2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 192/ШШ2025/01368

 

 

 

 

 

 

 

 

     
   

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг,  тоот хаягт оршин суух, Хатагин овогт Л******* Э******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Цэнд-Очир нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Э******* 1967 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 1976 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл Улаанбаатар хотын Барилга трестэд барилгын нормчноор ажиллаж байсныг тогтоолгох хүсэлт гаргасан. Хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Л.Э******* миний бие 1967 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 1976 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл Улаанбаатар хотын Барилга трестэд барилгын нормчноор ажиллаж байсан. Гэтэл дээрх хугацааны ажилласан хугацааны лавлагааг Нийслэлийн архиваас гаргуулахаар хандсан боловч Улаанбаатар хотын барилга трестийн баримт шилжиж ирээгүй улмаас Лхамс Э*******т надад холбогдох баримтыг шүүн үзэж лавлагаа гаргах боломжгүй гэсэн хариу өгсөн. Хөдөлмөрийн дэвтэрт орсон, гарсан тушаал бичигдсэн боловч орсон, гарсан тушаалыг архиваас гаргах боломжгүйгээс тэтгэвэр тогтоолгох боломжгүй болоод байгаа болно. Иймд намайг 1967 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 1976 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл Улаанбаатар хотын Барилга трестэд барилгын нормчноор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Нийслэлийн Баянгол дүүргийн 18 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, гэрэл зураг, Нийслэлийн Архивын газрын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №1294 тоот тодорхойлолт, гэрч Ц.С******* тодорхойлолт, Ц.С******* иргэний үнэмлэхийн хуулбар, №013326 тоот Хөдөлмөрийн дэвтэр, №013336 тоот  Хөдөлмөрийн дэвтэр, гэрч С.Т******* тодорхойлолт, №013392 Хөдөлмөрийн дэвтэр зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Э*******ийн хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж шүүх үзэв.

Нэхэмжлэгч Л.Э******* нь Баянгол дүүргийн 18 дугаар хороонд оршин суудаг нь Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4, 136 дугаар зүйлийн 136.1-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргажээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсэгт эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6 дахь хэсэгт хүний ажиллаж байсан байдал гэж тус тус зааснаар Л.Э*******ийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь түүний тэтгэвэр тогтоолгоход тооцсон жилийг нэмэгдүүлэн тооцуулах эрх бий болох нөхцөлийг бүрдүүлнэ.

Тэрээр 1967 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 1976 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл Улаанбаатар хотын Барилга трестэд барилгын нормчноор ажиллаж байсан болохоо тогтоолгохоор хүссэн байна.    

   1969 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн №013392 тоот Хөдөлмөрийн дэвтэрт “...1967.01.12-ны өдөр Хотын барилга трестийн даргын 1967 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 47 тоот тушаалаар Хотын барилга трестэд барилгын нормчноор авч ажиллуулав,

1976.09.07-ны өдөр Хотын барилга трестийн даргын 1976 оны 9 дүгээр сарын 111 тоот тушаалаар ажлаас нь чөлөөлж, Эрдэнэтийн барилгын байгууллагад 606 тоотыг үндэслэж шилжүүлэв,

1976.09.13-ны өдөр Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлын 1976.09.13-ны өдрийн 144 тоот тушаалаар Монгол Зөвлөлтийн хамтарсан ерөнхий захиргаанд будагчнаар авч ажиллуулав.

1986.12.15-ны өдөр Ерөнхий захирлын 1986.12.18-ны өдрийн 347 тоот тушаалаар Мөн Комбинатын орон сууцны удирдах газрын харьяа 10 дугаар цэцэрлэгт тогоочоор шилжүүлэн ажиллуулав гэсэн тэмдэглэл тус тус авагдсан  байна.

 

Гэрч С.Т нь шүүхэд мэдүүлсэн мэдүүлэгтээ: “...С овогтой Т // миний бие Улаанбаатар хотын Барилга трестэд 1966 оноос 1977 он хүртэл засал чимэглэгчээр ажиллаж байсан. Намайг ажиллаж байх хугацаанд Лхамс овогтой Э******* нь /*******/ тус байгууллагад 1967 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 1976 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр хүртэл засал чимэглэгчээр ажиллаж байсан нь үнэн болно...”,

Гэрч Ц.С нь шүүхэд мэдүүлсэн мэдүүлэгтээ: “...Миний бие Ц.С нь Хотын барилга трестийн 1 дүгээр ангид туслах ажилчнаар 1972 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 1977 оны 03 дугаар сар хүртэл Л.Э*******тэй хамт ажиллаж байсан нь үнэн болно. С би тус байгууллагад туслах ажилтнаар ажиллаж байх хугацаанд Л.Э******* нь надтай цуг засалч чимэглэлчнээр ажиллаж байсан нь үнэн болно...” гэжээ.

Гэрч нарын мэдүүлэг нь хөдөлмөрийн дэвтрээр давхар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.8 дахь хэсэгт заасан харшлах шалтгаангүй тул тэдгээрийн мэдүүлгийг үнэн зөвд шүүх тооцож үнэлэв.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Л.Э******* нь Улаанбаатар хотын Барилга трестэд 1967 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 1976 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл барилгын нормчноор ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт, гэрч Ц.С, Л.Э******* нарын мэдүүлэг, №013392 тоот Хөдөлмөрийн дэвтэр зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг 1967 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 1976 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.      

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1, 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хатагин овогт Л******* Э******* /РД:*******/-г Улаанбаатар хотын Барилга трестэд 1967 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 1976 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл барилгын нормчноор ажиллаж байсан болохыг сэргээн тогтоосугай.    

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                                       ШҮҮГЧ                                  Ц.ОЮУНБИЛЭГ