлчилгээний талбайг худалдан авахаар харилцан тохиролцоод 2020 оны 1 дүгээр сарын 9-ны өдөр 20/04 дугаартай талбайг худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Гэрээний 2.1-т заасны дагуу 115,, төгрөгөөр үнэлсэн. 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 30,, төгрөгийн н.Солонгын хаан банкны******* дугаартай дансанд, 30,, төгрөгийг мөн адил н.Солонгын хаан банкны  5059444363, 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр 50,, төгрөгийг “Ди Эйч Ти” ХХК-ийн Хас банкны дансанд тушаасан байгаа. Үүний дагуу н.Солонго нь өөрийн хүсэлтээр Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулах хүсэлтийг холбогдох баримтуудыг гаргаж өгч байсан боловч тухайн үед Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс нь Хас банкны барьцаанд байгаа тул бүртгэж өгөхгүй гэсэн татгалзсан хариу өгсөн. 2020 оны 1 дүгээр сарын 9-ны өдрөө н.Солонготой бид хоёр өөрсдөө хамт очиж үүнийг худалдаж авч байгаа юмаа*******ймээстэй түрээсийн гэрээ хийнэ үү гэсэн учраас би Баасансүрэнгийнтай түрээсийн гэрээ байгуулаад түрээсээ авч байсан.  Энэ нь н.Ариунаагийн гэрчийн мэдүүлгээр гэрчлэгддэг. 2022 оны 6 дугаар сар хүртэл түрээсээ авсан. Ийм учраас******* Эйч Ти ХХК төлбөр төлөгч үүргийн биелэлтээ биелүүлээгүй учраас үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой үүргийн биелэлтээ хэрэгжүүлэхийн тулд өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах, шаардлагатай баримтуудыг гаргуулах тухай нэхэмжлэлийг шаардлага гаргасан. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 1,3 болон 227.4 дэх заалтад заасны дагуу н.Ариунаагийн түрээсийн төлбөрийг******* Эйч Ти ХХК авч байсан учраас 2022 оны 7 дугаар сарын 15-аас  2024 оны 12 дугаар сар хүртэлх 145,710, төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Хариуцагч талаас шүүхэд гаргаж өгсөн 2 гэрээ нь хуурамч гэдэг 2023 оны 6 дугаар сарын 8-ны өдөр шүүхийн шинжилгээний хүрээлэнгээс уг хоёрт гэрээний гарын үсэг нь хоёулаа н.Солонгын гарын үсэг мөн байна гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Худалдах, худалдан авах гэрээ нь хуурамч гэж цагдаад өгсөн гэж байна. Энэ цагдаа дээр байгаа баримт нь хоёр гэрээн дээрх гарын үсэг нь хоёулаа н.Солонгын гарын үсэг мөн байна гэсэн шинжээчийн дүгнэлтийг миний бие мөн адил баримтаар хавсаргаж өгсөн. 2023 оны 12 дугаар сарын  26-ны гэрээ, одоог хүртэл бараг жил болж байна. Сүхбаатар дүүргийн цагдаагийн газар би хэд хэдэн удаа очиж лавлаж байсан. Хэрэг нь явдаггүй н.Солонго ирдэггүй гэсэн тайлбар өгдөг. Үнэхээр хуурамч баримт бичиг үйлдсэн бол н.Солонго гэдэг хүн нь очоод мэдүүлгээ өгөөд хэргээ явуулмаар юм. Зориудаар энэ иргэний хэргийг түдгэлзүүлэх гэсэн хуулийн цоорхойг ашигласан үйлдэл хийгдээд байгаа. Хас банкны албан бичиг надад ямар ч хамаагүй, Хас банкнаас өөрсдөөс нь ирсэн бичгийг хавсаргаж өгсөн байдаг гэжээ.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Энэ гэрээг өөр хэлцлийг халхавчлах зорилгоор дүр үзүүлж хийсэн. 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээ хийгдээгүй. Нэг талаас ерөнхий захирал н.Солонго нөгөө талаас гүйцэтгэх захирал гэсэн байсан. Энэ талбайгт худалдах хүсэл зориг, агуулга компанид байгаагүй. Одоог хүртэл шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байгаа. Тухайн******* Эйч Ти ХХК-ны өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө бол бүхэлдээ,мк талбай нэг өмчлөх эрхийн гэрчилгээтэй. Энэ өмчлөлийн гэрчилгээнээст тусад нь салгаж өгсөн, план зураг үйлдсэн зүйл байхгүй. нь нотариатын танхим дээр очиж гарын үсэг зурж хэлцлээ гэрчлүүлээгүй, хоёулаа хурууны хээгээ уншуулаад ХУР системд энэ гэрээ бүртгэгдээгүй. Нотариатын танхимаас ирүүлсэн нотлох баримтад үйлчилгээний талбай худалдах, худалдан авах гэрээ ирүүлсэн. Энэхүү гэрээнд он сар өдөр, талбайн хэмжээ, үнэ, тоо бүгд зөрүүтэй байсан. Худалдах, худалдан авах гэрээний үнийн дүн өөр байсан, иргэний хуулийн 243 дугаар зүйлд байсан нөхцөл биелэгдээгүй. Хоёр өөр гэрээ ирсэн. Түүнчлэн үл хөдлөх хөрөнгийн татвар төлсөн гэх 1,, төгрөгийн баримт нь******* Эйч Ти ХХК төлсөн, төлөөгүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн нотолсон баримт хэргийн материалд байхгүй.******* Эйч Ти ХХК-н захирал н.Солонго тухайн нөхцөл байдлыг бүгдийг нь уншиж танилцаад  2023 оны  12 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн прокурорын газарт хуурамч нотлох баримт бүрдүүлж өгсөн гэх агуулгатай гомдол гаргасан. 2021 оны 1 дүгээр сарын 9-ны өдрийн үйлчилгээний талбай худалдах, худалдах авах гэрээг 349 дугаартай нотариатч н.Алтангэрэлээр батлуулаад хуурамч гэдгийг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн байна. Хоёрдугаарт, нөгөө гэрээгээ дахин н.Туяа гэх нотариатчаар батлуулаад, одоо түрээсэлж байгаа түрээслэгч буюу н.Ариунааг албадан чөлөөлүүлэх, түрээсийн төлбөрөө гаргуулах гэсэн шаардлагаар мөн тус шүүхэд гомдол гаргасан. Ингээд хоёр шүүхэд хуурамч гэдгийг мэдсээр байж шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Тухайн гэрээ нь 1-р хавтасны 2 дугаар хуудсанд байгаа.  Нэхэмжлэлд хавсаргаж өгсөн баримтад худалдах, худалдан авах гэрээ, нотариатаар гэрчлүүлэв гээд хаалт дотор биччихсэн байгаа. Нотариатаар гэрчлүүлчихсэн учраас нотлох баримт мөн гэж үзэж шүүхэд өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасан байгаа юм.******* Эйч Ти ХХК-н прокурорт гаргасан гомдол тухайн гомдлын дагуу нь 2-р хуудасны 116 дугаар хуудсанд байгаа байх, таны гаргасан гомдлын дагуу гэмт хэргийн шинжтэй байх тул мөрдөн шалгах ажиллагаа явуулна гэсэн албан бичиг байгаа. 2024 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 53 дугаартай албан бичиг байгаа. Дараа нь шүүхийн журмаар нотлох баримт гаргуулсан,  2-р хавтаст хэргийн 138 дугаар талд Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст тодорхойлолт ирсэн. Иргэний шүүхэд хуурамч нотлох баримт гаргаж өгсөн гэх.ийн нэхэмжлэлтэй өөр хэрэг энэ шүүхэд Ч.Батчимэг шүүгч, Хангал шүүгч дээр байгаа, өөр хэрэг байхгүй. Энэ хоёр хэрэгт авагдсан гэрээ хоёулаа цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа. Хангал шүүгч дээр түдгэлзүүлсэн хэргийн нэхэмжлэл,  захирамж  нь 2-р хавтаст нотлох баримтаар авагдсан байгаа. Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан талаар өмнөх шүүх хурлууд дээр ч мөн адил би зөндөө тайлбарлаж байсан. Дараа нь 2024 оны  10 дугаар сарын 8-ны өдөр******* Эйч Ти ХХК-с гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг шалгуулах тухай гомдол мэдээллээ дахин гаргасан. Уг гомдол мэдээлэлдээ энэ иргэний хэрэг дотор байгаа 2 дугаар хавтаст хэргийн 34-р талд авагдсан Хас Банк гэж хаяглагдсан албан бичиг, 42-р талд авагдсан Хас Банк гэсэн албан бичиг. Үүнтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагад хуурамч  нотлох баримт бүрдүүлж өгсөн, гарын үсэг нь н.Солонгын гарын үсэг биш гэсэн агуулгатай гомдол гаргасан. Одоогийн байдлаар прокурорын байгууллагаас хариу өгсөн байгаа. 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн  1330 дугаартай албан бичгээр Баянгол дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст таны гомдлыг мөрдөн шалгах ажиллагаа руу хүргүүлсэн  болно гэсэн баримт. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй хэд хэдэн удаа тайлбар гаргасан, нотлох баримтуудыг гаргаж өгсөн*******ймээс давхардуулж ярих шаардлагагүй гэж үзэж байна гэжээ.

 

3. Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Сөрөг нэхэмжлэлийн агуулгын хувьд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.1.8 дахь заалтууд болон иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг үндэслэжээс 121,425, гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Сөрөг нэхэмжлэлийн 1 дэх шаардлага буюу иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3 дахь заалтуудыг үндэслэсэн хүчин төгөлдөр бус хэлцэлтэй холбоотой шаардлагууд нь 2020 оны 1 дүгээр сарын 9-ны өдрийн үйлчилгээний талбай худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүний агуулга ньт анхнаасаа энэ кофе шопыг худалдах хүсэл зориг байгаагүй.ийн өөрийнх нь буюу гүйцэтгэх захирлын санаачилгаар хийгдсэн ажиллагаа байсан. Үүнийхээ дагуу 2019 оны 12 дугаар сарын 6-ны өдөр 02540 дугаартай албан бичгийг өөрөө гүйцэтгэх захирал гэж Хас банканд хандсан байдаг. 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний дагуу 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 846 дугаартай шүүгчийн захирамж гарсан. Өнөөдрийн байдлаар банкны зээлийн үлдэгдэл нь 10,760,850,918 төгрөг байна. Байгууллагын захирлууд хоорондоо харилцан тохиролцоод н.Ариунаа түрээслэгчтэй 82,67мк кофе шопыг барьцаанаас чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлтийг өөрөө гаргасан. Уг хүсэлтийн агуулга нь 2019 оны 12 дугаар сарын 16-ны он сартай, энэ огноогоор хүсэлтээ гаргаад, үүний дараа буюу 2020 оны 1 дүгээр сарын 10нд Хас банканд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байгаа баримтыг дүр үзүүлэх зорилгоор энэ бичгээ өгсөн. Үүний дагуу дүр үзүүлснийхээ дараа ажлаа хүлээлгэж өгчхөөд тэр гэрээгээ нотариатаар баталгаажуулаад шүүхэд хандсан. Иймээс******* Эйч Ти ХХК-н өмчлөлийн, м2 талбай банкны зээлийн барьцаанд байгаа гэдгээр талууд маргахгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байгаа гэдгээр маргахгүй, тухайн үед шүүхийн шийдвэр гүйцэтгэл, банк хоёроос талбайг эзэмшилдээ авч үлдэж цаашдын үйл ажиллагаандаа зарцуулна гэдэг талуудын ерөнхий захирал, гүйцэтгэх захирал хоёрын тохиролцоо хэвээрээ үүн дээр талууд маргадаггүй. Соло малл худалдааны төвийн 1,2 дугаар давхрын талбайг э-март, Хас банканд хэсэгчилж худалдсан гэдэг дээр ч мөн адил хариуцагч маргаагүй. Иймээс энэ нь дүр үзүүлэн өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хөрөнгөө хураалгахгүй авч үлдэж байгаа компанийн хүсэл зориг юм. Иймд хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж өгнө үү гэж хүссэн. үндэслэлгүй хөрөнгөжсөн шалтгаан нь түрээслэгч н.Ариунаатай 2020 оны 1 дүгээр сарын байгууллагын санхүү, гүйлгээ хийх эрх, санхүүгийн тайлан гаргах эрх гэх мэт санхүүтэй холбоотой бүх ажлыг ажиллаж байсан хугацаандаа гардан хийдэг байсан. Кофе шопын талбайг сар бүр н.Ариунаагаас 3,, төгрөг авч үндэслэлгүй хөрөнгөжсөн 121,425, төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд холбогдох тайлбартаа: Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлдээ дүр үзүүлсэн хэлцэл гэж тайлбарлаад байдаг. Гэтэл уг гэрээ нь хоорондоо худалдах, худалдан авах гэрээ хийгдээд, талуудын хоорондоо тохиролцоод гарын үсэг зурчихсан. Үүнийг “Ди Эйч Ти” компанийн захирал н.Солонгын гарын үсэг мөн гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Гэрээнд эзэмших ашиглах эрх нь төлбөр төлөгдөж, гэрээ хийгдсэнээр шилжинэ гэж заасан. Тухайн хугацаандаа шилжээд н.Ариунаа гэдэг хүнтэй түрээсийн гэрээ байгуулсан. Энэ тухайд н.Ариунаа нь өөрөө н.Солонго захирал хамт хүрч ирээд рүү мөнгөө шилжүүлээрэй, энэ хүн худалдаж авч байгаа гэж хэлсэн талаар ярьдаг. Үүний дагуу хоёр жил гаруй хугацаанд түрээсийн төлбөрөө авчихсан учраас үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх асуудал байхгүй. Хоёр жилийн хугацаанд нуун дарагдуулах гэж ямар нэгэн байдлаар шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт төлбөрийг төлөхөөс зайлсхийгээд, данс нь хаагдчихсан учраасийн дансанд авсан гэдэг. Гэтэл тухайн мөнгө нь компанийн мөнгө байсан бол яагаадийн данснаас буцаад шаардаагүй юм. Тухайн үедээ авсан мөнгөө буцаагаад манайх руу гаргах ёстой биздээ. Огт хоорондоо авцалдахгүй байна. Сөрөг нэхэмжлэлийн тухайд хариуцагч нэхэмжлэлийн агуулгаа тодорхойлохдоо Хас банктай холбогдуулан гаргасан шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас зайлсхийж дүр үзүүлж хийсэн хэлцэл юм гэж тайлбарлаж байна. Энэ чинь тэгээд гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм биш үү гэхэд,*******йм ээ гэж хариулж байсан. Учир нь эрүүгийн хуулийн дүгээр зүйлийн.7 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг агуулсан. Энэ гэмт хэргийг яг шүүхийн шийдвэр биелүүлэх, шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийхийн тулд шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад болж, дүр үзүүлсэн хэлцэл хийсэн бол эрүүгийн хариуцлага хүлээж, гэмт хэрэгт тооцно гэж заасан байгаа. Эрүүгийн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар иргэний эрх зүйн харилцаа бол дараах үндэслэлээр үүснэ гэж заасан байдаг. Үүнд эрүүгийн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд үл харшлах хэлцэл, хэлцлийг үндэслэн иргэний эрх зүйн харилцааг нь зохицуулна гэсэн байдаг. Гэтэл агуулгын хувьд харшлаад байгаа юм. Бид нар нэг хэлцлийг дүр үзүүлээд, бараг л гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрөөд байгаа. Иргэний эрх зүйн харилцаа бол хариуцагчийн зүгээс бид нар дүр үзүүлээд хийчихсэн юм гэж яриад байгаа. Өнөөдрийн тайлбараас нь сонсоход анхнаасаа шилжүүлэх санаа зорилго байхгүй байсан гэж харж байна. бол худалдах, худалдан авах гэрээ хийж байгаа гэж ойлгоод мөнгөө шилжүүлээд байсан. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл нь агуулгаараа хуульд харшилсан хэлцэл хийсэн гэж тайлбарлаад байгаа юм. Эрүүгийн хуульд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд саад учруулж дүр үзүүлсэн хэлцэл хийсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэхээр заасан байдаг. Мөн иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь заалтад иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хуулиар хориглоогүй бусад хуульд шууд заагаагүй эрх үүргийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж болно гэж заасан байдаг. Гэтэл агуулгын хувьд хуулиар хориглочихсон байна. Хэрэв та ийм хэлцэл байгуулбал хариуцлага хүлээлгэнэ шүү гэж байгаа нь агуулгын хувьд хуулиар хориглоод байна. Үүнээс харахад хариуцагч анхнаасаа хуулиар хориглосон, дүр үзүүлсэн хэлцэл хийх хүсэл зоригтой байсан. Харин нэхэмжлэгч хуулиар хориглоогүй худалдах, худалдан авах хэлцэл хийх хүсэл зоригтой байсан байна. Хариуцагч тал хүсэл сонирхолгүй байсан гэж байгаа боловч нэхэмжлэгч нь худалдан авах хүсэл зоригтой, түүний дагуу гэрээ байгуулж үнийг нь төлж хөрөнгийг бол эзэмшиж ашиглаж байсан. Хэдийгээр хариуцагч хүчин төгөлдөр бус хэлцэл гэж маргаж байгаа боловч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.3 дахь заалтад зааснаар энэ хуулийн тавин зургаагийн нэгд заасан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцох нөхцөлийг талууд хэлцэл хийснээс хойш үйлдсэн бөгөөд уг хэлцэл нь өөр хэлцлийн шаардлагад нийцэж байгаа тохиолдолд талууд хүсэл шаардлагад нийцэж байгаа хэлцлийг хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ гэж заасан байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-56.1.4 дүгээр заалтад хэлцлийг хийсэн этгээд уг хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг хожим хойно хуулийн төслийг хуульд заасан хэлбэрээр илэрхийлсэн бол шинээр хийсэн байдлаар хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ гэж заасан байгаа. Хариуцагч талаас биднийг хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн гэж байна тэгэхээр манайх хуулийн шаардлагад нийцсэн, хүчин төгөлдөр хэлцэл хийсэн. Худалдах, худалдан авах гэрээ хийж түүнийхээ дагуу мөнгөө төлчихсөн. Хариуцагч талын хүсэл зориг бидэнд хамааралгүй, эзэмшиж ашиглаж байсан юм. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтаар худалдах худалдан авах гэрээ хийгдсэн хүчин төгөлдөр хэлцэл байна гэж үзэх боломжтой. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь заалтыг яриад байгаа шалтгаан нь хариуцагч талаас дүр үзүүлж хийсэн хэлцэл гэж яриад байгаа. Тэгтэл санал зорилго нь өөрчлөгдсөн юм уу яасан юм, улсын бүртгэлийн газарт н.Солонго захирал өөрөө гарын үсэг зураад, шилжүүлж өгөөч гэсэн бичиг энэ тэр хожим хойно нь бас хүлээн зөвшөөрсөн харагдаж байна. Хариуцагчийн хувьд сөрөг нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзвэл аливаа этгээд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж байгаа. Гэтэл хариуцагч тал хууль бус үйлдэл хийчхээд бид дүр үзүүлж хийсэн гэж сөрөг нэхэмжлэл гаргаад байгаа нь хангагдах боломжгүй харагдаж байна. Одоо бид нар анхнаасаа хууль бус гэрээ, хэлцэл хийсэн гэж тайлбарлаж байна. Үүнийхээ дагуу шаардлага гаргаж болно. Хуулиар хориглочихсон байна. Иймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ хангагдахгүй болж байна гэжээ.

 

                   5. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 5-6/, хэмжилтийн байгуулалт /хх-ийн 7/, төлбөрийн баримт /хх-ийн 8/, шилжүүлгийн мэдээлэл /хх-ийн 9/, орлогын мэдүүлэг /хх-ийн 10/, орлогын мэдүүлэг /хх-ийн 11/, мөнгөн шилжүүлэг /хх-ийн 12/, төлбөр барагдуулсан болох үнэн болох тухай 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн гэрээ хуулбар /хх-ийн 178/, депозит дансны харилцагчийн монгол хуулга /хх-ийн 179-180/, банк хоорондын шилжүүлэг /хх-ийн 181/, 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ /хх-ийн 182/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 209-211/, Хас банкны дансны хуулга /хх-ийн2/, Хаан банк депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн3-241/, Хас банканд гаргасан хүсэлт /2хх-ийн 42/, Хаан Банкны депозит дансны хуулга /2хх-ийн 43-94/, Хариуцагчаас хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 22/, 1 дүгээр давхрын хэмжилтийн байгуулалт /хх-ийн 54-55/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн дугаар захирамжийн хуулбар /хх-ийн 150-151/, төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх хасалт хийх тухай 2019 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн 19250580/143 дугаар тогтоол /хх-ийн 152/, түрээсийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Т-17/003 дугаартай гэрээ хуулбар /хх-ийн 153-159/, нэхэмжлэх /хх-ийн 160-161/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн дугаар захирамжийн хуулбар /хх-ийн 176-177/,******* Эйч Ти ХХК-ийн тооцоо /2хх-ийн 103/, 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 20/02 дугаар түрээсийн гэрээ /2хх-ийн 104-109/, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /2хх-ийн 153/, төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа /2хх-ийн 154/, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа /2хх-ийн 155/, Шүүхээс Нийслэлийн тойргийн нотариатч М.Алтангэрэлийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны 029 бүртгэлийн дугаарт бүртгэж гэрчилсэн гэрээний бүртгэлийн дэвтэр, гэрээний хуулбар /хх-ийн 46-52/, 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 2002 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 94-125/, 2020 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 20/04 дугаар үйлчилгээний талбай худалдах, худалдан авах гэрээ /хх-ийн 114-115/, Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ирүүлсэн хариу, хавсралт 2 хуудас материал, Улсын бүртгэлийн гэрчилгээ, талбайн тодорхойлолт /2хх-ийн 17-19/, Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1129 тоот /2хх-ийн 20/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн дугаар тогтоол /2хх-ийн/, Шүүхийн тусгай архиваас ирүүлсэн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн эвлэрлийн гэрээ /2хх-ийн 30-31/, 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хүсэлт /2хх-ийн 32/, Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас хуулбар /2хх-ийн 112/, Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын Прокурорын 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн дугаар тогтоол хуулбар /2хх-ийн 113-115/, хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол хуулбар /2хх-ийн 116/,ийн нэхэмжлэлтэй Б.Ариунаад холбогдох иргэний хэрэг үүсгэсэн захирамж, шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамж /2хх-ийн 132-137/, Баянгол дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 301-3/875 тоот албан бичиг /2хх-ийн 138/, гэрч Б.Ариунаагийн мэдүүлэг /2хх-ийн 147-151/********************* ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 01/12 дугаартай Хас банк ХХК-нд гаргасан албан бичиг,ээс 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн Прокурорын газарт гаргасан гэмт хэргийг шалгуулах тухай гомдол, Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 7287 дугаартай тогтоол, Баянгол дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийнхэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, Баянгол дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол, Баянгол дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 30е1-2/5072 дугаартай өмгөөлөгч П.Сарантуяад гаргасан албан бичиг, Баянгол дүүргийн Прокурорын газрын********************* ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Солонгод хариу мэдэгдэх хуудас, Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хүсэлт хангах тухай тогтоол,********************* ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 02/540 дугаартай Хас банк ХХК-нд хүсэлт гаргах тухай албан бичиг, өмгөөлөгч П.Сарантуяагийн Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасагт гаргасан шинжээч томилуулах тухай хүсэлт, Баянгол дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн мөрдөгийн 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн хүсэлтийг бүрэн хангах тухай  тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай “Ди**************” ХХК-ийн захиралод өгсөн мэдэгдэл зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийг хангаж, хариуцагч “Ди**************” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч “Ди**************” ХХК нь худалдах-худалдан авах гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг худалдан авагчид шилжүүлж өгөх үүргээ гүйцэтгээгүй. Хариуцагч гэрээний энэ үүргээ зөрчсөний улмаас нэхэмжлэгчид олох байсан орлогоор хохирол учирсан.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Хариуцагч “Ди**************” ХХК нь нэхэмжлэгчтэй байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хууль зөрчиж, дүр үзүүлэн хийсэн тул нэхэмжлэгч хариуцагчаас үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх, хохирол шаардах эрхгүй.  

 

4. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ “нэхэмжлэгч болон хариуцагч “Ди**************” ХХК-ийн хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээ хууль зөрчсөн, дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл бөгөөд нэхэмжлэгч хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр олж авсан үл хөдлөх эд хөрөнгийг бусдад түрээслүүлж үндэслэлгүй хөрөнгөжсөн” гэж тодорхойлсон.

 

5. Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээ хүчин төгөлдөр үндэслэлээр няцаасан.

 

6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

6.1. Нэг талаас, нөгөө талаас “Ди**************” ХХК 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч “Ди**************” ХХК нь Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард аюушийн өргөн чөлөө гудамж, 23 тоот хаягт байршилтай, Соло молл /Solo mall/ худалдааны төвийн 1 давхрын 115 тоот, 80,95 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, нэхэмжлэгч хариу төлбөрт нь 115,, төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон болох нь талуудын хооронд бичгээр байгуулсан гэрээ, зохигчийн тайлбар зэрэг баримтаар тогтоогдож байна. 

 

6.2. Нэхэмжлэгч Б.Батчимэг нь худалдах-худалдан авах гэрээний дагуу 113,, төгрөг төлсөн. Харин хариуцагч “Ди**************” ХХК нь Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард аюушийн өргөн чөлөө гудамж, 23 тоот хаягт байршилтай, Соло молл /Solo mall/ худалдааны төвийн 1 давхрын 115 тоот, 80,95 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй болох нь төлбөр төлсөн баримт, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, талуудын тайлбараар тогтоогдож байна.    

 

7. Нэхэмжлэгч болон хариуцагч “Ди**************” ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

8. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-т зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

 

9. Хариуцагч “Ди**************” ХХК нь дээрх гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 113,, төгрөгийг хүлээн авсан. Харин маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлээгүй болох нь баримтаар тогтооогдсон. Талууд энэ үйл баримтын талаар маргаагүй.

 

10. Хариуцагч “Ди**************” ХХК нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг худалдах-худалдан авах хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, зөвхөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хариуцагч “Ди**************” ХХК-ийн “Хас банк” ХХК-нд төлөх төлбөрт хураагдсан хөрөнгөөс чөлөөлөх зорилгоор гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийсэн. Мөн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлага хангаагүй гэж тайлбарлаж байна.

 

11. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн дугаартай захирамжаар “Ди**************” ХХК-аас 10,093,373,418 төгрөг гаргуулж “Хас банк” ХХК-нд олгохоор, хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйл болох “Ди**************” ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө гудамж, 23 тоот хаягт байршилтай, үйлчилгээний зориулалттай, улсын бүртгэлийн Ү-2205034474 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахаар талууд тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

12. Нэхэмжлэгч нь 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Б.Ариунаатай түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр түрээслүүлэгч тал болох нь Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард аюушийн өргөн чөлөө гудамж, 23 тоот хаягт байршилтай, Соло молл /Solo mall/ худалдааны төвийн 1 давхрын 115 тоот талбай бүхий 80,95 м.кв хэмжээтэй талбайг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл түрээслүүлэх, түрээслэгч тал болох Б.Ариунаа нь 1 сарын 3,238, төгрөгийн төлбөр төлөхөөр харилцан тохиролцож, түрээслэгч Б.Ариунаа нь 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нэхэмжлэгчт түрээсийн төлбөрийг төлж байсан болох нь талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ, гэрч Б.Ариунаагийн “2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр********************* ХХК-аастэй гэрээ хий гэж хэлсэн” гэх мэдүүлэг, зохигчийн тайлбар зэрэг баримтаар тогтоогдож байна.  

 

13. Дээрх үйл баримтаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь хариуцагч “Ди**************” ХХК-ийн “Хас банк” ХХК-тай байгуулсан барьцааны гэрээний зүйлийн хэсэг байх ба уг хөрөнгөтэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байсан болох нь тогтоогдож байх боловч нэхэмжлэгч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг бусдад түрээслүүлж, түрээсийн төлбөрийг авч байсан байх тул хариуцагч “Ди**************” ХХК нь бодитоор хөрөнгийг нэхэмжлэгчт шилжүүлсэн гэж үзэхээр байна.

 

14. Мөн нэхэмжлэгч нь 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 30,, төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 33,, төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын-ний өдөр 50,, төгрөг, үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 113,, төгрөгийг хариуцагч “Ди**************” ХХК-ийн хамаарал бүхий этгээд болох Б.Солонгод шилжүүлсэн болох нь баримтаар тогтоогдож байх ба хариуцагч “Ди**************” ХХК үл хөдлөх эд хөрөнгийг худалдах хүсэл зориггүй байсан нөхцөлд бодитоор шилжүүлэн авсан тухайн мөнгөн хөрөнгийг талууд хэрхэн зохицуулахаар тохиролцсон болохоо хариуцагч баримтаар нотлоогүй.   

 

15. Иймд нэхэмжлэгч нь 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хөрөнгийг бодитоор эзэмшиж, бусдад түрээслүүлж байсан байхаас гадна үл хөдлөх эд хөрөнгийн үнийг хариуцагч “Ди**************” ХХК-нд төлж барагдуулсан байх тул талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээг дүр үзүүлэн хийсэн гэх хариуцагчийн татгалзал няцаагдаж байна гэж үзлээ. 

 

16. Худалдах-худалдан авах гэрээ хуульд заасан хэлбэрийн шаардлага хангаагүй гэх татгалзлын хувьд, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 2002 дугаартай шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгч, хариуцагч “Ди**************” ХХК-ийн хооронд 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан 20/04 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээнд хариуцагч “Ди**************” ХХК-ийг төлөөлж Б.Солонго гарын үсэг зурсан, харин уг гэрээг гэрчилсэн нотариатын бүртгэлийн дэвтэрт хариуцагчийн төлөөлөгч Б.Солонго гарын үсэг зураагүй болохыг тус тус тогтоосон.

 

17. Хариуцагчийн төлөөлөгч Б.Солонго нь нотариатын бүртгэлийн дэвтэрт гарын үсэг зураагүй нь хэлцэл хийсэн талуудын хүсэл зоригийг үгүйсгэхгүйгээс гадна Иргэний хуульд 109 дүгээр зүйлийн 109.2, 110 дугаар зүйлийн 110.1-т заасан үл хөдлөх эд хөрөнгийн худалдах-худалдан авах гэрээг нотариатчаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэх өмчийн хэлцэлд тавигдах шаардлагыг үүргийн хэлцэлд тавьж худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж гэж үзэх үндэслэл болохгүй.

 

18. Харин дээрх хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч хариуцагч “Ди**************” ХХК-ийн төлөөлөгч Б.Солонго гарын үсэг зурснаар Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-д заасны дагуу хүчин төгөлдөр болсон гэж үзнэ.

 

19. Иймд талуудын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлага хангаагүй Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэх хариуцагч “Ди**************” ХХК-ийн татгалзал үндэслэлгүй байна.

 

20. Нэхэмжлэгч, хариуцагч “Ди**************” ХХК-ийн хооронд хоёр өөр гэрээ байгуулсан тухайд, худалдах-худалдан авах гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээ нэг гэрээнд бичигдээгүй, нөгөө гэрээнд 80,95 м.кв гэж тодорхойлсон, мөн гэрээний 4.1-д заасан гэрээний хариуцлага хэсэгт заасан алдангийн хэмжээ зөрүүтэй хоёр өөр гэрээ хэрэгт авагдсан байх боловч талууд гэрээний гол нөхцлийн талаар харилцан тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.3-т зааснаар хуульд заасан буюу гэрээнд зайлшгүй тусгавал зохих, түүнчлэн нэг талын хүссэний дагуу нөгөө тал нь хүлээн зөвшөөрсөн нөхцөлийг гэрээний гол нөхцөл гэж үзнэ. Худалдах-худалдан авах гэрээний хувьд худалдагдаж байгаа эд хөрөнгө, түүний үнэ нь уг гэрээний гол нөхцөл болох ба маргаан бүхий гэрээний гол нөхцөл тодорхой байх тул зөрүүтэй гэх дээрх байдал нь гэрээ байгуулагдаагүй гэж үзэх үндэслэл болохгүй. Талууд гэрээнд заасан алдангийн хэмжээний талаар талууд маргаагүй тул энэ талаар дүгнэх шаардлагагүй, харин үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээний хувьд гэрээнд заасан хэмжээ болох 80,95 м.кв талбайгаар тогтоох нь зүйтэй.

 

21. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч, хариуцагч “Ди**************” ХХК-ийн хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарахгүй байх тул уг хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, үндэслэлгүй хөрөнгөжсөн 121,425, төгрөг гаргуулах хариуцагч “Ди**************” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

22. Хариуцагч “Ди**************” ХХК нь худалдах-худалдан авах гэрээний үүрэгт Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард аюушийн өргөн чөлөө гудамж, 23 тоот хаягт байршилтай, Соло молл /Solo mall/ худалдааны төвийн 1 давхрын 115 тоот, 80,95 м.кв талбай бүхий үл хөдлөх эд үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар нэхэмжлэгчийг тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, хариуцагч “Ди**************” ХХК-аас үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлж өгөхийг шаардах эрхтэй байна.

 

23. Нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгийг бусдад түрээслүүлж олох байсан орлого 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сар хүртэл нэг сарын түрээсийн төлбөрийн хэмжээг 4,857, төгрөгөөр тооцож 145,710, төгрөгийн хохирол учирсан гэж гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан.

 

24. Хариуцагч “Ди**************” ХХК худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн үл хөплөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг худалдан авагчт шилжүүлэх үүргээ зөрчсөн болох нь дээрх үндэслэлээр тогтоогдсон тул нэхэмжлэгч болон Б.Ариунаа нарын хооронд 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан түрээсийн гэрээг үндэслэн, уг гэрээнд заасан түрээсийн төлбөрийн хэмжээгээр тооцож нэхэмжлэгчт хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй.

 

25. Иргэний хуулийн9 дүгээр зүйлийн9.1, 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар хариуцагч “Ди**************” ХХК-аас худалдах-худалдан авах гэрээний улмаас учирсан хохирол 145,710, төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчт олгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

26. Хариуцагч талын гаргасан хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлтийн тухайд, талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 20/40 дугаартай үйлчилгээний талбай худалдах, худалдан авах гэрээ, уг гэрээний дагуу хариуцагч “Ди**************” ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 01/12 дугаартай “Хас банк ХХК-нд гаргасан маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд бүртгүүлэх зөвшөөрөл хүссэн албан бичгийг хуурамчаар үйлдсэн, шүүхэд хуурамч нотлох баримт гаргаж өгсөн гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа болох нь Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1330 дугаар албан бичгээр тогтоогдсон.

 

27. Хариуцагч тал маргаан бүхий дээрх гэрээг байгуулсан болохоо хүлээн зөвшөөрсөн, уг гэрээнд хариуцагч “Ди******* Ти” ХХК-ийг төлөөлж Б.Солонго гарын үсэг зурсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Харин гагцхүү тухайн гэрээг хууль зөрчиж, дүр үзүүлэн хийсэн гэж маргаж байх тул шүүх худалдах-худалдан авах гэрээг хууль зөрчиж, дүр үзүүлэн хийсэн эсэх буюу гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар дүгнэх боломжтой тул маргаан бүхий гэрээг хуурамчаар үйлдсэн, шүүхэд хуурамч нотлох баримт гаргаж өгсөн эсэхийг эрүүгийн журмаар шалгаж байгаа үндэслэлээр иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх шаардлагагүй гэж үзлээ.

 

28. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийг Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард аюушийн өргөн чөлөө гудамж, 23 тоот хаягт байршилтай, Соло молл /Solo mall/ худалдааны төвийн 1 давхрын 115 тоот, 80,95 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, нэхэмжлэгчийг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардагдах бичиг баримтыг Улсын бүртгэлийн байгууллагад гаргаж өгөхийг хариуцагч “Ди Эйч Ти” ХХК-нд даалгаж, хариуцагч “Ди**************” ХХК-аас 145,710, төгрөг гаргуулж нэхэмжлэгчт олгож, болон “Ди Эйч Ти” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 20/04 дугаартай үйлчилгээний талбай худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, үндэслэлгүй хөрөнгөжсөн 121,425, төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.    

 

29. Нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийг хангаж, хариуцагч “Ди**************” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,917,800 төгрөг, хариуцагч “Ди Эйч Ти” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,498,025 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 1,759,850 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 120 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

            

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1,9 дүгээр зүйлийн9.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийг Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард аюушийн өргөн чөлөө гудамж, 23 тоот хаягт байршилтай, Соло молл /Solo mall/ худалдааны төвийн 1 давхрын 115 тоот, 80,95 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, нэхэмжлэгчийг уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардагдах бичиг баримтыг Улсын бүртгэлийн байгууллагад гаргаж өгөхийг хариуцагч “Ди Эйч Ти” ХХК-нд даалгаж, хариуцагч “Ди**************” ХХК-аас 145,710, /нэг зуун дөчин таван сая долоон зуун арван мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчт олгож, болон “Ди Эйч Ти” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 20/04 дугаартай үйлчилгээний талбай худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, үндэслэлгүй хөрөнгөжсөн 121,425, төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,917,800 төгрөг, хариуцагч “Ди Эйч Ти” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,498,025 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ди Эйч Ти“ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 1,759,850 төгрөг гаргуулж нэхэмжлэгчт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Ч.БАТЧИМЭГ