| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2024/00282/И |
| Дугаар | 318/ШШ2025/00082 |
| Огноо | 2025-02-06 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 318/ШШ2025/00082
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
К аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: аймгийн сумын 02 дугаар баг, 11-302 тоотод оршин суух, регистрийн дугаар , Х ургийн овогт Кгийн Б,
Хариуцагч: аймгийн сумын 02 дугаар баг, 503 дугаар байр, 13 тоотод оршин суух, регистрийн дугаар Ш ургийн овогт М.Ж Од холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажлын хөлс 22,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч Т.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нууцзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие барилгын бусадтай хамтран барилга угсралтын ажил гүйцэтгэдэг. 2022 оны 1 дүгээр сард У сумын 12 дугаар багт баригдаж байгаа ХХК-ийн барилга угсралтын мужаан армотурын ажил, мөн 2022 онд У сумын 11 дүгээр багт багт баригдаж байгаа Ub хас компанийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээг М.Отай хамтран гүйцэтгэхээр гэрээ байгуулсан. Бид хоёр гүйцэтгэсэн ажлын хөлсөө тэнцүү хувааж авахаар тохиролцон ажилласан. 12 дугаар багт баригдаж байсан орон сууцны барилгын 1, 2 дугаар давхрын ажлыг, үйлчилгээнийхээ төвийн суурь болон зоорины давхрыг хамтран хийж дуусгасан. Мөн 11 дүгээр багт баригдаж байгаа орон сууцны барилгын зоорины давхар болон 1, 2 дугаар давхрыг 3 дугаар давхрын 70 хувийн ажлыг хамтран гүйцэтгэсэн. Тухайн барилга угсралтын ажил явагдаж байхад барилгын материал ирэхгүй хүлээгдэж байсан учраас М.О уг барилгуудыг ганцаараа хийж гүйцэтгэхээр болсон. 11 дүгээр багт баригдаж байгаа барилгын ажлын хөлсөнд М.О орон сууц авахаар тохиролцсон. Бид хоёр сүүлд ажлын гүйцэтгэлээ бодоод мөнгөө тооцож үзэхэд М.О надад 23,300,000 төгрөг өгөхөөр тооцоо гарсан. М.О удахгүй мөнгийг чинь өгнө гэж хэлээд салцгаасан. Дараа нь утсаар ярихад одоо боломжгүй байна, удахгүй ажлын хөлсөнд авсан байраа зараад мөнгийг чинь өгнө гэж хэлээд явж байсан. Би М.Оаас мөнгөө нэхэмжилж К аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч М.О нь хүлээн зөвшөөрч эвлэрч чадаагүй. М.О барилга угсралтын ажил гүйцэтгэхэд шаардлагатай багаж тоног төхөөрөмж авсан зардлаа надад өгөх ёстой мөнгөнөөсөө хасаж тооцож байгаа ба уг багаж тоног төхөөрөмжийг М.О өөрөө авч барилгын ажлаа үргэлжлүүлэн хийсэн болно. Иймд М.Оаас хамтран гүйцэтгэсэн ажлын хөлс 22,800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч М.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч Б.ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид хамтран үйл ажиллагаа явуулаад олсон орлогоосоо гаргасан зардлаа хасаад үлдэх ашгаа хувааж авах байдлаа явуулаад олсон орлогоосоо гаргасан зардлаа хасаад үлдэх ашгаа хувааж авах байдлаа хамтран ажилдаг байсан. Т-ХХК болон UС-ХХК-ийн барилга угсралтын ажлууд дээр бид хамтран ажиллахаар гэрээ хийсэн боловч би хийхгүй гээд орхиод явчихсан тул үлдсэн ажлыг нь захиалагч хуулийн этгээд бид чамтай гэрээ хийсэн та нарын асуудал надад хамаагүй чамаас ажлаа хүлээж авна. Чи хийж хүлээлгэж өг гэдэг шаардлагыг надад тавьсан тул би гэрээний хугацаа хожимдуулан ганцаараа хийж гүйцэтгэн хүлээлгэж өгсөн болно. Нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажилд тохирсон ажлын хөлсийг тухайн үед нь бүрэн төлсөн тул одоо өгөх төлбөр байхгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б. шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие хариуцагч М.Од холбогдуулан 22,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Миний бие нэг хэсэг М.Отай найз нөхдийн холбоотой явсан ба ажил хийхдээ бартер оролцуулан барьж байсан барилга нь 100 хувь ашиглалтад ороогүй байгаа. Зарахаар анх тохирсон 22,800,000 төгрөгөө авбал бүгдийг нь биш ч гэсэн зохих хэмжээний үлдэгдлийг өгөх байх гэж М.Од итгээд, залуу үе цаашид олон жил хамтарч ажиллах байх гээд нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б. нь хариуцагч М.Од холбогдуулан ажлын хөлс 22,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч нарт мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, харин нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тайлбарыг ирүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана... гэж заасан.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б. нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь түүний шүүхэд гаргасан Миний бие хариуцагч М.Од холбогдуулан 22,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Миний бие нэг хэсэг М.Отай найз нөхдийн холбоотой явсан ба ажил хийхдээ бартер оролцуулан барьж байсан барилга нь 100 хувь ашиглалтад ороогүй байгаа. Зарахаар анх тохирсон 22,800,000 төгрөгөө авбал бүгдийг нь биш ч гэсэн зохих хэмжээний үлдэгдлийг өгөх байх гэж М.Од итгээд, залуу үе цаашид олон жил хамтарч ажиллах байх гээд нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэх тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байгаа тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч хариуцахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасан тул нэхэмжлэгч Б.ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 271,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Б. хариуцагч М.Од холбогдох ажлын хөлс 22,800,000 /хорин хоёр сая найман зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Б.ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 271,950 /хоёр зуун далан нэгэн мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ