Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 50

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга: П.Цэнднасан,

Улсын яллагч: С.Мөнхтулга,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Баярмаа,

Шүүгдэгч: Г.З  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дэлэг овгийн  Г.З од холбогдох 1728000940004 тоот эрүүгийн нэг хавтас хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1987 оны 11 дүгээр сарын 14-нд Өмнөговь аймгийн Булган суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр баг, Дундсайханы 3-10 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Дэлэг овгийн  Г.З , регистрийн дугаар КВ87111416,

Шүүгдэгч Г.З  нь 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас зүүн тийш 35 киломерт шороон зам дээр 69-67 ӨМҮ улсын дугаартай “Тоёота” маркийн автомашиныг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1.а, 2.3.б, 2.7.а, 8.5 дахь заалтуудыг зөрчсөний улмаас Ж.Б ийн жолоодож явсан 69-99 УНР улсын дугаартай “Тоёота Рав-4” маркийн автомашинтай мөргөлдөж зам тээврийн осол гарган тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Д.О ийн хөлийг хугалж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.З  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Согтуугаар машин жолоодож осол гаргасан. Болсон явдалд харамсаж гэмшиж байна. Дахиж ийм үйлдэл гаргахгүй гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.О ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би 2017 оны 10 дугаар сарын 07-ны орой Өмнөговь аймаг руу явахаар ач Г.Т ыг аваад Цогтцэций сумаас 50 гаруй км зогсож байхад нэг жижиг машин ирэхээр нь тэр машиныг би зогсоогоод машин эвдэрчихлээ аймаг руу дайгдаад суучихъя гэхэд тэр машины жолооч “тэгээ тэг” гэсэн. Би ач Г.Т ыг аваад тэр машины арын суудал дээр суугаад Өмнөговь аймаг руу явсан. Засмал зам руу орохоос шороон замаар явж байтал өөдөөс нэг машин ирж байгаа бололтой гэрэл тусаад байсан. Тэр өөдөөс ирж байгаа машин хүрч ирээд миний сууж явсан машины буруу талаас мөргөчихсөн. Машинд сууж явсан хүмүүс машинаас буухаар нь би буух гэтэл миний зүүн хөл хөдлөж болохгүй байсан. Удалгүй эмнэлэг, цагдаагийн хүмүүс ирсэн. Эмнэлгийн эмч нар намайг үзээд аймгийн эмнэлэг рүү авчирсан. Аймгийн эмнэлэгт хэвтэж байгаад 6 хоногийн дараа нь хөлөө хадуулсан. Би хүний машинаар гэрийнхээ үүдний жижиг амбаарыг ачаад Өмнөговь аймаг руу явж байгаад замд тэр машин нь эвдэрээд энэ машиныг нь зогсоогоод Өмнөговь аймаг руу явж байсан юм. Миний сууж явсан машин шороон зассан замаар явж байхдаа замын зүүн гэр талаар нь явж байсан. Өөдөөс ирж байгаа машин нь зөв зөрөх гээд миний сууж явсан машиныг ирээд мөргөчихсөн. Би машины арын суудалд ач хүүгээ өвөр дээрээ тэврээд сууж явсан. Миний зүүн талын хөл шилбээрээ нэг хугарсан, эмчилгээ хийлгүүлж, нэг хадаас тавьсан. Одоо биеийн байдал гайгүй байна. Таяг тулаад явж байна. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна, миний биед хүндэвтэр гэмтэл учирсан. Осол болох үед сууж явсан машин хэдэн км цагийн хурдтай явж байсныг сайн мэдээгүй, барагцаагаар 50-60 км цагийн хурдтай явж байсан байх. Би бүсээ зүүгээгүй явж байсан. Жолооч надад хамгаалалтын бүсээ зүү гэж хэлээгүй. Жолооч архи уугаагүй эрүүл байсан. Энэ хоёр жолоочийн хэн нь буруутай байна, тэр хүн нь миний биед гэмтэл учруулсан.  Гомдолтой байна, эмчилгээний зардалд учирсан 1.029.300 төгрөгийг Г.З оос нэхэмжилж байна...” гэжээ. /хх-21-22/,

Иргэний нэхэмжлэгч Ж.Б ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “.2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр би 20 цаг 30 минутад Цогтцэций сумаас өөрийн эзэмшлийн Тоёота Рав-4 маркийн 69-99 УНР улсын дугаартай автомашиныг жолоодоод зар өгч зарын дагуу 2 хүн суулгаад Өмнөговь аймгийн төв рүү явсан. Явж байх замд буюу Цогтцэций сумаас гараад 50 орчим километрт явж байхад эвдэрчихсэн ачааны машин зогсож байсан.  Хүн гар өргөхөөр нь зогссон чинь аймгийн төв рүү эмэгтэй хүн хүүхэд хоёрыг хүргээд өгөөч даараад байна гэж хэлсэн. Нэг эмэгтэй бас нэг жаахан хүүхэд хоёрыг суулгаад хөдөлсөн. 10 гаруй километр яваад аймаг руу явдаг засмал зам руу нийлэх гээд явж байтал шороон зам дээр урдаас гэрлээ шилжүүлэхгүй машин ойртож ирсэн. Би баруун гар тийшээ дартал намайг уг машин дагаж эргээд хоорондоо мөргөлдсөн. Машинд сууж явсан хүүхэд уйлсан. Би машинаасаа буугаад хүүхдийг авсан. Хүүхэд бол гайгүй байсан.  Миний машинд анх сууж явсан хоёр хүн машинаас буучихсан байсан. Цагдаад дуудлага өгсөн. Нөгөө машины жолооч машинаасаа буугаад ирсэн. Архи үнэртүүлсэн гар нь жаахан бэртсэн бололтой байсан.  Эхлээд эмнэлгийн түргэн тусламж дуудсан. Дараа нь цагдаад дуудлага өгсөн байсан. Харин миний машины ард сууж явсан эмэгтэйгийн зүүн хөл нь шилбээрээ хугарчихсан байсан. Замаар явж байхад өмнөөс машин гараад ирсэн. Би баруун гар тийшээ дарахад өмнөөс ирж байсан машин мөн миний дарсан тал руу дарж ирээд мөргөлдсөн. Замын баруун хэсэгт мөргөлдсөн. Би В,С,Е ангилалын эрхийн үнэмлэхтэй. Би согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Хуурай сул шороотой шороон зам байсан. Осол болсон газарт замын ямар нэг тэмдэг байгаагүй. Тоёота Рав-4 маркийн 69-99 УНР улсын дугаартай автомашин миний эзэмшлийн машин байгаа юм. Миний машины урд талын гупер болон радиатор хагарсан. Урд салхины шил хагарсан. Урд рам гулзайсан, копут цөмөрсөн. Өөр сайн мэдэхгүй байна. Зүүн урд талд Цогтцэций сумаас суусан 2 залуугийн нэг нь сууж явсан. Түүний яг харалдаа ард талд нь мөн Цогтцэций сумаас суусан залуугийн нөгөө залуу нь сууж явсан. Харин замаас гар өргөж суусан хүүхэдтэй хүүхэн болохоор миний ард талд буюу машины баруун хойд талд сууж явсан. Нөгөө хүүхэдтэй хүүхний зүүн хөл нь шилбэ хэсгээрээ хугарсан. Хүүхэд гайгүй харагдаж байсан. Зүүн урд талд сууж явсан хүн урд шил толгойгоороо мөргөсөн байсан. Зүүн хойд талд сууж явсан хүн гайгүй харагдаж байсан. Миний толгой бага зэрэг өвдөж байна. Мөргөлдсөн автомашинд жолооч ганцаараа сууж явсан. Мөргөлдсөн машин 69-67 ӨМҮ улсын дугаартай саарал өнгийн Тоёота пробокс маркийн автомашин байсан.  Уг машины нүүр хэсэг нь эвдэрсэн байсан.  Зүүн урд талын дугуй нь хагарчихсан байсан.  Уг автомашиныг жолоодож явсан жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Цагдаа бид хоёрын хоёулангийнх нь согтуурлын зэргийг шалгаж драгер үлээлгэн шалгасан. Би бол эрүүл байсан. Одоохондоо ямар нэг санал хүсэлт байхгүй байна...” гэжээ. /хх-25-26/,

Гэрч Б.Д гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр би 21 цагийн үед Цогтцэций сумаас Өмнөговь аймгийн төв орно гэсэн зарын дагуу уг машинд буюу Тоёота Рав-4 маркийн саарал өнгөтэй автомашинд суухад машинд жолоочоос гадна нэг хүн жолоочийн хажуугийн суудалд сууж байсан. Шууд аймгийн төв рүү хөдлөөд явсан. 40 орчим километрт явж байтал  ачааны жижиг машин эвдэрсэн бололтой зогсож байсан. Гар өргөөд бид нарыг зогсоосон. Зогсоход нэг эмэгтэй болон 5 орчим насны хүүхдийг аймгийн төв оруулаад буулгаад өгчих гэж гуйгаад суулгасан. Би зүүн талын хойд талд суудал дээр унтаж явсан. Гэнэт л түс гээд машинтай мөргөлдчихсөн. Би дээшээ ойгоод тааз мөргөсөн. Гэтэл хажууд сууж явсан хүүхэд уйлсан. Би хүүхдийг гаргаарай гэж хашхирсан. Жолооч машинаас буугаад миний хажуу талын хаалгыг онгойлгоод хүүхдийг буулгасан. Замын хаагуур яаж яваад хаанаас ирсэн машинтай мөргөлдсөн талаар бол унтаж явсан учраас мэдээгүй. Цагдаа дуудсан. Бид нар бол зүүнээсээ баруун тийшээ зорчиж явсан. Яг тэр мөргөлдсөн хэсгийн зам дээр ертөнцийн зүгээр урдаасаа хойш чиглэлтэй явж байсан. Намайг буугаад харахад уг замынхаа зүүн талд нь зассан зам нь байгаа юм. Тэгээд харахад өмнөөс ирсэн машин нь зөв зөрөх гээд  баруун тиймээ дарсан юм шиг байгаа юм. Байгаа байдал нь тэгэж л  харагдаж байсан. Замынхаа баруун талд мөргөлдсөн байсан. Миний сууж явсан машин ертөнцийн зүгээр баруун хойш чигтэй нөгөө машин нь баруун урагш харсан байрлалтай зогсож байсан. Халз урдуураа мөргөлдсөн байх шиг байсан. Манай машин бол тормоз гишгэсэн мөр байсан. Миний биед ямар нэг гэмтэл учраагүй. Миний хажууд буюу баруун хойд талд сууж явсан зорчигч эмэгтэйгийн зүүн талын хөл шилбээрээ хугарсан. Хүүхдээ өвөр дээрээ суулгаж явсан байсан. Осол болсон зам тэгш, хуурай, сул шороотой, шороон зам байсан. Тоёота Рав-4 маркийн 69-99 УНР улсын дугаартай автомашин урд тал нь тэр чигтээ эвдэрсэн байсан. Нөгөө машин ч гэсэн урд хэсгээрээ эвдрэлтэй байсан. Миний сууж явсан машинд хамгаалах бүс зүүсэн хүн байгаагүй. Нөгөө машинд жолооч нь ганцаараа явж байсан, гар эвгүй болчихсон гэж дугарч байсан, ил харагдах гэмтэл байгаагүй. Мөргөлдсөн машин Тоёота пробокс маркийн саарал өнгийн машин байсан. Улсын дугаарыг нь мэдэхгүй байна. Миний сууж явсан автомашины жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Нөгөө машины жолоочийг нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг мэдэхгүй байна. Ямар нэг гомдол санал байхгүй байна...” гэжээ. /хх-27-28/,

Гэрч М.М ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр би 20 цагийн үед даргатайгаа хамт Баян-Овоо сумаас Цогтцэций сум руу ирсэн. Би маргааш нь ажилтай байсан учраас Өмнөговь аймгийн төв орохоор машин хайсан. Зарын дагуу нэг хүнтэй холбогдож Өмнөговь аймгийн төв орохоор болсон. Цогтцэций сумын барилгын зах хавьцаагаас Тоёота Рав-4 маркийн цагаан өнгөтэй машинд суусан. Намайг суухад уг машинд жолоочоос өөр хүн байгаагүй. Би жолоочийн хажууд буюу зүүн урд талд суугаад явсан. Бид хоёр Цогтцэций сумаас гарч яваад “Эрдэнэс таван толгой” уурхайгаас нэг хүн суулгасан. Тэгээд шууд аймгийн төв рүү хөдлөөд явсан. Хөдөлж явж байгаад аймгаас 50-60 орчим километрийн зайд явж байхад эвдэрсэн машинтай хүн гар өргөж зогсоосон. Машин эвдэрчихсэн хүүхэдтэй хүүхэн аваад яваач гэж гуйсан. Жолооч нь тэг тэг гэж зөвшөөрөөд нэг хүүхэдтэй хүүхэнг суулгаад явсан. 20 орчим километрт зассан замын хажуугаар буюу ертөнцийн зүгээр баруун талаар нь урдаасаа хойш чиглэлтэй явж байсан. Тэгтэл бид нарын урдаас буюу ертөнцийн зүгээр хойноос урагш чиглэлтэй нэг машин ирж явсан. Нилээн ойртоод зөрөх болоход өмнөөс ирж явсан машин бид нарын зүүн гэр талаар зөв зөрөх гээд баруун гар тийш дарсан. Гэтэл манай жолооч буруу зөрөх санаатай байсан уу яасан баруун тийээ нэг дарах гэснээ болиод зүүн тийшээ дараад гарч амжилгүй тормос гишгээд халз урдуураа мөргөлдсөн. Би бүс зүүгээгүй байсан учраас цонх мөргөсөн байсан. Жаахан манарчихсан суудал дээрээ сууж байтал нөгөө машины жолооч гараад ирчихсэн яаж яваад байгаа юм бэ гээд зогсож байсан. Би машинаас буусан. Тэгтэл машинаас хүүхдийг гаргасан. Хэн гаргасан талаар мэдэхгүй байна. Хойно сууж байсан эмэгтэйг гаргах гэсэн чинь хөл эвгүй болчихлоо хугарчихсан юм шиг байна гэж хэлсэн. Эхлээд би утсаараа түргэн тусламж дуудсан. Дараа нь цагдаа руу залгасан. Цагдаатай ойлголцож ярьж чадаагүй би өөрийнхөө сууж явсан жолоочид утсаа өгсөн. Жолооч цагдаад дуудлага өгсөн. Замын голд мөргөлдсөн. Өмнөөс ирж явсан машин болохоор манай машины зорчиж явсан замын ертөнцийн зүгээр зүүн талд буюу баруун гар талд байх зассан замаар ирж яваад бид нартай зөв зөрөх санаатай манай зорчиж явсан зам руу орж ирээд мөргөлдсөн. Их хурдан болсон асуудал байгаа юм. Миний нуруу хэсгээр жаахан өвдөөд байгаа. Толгойгоороо шил мөргөсөн байсан. Толгой бол зүгээр байгаа. Зүүн баруун хөл хөндүүр өвчтэй байна. Өөр зүйл байхгүй. Баруун хойд талд сууж явсан эмэгтэйгийн хөл нь хугарчихсан байсан. Зүүн хойд талд сууж явсан залуугийн шүд нь эвгүй болсон гэж байсан. Эмэгтэйгийн өвөр дээр сууж явсан хүүхэд харахад бол зүгээр харагдаж байсан. Осол болсон зам тэгш, хуурай, шороон зам байсан. Яг осол болсон газарт ямар нэг тэмдэг тэмдэглэгээ байгаагүй. Тоёота Рав-4 маркийн 69-99 УНР улсын дугаартай автомашины урд тал нь эвдэрсэн байсан. Нөгөө машин нь ч гэсэн урд тал нь эвдэрчихсэн байсан. Жолоочоос бусад нь бүгд бүс зүүгээгүй байсан. Манай жолооч бүс зүүсэн байсан. Нөгөө мөргөлдсөн машинд жолооч нь ганцаараа явж байсан. Мөргөлдсөн машин Тоёота пробокс маркийн машин байсан. Миний сууж явсан машины жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Надад ямар нэг гомдол санал байхгүй...” гэжээ. /хх-29-30/,

Шүүгдэгч Г.З ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт: “Би 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвөөс Цогтцэций сум орохоор ганцаараа гүүний айраг уучихаад гарсан юм. Явж байх замд буюу Даланзадгад сумаас 30-40 километрт хусаж зассан шороон замаар явж байсан. Тэгтэл өөдөөс нэг машин гарч ирсэн. Тэр машин миний буруу талаар зөрөх гээд байгаа юм шиг гэрэл нь баруун талаар тусаад буцаад миний зүүн талаар туссан. Би уг машинтай зөв зөрөх гэж баруун гар тийш дарсан. Миний машины зүүн урд хэсэг рүү ирээд мөргөчихсөн. Би ертөнцийн зүгээр хойноосоо урагш чиглэлтэй хусаж зассан шороон замаар явж байсан. Өмнөөс ирж явсан машин миний зүүн гар талаар буруу зөрөх гээд байгаа юм шиг гэрэл нь зүүн гар талаар туссан. Буцаад баруун гар тал руугаа дарах шиг болсон. Гэрэл нь миний баруун гар тал руу туссан. Тэгэхээр нь би баруун гар тийшээ дараад зөв зөрөх гэсэн чинь мөргөлдсөн. Зассан замынхаа ертөнцийн зүгээр баруун талд мөргөлдсөн. Тэр зассан замын баруун талд бас нэг зам байсан юм билээ. Гар толгой хоёр жаахан өвдөөд байгаа. Мөн зүүн хөлийн шилбэ жаахан хөндүүрлээд байгаа. Миний машинд надаас өөр хүн байгаагүй. Би ганцаараа явж байсан. Осол болсон зам тэгш, хуурай, шороон зам байсан. Осол болсон газарт ямар нэг тэмдэг тэмдэглэгээ байгаагүй. Би жолоочийн эрхээ хасуулчихсан, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэж 2017 оны 09 дүгээр сарын 18-нд 1 жилээр хасуулсан. Нөгөө мөргөлдсөн машин жолоочтойгоо нийлээд 4 хүн, 1 хүүхэд байсан. Нэг эмэгтэйгийн хөл нь хугарчихлаа гэж байсан. Бусад нь гайгүй зүгээрээ гэцгээж байсан. Миний өөрийн эзэмшлийн машин. Би гүүний айраг уусан байсан. Цагдаа драгер үлээлгэж шалгасан. Нөгөө машины жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Цагдааг шалгахад хажууд нь байсан. Хэрэглээгүй гэж гарсан. Миний автомашины урд тал нилэнхүйдээ эвдэрсэн. Миний машины зүүн урд хэсгээс мөргөсөн байсан. Салхины шил хагарсан. Зүүн урд дугуй цаашаа чихэгдээд орчихсон байсан. Нөгөө автомашины урд хэсэг нь бас л эвдэрсэн байсан. Нарийн хэлж мэдэхгүй байна...” гэжээ. /хх-31-32/,

Насанд хүрээгүй гэрч Г.Т ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Би аав, эмээ, ахтайгаа Портер машинтай Цагаан хаднаас гэр лүүгээ явсан. Манай гэр аймагт байдаг. Портер машин эвдрээд замдаа өөр машинд эмээтэйгээ суугаад явсан. Эмээ бид хоёр тухайн машины баруун хойд талд суусан. Эмээ намайг өвөр дээрээ суулгаад явсан. Миний хажууд бас нэг хүн байсан. Жолоочийн хажууд бас нэг хүн сууж явсан. Явж байсан чинь машинтай мөргөлдсөн. Би урдаа байсан дөрвөлжин юм мөргөөд дээшээ тааз мөргөсөн. Машинаас буугаад би их даарсан. Миний хамраас цус гарсан. Дараа нь эмнэлэгт очсон. Гэхдээ эмч намайг үзээгүй. Эмээгийн хөл нь хугарчихсан. Машин хаанаас ирж мөргөсөн талаар хараагүй. Буугаад харахад энэ талаас нь мөргөсөн байсан. /Баруун урд хэсгээс мөргөсөн гэхээр зүйлийг хоёр гараараа үзүүлэв./ Миний хамраас цус гарсан. Эмч үзээгүй байгаа. Толгой өвдөж байгаа...” гэжээ. /хх-33/,

Шүүгдэгч Г.З ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Би 2017 оны 10 дугаар сарын 07-ны орой 21-22 цагийн хооронд Даланзадгад сумын төвөөс Цогтцэций сум руу явах гэж өөрийн эзэмшлийн 69-67 ӨМҮ улсын дугаартай пробокс маркийн автомашинаар ганцаараа засмал замаар явж байгаад аймгаас 45 км Цогтцэций сум руу салдаг шороон зам руу ороод 3-4 км орчим явж байтал өөдөөс нэг машин гарч ирээд буруу зөрөх гэж байгаа юм шиг гэрэл тусаад явж байсан. Тэгтэл тэр машины гэрэл нь зөв зөрөх гэж байгаа юм шиг гэрэл тусаад ороод ирэхээр нь би баруун гар тал руугаа дартал тэр машинтай мөргөлдчихсөн. Би тэгээд машинаасаа буугаад нөгөө мөргөлдсөн машин руу хүрээд очиход тэр машинд 4 том хүн нэг хүүхэд явж байсан. Тэр машинд явж байсан Д.О  гэдэг хүний хөл хугарсан байсан. Бусад хүмүүс нь бие зүгээр зүгээр гэж хэлж байсан. Нөгөө машины жолооч Баянмөнх эмнэлэг, цагдаа дуудсан. Би тухайн үед 30-40 км цагийн хурдтай явж байсан. Шороон замын буруу талд нь мөргөлдсөн. Би тэр шороон замаар хойноос урагш чиглэлтэй явж байсан. Миний согтолт гайгүй байсан, Цогтцэций явахаас өмнө нь гэртээ гүүний айраг, хоёр хундага архи уусан байсан. Цагдаа ирээд намайг шалгахад 1.29 хувийн согтолттой гарсан. Үл ойлголцсоноос болж зам тээврийн осол гарсан. Би чигээрээ явж байтал өөдөөс ирж байгаа автомашин буруу зөрөх гээд байгаа юм шиг байхаар нь би баруун гар тал руугаа дартал тэр машин ирээд мөргөсөн.  Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож болохгүйг мэдэж байсан. Тэр зам дээр ямар нэгэн тэмдэг тэмдэглэгээ байгаагүй. миний машины гэрэл дохио тормос бүрэн ажиллаж байсан. Машинаа зогсоох гэж тормос гишгэсэн. Би зам тээврийн осол гаргаж Баянмөнхийн автомашинд явж байсан Д.О ийн хөл нь гэмтсэн байсан. Надад автомашин жолоодох эрхийн үнэмлэх байхгүй, нэг жилээр жолооны эрхээ хасуулчихсан байсан. Тухайн үед баруун гар хөдөлж болохгүй байсан. Одоо бол бие зүгээр байна. Гэмт хэрэгт холбогдсондоо их харамсаж байна, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулна, нөхөн төлөхөө илэрхийлж байна...” гэжээ. /хх-73-74/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-1/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-2/,

Хэрэг бүртгэлтийн хугацаа сунгах тухай прокурорын тогтоол /хх-3,4/,

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /хх-5/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-6/,

Мэргэжилтэн оролцуулах тухай мөрдөгчийн тогтоол /хх-7/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-8-17/,

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутагт болсон зам тээврийн ослын схем зураг /хх-18/,

Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-19,23-24/,

Хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-20/,

Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-36,40,42,44,46,49,58/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн №473 тоот шинжээч эмчийн дүгнэлтэд: “Б.Д гийн биед ямар нэг гэмтэл тогтоогдсонгүй...” гэжээ. /хх-37/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн №478 тоот шинжээч эмчийн дүгнэлтэд: “Г.Т ын биед духны жижиг цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 заалтаар биеийн эрүүл мэндийг сарниулах гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэжээ. /хх-39/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн №476 тоот шинжээч эмчийн дүгнэлтэд: “Баянмөнхийн биед ямар нэг гэмтэл тогтоогдсонгүй...” гэжээ. /хх-41/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №496 тоот шинжээч эмчийн дүгнэлтэд: “Д.О ийн биед зүүн шилбэний 2 ясны далд хугарал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар биеийн эрүүл мэндийг удаан сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна...” гэжээ. /хх-43/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн №479 тоот шинжээч эмчийн дүгнэлтэд: “Г.З ын биед тархины доргилт, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал, аймхай, зүүн шилбэний зулгаралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэжээ. /хх-45/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн №477 тоот шинжээч эмчийн дүгнэлтэд: “Мөнхзулын биед ямар нэг гэмтэл тогтоогдсонгүй...” гэжээ. /хх-47/,

Бэлэн мөнгөний орлогын баримт /хх-48,54/,

“Ашид билгүүн” ХХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №508 тоот Автомашин техникийн үнэлгээний дүгнэлтэд: “...зах зээлийн жишиг үнийн болон зардлын хандлагын аргыг ашиглан 2017 оны 10 дугаар сарын байдлаар “Toyota Probox” маркийн автомашины зүүн урд амартизатор тахир болсон, салхины шил хагарсан, рулийн аппарат хагарсан, урд буфер хагарсан, зүүн урд крыло чихэгдсэн, доод гар тахир болсон, зүүн урд лонжром чихэгдсэн, шанаа тахир болсон, урд карказ тахир болсон байв... Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээгээр тогтоосон дүн 1.917.000 төгрөг...” гэжээ. /хх-50-53/,

“Ашид билгүүн” ХХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №513 тоот Автомашин техникийн үнэлгээний дүгнэлтэд: ““...зах зээлийн жишиг үнийн болон зардлын хандлагын аргыг ашиглан 2017 оны 10 дугаар сарын байдлаар “Toyota RAW-4” маркийн автомашины радиоторууд чихэгдэж, ослын дэрүүд задарч, буферийн дотор төмөр тахийж, урд дээд доод хөндөл тахир болж, баруун урд крыло хонхойсон байв... Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээгээр тогтоосон дүн 1.990.000 төгрөг...” гэжээ. /хх-56-57/,

Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн №56 тоот шинжээчийн дүгнэлтэд:

Хариулт-1. 69-67 ӨМҮ улсын дугаартай Тоёота пробокс маркийн автомашиныг жолоодож явсан  Г.З  нь жолооч эгнээ байр эзлэх хөдөлгөөний чиг өөрчлөхдөө тэр замаар чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүй нь зам тээврийн осол гарах шалтгаан болжээ.

Хариулт-2. 69-67 ӨМҮ улсын дугаартай Тоёота пробокс маркийн автомашиныг жолоодож явсан Г.З  нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.6-т заасан “...жолооч байр эзлэх хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцлийг хангана...” гэсэн заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол болох шалтгаан болсон. Мөн дүрмийн 2.1.а-д заасан “...тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхийг биедээ авч явна” гэсэн заалтыг, мөн дүрмийн 2.7.а-д заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно...” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн...” гэжээ. /хх-59/,

Дахин шинжилгээ хийлгэх тухай прокурорын тогтоол /хх-65/,

Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлтэд:

Хариулт-1. “Тоёота пробокс” маркийн 69-67 ӨМҮ улсын дугаартай автомашины жолооч  Г.З  нь замын хөдөлгөөний дүрмийн дараах заалтуудыг зөрчжээ. Үүнд:

а) Замын хөдөлгөөний дүрмийн 8.5-д “Суурин газрын гаднах замд зорчих хэсгийн баруун гар талд байрлах явах бөгөөд баруун гар талын эгнээ чөлөөтэй байх үед зүүн гар тийш эргэх буюу буцаж эргэхийн тулд байр эзлэх бусад тохиолдолд зүүн гар талын аль ч эгнээгээр явахыг хориглоно.”

б) Мөн дүрмийн 7.6-д заасан “...жолооч байр эзлэх хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцлийг хангана” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн.

Хариулт-2. “Тоёота Рав-4” маркийн 69-99 УНР улсын дугаартай автомашины жолооч Жигжид овогтой Баянмөнх нь Замын хөдөлгөөний дүрмийн дараах заалтыг зөрчжээ. Үүнд:

а) Замын хөдөлгөөний дүрмийн 15.1.а-д “Өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэл хүртэл 150 метрээс багагүй зайд жолоочийг гялбуулж болзошгүй бусад тохиолдолд холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ... хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэсэн заалтыг зөрчсөн.

Хариулт-3. Тоёота пробокс маркийн 69-67 ӨМҮ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан  Г.З  нь эгнээ байр /ЗХД-ийн 8.5, 7.6/ эзлэх хөдөлгөөний чиг өөрчлөхдөө тэр замаар чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүй нь зам тээврийн осол гарах шалтгаан болжээ.

Хариулт-4. Замын цагдаагийн зохицуулагч, Цагдаагийн дэслэгч Э.Ө  2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Тайлбар 1. Жолооч Г.З  нь Замын хөдөлгөөний дүрмийн 2.1.а-д заасныг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулж эрхгүй үедээ автомашин жолоодсон, мөн дүрмийн 2.7.а дахь хэсэгт заасны дагуу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан нь Замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлсөн байна.

Тайлбар 2. Ж.Б  нь Замын хөдөлгөөний дүрмийн 2.3.б “Хамгаалах бүсээр тоноглосон автомашиныг жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтыг биелүүлээгүй зорчиж явсан.

Тайлбарт дурдагдсан заалтууд нь зам тээврийн осол болох үндсэн шалтгаан болохгүй гэж үзлээ...” гэжээ. /хх-66-67/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-60-64,68-70,112-114/,

Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол, хувийн баталгаа гаргасан баримт /хх-71-72/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-75,76/,

Мөрдөн байцаалтын явцад банк, түүний харилцагч нарын талаарх мэдээлэл авах тогтоол, банкны байгууллагуудын тодорхойлолт /хх-77-86/,

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-87,88/,

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Дундсайханы 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-89/,

Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-90/,

Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн лавлагаа /хх-94/,

Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-95,99/,

Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /хх-96,100/,

Хохирол төлбөрийн баримтууд /хх-97-98/,

Автомашины хохирлын баримтууд /хх-101/,

Дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах тухай хүсэлт /хх-102/,

Хүсэлтийг хангах тухай прокурорын тогтоол /хх-103/,

Дахин шинжилгээ хийлгэх тухай прокурорын тогтоол /хх-104-105/,

Өмнөговь аймгийн Прокурорын газрын албан бичиг /хх-106/,

Цагдаагийн Ерөнхий газрын Замын цагдаагийн албаны албан бичиг

2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн №634 тоот шинжээчийн дүгнэлтэд: .......” гэжээ. /хх-107-108/,

Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл /хх-109-111/,

Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-115-117/,

Хэргийг шүүхэд шилжүүлэх тухай мөрдөгчийн санал /хх-118/,

Яллах дүгнэлт, хавсралт /хх-119-122/,

Шийдвэр, бусад баримт бичгийг гардуулан өгсөн тухай тэмдэглэл /хх-123/ зэрэг болно.

Шүүгдэгч Г.З  нь согтуугаар, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас зүүн тийш 35 киломерт шороон зам дээр 69-67 ӨМҮ улсын дугаартай “Тоёота” маркийн автомашиныг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1.а, 2.3.б, 2.7.а, 8.5 дахь заалтуудыг зөрчсөний улмаас Ж.Б ийн жолоодож явсан 69-99 УНР улсын дугаартай “Тоёота Рав-4” маркийн автомашинтай мөргөлдөж зам тээврийн осол гарган тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Д.О ийн хөлийг хугалж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан  дээрх нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.З  нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актын дараах заалтуудыг зөрчсөн нь Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн №56 тоот шинжээчийн: 69-67 ӨМҮ улсын дугаартай “Тоёота пробокс” маркийн автомашиныг жолоодож явсан  Г.З  нь жолооч эгнээ байр эзлэх хөдөлгөөний чиг өөрчлөхдөө тэр замаар чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүй нь зам тээврийн осол гарах шалтгаан болжээ. 69-67 ӨМҮ улсын дугаартай Тоёота пробокс маркийн автомашиныг жолоодож явсан  Г.З  нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.6-т заасан “...жолооч байр эзлэх хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцлийг хангана...” гэсэн заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол болох шалтгаан болсон. Мөн дүрмийн 2.1.а-д заасан “...тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхийг биедээ авч явна” гэсэн заалтыг, мөн дүрмийн 2.7.а-д заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно...” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна гэсэн дүгнэлтээр, мөн  Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй: “Тоёота пробокс” маркийн 69-67 ӨМҮ улсын дугаартай автомашины жолооч  Г.З  нь замын хөдөлгөөний дүрмийн дараах заалтуудыг зөрчжээ. Үүнд:

а) Замын хөдөлгөөний дүрмийн 8.5-д “Суурин газрын гаднах замд зорчих хэсгийн баруун гар талд байрлах явах бөгөөд баруун гар талын эгнээ чөлөөтэй байх үед зүүн гар тийш эргэх буюу буцаж эргэхийн тулд байр эзлэх бусад тохиолдолд зүүн гар талын аль ч эгнээгээр явахыг хориглоно.”

б) Мөн дүрмийн 7.6-д заасан “...жолооч байр эзлэх хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцлийг хангана” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн.

...Тоёота пробокс маркийн 69-67 ӨМҮ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан  Г.З  нь эгнээ байр /ЗХД-ийн 8.5, 7.6/ эзлэх хөдөлгөөний чиг өөрчлөхдөө тэр замаар чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүй нь зам тээврийн осол гарах шалтгаан болжээ.

...Замын цагдаагийн зохицуулагч, Цагдаагийн дэслэгч Э.Өнөрбаярын 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Тайлбар 1. Жолооч Г.З  нь Замын хөдөлгөөний дүрмийн 2.1.а-д заасныг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулж эрхгүй үедээ автомашин жолоодсон, мөн дүрмийн 2.7.а дахь хэсэгт заасны дагуу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан нь Замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлсөн байна... гэсэн дүгнэлтүүдээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.З  нь 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан болох нь хавтаст хэргийн 94 дүгээр хуудсанд авагдсан жолоочийн мэдээлэл, мөн 1.29 хувийн согтолттой үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь эрх бүхий албан тушаалтны жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-87/ зэргээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.З од холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй ба  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Г.З ын гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагавар, хохирлыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т зааснаар хууль болон эрх зүйн ухамсарыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.З  нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм

 

 хэмжээний актыг согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Г.З ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, харин мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил хүртэл, түүнээс доош хэмжээгээр оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг байхаар хуульчилсан ба шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч, хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.О , иргэний нэхэмжлэгч Ж.Б  нарын хохирол төлбөрийг төлж барагдуулсан /хх-130-131/, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг хэрэглэх боломжтой гэж үзлээ.

Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Г.З ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацааг дуустал механикжсан тээврийн хэрэгсэл жолоодох үйл ажиллагаа явуулахгүй байх үүрэг хүлээлгэж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхээр байна.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.О  нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “шүүгдэгч Г.З  нь хохирол төлбөрт 1.028.000 төгрөгийг төлж барагдуулсан, цаашид нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол, саналгүй...” гэх /хх-134/, мөн иргэний нэхэмжлэгч Ж.Б  нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “...шүүгдэгч Г.З  нь автомашины хохирол болох 2.800.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй” /хх-128/ гэсэн байх тул шүүгдэгч Г.З ыг бусдад төлөх хохирол,төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Г.З  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураан авсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Дэлэг овгийн  Г.З ыг согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм

 

 хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Г.З ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаа дуусч эрхээ сэргээтэл механикжсан тээврийн хэрэгсэл жолоодох үйл ажиллагаа явуулахгүй байх үүрэг хүлээлгэсүгэй.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.З  нь шүүхээс хүлээлгэсэн дээрх үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.З  нь үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, мөн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг тус тус мэдэгдсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.З од шүүхээс авсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавих үүргийг Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч Г.З  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт хураан авсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.З од хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 36.10 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар

 

 

 

ШҮҮГЧ                                 Э.ОЮУН-ЭРДЭНЭ