| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2023/06149/И |
| Дугаар | 192/ШШ2025/01162 |
| Огноо | 2025-02-11 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 192/ШШ2025/01162
2025 02 12 192/ШШ2025/01243
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 26 дугаар хороо, *******, ******* тоотод, ******* *******гийн ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох
Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний үнийг хүчингүй болгож, гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч А.*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Отгон-Эрдэнэ оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан тогтоол хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс А.******* миний нэр дээр 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 712 дугаар шийдвэрээр ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид 2032 505 912 төгрөг гаргуулах шийдвэр гарсан билээ. Үүний дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас ажиллагаа явуулж миний нэр дээрх ипотекийн зээлийн барьцаанд байгаа үл хөдлөх байрыг албадан дуудлага худалдаанд оруулахаар болсон. Үүнтэй холбоотой байрыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний газарт үнэлгээ хийлгүүлэх хүсэлтийг өгч 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авсан бөгөөд 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэх гаргаж орон сууцыг үнэлсэн үнэлгээ зах зээлийн үнээс хэт доогуур үнэлж тогтоосон гэж үзэж гомдол гарган үнэлгээг дахин шалгаж өгөхийг хүссэн нэхэмжлэх гаргасан билээ.
Ингээд 2023.01.04-ний өдөр нэхэмжлэхийг үндэслэлтэй байна хэмээн Шүүхийн шийдвэрийг түр түдгэлзүүлж шүүх хурал болох хугацааг мэдэгдэнэ гэж шүүгчийн туслах хэлсэн бөгөөд 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдөр мэдэгдэл хүргүүлсэн боловч би хүлээн авч чадаагүй болно. Учир нь тус Хан-Уул дүүргийн хаяг дээрээс нүүсэн боловч хаягийн өөрчлөлт хийгдээгүй байгаа учир мэдэгдлийг хүлээн авч чадаагүй ба мөн гар утасны дугаар маань өөрчлөгдсөн тул шүүх хуралдааныг товыг мэдэж чадалгүй өнгөрсөн байна. Иймд өөрийн өгсөн нэхэмжлэхийн дагуу шүүх хуралдаанд оролцож чадаагүй тул нэхэмжлэхээ дахин өгч байна. Одоо шүүхээс шүүх хуралдааны товыг лавлан асууж иргэний үүргээ чандлан биелүүлнэ.
Тус үнэлгээний шийдвэрээр А.******* /РД:*******/ миний нэр дээрх өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай ******* дүүргийн 3 дугаар хороо, /16020/, гудамж ******* 70,26 м.кв талбайтай 3 өрөө байрыг 222 463 502 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлсэн байна. Мөн зээлийн барьцаанд байгаа миний ээж Ц. /РД:*******/-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай дүүргийн 20-р хороо,ХХК-ийн ны 27 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 62 184 764 төгрөгөөр үнэлсэн нь мөн одоогийн зах зээлийн худалдах үнээс доогуур үнэлсэнд гомдолтой байна.
Мөн ямар үндэслэлээр ХХК-г үнэлгээ гаргах шинжээчээр томилсон нь тодорхойгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь нэр бүхий хөрөнгийн үнэлгээний компаниудтай ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр хамтран ажилладаг талаар дурдсан нь тухайн үнэлгээг үнэн зөв эсэхэд эргэлзээ төрүүлж, шинжээч хөндлөнгийн байх зарчимд нийцэхгүй байгаа тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 712 дугаар шийдвэрээр А.*******, Ш., Ц. нараас 202 505 912 төгрөгийн гаргуулж инд олгохоор шийдвэрлэсний дагуу тус алба шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна.
Тус шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 22360365 дугаар үүсгэх тогтоолоор үүсгэж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан бөгөөд төлбөр төлөгч А.*******, Ш., Ц.******* нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан А.*******ын өмчлөлийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй ******* дүүргийн 3 дугаар хороо, гудамж, 34б байр, хаягт байрлах 70,26 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 22360365/06 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор барьцаа хөрөнгийг хураамж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу талуудаас тухайн хөрөнгүүдийг үнийн санал авахад талууд харилцан тохиролцоогүй тус Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 12/13 дугаар Шинжээч томилох тухай тогтоолоор Сэлэнгэ эстимейт ХХК-ийг томилон үнэлгээ тогтоолгоход хөрөнгийг 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 222 463 502 төгрөг, мөн төлбөр төлөгч Ц.*******гийн өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай, дүүргийн 20 дугаар хороо,ХХК-ийн , хаягт байршилтай м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл хугацаа олгосон. Төлбөр төлөгч нар мэдэгдлийн хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тул 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 22360365/07 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор барьцаа хөрөнгүүдийг тус тус хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу талуудаас тухайн хөрөнгүүдийн үнийнг санал авахад талууд харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 12/13 дугаар Шинжээч томилох тухай тоогтоолоор Сэлэнгэ эстимейт ХХК-ийг томилон үнэлгээ тогтоолгоход хөрөнгийг 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 222 463 502 төгрөг, мөн төлбөр төлөгч Ц.*******гийн өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай, дүүргийн 20 дугаар хороо,ХХК-ийн , хаягт байршилтай м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 22360365/03 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилж, төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдэж 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл хугацаа олгосон. Төлбөр төлөгч нар мэдэгдлийн хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тул 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 22360365/07 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор барьцаа хөрөнгүүдийг тус тус хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу талуудаас тухайн хөрөнгүүдийн үнийн санал авахад талууд харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-д заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 12/12 дугаар Шинжээч томилох тухай тогтоолоор Сэлэнгэ эстимейт ХХК-ийг томилон үнэлгээ тогтоолгоход хөрөнгийг 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 62 184 764 төгрөгөөр үнэлсэнийг төлбөр төлөгч А.*******, Ш., Ц.******* нарт 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 3/4006 дугаар албан бичгээр мэдэгдсэн болно.
Иймд Иргэний хууль, Шүүхийг шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцаа хөрөнгөд явуулсан үнэлгээ тогтоох ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс: 2023.11.07-ны өдөр улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022.12.23-ны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2022.12.23-ны өдрийн 3/4006 дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2022.12.22-ны өдрийн ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тухай албан бичиг, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.01.04-ний өдрийн 183/ШЗ2023/00628 дугаар Иргэний хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамж, 2023.01.04-ний өдрийн 183/ЕШ2023/00291 дүгээр ерөнхий шүүгчийн захирамж, 2023.03.02-ны өдрийн 183/ЗТ2023/00630 дугаар шүүгчдийн зөвлөгөөний тогтоол, 2023.05.01-ний өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан тайлбар, 2023.09.15-ны өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШЗ2023/16342 дугаар Нэхэмжлэлийг буцаах тухай шүүгчийн захирамж, 2023.09.15-ны өдрийн 183/ТМ2023/04469 дүгээр шүүх хуралдааны тэмдэглэл, 2023.12.21-ний өдрийн А.*******ын Хан-Уул дүүргийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.06.13-ны өдрийн 183/ГХ2022/00995 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас, 2022.06.13-ны өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШЗ2022/10691 дүгээр Шүүхийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, 2020.03.24-ний өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШШ2020/00712 дугаар шийдвэр, 2020.08.19-ний өдрийн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1791 дүгээр магадлал, 2022.04.07-ны өдрийн Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 001/ХТ2022/00446 дугаар тогтоол, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, 2022.09.30-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 22360365 дугаар тогтоол, 2022.10.03-ны өдрийн Төлбөр төлөгчийн хөрөнгийн мэдүүлэг, Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2022.10.03-ны өдрийн 3/2956 дугаар ******* дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн албан бичиг, 2022.10.03-ны өдрийн Төлбөр төлөгчийн хөрөнгийн мэдүүлэг, Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2022.10.03-ны өдрийн 3/2937 дугаар дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн албан бичиг, 2022.10.03-ны өдрийн Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай 22360365/01 дугаар тогтоолууд, 2022.10.07-ны өдрийн Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 1/2994 дүгээр гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай албан бичиг, 2022.10.05-ны өдрийн Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай 22360365/02 дугаар мэдэгдэх хуудас, 2022.10.05-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2022.10.07-ны өдрийн Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцан данс битүүмлэх, хасалт хийх тухай 22360365/02 дугаар тогтоол, 2022.10.14-ний Хаан банкны Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны дэд бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн хэлтсийн дарга, ахлах дэслэгч Б.Базарсадад хүргүүлсэн албан бичгүүд, Чингис хаан банк, Төрийн банк, , Худалдаа хөгжлийн банкуудын албан бичгүүд, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, ******* дүүргийн 26 дугаар хорооны 2022.10.04-ний өдрийн 26/385 дугаар тодорхойлолт, ******* дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 2022.10.06-ны өдрийн 1378 дугаар албан бичиг, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000432978 дугаар гэрчилгээ, дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022.10.07-ны өдрийн 1910 дугаар албан бичиг, 2022.10.21-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийг худалдахад зуучлах гэрээ, 2022.10.11-ний өдрийн Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай 7476 дугаар тогтоол, 2022.11.02-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай 22360365/04 дүгээр тогтоол, 2022.11.02-ны өдрийн Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2022.11.02-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2022.11.02-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай 22360365/03 дугаар тогтоол, 2022.11.02-ны өдрийн Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2022.11.02-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2022.11.28-ны өдрийн Эд хөрөнгө хураах тухай 22360365/06 тогтоол, 2022.11.28-ны өдрийн Зарлан дуудах мэдэгдэл, 2022.11.28-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2022.11.28-ны өдрийн Эд хөрөнгө хураах тухай 22360365/07 дугаар тогтоол, 2022.11.28-ны өдрийн Зарлан дуудах мэдэгдэл, 2022.11.28-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2022.12.02-ны өдрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 3/3718, 3/3719 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгүүд, 2022.12.02-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд гаргасан Ц.*******, А.*******, Ш. нарын хүсэлтүүд, 2022.12.07-ны өдрийн ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн 1487 дугаар албан бичиг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газарт гаргасан Ц.*******гийн хүсэлт, 2022.12.15-ны өдрийн Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах дансыг битүүмжлэлээс чөлөөлөх тухай 22360365/12 дугаар тогтоол, 2022.12.12-ны өдрийн Шинжээч томилох тухай 12/13 дугаар тогтоол, 2022.12.12-ны өдрийн Шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл, ХХК-ийн эд хөрөнгийн үнэлгээний тайлан, 2022.12.12-ны өдрийн Шинжээч томилох тухай 12/12 дугаар тогтоол, 2022.12.12-ны өдрийн Шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл, ХХК-ийн эд хөрөнгийн үнэлгээний тайлан, 2022.12.23-ны өдрийн Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 3/4006 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2022.12.23-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2023.01.17-ны өдрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 01/97 дугаар албан бичиг, Банкны төлбөр барагдуулах газарт гаргасан А.*******ын хүсэлт, 2023.03.27-ны өдрийн 0288 дугаар итгэмжлэл, 2023.03.30-ны өдрийн Банкны төлбөр барагдуулах газрын төлбөрийн данснаас мөнгө шилжүүлэх баримт зэргийг нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн байна. /хх 2-14, 24-184 тал/
4. Хариуцагчаас: 2023.12.07-ны өдрийн 1/44 дүгээр итгэмжлэл, 2024.12.04-ний өдрийн 1/73 дугаар итгэмжлэлийг тус тус нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
2. Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:А.*******ын өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай ******* дүүргийн 3 дугаар хороо, /16020/, гудамж ******* 70,26 м.кв талбайтай 3 өрөө байрыг 222 463 502 төгрөгөөр, миний ээж Ц.*******гийн өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай дүүргийн 20-р хороо,ХХК-ийн ны 27 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 62 184 764 төгрөгөөр тус тус үнэлсэн нь одоогийн зах зээлийн худалдах үнээс хэт доогуур байх тул эдгээр үнэлгээг хүчингүй болгох үндэслэлтэй. Түүнчлэн, эдгээр үнэлгээг ХХК гэх хөрөнгийн үнэлгээний хуулийн этгээд гаргасан бөгөөд уг компанитай ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр хамтран ажилладаг гэж байгаа нь үнэлгээг үнэн зөв эсэхэд эргэлзээ төрүүлж, шинжээч хөндлөнгийн байх зарчимд нийцэхгүй тул үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлж байна.
3. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулсан, хөрөнгийн үнэлгээ зах зээлийн үнээс доогуур болох нь хэргийн баримтаар нотлогдохгүй, түүнчлэн хуульд заасан журмын дагуу шинжээчийг томилж, төлбөр төлөгчөөс шинжээчээс татгалзах үндэслэл бий эсэхийг тодруулахад татгалзаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.
4. Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 3, 4 дүгээрт дурдагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.03.24-ний
өдрийн 183/ШШ2020/00712 дугаар шийдвэрээр хариуцагч А.*******, Ш., Ц.******* нараас 201 341 256,60 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгож, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.08.19-ний өдрийн 1791 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.03.24-ний өдрийн 183/ШШ2020/00712 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2022.04.07-ны өдрийн 001/ХТ2022/00446 дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.03.24-ний өдрийн 183/ШШ2020/00712 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.08.19-ний өдрийн 1791 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж тус тус шийдвэрлэсэн, /хх 27-35 д.тал/
4.2 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.03.24-ний өдрийн 183/ШШ2020/00712 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн 183/ШЗ2022/10691-ны өдөр гарч, 183/ГХ2022/00995 дугаартай тус шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн, /хх 25-26 тал/
4.3 2022.09.30-ны өдөр 22360365 дугаар тогтоолоор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.03.24-ний өдрийн 183/ШШ2020/00712 дугаар шийдвэр, 001/ХТ2022/00446 дугаар гүйцэтгэх хуудсыг хянаж, төлбөр төлөгч А.*******, Ш., Ц.******* нарт холбогдох гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн, /хх 39 д.тал/
4.4 2022.10.03-ны өдрийн Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 22360365/01 дүгээр Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоолоор төлбөр төлөгч А.*******ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Б-2205061007 дугаартай ******* дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрчийн төвийн бүс, гудамж 34б байр, хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгө, төлбөр төлөгч Ц.*******гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай, дүүрэг, 20 дугаар хороо,ХХК-ийн , хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгө зэргийн эрхийн улсын бүртгэл, хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн, /хх 42 дугаар хуудсын арын нүүр, 43,44 тал/
4.5 2022.10.11-ний өдрийн Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 7476 дугаар тогтоолоор, төлбөр төлөгч А.*******, Ш., Ц.******* нарын гадаадад зорчих эрхийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болох хүртэл хугацаанд түдгэлзүүлсэн, /хх 71 тал/
4.6 2022.11.02-ны өдрийн 22360365/04 дүгээр тогтоолоор төлбөр төлөгч А.*******ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Б-2205061007 дугаартай ******* дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрчийн төвийн бүс, гудамж 34б байр, хаягт байрлах 70,26 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 2022.11.02-ны өдрийн 22360365/03 дугаар тогтоолоор төлбөр төлөгч Ц.*******гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай, дүүрэг, 20 дугаар хороо,ХХК-ийн , хаягт байрлах 27 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус битүүмжилсэн, /хх 72-77 тал/
4.7 2022.11.28-ны өдрийн 22360365/06 дугаар тогтоолоор төлбөр төлөгч А.*******ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Б-2205061007 дугаартай ******* дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрчийн төвийн бүс, гудамж 34б байр, хаягт байрлах 70,26 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 2022.11.28-ны өдрийн 22360365/07 дугаар тогтоолоор төлбөр төлөгч Ц.*******гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай, дүүрэг, 20 дугаар хороо,ХХК-ийн , хаягт байрлах 27 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус хураасан, /хх 78-86 д.тал/
4.8 2022.12.02-ны өдрийн 3/3718, 3/37/19 дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгүүдээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад битүүмжлэн хураасан үл хөдлөх эд хөрөнгүүдийн санал болгох доод үнийг хоорондоо харилцан тохиролцож үнийн саналаа шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч О.Төгөлдөрт 2022.12.06-ны өдрийн 10 цагт албан бичгээр ирүүлэхийг мэдэгдэж, хэрэв харилцан тохиролцож тогтоогоогүй тохиолдолд хөндлөнгийн шинжээчээр зах зээлийн үнийг тогтоолгож, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар тохиролцсон буюу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон албадан дуулага худалдааны доод үнийг тогтоон явуулахыг мэдэгдсэн, /хх 87 д.тал/
4.9 2022.12.05-ны өдөр төлбөр төлөгч Ц.*******, А.*******, Ш. нар шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд битүүмжлэгдэн хураасан үл хөдлөх эд хөрөнгүүдийн бодит үнэлгээг мэргэжлийн байгууллага /шинжээчээр/ хийлгэх хүсэлт гаргасан, /хх 91-92, 97-100 д.тал/
4.10 2022.12.12-ны өдрийн Шинжээч томилох тухай 12/13, 12/12 дугаар тогтоолоор төлбөр төлөгч А.*******ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Б-2205061007 дугаартай ******* дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрчийн төвийн бүс, гудамж 34б байр, хаягт байрлах 70,26 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 2022.11.02-ны өдрийн 22360365/03 дугаар тогтоолоор төлбөр төлөгч Ц.*******гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай, дүүрэг, 20 дугаар хороо,ХХК-ийн , хаягт байрлах 27 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг тогтоохоор ХХК-ийг шинжээчээр томилсон, /хх 101, 138 д.тал/
4.11 2022.12.22-ны өдөр ХХК-иас хөрөнгийн үнэлгээний тайланг ирүүлж, төлбөр төлөгч А.*******ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Б-2205061007 дугаартай ******* дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрчийн төвийн бүс, гудамж 34б байр, хаягт байрлах 70,26 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэн зах зээлийн нийт үнийг 222 463 502 төгрөг болохыг тодорхойлсон, /хх 106-137 д.тал/
4.12 2022.12.22-ны өдөр ХХК-иас хөрөнгийн үнэлгээний тайланг ирүүлж, төлбөр төлөгч Ц.*******гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай, дүүрэг, 20 дугаар хороо,ХХК-ийн , хаягт байрлах 27 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэн зах зээлийн нийт үнийг 62 184 764 төгрөг болохыг тодорхойлсон, /хх 106-137 д.тал/
4.13 2022.12.23-ны өдрийн 3/4006 тоот албан бичгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад үнэлгээний тайлан, шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-д заасны дагуу мэдэгдлийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор дээрх орон сууцны үнийн зөрүүг төлж, шүүхийн шийдвэрт заасан төлбөрт тооцон авах хүсэлтийг төлбөр авагч гаргах эрхтэй болохыг мэдэгдсэн зэрэг үйл баримт тогтоогдож байна. /хх 175-178 д.тал/
5. Зохигч, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ нь хуульд нийцсэн эсэх талаар маргаантай.
6. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.03.24-ний өдрийн 183/ШШ2020/00712 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2020.08.19-ний өдрийн 1791 дүгээр магадлал, Монгол улсын Дээд шүүхийн 2022.04.07-ны өдрийн 001/ХТ2022/00446 дугаар тогтоолоор хариуцагч А.*******, Ш., Ц.******* нараас 201 341 256 төгрөг гаргуулан ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгох, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байх ба тус шүүхийн 2022.06.13-ны өдрийн 183/ШЗ2022/10691 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 183/ГХ2022/00995 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2022.09.30-ны өдрийн 223603654 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна.
Улмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан дараалал журмын дагуу явагдаж, барьцааны зүйл болох А.*******ын өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай ******* дүүргийн 3 дугаар хороо, /16020/, гудамж ******* 70,26 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, Ц.*******гийн өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай дүүргийн 20-р хороо,ХХК-ийн ны 27 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг хураах, битүүмжлэх ажиллагааг явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53, 54 дүгээр зүйлд заасанд нийцсэн бөгөөд нэхэмжлэгч уг ажиллагаанд гомдол гаргаагүй.
7. Нэхэмжлэгч нь хариуцагч ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр хамтран ажилладаг ХХК-ийг шинжээчээр томилж байгаа нь шинжээч хөндлөнгийн байх зарчимд нийцэхгүй, нөгөө талаас хөрөнгийн үнэлгээ зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн тул үнэлгээг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үндэслэлээ тайлбарласан.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжилгээ хийж, дүгнэлт гаргах тусгай мэдлэг бүхий, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд хувийн ашиг сонирхолгүй этгээдийг шинжээчээр томилон оролцуулж болно гэж, 43 дугаар зүйлийн 43.7-д Энэ хуулийн 43.1, 43.4-т заасан үндэслэлээр шийдвэр гүйцэтгэгч, орчуулагч, шинжээч, үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааг эрхлэн хөтлөгч, тэмдэглэл хөтлөгч өөрөө татгалзан гараагүй бол тэдгээрийг татгалзан гаргах тухай хүсэлтийг талууд, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэр гүйцэтгэгч, эсхүл ахлах шийдвэр гүйцэтгэгчид бичгээр гаргана гэж тус тус заасан байна.
Хэргийн баримтаар 2022.12.12-ны өдрийн Шинжээч томилох тухай 12/13, 12/12 дугаар тогтоолоор барьцаа хөрөнгүүдийн зах зээлийн үнэлгээг тогтоох шинжээчээр ХХК-ийг томилж, 2022.12.02-ны өдрийн 3/3719 дугаартай Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах албаны албан бчигээр нэр бүхий хөрөнгийн үнэлгээний компаниудыг дурдаж, ажил гүйцэтгэх гэрээний дагуу хамтран ажилладаг тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.7-д заасан үндэслэл тогтоогдвол шинжээчээс тагалзах хүсэлтийг бичгээр ирүүлэх тухай мэдэгдлийг төлбөр төлөгч А.*******т хүргүүлсэн болох нь тус тус тогтоогдсон.
Дээрхээс үзэхэд төлбөр төлөгч шинжээч томилох тухай тогтоолыг эс зөвшөөрч, ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр хамтран ажилладаг хуулийн этгээдийг шинжээчээр томилох нь шинжээч хөндлөнгийн байх зарчимд нийцэхгүй гэж үзэж байгаа тохиолдолд татгалзах эрх нь нээлттэй байсан гэж үзэх ба тухайн эрхээ хэрэгжүүлээгүй нь шинжээч томилох тухай 2022.12.12-ны өдрийн Шинжээч томилох тухай 12/13, 12/12 дугаар тогтоолыг хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэл болохгүй тул энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
9. Түүнчлэн төлбөр төлөгч А.*******ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Б-2205061007 дугаартай ******* дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрчийн төвийн бүс, гудамж 34б байр, хаягт байрлах 70,26 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнийг 222 463 502 төгрөгөөр, төлбөр төлөгч Ц.*******гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай, дүүрэг, 20 дугаар хороо,ХХК-ийн , хаягт байрлах 27 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 62 184 764 төгрөгөөр тус тус тодорхойлсон нь зах зээлийн үнээс хэт доогуур болох нь бичгийн баримтаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
10. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д заасныг баримтлан төлбөр төлөгч А.*******ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Б-2205061007 дугаартай ******* дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрчийн төвийн бүс, гудамж 34б байр, хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгө, төлбөр төлөгч Ц.*******гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай, дүүрэг, 20 дугаар хороо,ХХК-ийн , хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг тус тус үнэлсэн 2022.12.22-ны өдөр ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч А.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ