Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 115/ШШ2025/0005

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цэнд би тус аймгийн Прокурорын газрын ахлах прокурор /Т.Цэнд-Аюуш/-оос ирүүлсэн, 2025 оны ...ний өдрийн ... дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн Н.Гд шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрчлөлт оруулах тухай прокурорын дүгнэлт бүхий гомдлоор, Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хяналтын улсын байцаагч /Э.У/-д холбогдуулан үүсгэсэн захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Прокурор дүгнэлтдээ: Дорноговь аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Т.Цэнд-Аюуш би, тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын байцаагч Э.У нь "Дорноговь аймаг дахь Зэвсэгт хүчний ... дугаар ангийн захирагчаар Н.Г томилогдсон боловч хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулсан шийдвэрийг хуулиар тогтоосон хугацаанд улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй" гэх зөрчлийн 2025 оны 28 дугаартай мэдээллийг шалгаж холбогдогч Н.Гд Зөрчлийн тухай хуулийн 15.23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулан шийдвэрлэсэн материалыг 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр шалгалтын хүрээнд хянахад:

 

Материалд авагдсан холбогдогчийн мэдүүлэг, эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар Зэвсэгт хүчний ... дугаар анги нь улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт орсон талаарх мэдээллийг тогтоосон хугацаанд улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй зөрчил үйлдсэн болох нь тогтоогдсон байна.

 

Улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагч Э.У нь 2025 оны ...-ний өдөр "хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай" ... дугаартай шийтгэлийн хуудсаар /маягт-2/ Н.Гд Зөрчлийн тухай хуулийн 15.23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

 

Зөрчлийн тухай хуулийн 15.23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д "мэдүүлэг гаргагч нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заасан зөрчлийг Зэвсэгт хүчний ... дугаар анги буюу хуулийн этгээд үйлдсэн байхад Зэвсэгт хүчний ... дугаар ангийн захирагч Э.Гыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь буруу байх тул шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудасны  "ОЛСОН" нь хэсэг. "Шийдвэрлэх нь" хэсгийн 1-д Н.Г гэж бичсэнийг "Зэвсэгт хүчний ... дугаар анги" гэсэн өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

 

Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын байцаагч Э. Уийн 2025 оны ...-ний өдөр Н.Гд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 15.23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн шийдвэрийн шийтгэлийн хуудасны "ОЛСОН" нь хэсэг, "Шийдвэрлэх нь хэсгийн 1-д Н.Г гэж бичсэнийг "Зэвсэгт хүчний ... дугаар анги" гэсэн өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт бичив. гэжээ

ҮНДЭСЛЭХ нь:

            Шүүх Дорноговь аймгийн Прокурорын газрын ахлах прокурор /Т.Цэнд-Аюуш/-ын гаргасан дээрх дүгнэлт буюу тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хяналтын улсын байцаагч /Э.У/-аас 2025 оны ...-ний өдөр иргэн Н.Гд шийтгэл оногдуулсан ... дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулахаар ирүүлсэн прокурорын дүгнэлт бүхий гомдлоор, хариуцагч эрх бүхий албан тушаалтан болох Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хяналтын улсын байцаагч /Э.У/-д холбогдуулан захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан бөгөөд,

 

Хариуцагч дээрх эрх бүхий албан тушаалтнаас тус прокурорын дүгнэлт бүхий гомдолтой холбогдуулан 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа “Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хяналтын улсын байцаагч Э.У миний бие Дорноговь аймаг дахь Зэвсэгт хүчний ... дугаар ангийн захирагчаар Н.Г томилогдсон боловч хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулсан шийдвэрийг хуулиар тогтоосон хугацаанд улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй гэх зөрчлийг 2025 оны 28 дугаартай мэдээллийг шалгаж холбогдогч Н.Гд Зөрчлийн тухай хуулийн 15.23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулан шийдвэрлэсэн. Зэвсэгт хүчний ... дугаар анги буюу хуулийн этгээд үйлдсэн байхад Зэвсэгт хүчний ... дугаар ангийн захирагч Э.Гыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудасны “ОЛСОН нь” хэсэг, “ШИЙДВЭРЛЭХ нь” хэсгийн 1-д Зэвсэгт хүчний ... дугаар анги гэж бичих байсныг Н.Г гэж буруу бичиж, алдаа гаргасан байна. Прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн байх ба,

 

Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль дахь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх тухай асуудлыг зохицуулсан 67 дугаар зүйлийн 67.1-д заасан “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ...” гэх үндэслэлд хамаарч байхын хамт,

Уг зөвшөөрөл нь мөн дээрх хуульд зааснаар бусад этгээдийн буюу иргэн Н.Гын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж заасныг үндэслэн,

 Дорноговь аймгийн Прокурорын газрын ахлах прокурор /Т.Цэнд-Аюуш/-ын тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хяналтын улсын байцаагч /Э.У/-д холбогдуулан гаргасан, тухайн эрх бүхий албан тушаалтны 2025 оны ...-ний өдрийн ... дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн Н.Гд Зөрчлийн тухай хуулийн 15.23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрт,

 

“... улсын байцаагч Э.Уийн 2025 оны ...ний өдөр Н.Гд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 15.23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгож шийдвэрлэсэн шийдвэрийн шийтгэлийн хуудасны "ОЛСОН" нь хэсэг, "Шийдвэрлэх нь" хэсгийн 1-д Н.Г гэж бичсэнийг “Зэвсэгт хүчний ... дугаар анги” гэсэн өөрчлөлт оруулахаар ...” ирүүлсэн прокурорын дүгнэлт бүхий гомдлыг хариуцагч эрх бүхий албан тушаалтан болох Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хяналтын улсын байцаагч /Э.У/ нь бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх зүйлд заасныг баримтлан Дорноговь аймгийн Прокурорын газрын ахлах прокурор /Т.Цэнд-Аюуш/-ын дүгнэлт бүхий гомдол дахь, иргэн Н.Гыг  таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгож шийтгэсэн 2025 оны ...-ний өдрийн ... дугаартай шийтгэлийн хуудасны “ОЛСОН нь” гэсэн хэсэг болон “ШИЙДВЭРЛЭХ нь”  хэсгийн 1 дэх заалтад “Н.Г” гэснийг “Зэвсэгт хүчний ... дугаар анги”  гэж өөрчлүүлэх тухай шаардлагыг хариуцагч эрх бүхий албан тушаалтан болох Улсын бүртгэлийн Хяналтын улсын байцаагч /Э.У/ нь бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь зүйлд зааснаар прокурорын дүгнэлт /гомдол/ гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь зүйлд зааснаар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүйг мөн дурдсугай.

 

ШҮҮГЧ                                           Б.ЦЭНД