Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 115/ШШ2025/0006

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цэнд би тус аймгийн Прокурорын газрын ахлах прокурор /Т.Цэнд-Аюуш/-оос ирүүлсэн, ...-ны өдрийн ... дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн У.Сд шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрчлөлт оруулах тухай прокурорын дүгнэлт бүхий гомдлоор, Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Геологи, Уул уурхайн хяналтын улсын байцаагч /А.Г/-д холбогдуулан үүсгэсэн захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Прокурор дүгнэлтдээ: Дорноговь аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Т.Цэнд-Аюуш би, тус аймгийн Засаг даргын Тамгын газрын геологи уул уурхайн хяналтын улсын байцаагч А.Г нь "А" ХХК нь ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй атлаа хуульд заасан хугацаанд мэдээ, тайлан, төлөвлөгөөгөө хуулийн хугацаанд эрх бүхий байгууллагад гаргаж ирүүлээгүй" гэх зөрчлийн 2025 оны 01 дугаартай мэдээллийг шалгаж холбогдогч У.Сд Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулан шийдвэрлэсэн материалыг 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр шалгалтын хүрээнд хянахад:

 

Материалд авагдсан холбогдогчийн мэдүүлэг, эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар Даланжаргалан сумын нутагт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч "А" ХХК нь 2025 оны уулын ажлын төлөвлөгөө, 2023 оны тайлан зэргийг хуульд заасан хугацаанд эрх бүхий байгууллагад ирүүлж батлуулаагүй зөрчил үйлдсэн болох нь тогтоогдсон байна.

 

Тус аймгийн Засаг даргын Тамгын газрын геологи уул уурхайн хяналтын улсын байцаагч А.Г нь ...-ны өдөр "хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай" ... дугаартай шийтгэлийн хуудсаар /маягт-2/ Ц.Сд Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 10.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

 

Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д "Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын, ашиглалтын талаар хуульд заасан мэдээ, тайлан, төлөвлөгөөг хугацаанд нь гаргаж өгөөгүй... бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заасан байхад иргэн Ц.Сд хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл оногдуулсан байна. Шийтгэлийн хуудсанд иргэн Ц.Сд шийтгэл оногдуулсан гэж бичсэн нь буруу байх тул шийтгэлийн хуудасны "ОЛСОН" нь хэсэг, "Шийдвэрлэх нь" хэсгийн 1-д Ц.С гэж бичсэнийг "А" ХХК гэсэн өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

 

Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон тус аймгийн Засаг даргын Тамгын газрын геологи уул уурхайн хяналтын улсын байцаагч А.Ггийн ...-ны өдөр Ц. Сд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 10.000.000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн шийдвэрийн шийтгэлийн хуудасны "ОЛСОН" нь хэсэг, "Шийдвэрлэх нь" хэсгийн 1-д Ц. С гэж бичсэнийг "А" ХХК гэсэн өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт бичив. гэжээ

ҮНДЭСЛЭХ нь:

            Шүүх Дорноговь аймгийн Прокурорын газрын ахлах прокурор /Т.Цэнд-Аюуш/-ын гаргасан дээрх дүгнэлт буюу тус аймгийн Засаг даргын Тамгын газрын Геологи, Уул уурхайн хяналтын улсын байцаагч /А.Г/-ийн ...-ны өдөр иргэн У.Сд шийтгэл оногдуулсан ... дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулахаар ирүүлсэн прокурорын дүгнэлт бүхий гомдлоор, хариуцагч эрх бүхий албан тушаалтан болох Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Геологи, Уул уурхайн хяналтын улсын байцаагч /А.Г/-д холбогдуулан захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан бөгөөд,

 

Хариуцагч дээрх эрх бүхий албан тушаалтнаас тус прокурорын дүгнэлт бүхий гомдолтой холбогдуулан 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа “Дорноговь аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Т.Цэнд-Аюуш нь Аймгийн Засаг даргын Тамгын газрын геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч А.Г миний бичсэн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” ... дугаартай ...-ны өдөр “А” ХХК-д бичсэн шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулахаар 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр бичсэн прокурорын дүгнэлтийг хүлээг зөвшөөрөв.” гэсэн байх ба,

 

Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль дахь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх тухай асуудлыг зохицуулсан 67 дугаар зүйлийн 67.1-д заасан “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ...” гэх үндэслэлд хамаарч байхын хамт,

Уг зөвшөөрөл нь мөн дээрх хуульд зааснаар бусад этгээдийн буюу иргэн У.Сын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж заасныг үндэслэн,

 Дорноговь аймгийн Прокурорын газрын ахлах прокурор /Т.Цэнд-Аюуш/-ын тус аймгийн Засаг даргын Тамгын газрын Геологи, Уул уурхайн хяналтын улсын байцаагч /А.Г/-д холбогдуулан гаргасан, тухайн эрх бүхий албан тушаалтны ...-ны өдрийн ... дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн У.Сд Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10000000 /арван сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрт,

 

“... улсын байцаагч А.Ггийн ...-ны өдөр У. Сд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 10.000.000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн шийдвэрийн шийтгэлийн хуудасны "ОЛСОН" нь хэсэг, "Шийдвэрлэх нь" хэсгийн 1-д У. С гэж бичсэнийг "А" ХХК гэсэн өөрчлөлт оруулахаар ...” ирүүлсэн прокурорын дүгнэлт бүхий гомдлыг хариуцагч эрх бүхий албан тушаалтан болох Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Геологи, Уул уурхайн хяналтын улсын байцаагч /А.Г/ нь бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх зүйлд заасныг баримтлан Дорноговь аймгийн Прокурорын газрын ахлах прокурор /Т.Цэнд-Аюуш/-ын дүгнэлт бүхий гомдол дахь, иргэн У.Сыг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10000000 /арван сая/ төгрөгөөр торгож шийтгэсэн ...-ны өдрийн ... дугаартай шийтгэлийн хуудасны “ОЛСОН нь” гэсэн хэсэг болон “ШИЙДВЭРЛЭХ нь” хэсгийн 1 дэх заалтад “У.С” гэснийг “А” ХХК” гэж өөрчлүүлэх тухай шаардлагыг хариуцагч эрх бүхий албан тушаалтан болох Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Геологи, Уул уурхайн хяналтын улсын байцаагч /А.Г/ нь бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь зүйлд зааснаар прокурорын дүгнэлт /гомдол/ гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь зүйлд зааснаар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүйг мөн дурдсугай.

 

 

                                            ШҮҮГЧ                                  Б.ЦЭНД