2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 192/шш2025/00502

 

 

 

 

 

 

 

 

        

     2025            01               22                                             192/ШШ2025/00502                          

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 05 дугаар хороо, 7б байр, 11 тоотод оршин суух ******* ургийн овогтой*******ийн******* /РД:МТ68022608/-ийн нэхэмжлэлтэй,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч*******,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнгөнсөрөн,

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч******* нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу улсад ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Мандал овогтой Алтанцэцэг миний бие Төв аймгийн Заамар сумын Хайлаастын алтны үйлдвэрт 1991 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 1999 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл Төв аймгийн архивт ажилд авсан тушаал болон ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй байна. Иймээс Хайлаастын алтны үйлдвэрт ажиллаж байсан 1991 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 1999 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаа хасагдах байдалд хүрээд байна. Иймд өөрийн холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн шүүхэд өөрийн ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор нэхэмжэл гаргаж байна гэжээ.

 

2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний оршин суугаа бүртгэлийн лавлагаа, Төв аймгийн төрийн архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 547 тоот тодорхойлолт, 2267795 тоот хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар,*******ийн тодорхойлолт,*******ийн******* тоот хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар,ийн тодорхойлолт,ийн******* тоот хөдөлмөрийн дэвтэрийн хуулбаргийн тодорхойлолт,гийн******* тоот хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар, Нийслэлийн архивын газрын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 904 тоот албан бичиг, Архивын ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1796 тоот албан бичиг, Төв аймгийн Нийгмийн даатгалын газрын даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлс, орлого болон төлсөн шимтгэлийн архивын лавлагаа, 226795 тоот хөдөлмөрийн дэвтэр эх хувь, 4400 тоот нийгмийн даатгалын дэвтэр эх хувь, шүүхийн журмаар,*******, Г.Энхтөр нарын гэрчийн мэдүүлэг зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1.    Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч ******* ургийн овогтой*******ий******* /РД:МТ68022608/ нь 1991 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 1999 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Төв аймгийн Заамар сумын Хайлаастын алтны үйлдвэрт нягтлан бодогчоор ажиллаж байснаа тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

3. Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлтээ иргэн өөрийн оршин суугаа газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргаж, хүсэлтэд уг үйл явдлыг тогтоолгох гэж байгаа зорилгыг зааж, ач холбогдол бүхий баримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсныг нотлох баримтыг хавсаргана.

 

4. Д.Дариймаа нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох зорилгоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэж тодорхойлсон бөгөөд түүний ажиллаж байсан гэх Төв аймгийн Заамар сумын Хайлаастын алтны үйлдвэрийн бүгд оны баримт Архивын Ерөнхий газарт шилжиж ирээгүйн улмаас*******д холбогдох баримтыг шүүн үзэж лавлагаа гаргах боломжгүй болох нь Архивын Ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1796 тоот тодорхойлолтоор тогтоогдож байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байна.

           

5. Нэхэмжлэгч******* нь 1991 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 1999 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Төв аймгийн Заамар сумын Хайлаастын алтны үйлдвэрт нягтлан бодогчоор ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон өөрийнх нь тайлбараар тогтоогдож байна гэж үзлээ. Үүнд:

-   *******ийн хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр,

- Гэрч Г.Энхтөрийн … Би*******тай Сэлэнгэ аймгийн Бугант гэдэг газар бага байхаасаа нөхөрлөж өссөн. Би 1989 онд төв аймгийн Заамар сумын Хайлаастын алтны уурхайд ажиллахаар шилжиж очсон. Удалгүй миний хойноос эхнэр******* нь тус байгууллагад нягтлан бодогчоор ирж ажилласан. Тус байгууллагад би 1989 оноос хойш, манай эхнэр******* нь 1991 оноос хойш 1999 он хүртэл хамт ажиллаж байгаад ажлаас гарсан нь үнэн.

-Гэрч*******ийн … Миний бие******* нь*******тай 1991 оноос 1999 он хүртэлх хугацаанд Төв аймгийн Заамар сумын Хайлаастын алтны үйлдвэрт ажиллаж байсан. Би ерөнхий механикчаар ажиллаж байсан.

-Гэрчгийн … Миний бие нь 1991 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 1999 оны 09 дүгээр сарын 01-ний хооронд*******гийн хамт Төв аймгийн Заамар сумын Хайлаастын алтны үйлдвэрт ажиллаж байсан.******* нь цалин тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байсан гэх тодорхойлолт, мэдүүлэг нь хэрэгт ач холбогдолтой хамааралтай гэж үнэлэв.

 

 6. Иймд дээрх нотлох баримтуудыг үндэслэн******* нь 1991 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 1999 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Төв аймгийн Заамар сумын Хайлаастын алтны үйлдвэрт нягтлан бодогчоор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон,

 

ТОГТООХ НЬ:

 

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* ургийн овогтой*******ий******* /РД:МТ68022608/ нь 1991 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 1999 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Төв аймгийн Заамар сумын Хайлаастын алтны үйлдвэрт нягтлан бодогчоор ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Шийдвэрийг бичгээр гарснаас хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхээс гардаж авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан хугацаанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус дүүргийн шүүхээр дамжуулан гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

   

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                   Ч.БАТЧИМЭГ