| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Отгонбаяр |
| Хэргийн индекс | 183/2024/04456/И |
| Дугаар | 192/ШШ2025/00582 |
| Огноо | 2025-01-23 |
| Маргааны төрөл | Асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоосныг хүчингүйд тооцох, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 192/ШШ2025/00582
2025 01 23 192/ШШ2025/00582
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* нэхэмжлэлтэй,
Асран хамгаалагчаар тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүх 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдөр үүсгэсэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* нь асран хамгаалагчаар тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний ээж ******* ******* 1957 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн. Одоо 67 настай. Д.******* нь төрсөн охиныхоо асаргаанд орсон. Өөрийгөө асрах чадвараа алдсан, учир холбогдлыг ойлгодоггүй, хоол идэх, бие засах /хүндрэх/, үйлдлийг бусдын тусламжгүйгээр хийж чаддаггүй тул охин нь болох миний бие өөрийн асрамжинд авах хүсэлтийг Хан-Уул дүүргийн улсын эд бүртгэлийн үл хөдлөх хэлтэст гаргахад шүүхээр эрх зүйн чадамжгүйд тооцуулж, асран хамгаалагчаар тогтоолгох ёстой гэсэн хариу өгсөн. Иймд Д.*******г иргэний эрх зүйн чадамжгүйд тооцож, охин ******* намайг асран хамгаалагчаар тогтоож өгнө үү .
2.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хан-Уул дүүргийн*******ны засаг даргын тодорхойлолт, 2022.09.13-ны өдрийн Оюуны хөгжлийн бэрхшээлтэй, сэтгэцийн хүнд хэлбэрийн эмгэгтэй насанд хүрсэн иргэнийг үнэлэх шалгүүр үзүүлэлт, Байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ба иргэний тодорхойлолт, Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ба иргэнийг асрах тухай гэрээ, өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудас, Д.*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, *******ы иргэний үнэмлэхийн хуулбар, Д.*******, ******* нарын төрөл садангийн лавлагаа зэргийг ирүүлжээ.
3.Шүүгчийн 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 17794 дугаартай захирамжаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс Сэтгэцийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн маягт, Шүүх сэтгэц эмгэг судлалын дугаартай дүгнэлт гаргуулсан байна.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч ******* нь Д.*******г иргэний эрх зүйн чадамжгүйд тооцож, асран хамгаалагчаар тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
3.1.2022 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн Байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ба иргэний тодорхойлолтод зааснаар Д.*******гийн байнгын асаргаа шаардлагатай хугацааг 2022 оны 9 дүгээр сарын 14-ны өдрөөс эхлэн хугацаагүйгээр тогтоосон байна.(хавтаст хэргийн 5 дахь тал)
3.2.Их монгол овогт эх байна.(хавтаст хэргийн 30 дахь тал)
3.3.Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвын Сэтгэцийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт Д.******* нь одоогоор сэтгэцийн талаас тэнэгрэлийн шинж илэрнэ.(хавтаст хэргийн 19 дэх тал)
3.4.Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын дугаартай дүгнэлтэд “Д.******* нь сэтгэцийн эмгэгтэй байна. Д.******* нь өөрийн үйл ажиллагааны учир холбогдлыг ойлгох чадваргүй байна. Д.******* нь өөрийгөө удирдах чадваргүй” гэх дүгнэлт гарсан. (хавтаст хэргийн 20 – 22 дахь тал)
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.1-д зааснаар “…сэтгэцийн өвчний улмаас иргэний эрх зүйн чадамжгүй гэж тооцуулах тухай хүсэлтийг уг иргэний гэр бүлийн гишүүн … шүүхэд гаргана” гэж заасны дагуу нэхэмжлэгч ******* дээрх хүсэлтийг шүүхэд гаргах эрхтэй байна.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д Шүүх шинжээчийн дүгнэлт, бусад нөхцөл байдлыг үндэслэн тухайн иргэнийг хязгаарлагдмал чадамжтай, эсхүл иргэний эрх зүйн чадамжгүй гэж тооцож уг иргэнд харгалзан дэмжилт, асран хамгаалалтыг тогтооно гэж заасны дагуу Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 1081 дугаартай дүгнэлт, 2022 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн Байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ба иргэний тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг үндэслэн, эрх зүйн чадамжгүйд тооцож, түүний асран хамгаалагчаар тогтоох нь зүйтэй байна.
6.Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.3, 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт заасныг баримтлан *******,*******,хаягт оршин суух огтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОТГОНБАЯР