Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 51

 

 

 

 

 

 

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга: П.Цэнднасан,

Улсын яллагч: Б.Болор-Эрдэнэ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: И.Олонмөнх,

Шүүгдэгч: Б.У  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шувуутай овгийн Бат-Эрдэнийн Б.У т холбогдох 1728000910014 тоот эрүүгийн нэг хавтас хэргийг 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1988 оны 01 дүгээр сарын 13-нд Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дундговь аймгийн Сайханцагаан сумын 6 дугаар баг, Боржигоны 13-16 тоотод оршин суух, урьд Дундговь аймгийн сум дундын шүүхийн 2003 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 113 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 1 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэгдэж байсан, Б.У , регистрийн дугаар....

Шүүгдэгч Б.У  нь 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвд Б.З ын биед халдан, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.У  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Б.З  гэдэг хүнтэй хамт архи уусан. Хуурай ахтайгаа С ахын гэрт нь очсон. Нөгөө ахыгаа хүргэж өгчихөөд Б.З  ахтай айлд очсон. Нэг таньдаг хүндээ мотоциклоороо хүргээд өгчих гэсэн. Б.З  араас цамцнаас татаад байхаар нь нэг цохиод, тонгорч унагасан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.З ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр би гэртээ ганцаараа архи уугаад байж байхад Б.У  С  хамт ирээд манайд байсан архийг хувааж уучихаад С  гэрт очсон. Тэнд дахиж нэг шил архи уучихаад Б.У ын хамт Б гэрт очиж 2 литрийн пиво авч уусан. Б гэрээс гарч ирэхэд Б.У  нь тэнд байсан залууг өшиглөх гэхээр нь би боль гээд мөрнөөс нь нэг удаа татсан. Тэгтэл чамд хамаагүй гээд эргэж хараад миний нүд рүү цохиход би мотоцикльтой хамт унасан. Миний хөмсөг язраад цус гарсан. Миний нүүр рүү хэд хэдэн удаа цохьсон. Би доошоо хараад сууж байгаад “одоо боль” гэж хэлэхэд над руу ирээд миний ар нуруу руу нэг удаа өшиглөхөд нь би амьсгаа авч чадахгүй эвгүй болсон. Хэсэг сууж байгаад гайгүй болохоор нь цусаа угаачихаад гэр рүүгээ мотоциклоор явсан. Б.У  тэндээ үлдсэн. Би хэн нэгэн хүнтэй зодоон хийгээгүй намайг гэртээ байхад Б.У  ирсэн. Б.У тай хамт Б гэрт очоод Б.У т зодуулсан. Б.У  нь юунаас болоод тэр хүнийг өшиглөх гэж байсныг мэдэхгүй, яг өшиглөх гэхээр нь би мөрнөөс нь татсан. Тэрнээс болоод эргэж хараад намайг цохиж миний нуруу руу өшиглөж миний биед гэмтэл учруулсан. Миний бие удаан хугацаагаар хэвтэхэд хөндүүрлэж байгаа. Бусдаар бол өвдөх нь бага байгаа. Надад гомдол санал байхгүй. Би эмчилгээний зардалд 500.000 төгрөг нэхэмжилж байна. Үүнийгээ гаргуулж авбал өөр зүйлгүй. Одоогоор бүрдүүлсэн ямар нэгэн баримт байхгүй...” гэжээ. /хх-09-12/,

Гэрч Т.Э ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр би Гурвантэс сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гараад гэртээ ирэхэд миний нөхөр Б.З  гэртээ хүнд зодуулсан байдалтай босч чадахгүй байсан. Би юу болсон талаар асуухад 2017 оны 09 дүгээр сарын 29-нд намайг эмнэлэгт хэвтсэн өдөр 3-4 хүнтэй хамт гэртээ архи уусан байсан. Ундрах гэх залууд зодуулсан гэж ярьсан. Тухайн үед яг юунаас болж тэр хүнд зодуулсан болохыг нь би сайн мэдэхгүй байна. Одоо манай нөхөр орноосоо босч чадахгүй хөдөлж чадахгүй хэвтэж байгаа. Б.З ын нэг нүд нь хөхөрсөн, хавирга нь хугарсан гэж байсан. Өөр мэдэгдсэн зүйл байхгүй байна...” гэжээ. /хх-13/,

Гэрч П.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2017  оны 09 дүгээр сарын 29-ний өдөр сумын төв дээр би Бадрах ахын гэрт байж байхад Б.З , Б.У  нар мотоциклоор ирсэн. Авчирсан 2 литрийн пивоо Бадрах ахтай хувааж уусан. Гэрийн гадаа мотоцикль оролдоод байж байхад Ундрах ирээд төв рүү хүргээд өг гэхээр нь мотоцикль оролдож байна гэсэн.  Ундрах сүртэй юм, хүргээд өгчих гэхэд Б.З  араас нь боогоод авсан. Ундрахын цамцны захыг нь ураад эрхийг нь тасалчихсан. Б.У  эргэж хараад нэг удаа цохиж аваад газар унагасан. Би голоор нь ороод салгасан. Б.З  мотоциклоо унаад явчихсан. Б.З  гэнэт Б.У ын араас ирээд боогоод авсан. Б.У  Б.З ын нүүр рүү нь нэг удаа цохиж нэг удаа тонгорч унагасан. Өөрөөр биед нь халдаагүй. Б.З  нь их согтсон байсан. Б.У  согтсон байсан ч гэсэн Б.З оос гайгүй байсан. Бадрах ахын гэрийн гадаа байхад Б.З  өөр хүнтэй хэрүүл зодоон хийгээгүй. Б.З ын нүдний дээд талд язарсан цус гарчихсан байсан. Өөр гэмтэж бэртсэнийг нь мэдэхгүй байна...” гэжээ. /хх-16/,

Шүүгдэгч Б.У ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр би Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвд гэр хороололд байдаг Бадрах ахын гэрт нь байж байхад Сүхбат ах над руу утсаар залгаад намайг гэрт хүрээд ир гэхээр нь би ганцаараа явж Сүхбат ахын гэрт очсон. Сүхбат ах Б.З оос мөнгө авах ёстой тэр айлд хоёулаа хамт очъё гэж хэлсэн. Бид хоёр замаараа дэлгүүрээс нэг шил 0.5 граммын “Ерөөл” нэртэй архи худалдаж аваад Б.З ын гэрт нь очиход Б.З  ах гэртээ ганцаараа халамцуу архи уусан байсан. Нэг шил архийг уугаад дуусаж байсан. Тэр архийг нэг аяганд хийгээд Сүхбат бид хоёр  уусан. Авчирсан архийг задлаад бид гурав хувааж уугаад ява маркийн мотоциклоор сундалаад Сүхбат ахыг гэрт нь хүргэж өгчихөөд би Б.З  ахаар Бадрах ахынх руу хүргүүлэх гээд явж байхад Б.З  ах намайг нэг шил архи авчих гэхээр нь би Бадрах ахын гэрт очиж байгаад болъё гээд тэдний гэр рүү явсан. Гэрт нь очиход Бадрах ах, П.С , Т.Э  нар архи уучихсан байдалтай согтуу байсан. Бадрах ах, П.С , Т.Э  нартай Б.З  бид хоёр тэнд байсан “Нийслэл” пивыг хувааж уучихаад би гэрээс гарахад хашааны том хаалганы үүдэнд П.С  ганцаараа зогсож байхаар нь мотоциклоо өгчих гэхэд П.С  “хойд дугуй нь хагархай” гэхээр нь би наад дугуйгаа нөхөөч намайг төв рүү хүргээд өгчих гээд чанга хэлтэл Б.З  ах намайг хажуу талаас заамдаад автал миний хүзүүнд байсан эрх тасраад цамц урагдахаар нь би Б.З ыг баруун гар талын мөрөн дээрээс барьж аваад хөлөө тавиад Б.З ыг газар тонгорч унагаасан. Тэгтэл Б.З  босч ирээд над руу агсараад байсан. Б.З  мотоциклоо унаад ганцаараа явсан. П.С  бид хоёр Бадрах ахын гэрт ороод дахиад нэг савтай том пивыг уучихаад би тэндээ хоносон. Би эхлээд П.С ийг төв рүү хүргээд өг гэж хэлсэн чинь хойд дугуй хагархай гэхээр нь би дугуйгаа нөхөж байхгүй яасан юм бэ гээд чанга зандрах байдалтай хэлсэн чинь Б.З  хажуунаас намайг заамдаад боохоор нь барьж аваад тонгорч унагасан. Үүнээс болж хэрүүл маргаан болсон. Миний гаргасан үйлдлээс болж Б.З ын биед гэмтэл учирсан. ...Би архи уусан байсан, гэхдээ гайгүй ухаантай байсан. Би буруу зүйл хийснээ ойлгож гэмшиж байна... Б.З од одоогоор төлсөн зүйл байхгүй, цаашид учирсан хохирлыг төлж барагдуулана...” гэжээ. /хх-24-27/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-1/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-2/,

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /хх-3/,

Хэрэг бүртгэлтийн хугацаа сунгах тухай прокурорын тогтоол /хх-4,5/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-6/,

Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-7/,

Хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-8/,

Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай /хх-17/,

Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн №483 тоот шинжээч эмчийн дүгнэлтэд: “Б.З ын биед баруун 8,9-р хавирганы хугарал, баруун нүдний алимны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэжээ. /хх-18/,

Эмнэлгийн тодорхойлолт /хх-19/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-20,21/,

Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-22/,

Хувийн баталгаа гаргасан баримт /хх-23/,

Мөрдөн байцаалтын явцад банк, түүний харилцагч нарын талаарх мэдээлэл авах тогтоол, тодорхойлолтууд /хх-28-35/,


Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-37/,

Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /хх-38/,

Өмнөговь аймаг, Даланзадгад сумын Зүүнсайханы 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-39/,

Иргэдэд үйлчлэх автомат машины лавлагаа тодорхойлолт өгөх нэгдсэн маягт /хх-40/,

Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл /хх-41/,

Амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-42-47/,

Жолоочийн мэдээлэл /хх-49/,

Цагдаагийн Ерөнхий газрын лавлагаа /хх-50-54/,

Мөрдөгчийн мэдэгдэл /хх-55/,

Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын албан бичиг /хх-56/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-57/,

Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-58/,

Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-59/,

Хэрэг бүртгэлтийн хугацаа сунгах тухай мөрдөгчийн тогтоол /хх-60/,

Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-61,62/,

Хэргийг шүүхэд шилжүүлэх тухай мөрдөгчийн санал /хх-63/,

Яллах дүгнэлт, хавсралт /хх-64-66/,

Шийдвэр, бусад баримт бичгийг гардуулан өгсөн тухай тэмдэглэл /хх-67/ зэрэг болно.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.У  нь 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвд Б.З ын биед халдан, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.У т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.З ын бие махбодид учирсан гэмтэл нь хүндэвтэр зэргийн гэмтэл /хохирол/ болох нь Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн №483 тоот шинжээч эмчийн: “Б.З ын биед баруун 8, 9-р хавирганы хугарал, баруун нүдний алимны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ.

Шүүгдэгч Б.У  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа болох нь түүний мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Б.З  араас цамц татаад байхаар нь нэг цохиод, тонгорч унагасан... Миний гаргасан үйлдлээс болж Б.З ын биед гэмтэл учирсан. ...Би архи уусан байсан, гэхдээ гайгүй ухаантай байсан. Би буруу зүйл хийснээ ойлгож гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.З ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Б гэрээс гарч ирэхэд Б.У  нь тэнд байсан залууг өшиглөх гэхээр нь би боль гээд мөрнөөс нь нэг удаа татсан. Тэгтэл чамд хамаагүй гээд эргэж хараад миний нүд рүү цохиход би мотоцикльтой хамт унасан. Миний хөмсөг язраад цус гарсан. Миний нүүр рүү хэд хэдэн удаа цохьсон. Би доошоо хараад сууж байгаад “одоо боль” гэж хэлэхэд над руу ирээд миний ар нуруу руу нэг удаа өшиглөхөд нь би амьсгаа авч чадахгүй эвгүй болсон. Хэсэг сууж байгаад гайгүй болохоор нь цусаа угаачихаад гэр рүүгээ мотоциклоор явсан...” гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож тэрээр Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.У ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэв.

Шүүгдэгч Б.У ын хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.З  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ “...Надад гомдол, санал байхгүй, эмчилгээний зардалд 500.000 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн байх ба шүүгдэгч Б.У нь шүүхийн хэлэлцүүлэгт  500.000 төгрөгийн хохирол төлбөрийг 1 сарын хугацаанд хохирогчид төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч илэрхийлж байх тул шүүгдэгчээс дээрх хохирол төлбөрийг гаргуулан хохирогч Б.З од олгохоор шийдвэрлэлээ.

Учир нь: Хавтаст хэрэгт хохирогч Б.З  нь эмчилгээний зардлын нотлох баримтаа гаргаж өгөөгүй хэдийч  уг гэмт хэргийн улмаас хохирогчийн бие махбодид эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэл  /хохирол/ учирсан нь тогтоогдсон байх тул шүүх шүүгдэгчийн төлөхийг зөвшөөрсөн эмчилгээний зардал болох 500.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Б.У аас гаргуулах үндэслэлтэй гэж үзсэн болно.

Шүүгдэгч Б.У нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.У ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У т 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У  нь оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш шүүгдэгч Б.У аас 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан 1 /нэг/ сарын хугацаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.З /Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 4 дүгээр баг, ХӨ 2-12 тоотод оршин суух, регистрийн дугаар ......./-д олгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч Б.У нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.У т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 36.10 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар

 

 

 

ШҮҮГЧ                                    Э.ОЮУН-ЭРДЭНЭ